Сайн байцгаана уу,
Халтар Монголд байгаа эгэл нэгэн залуугаас
Харийн нутагт суугаа анд та нартаа зориулан бичлээ
Намарын навчис алтантан гялтганах
Налгар сайхан өдөр Монголд минь үргэжилж байна.
Нэгэн үеийг зэрэгцэн залгаж өссөн
Нутаг нэгт нөхөд минь хаана байна аа.
Зовлон зүдгүүрт нухлагдсан
Зон олноосоо нүүр бууруулж
Зутруу бор энэ амьдралаас нь
Зугтан холдохоор зэхээ юу та нар минь
Хүний нутагт галаа асаахаар
Хүүдий баглаагаа задлахаа азнаж
Хэлэх үгийг минь
Хэсэгхэн зуур ч болов сонсооч..
Хотойсон цагт нь өргөлцөх гэж
Холбирсон үед нь түшилцэх гэж
Эх орондоо бид
Эзэн нь болж төрөөгүй гэж үү
Гэвч та нар минь юунд
Гэрийн бараа харахыг болив
Амьдрах арга алга гэж
Ар нуруугаа харуулах болов
Хүнгэнэн дүүлэх төмөр хөлөгтэй
Хүн та битгий хэл
Хөгширч эцсэн адгуус хүртэл
Хөл даран төрсөн нутгаа гэдэг биш үү
Атомын бөмбөгт шархалсан
Арлын наран улсын залуус
Алс холын Америкт сурахдаа
Ард үлдсэн түмнээ санаагүй бол
Азийн энэ их гүрэн байх байсан гэж үү
Эцэж ядарсан
Эх орноо бодоогүй бол
Эгц дээшээ харвах сум мэт өсөх
Энэтхэг орон байх байсан гэж үү
Учир иймээс та нар минь
Унаж өссөн нутагтаа эргэн ирж
Уруугаа харсан өрхөт гэрээ
Уухайлан босгож ирэхийг хүсье
Устган сөнөөж байгаа бусармагуудыг
Уулын боохой шиг зад намнаж
Урж тасдахаас бусдыг мэдэхгүй тэдэнд
Улс орны эзэд нь ирлээ гэж тунхаглаач!!!
Анд нөхөд минь
Ахин сайн бодооч
Алт мөнгөөр бялхасан
Америкт чи хэрэггүй
Аавдаа, ахдаа, эх орондоо чи хэрэгтэй!!!
Эгэл Монгол
2009.10.07
Харийн нутагт байсаар байх уу?
Энэ шүлгийг өнөөдөр Цэгмээгийн бичсэн нийтлэлийн сэтгэгдэл дундаас оллоо. /ЖИЧ: энэ шүлгийг бичсэн хүнийг олоод блогтоо оруулах зөвшөөрөл авсан болно./
Гадаад гоё, Монголд л амьдахгүймсэн, Хурдхан эндээс алга болъё энэ тэр гээл наян юм боддог л байсан. Тэгсэн чинь энийг хараад өөрийн эрхгүй үлдмээр, хаа нэгтээ арилчихмааргүй болоо явчив. Ямар үнэн үгтэй, ямар урам зориг өгсөн шүлгэв гэж магтаад амьтан хүнд уншуулмаар санагдаад болж өгдгүй. Эх орноосоо хол байхын зовлон жаргалыг өөрийн бие болоод гэр бүл дотроо бараг бүгд л мэдрээ биз. Өнөөдөр ч, маргааш ч, дараа жил ч, хэзээ ч ирэхгүй гэсэн нутаг нэгтнүүд минь байгаа л байх. Тэгвэл үүнийг уншуулаарай. Уншсан хойно чинь асууя, Та ер нь хэзээ Монголд ирэх гэж байна ?
Subscribe to:
Post Comments (Atom)
10 comments:
Shulgiig bichsen hund ::Alga tashiv::
Нээрэн олон хүнд уншуулмаар юм байна даа.
Миний найзууд бүгд ирнэ гэдэг л юм.
Яахав юм үзээд ирэхэд гэмгүй л байх. Би ч бас нүдээ онгойлгохоор явнөө явна. Тэгээд ирнөө ирнэ
Би бас болоогтоо оруулъя
Бүр ирэхгүй гээд гэр бүлээрээ суурьшчихсан хүмүүс их байдаг юм билээ.
Хэдэн жил болоод л буцна гэсэн хүмүүс ч их юм билээ.
Энэ шүлэг ирэхгүй гэсэн хүмүүсийг буцна даа гэж бодогдохоор бичжээ.
Гоё шүлэг байна шд
Зутруу бор амьдралтай байгаад
Зугтах боломж олдвол зугтацгаа гэж хэлмээр байна.
хурдан харих ёмсан.
Амгаа гэдэг нэртэй гарууд яахаар ийм арчаагүй байдаг байнаа.
нээрээ үнэн л бичиж, хүнүүст уншуулнаа
Post a Comment