RSS

Шүүмжлэх амархаан Оюу толгойчуудаа!!

Нэг залуу ёстой мундаг гэгддэг зураач дээр очоод өөрийгөө зураач болгохыг гуйжээ. Алдартай зураач үүнийг нь зөвшөөрөөд нилээн удаан нөгөө залуутай үзэж тарж дээ. Овоо ч хугацаа өнгөрч, овоо ч зурдаг болж.
Тэгээд багш нь: чи өөрийгөө зураач болжуу үгүй юү гэдгээ мэдье гэвэл хамгийн сайнаараа хичээж байгаад нэг зураг зураад, тэрийгээ аваад гудамжинд гараад зогс. Зургийнхаа хажууд танд миний зурсан зурагнаас таалагдахгүй хэсэг байвал түүн дээр нь будаг түрх гэж бичээрэй гэжээ. Залуу тэгье гээл нэг зургийг тасархай зураад авч явлаа. Орой зургаа бариад уйлаал ороод ирсэн. Яасан гээд харсан чинь зураг гээд байх юмгүй эрээн мяраан будаг болсон цаас л байв. Залуу: би ч зураач болоогүйм байна. Ер нь болох ч юмуу гүй ч юмуу гэж бодоод аймаар сэтгэлээр унав.
Тэрийг нь хараад багш нь: одоо дахиад ганцхан удаа сайхан зураг зур, тэгээд урьдын адил гудамжинд гараад зогс. Харин энэ удаа "танд миний зургаас таалагдахгүй хэсэг байвал засч зурна уу" гэж бичээд будаг хажууд нь тавь гэжээ. Залуу ч сонин царайлаал багшийхаа хэлснийг хийхээр явав. Орой боллоо. Залуу аягүй баяртай царайлцан орж ирж байна. Зураг нь цэв цэвэрхэн, яг яаж зурсан тэр хэвээрээ байлаа. Хэн ч тэрний зурганд гар хүрч чадсангүй.
Үүгээрээ юмыг шүүмжлэх амархан, харин яаж засахыг нь заах хэцүү гэдгийг хэлхийг оролдлоо. Ялангуяа Оюутолгойн гэрээг эсэргүүцээд байгаа хүмүүст.
Оюутолгойн гэрээг шүүмжлээд байгаачууд гэрээнд юу юу заасныг харснуу, аль заалт нь буруу байхын? ямар шалтгаанаар эсэргүүцэв? болку байгаа юмыг чинь яаж засуул болохоор байна? гээл янз бүрийн л юм асуумаар санагдахын. Цацая гэвэл будгыг хэн ч цацчихна. Харин засаад зурчих хүн хэр олон байгаан болдоо гэж??

Зарим нэг нь "зүгээр л буруу шдээ", "угаасаа л буруу байхгүй юү" гэнээ . Яагаад? гэдэгт хариуж чадку ч байх шиг. Ингэж муйхарлаж суухаа болиул таарна. Харин энэ блог дээр бичсэн шиг өөрийн зөв гэсэн дүгнэлтээ өгч арга зам заасан байвал бас өөр л дөө..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

9 comments:

Amgaa

Оюутолгой гэрээ нтр гэж ярихаар лаг сүртэй харагддийн бишүүү

anime

Эрдэнэт үйлдвэр орж ирэхдээ техник эдийн засгийн үндэслэл гэж хоёр гурван машин бичиг цаас ирж байсым гэнэлээ.
Би 4-р курсэд дидломын ажил бичихэд 200 орчим хуудас болж байсын хувсрат энэ тэр юутай хээтэйгээ.
2009 онд Оюу толгойн техник эдийн засгийн үндэслэл ЗГ ирсэн нь 200 гаран хуудастай 3н боть бичгийн цаас юм байналээ (хэрвээ зурагтаар харуулсан нь үнэн бол шүү дээ, 6 долоон хөгшин эрдэмтэн докторууд суучаад худлаа юм үзүүлээд яриад суухгүй байх гэж найдсы).

заа тээд олон асуудал байгаа юм байна лээ дээ. 2 тал гэрээ хийх гээд ашигийн тухай ярилцаж байхад хэзээч татвараа оруулж ярьдаггүй юм гэнэ. гэтэл энэ гэрээнд Монгол талын ашиг гэдэгт татвар нь багтцан давхиж яваа гэнэ.

Тийм ээ би тэр гэрээг нь гартаа барьж уншаагүй. Уг нь бидний сонгосон засгийн газар миний өмнөөс уншаад бидэнд тайниулах ёстой юм, түүнийгээ хийлээ гэж бодож байсан юм. Жишээ нь Баярын ярьж байсан даа, уурхайд 10 мянган хүн ажиллах ба 90% нь Монгол хүн байх юм аа гээл. Тэгсэн гэрээ хийгдэсний дараа нөгөө талаас хүн зурагтаар мэдэгдэж байна: Өндөр нарийн техник ашиглана. Тиймээс гадаадаас өндөр мэргэжлийн хүмүүсийг урьж авч ирж ажиллуулна. Монгол талаас аль болох оролцуулахыг хичээх болно. гэжжж...

Anonymous

heden huudas baih n yamar hamaatai yum be. gol yumaa tusgasan l bol boloo yum bishuu tengee

A.Амарсайхан

Би хоёрхон энгийн тоо хэлье.

Хамтарсан үйлдвэр байгуулаад 51 хувийг нь бидэнд эзэмшүүлсэн оросуудыг шулаач луйварчин гэж бид 90 онд хөөж гаргасан. Одоо тэгтэл 34 гэдэг тоо яриад сууж байна.

Төрийн 9 яамаа коммунист хүнд суртлын томдсон аппарат гээд тарааж хөөсөн. Гэтэл одоо 14 яамтай сууж байна.

Anonymous

100% agree

Erkardo

Great Post!

Chinii bichsentei sanal neg bna. Oyuntolgoin gereeg tiim muu bolson gej bi uzehgui bna. medeej tugs bolson gej bas helehgui.

Yamartai ch bid hiih l heregtei. Mongold neelttei zasaglal, ardchilal bna. yavaa yavaandaa bugd saihan bolno gedegt itgeltei bna.

Anonymous

Тиймээ, харин ч эртхэн хийх байсан юм. Бидэнд их чухал гэрээ болсон.

Гантулга

Anonymous

amtai bolgon duugarch, blogtoi bolgon daldagnaj baihad bi duugui l baiya.

Anonymous

Между прочим, лучший способ защитить себя от шпионских жучков - приобрести Подавитель сотовых телефонов