RSS

Хэл ам хийхийн ашиг тус хийгээд учир жанцан

1. Мобикомыг ярианы төлбөр дээр мөнгө нэмээд байдаг гэхээр нь нэг өдөр утасаа унтраагаад календар дээр тэмдэглээд үзсэн юм. Дараа сарын эх болж ярианы төлбөр гарахаар нь дэлгэрэнгүй билээ авлаа. Тэгээд нөгөө өдрөө хартал харин мөнгө гарцан, мэдкү утасны дугаар мугаар байдаг байштэ. 1500 төгрөг орчим. Тэгээд нягтлан мягтлан дээр нь ороод асаагаагүй өдрийн төлбөр гарсан байна энэ тэр гээл хэл ам хийгээд яваад байсан чинь "уучлаарай алдаа гарсан байна, хохиролгүй болгож өгье" гэсийн. Миний мэдэх 1500 төгрөгийг хасах юм болвуу гэтэл харин 2800 төгрөг хасагдсан шүү.

2. Гэрлийн мөнгөө сар бүр хугацаанд нь төлөөд капитанцаа аваад далд хийдэг уламжлалтай юм. Гэтэл гэнэт гэрлийн маань мөнгө дахиад нэг сарынхаар нэмэгдээд, сард 25000 гардаг бол 50000 гараад явчив. Яав ийв гээд баримтаа бариад тулгаад үзтэл мэдэгдэх но ер алга. Тэгэхээд нь өргөдөл бичээд баримтуудаа канондоод цахилгаан гардаг төв дээр нь аваачаад өглөө. Дараа нь эргээд надруу "уридны сарын төлсөн төлбөрийг чинь хасаагүй байна. Одоо хасчихлаа" гэж ярисан. Эндээс би 25000 төгрөг хэмнэлээ.

3. Гэрийхээ нэтийг Микомоос авдаг. Сардаа бараг 20000 төлдийн. 2 сараар нь төлбөрөө өгөөд нэг хэсэгтээ чих амар суудаг. Харин сунгасан өдөр хүрэхэд 14 хоног дутуу байхад нэт маань тасраад алга болчлоо. Тэр өдөртөө ярьтал төв дээр тог тасарсан гэв. Маргааш нь дахиад ярьсан. Бас л тоггүй. Тэхээр нь микомоос нэт татсан бүх айл ингээд суужээдийм болвуу гэж гайхаад чимээгүй өнгөрлөө. Дахиад маргааш нь залгатал "танайх төлбөрөө төлөөгүй байна. Тэгээд салгачихаж. 1дэхь өдөр асуугаарай" гэв. Тэр өдөр хагас сайн өдөр байсан. Хагас сайн, бүтэн сайныг өнгөрөөгөөд 1 дэхьд очиж асуутал нээрээ л тасалчихсан байдаг байгаа. Гайхлаа, төлбөрийн баримтаа ирээд үзлээ. Яах аргагүй болоогүй байлаа. Тэгж хэрэлдэж, хэлэлцэж явсаар байгаад 7 хоноцон. Урьд нь бас 7 хоног нэт тасарч байсан удаатай. Тэгээд энэ удаа ингээд орхивол дараа сард дахиад л даврана гэж бодоод нягтлангуудтай нь яритал нэг нэгэнлүүгээ чихсээр байгаад таг чиг. Тэхээр нь гомдол барагдуулах алба гэдэгрүү нь яриад учираа хэлээд "нэтээ залгуулая, таслуулсан хоногуудаа нөхөж авъя" гэсэн чинь тэр оройдоо надруу яриад "манай ажилчид алдаа гаргасан байна. Залруулга хийлээ. Өмнөхтэй чинь нийлээд 14 хоногоор нэмж сунгалаа" гэсэн. 30 хоногт 20000 гэж үзвэл 14 хоногт бараг 10000 төгрөг болно. Энийгээ бас хэмнэлээ.

Дээрхээс үзэхэд би нийтдээ 37800 төгрөг хэмнэж хэрэгтэй юмандаа зарцууллаа.

PS: Дугаар банкнаас зээл хөөцөлдөөд 4 сар гаран явсан нэгэн бүтээж чадаагүй байсаар байгаад болихоор шийдэв. Харин яг түүнтэй адил зээлийг түүнтэй адил орлоготойгоор, бас түүн шиг нөхцөлтэйгөөр хөөцөлдөж явсан эгч авчихсан. Тэр зээлийг хөөцөлдөж байсан 2 хүн юугаараа ялгаатай байв? Хариулт нь: Нэг нь байнга очиж, утасдаж зээлээ асуудаг, боломжгүй гэвэл нягталж асууж, болку дээрээ тулбал хэл ам хийдэг л байгаам..

Монголын хүнд суртал, зальжин нийгэмд хүн хэлтэй амтай байж л өөрийнхөө эрхийг хамгаалж, хохиролгүйгээр амьдарч чадах юм шиг байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

22 comments:

A.Амарсайхан

19 нд "Тэди"-гийн салбарт нь утасны мөнгө төлөх гэж уураа барж дууссан. Коммунизмийн үеийн махны очер шиг юм сунжруулчихсан, хоёрхон касстай, нэг нь ажиллахгүй хэнэг ч үгүй "үйлчилгээ" явуулж байдаг гэнэ.

Уурандаа багтраад мартчихсан байна лээ. Урт дарааллынх нь зургийг аваад бүх блогоор цацдаг байж гэж сүүлд нь бодогдсон.

Ганзо

Мика эгчээсээ үлгэр авнаа

SE

37800-aas hed ni taxi unaa uur umand zartsuulah tsagiin unelemjind yavsan bol. tedniigee bas suutgaad dairval yah bol hehe

Unknown

СЭ-тэй санал нэг байна

Anonymous

xeseg xun ni ingej xel am xiij bxku bol bolku shuu... sain xel am xged bgaarai :P

ЗОРИГТ8

Бизнесүүд тэнэг хүнийг л хуурдаг юм даа

Чепак

Hel am hiihgui bol neg udur buun ur tulbur tootsoond daragdchihsan suuj baij medne shuu

Manaid yamar negen zuil huutsuldunu gedeg barag l tamiin ajil doo

Unknown

Сайхан хэл ам хийж байнаа тэгүүл

Албан ёсны блог
This comment has been removed by the author.
Anonymous
This comment has been removed by the author.
Anonymous

Чи яг утсаа нэг өдөр унтрааж харагдаач худлаа бүлтрээд байхын. Сайхан залдаг байна ш дээ.

Мика /美香/

Амараа ах- тэхгүй, би хүний мууд аймаар дуртайм болохоороо үзэх л байсан байх.

Ганзо- тэгээрэй.кк

СИ- унаагаар явку, манай энүүгээр тойроод байжээдийн. Ер нь бол бодитоор хэмнэсэн нь энэ юм

Краб- Та 2 нэг нэхээд үзээч

Эрдэнэн- Гэр зуур байхаар чинь иймэрхүү л хэрүүл хийж суухийм байнашдээ

Зоригт- мэдмээр юм байна хө

Чепак- харин тийн шдэ. Нэг нэгрүүгээ чихсээр байгаад таарна

Үлэмж-- хэлээд юүхэв

Монки, Булаг 2 юунд мсжээ устгав даа.

Нэргүй- Чи надруу өдөр бүр залгадаг билүү, мартчиж.хахаха

Mr.Dayarga

ККК Ёстой сайхан бичлэг байнаа өнөөдрөөс хал ам хийгээд явчий даа

Давка

Би вол имймэрхүү юмыг зүгээр өнгөрөөхкү гээл дайрчдаг хүн шт. Даанч гэрийнхэн хэрүүлч нтр гээл байнга боль боль гээдийдэг болохоос. Ууг нь тэрнээс хэл ам хийжаах хэрэгтэй гэдгийг би час мэдэрсэн хүн шүү дээ.... хихихи хааяа юнител рүү залгаж битий утасны төлбөр нэмээдий нтр гээд уурлаж уурлаж янзүрээр хэлчнэ. Гэрийнхэн ямар аймаарийн ичмээр нтр гээл........ лол

Anonymous

Uuruu blog hutulduggui l bolohoos chini blog bolon chinih deer comment uldeedeg bolon listend chine bdag ihenh blogiig unshidag negen bna. Gehdee anh udaa l comment uldeej bna. Ungursun & honogt bi uuruu bas haan bank bolon mobicom-nhontoi heruul hiisen bolohoor mash sain oilgov. Yag unen hel am hiij bh heregtei. Mobicom dandaa tegdiin bn lee. Bas Mongoliin banknii system ch mun ylgaagui. Haan banknii tuv deerees ni USD avaad butsaagaad uur salbart ni uguh hereg garsan chine huuchin muu USD bn geed avahgui geed bas mun zarga zailhai deeree tulj bj ser number ene tereeg ni uzuulj haruulj copydoj bj ugsun shuu. arai l heterhii. Davk

Anonymous

Тэгвэл моби-д ноо байдаг гээд байдаг үнэн юм байна л даа. Тэр болгон хүн бүр (Дамаан дараа төлбөртүүд) нарийн шалгадаггүйг нь ашиглаад зөндөө шулж байгаан байна дөө. Минийх л гэхэд өдөр өдрөөр л 1000, 1000 аараа өсөөд байдаг. Урьдчилсан төлбөрт дугаар баридаг байхад арай ч тэгдэггүй байсан. Дараа төлбөрт боллоо гээд нэг их яриагаа ихэсгээд байсан юм байхгүй байхад л тийм байдын. Тэгэж байгаад нэг өдөр зарга хийе байз. Хэн дээр нь очиж заргалдвал үр дүнд хүрэх вэ. Наад ажилтанууд нь авч хэлэлцдэггүй юм байна лээ

chuups

manai bairnii mungu 90.000 garaad tegsen chin urid sariinhiigaa toloogui bn geed bgaan, bi bolhoor tolson shig sanaal gehdee bas yag sain sandaggui deer ni bas barimtaa haigaad oldoggui, ug ni bol sar bolgon bairniihaa mungiig tosovloj zarlagandaa oruuldag bhgui u tgd yaj zarga uusgehee meddeggui ee, arga charga bn uu?tgd 90.000 tolchii geheer bas toltson baival yah u gej bodool baigaad bnaa

raybanoutlet001

ugg outlet
ferragamo outlet
ralph lauren polo
ugg boots
atlanta falcons jerseys
hermes belts
seahawks jersey
adidas nmd
yeezy shoes
hugo boss suits

raybanoutlet001

polo ralph lauren
los angeles lakers jerseys
mbt shoes outlet
snapbacks
omega watches
rolex replica
omega outlet
cheap ray ban sunglasses
oakley sunglasses wholesale
cheap jordans

raybanoutlet001

christian louboutin outlet
ralph lauren outlet
fitflops sale clearance
coach outlet
new york knicks
longchamp handbags
coach outlet online
gucci shoes
prada outlet
nike trainers

45abc

0810jejeMais la nike air jordan 1 retro high nouv bhm zone ne peut pas être trop sèche, air jordan 5 fake ou va causer des fissures de chaussure nike femme 2017 presto cuir. En assez peu de asics gel kinsei 4 Baskets moyens, ce sérum agit comme un air jordan retro 11 low homme antioxydant. Toutes les bottes de travail air jordan 3 homme pas cher ne sont pas conçues pour protéger chaussure nike air max 90 essential uniquement contre la chute d'objets lourds. asics femme bleu

5689

zzzzz2018.10.9
giuseppe zanotti
canada goose outlet
fitflops clearance
fitflops clearance
ralph lauren uk
ray ban sunglasses
canada goose outlet
pandora jewelry
kate spade outlet
louboutin shoes