RSS

Пиг түгжээ

Ажилдаа өглөө 9 цагт очдог баатар болоод хаар үүрээр 8:10-т гэрээсээ гарваа. Тэгээд 1-р хорооллын алслагдсан дүүрэгт амьдардаг юм болохоороо Саппоро хүртэл гэрлийн хурдаар пижигнээд, өнгөрвүү гүйюү таг байрандаа зогсчихож байгаа юм.
Ганцаараа зогсчихсон бол бензин нь дуусчвуу яав гэлтэй.

10-р хороолол дотор л гэхэд цаг гаран салагалаад суучив. Тээврийн товчооруу эргэе гэхээр пиг, 25-с цаашаа бас пиг, дээшээ модны 2 луу өгсөе гэхээр бас пиг.. Тээд уйгагүй хүлээсний эцэст чүү чай ажилдаа очиж байгаам.

Замд гацсан хүмүүс таг түгжирэн хэвтэхэд 10-р хорооллоос 4 замыг хүртэл явган зорчигчийн цуваа үл тасрана /хэтрүүлэггүй хэлэв/. Машиныг түгжирсэн чигээр нь орхиод алхаад явья гэхээр замыг хажууруу гарах зай огт байхгүй. Учир нь замаас халиж зогссон машин их байсантай холбоотой гэжугам.

Салаганаж салаганаж ирээд амьтан хүнээс мэдээ сонсохнээ: гурвалжингийн гүүр хаагдсан, 25 эмийн сангаас 4 зам хүртэл зам хаасан гэсэн.
Гурвалжингийн гүүрээр 19 хороолол орох байсан хүн Энхтайвны гүүрээр гарах гэж хотыг тэр чигээр нь тойрохоор болсон..

Ер нь манай тэрүүгээр огт явдаггүй, эсвэл өглө ажилын цагт санаа тавьдаггүй, эсвэл бүүр тэнэг хүн л тэр замуудыг дашраар нь хомроголон хаах зөвшөөрөл өгөө биз. Нэг том замаа л хааж хэвтэхгүй, бүгдийг нь хаачихдаг ямар тэнэг вэ "тэр хүн".



  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

7 comments:

engunee

тэр зүгийнхэн хэцүүдэж байгаан байна даа тэгвэл

ЗОРИГТ8

түгжрэх тусам үрчлээ нэмэгднээ гэж...

A.Амарсайхан

Замын түгжээ хэрэгтэй шүү. Зан муутай хүний аашийг засдаг гэдэг юм

Light

морьтой ч болоосой.

Uja

зам хаасан хүмүүсээс гадна жолооч нар маань дүрмээ барьдаг бол ч арай л гайгүй байх байсан байх даа

sanakae

Нэг кет олж аваад сайхан гүйгээчээ.

Frank

Жижиг хотын жижиг зам тээврийн жижиг машинтангуудын зовлоон гэж томчуудын гарын үсгээр л шийдэгдэх юм даа.