RSS

Зөрүүд Монгол хүн

Монголчууд буруу ярьж зөв ойлгодог гэдэг дээ. Блогыг ч бас буруу бичиж зөв ойлгож болдог. Тэгтэл зарим нэг хүмүүс "зөв бич зөв бич" гээд шахаанд оруулаад байхын. Үүнээс үүдэн гахай л ганцаараа шахаанд ордоггүй тухай үлгэр зохиож болно. За тэр ч яахав.
Буруу ярихаар зөв ойлгоод байдаг улс чинь зөв бичихээр буруу ойлгоод гацчих юм шиг санагдаад болдоггүй. Жишээ нь би өглөө "Америк дугуйг жижиглэн худалдана" гэсэн самбарыг хараад нэг дугуйг жижиг жижиг хуваагаад зарчих юм байна гэж ойлгосонгүй, харин олноор нь гэхгүй цөөхнөөр нь зарах юм байна гээд ойлгочихов.
Хэрвээ тэр самбар дээр "Америк дугуйг цөөн тоогоор худалдана" гэсэн байвал "энэ дэлгүүрт хэдхэн ширхэг л дугуй байгааам байна" гэж ойлгох байсан байх. Утгын алдаа бол нэг иймэрхүү..
Үгийн алдааны хувьд гэвэл "Би ойлгочихоод байгаа юм чинь тэр ч бас ойлгох юм байгаа байлгүй дээ тийм ээ?" гэж бичих ёстой байтал "Би ойлгочоод байгаам чин тэрчас ойлгохым байлгүйдээ тэ?" гэж бичсэн нь уншихад ч эвтэйхэн, бас бичихэд ч амар ийн. Ядаж л үсгэнд хэмнэлттэй. Утга уран зохиол, албан бичиг, ном зом л бичих гээгүй бол өөрийнхөөрөө бичиг лдээ хөөрхий.
Тэгээд ч угаасаа зөв ярихыг нь буруу ойлгож, буруу ярихыг нь зөв ойлгоод байгаам чинь намайг зөв бичээд унавал зөв ойлгох хүн үлдэхгүй л байлгүйдээ яршиг.

За тэгээд энэ бичсэнг маань уншаад уурлах нь уурлаж, уйлах нь уйлж, урвайх нь урвайж, үсээ зулгаах нь зулгааж, солиорох нь солиорох биз. Тэгүүл тэг тэг.
Харин дэмжиж байгаад нь гэж хэлэхэд бөөнөөрөө буруу бичиж, буруу ярицгаая. Тэртэй тэргүй бидэр ямар Монгол үсгээр бичжаагаа биш. Оросоор ч бичсэн, буруу ч бичсэн бүгд биднийг зөв ойлгоно.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

11 comments:

Badman

Бичас аль хэдийн ойлгочоод байгаам даа чиний бээгийг. Хо хо хо.

Badfman

Өө нээрээ мартчихаж. Нэгт орсон байна мөн үү.

etvgen

Энэ Орос талдаа кирилл үсгийг яах ч бичсэн яахав дээ хө тиймээ олл :D

A.Амарсайхан

Миний хөгшин өнөө юугаа яагаадах даа. Гэхээр цаадах нь ойлгоод юугаа яачихдаг л ард түмэн дээ

Anonymous

boginohon murtluu terrorist, unen um heljee.

Олхонууд Д.Лхагвасүрэн

Чи ч ёстой хорлонтой гар байна даа.

Frank

Эх хэл, эх орноо үгүйсгээд хэр хол явах бол бид?

Худал үгийг мянга давтахад үнэн болдог гэдэг дээ. Түүн шиг хэлгүй дада нар ярианыхаа аялагаар сараачсаар байгаад сүүлдээ яг дүрмээр нь яаж бичдэгээ мартаад хэл маань устаж мөхөөд байх шиг...

Хүн бүр хүссэнээрээ явах нь зөв. Учир нь түүний эрх ашиг, хуулиар олгогдсон эрх чөлөө байгаа хойно. Харин нийтийн эрх ашиг, нийгмийн үнэт зүйл гэж байдгыг л бүгдээрээ нэг саначих хэрэгтэй юм болов уу гэж л хэлэх гэсэн санаа.

Би ч гэсэн зөв бичдэггүй хүн. Гэхдээ зөв бичихийг л хичээсээр өдийг хүрлээ. Бодролын ертөнцөд ч тэр зөв сараачихыг илүүд үздэг. Үүгээрээ үлгэрлэл үзүүлэх гэж л... Ганц ч гэсэн хүн түнэр харанхуйг зүхэлгүй өөрөө лаа асаагаад дагуулаад явах хэрэгтэй байхаа.

Эх хэл, эх орныхоо үнэт зүйлсийг хамгаалцгаая залуусаа. Муу ч гэсэн эх орон, муухай, зээлдсэн, орос гаралтай ч гэсэн эх хэл минь шүү дээ!!!

Ole

Би тэнэг шүү! Та нар ч гэсэн тэнэг байхгүй бол би ойлгохгүй нь... Хөөрхийс. Өөр хэлэх юм алга.

Пүүжээ

Мика чи хэнээс зөрөө вэ? Чиний зөрүүдэлж бичсэн бичээс гэдгийг чинь хараад л ойлгож байна. Чамайг үнэнээсээ ингэж хэлээгүй гэдгийг би сайн мэдэж байна. Ер нь аливаа бүх зүйл ямар нэгэн уялдаа холбоотой байдаг юм шүү

Yagtiimee

Өөрийгөө дорд үзэх, бусдыг өөрсдөөсөө дээгүүр тавих үзэл бол манайх шиг ядуу буурай улсуудын хувьд маш нийтлэг үзэгдэл. Жишээ нь Африкийн гуйлгачин царайлсан хар нигерүүд ч юм уу, энэ тал дээр бидэнтэйгээ хамсаатан болчих улс зөндөө бий л дэ.

Тэдний хувьд /бидний хувьд/ ч гэсэн өөрийн юм бол ямар үнэ цэнэгүй зүйл. Монгол хэл, эх хэл нь ч гэсэн энэ ангилалд хамаарна. Юу дуртайгаараа бичиж, матарлаж байдаг.

Харин өөрийнх нь биш л бол бараг жаазанд хийгээд авдар дээрээ тавьчихаад өдөрт 3 мөргөх жишээтэй. Англи хэлээр бичлээ гэхэд алдаа гаргахаас үхтлээ айдаг. Тийм учраас хэл сурч чаддаггүй, сурлаа гэхэд ярьж чаддаггүй. Ичдэг, айдаг

Жаргал

Уул нь бол хэл соёлоо ингэж үгүйсгэж, дүрэм энээ тэрээгээ адлах дэмий л байгаа юм даа.

Нямка нэг л зүйл хэлье. Чиний банди удалгүй л сургуульд орох байх. Магадгүй монгол хэл үзэх байх. Тэгээд аль дуртайгаараа бичээд яваг л дээ. Ангийнх нь хүүхдүүд дүрмийнхээ дагуу бичээд дажгүй сайхан боловсролтой болоод байдаг. Харин банди чинь болохоор бичнэ гэж жинхэнэ аймаар юм болчихвол чамд ямар санагдах бол.. Бичгийн боловсрол гэдэг чинь тэгж дураараа явдаг зүйл биш л дээ. Сурахад ч амаргүй.

Гадаадын бүх л хэлүүд өөрсдийн дүрэмтэй шүү дээ. Тэр дүрмээрээ бичихийг л шаардана. Жишээ нь англи хэл гэхэд л Ошн гэж дууддаг мөртлөө Ocean гэж бичнэ гээд маш тодорхой дүрэмтэй шүү дээ.