RSS

2010 FIFA World cup & China

Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хятадууд маш гол үүрэг, оролцоотой ажилласан. Багахан зэрэг хэтрүүлээд хэлчихвэл Хятадууд байхгүй бол 2010 FIFA World Cup гээч нь тийм ч сонирхолтой, хүнийг татахаар болж чадахгүй ч байсан байж мэднэ.
Учрыг нь цөөхөн үгээр товчхон тайлбарлая:

Жабулани буюу тэмцээний бөмбөгийг Хятадын Jianxi Jiujiang Si Mao Bo компанид 100% үйлдвэрлэсэн. Тус компанийн ажилчдын цалин нь ердөө л 300 ам доллар байсан..



Вувузела буюу Бүрээний 90 хувь нь Хятадын Yiwu хотын жижиг оврын тоглоом үйлдвэрлэгчдийн гараар хийгдсэн бөгөөд 1 бүрээнээс 1 центийн ашигтай ажилласан байгаа юм.


Хятад хүүхдүүд хөл бөмбөг үзэлтгүйгээр энэ ховорын эдийг үлээж байгаа нь бас л нэг авууштай юм. Монголчууд маань арай овсгоотой хөдлөж ид тоглолтын үеээр бүрээг наашаа зөөсөн бол овоо ашигтай ажиллахгүйюү.


Хөршүүдийн маань үйлдвэрлэсэн салдаг, салдаггүй Вувузеланууд Өмнөд Африкруу ийн ачигдаж очдог.

Энэ бүрээнүүд Өмнөд Африкт доод тал нь 9 ам доллараар худалдаалагдаж байгаа ба надад ч бас Африкын худалдагчын гараас авсан улаан өнгөтэй нэг байгаа.

Хөл бөмбөг үзэгчдийн энэхүү ороолтыг Zheijiang мужийн Mo Shang Hua Limited компанид хийсэн..

Хөл бөмбөгийн бэлэг тэмдэг болох Закуми ноёнтон бас л урд хөршийн маань худалдаа, үйлдвэрлэлийн гол цэг болсон Guangdong болон Jiangsu хотуудаас төрсөн эгдүүтэн амьтан билээ. Дизайныг нь арай Хятадууд гаргаагүй байх.

Дэлхийн аваргын албан ёсны бэлгэвчийг Хятадын Guangxi Guilin latex factory-д үйлдвэрлэгдсэн. Их эрэлттэй борлуулагдаж буй эд дээ..

Фанатуудын зүүж гангарч байгаа өнгө өнгийн үсийг ч бас...

Хятадын том том компаниуд хөл бөмбөгийг спонсорлож байна. Хэр их мөнгө цацаж байгааг нь "ёстой бурхан л мэдэх байх" гэдэг шиг..

Стадионд өрж тавьсан 50,000 ширхэг пластик сандалыг нийлүүлсэн улс бол урд хөрш минь..
Стадионы агааржуулагчыг Хятадын Gree Electric компанийн нөхөд үйлдвэрлэж, авчирч, угсарч, суурилуулсан....

Материаллаг эд зүйлсийн хамагыг нь хамаад хийчихсэн нь одоо тэндээ л байдаг юм байгааз. Хэлэхийм алга. Гэхдээ хүнийг олноор нь зөөж болох уудаа?
Хойд Солонгосын тоглолтыг дэмжүүлэхээр хятадаас хэдэн мянган хөлсний жүжигчин авчирсан байгаа юм даа. Гөөмөн буянтай ард түмэн шүү


Ингээд бодохоор ямар ч юм яаж ийж байгаад л Хятадтай холбогдчихоод байгаам дааа, Дэлхийн аваргаааа гэж..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

9 comments:

Давка

стоо сонирхолтой бичлэг байна. хятадууд гөөмө их үүрэ гйүцэтгэжээ.

Anonymous

zass

sanakae

аюулын наймаачин улс шүү.

iga

uzegchdiinh n bandaashiig erguuleed harval ihenh n made in china baigaa daa bas :D

A.Амарсайхан

Би BMB гийн албан ёсны борлуулагчаас нь ВМВ фудболка авсан чинь Мэйд ин Чайна байсан ш дээ. Ёо ёо дөчин мянгаар гээд л бод доо. Эрээнээс очоод л дөрвөн мянгаар авчих минь яав даа

Хантулга

Энэ дэлхий ертөнцийг л бурхан бүтээсэн байх, бусдыг нь Хятадууд бүтээсэн ш дээ

БОРОО

сонирхолтой. Африк яагаад хөгждөггүйн тод жишээ. Өөрсдөө юу ч хийдгүй. Очиж очиж гадаад түншээрээ дандаа Хятадыг сонгодог.

Anonymous

haraal idsen china nuudaas bolj humuusiin chih dungenej bas chanariin shaardlaga hangaagui bumbuguur togolson sdhe

Frank

Харамсалтай.