RSS

Ээжээр асрагч хийлгэх төлөвлөгөө

Ээжрүү ярьсан чинь ёстой ааймар ууралчихсан "энэ муу ажлаас гарлаа. Алгын чинээхэн үр минь өвдөөд байхад ганц өдрийн чөлөө өгчихгүй. Больсон, Гарсан, орхиод гараад ирсэн" энэ тэр гэчихсэн.
Би ч "Ээж ажлаасаа энэ уурандаа гарчаасай, тэгвэл хүүгээ хар нялхаар нь цэцэрлэгт өгөхгүй. Харах хүнтэй болчуул аятай юу" гэж бодоод баярласан гэж жигтэйхэн...

Маргааш үдээс хойш нь ээжрүү залгаад "хаана байгаан?" гэтэл "ажил дээрээ" гэнэ. "Та чинь гарчаагүймүү? юунд чөлөө ч өгдөггүй газар ажилдын? Алгын чинээ амьтан чинь өвдөөд байхад, балай ийн.." гэж мэгээл ажлаас нь гаргачих санаатай шордоод ч амжилтыг олсонгүй.

Ээжийн хувьд "алгын чинээхэн үр" нь одоо 21 настай. Тэр том залууг бяцхан, жижигхэнээр нь дуудаад ажлаасаа хүртэл гарчих гэж байгаам чинь "хуруун чинээ үрийг нь харах хүнгүй" гэж уйлан дуугараад байвал намайг чигсэн өрөвдөөд ажлаасаа гарчихгүйм байхдаа. Иймэрхүү битүүхэн горьдлоготойгоор овоо хэдэн хоногийг үдлээ.

Ээжийг авч үлдэх төлөвлөгөөг хэрхэн гаргах талаар бодохгүй бол ч горьгүй болох шинжтэй....

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

7 comments:

Гилийн хатан

хаха 21тэй залуу. нээрээ би ч гэсэн тэгж боддийншд.
намайг дахин охин гарга гээд ятгаад байхаар нь та харах юм уу гэхээр харна гэдгийн, гэхдээ худлаа. тэгэхээр нь би "та хүүхэд харна гэж нотариатаар батлуулбал хүүхэд гаргана" гээд л гэдийдгийн

vlmedeh

Ээж хүн аргагү аргагү. Хүү нь 25 тай байсан ч жоохон л санагдах байх.

Сина

Ээж нааг дэнхийсэн том болчихоод л гээд байдгийн ш д. Гэхдээ дотроо юу гэж боддогыг нь хэн мэдэх вэ дээ. Гэхдээ Бадарчын Эхийн сэтгэл гээд шүлэг байдаг даа тэр шүлэг бол эх хүний сэтгэлийг харуулсан гоё шүлэг ш д

soulmate

өөрөө чадаж байгаа цагт нь ажлыг нь хийлгэж л байвал хэрэгтэй шдээ. эмээ болсон ч гэсэн ажлаа хийгээд гялалзаж явааг нь харахад баярладгиймаа...Би лав хүүхдээ өөрөө хардаг, цэцэрлэгт 1 настайгаас нь явуулсан...

Frank

Ээжийг ажлаас гаргах гэснээс хүүгээ ажилтай болгосон нь илүү амархан байхаа :P

naizb

ээжийгээ ажлаас гаргаж яахнуу. би ээжийг харин ч ажлаа хийж байгаасай гэж боддог шд. хүүхдээ өөрсдөө л учрыг нь олсон нь дээр, өөрсдөө гаргасан юм чинь. эмэгтэй ч гэлтгүй ер нь хүн гэрт суух чинь уйтай, гунигтай, цөхөрмөөр, галзуурмаар.... байдаг юм чинь...

Anonymous

modern egoism!