RSS

Онисого гэхүү таавар гэхүү

Өгөгдөл: Улсын бүртгэлийн газрын гадаад пасспорт шинээр эсвэл сунгах материал авдаг найман цонхтой. Тэр найман цонхон дээр уг нь гурав гурван хүн оочерлох ёстой байтал нэгхэн цонхон дээр нь 24 хүн оочерлодог. 1 үйлчлүүлэгч 3 удаа ороод гарахад яг нэг иймэрхүү байдалтай.
Тэр ганц ажилладаг цонхны эгч нь шинэ орсон уу? шийтгүүлсэн үү бүү мэд, их л хурдан хөдөлгөөнтэй юм. Бүгд түүн шиг байхад л дугаар дараа гэхгүй амар байхсан гэж тэр үйлчлүүлэгч бодов..

Таавар 1: 8-н цонхны ганцхан нь ажилладаг юм бол үлдсэн 7-н цонхны ажилтан хаагуур, юу хийж явна вэ??
Таавар 2: Хувийнхаа ажлыг хийчээд улсаас цалин аваад явж байгаа хичнээн төрийн албан хаагч байгаа бол?
Таавар 3: Ажилгүй ажилчдын цалинд улс хэдэн төгрөг сул хаяж байна вэ?

Гоё, зөв, үнэн хариулсан хүнд шоколад өгнө.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

5 comments:

Оргил

1. Хайн гэдэс нь өвдөөд нойлд байгаа байхөө
2. Ямарч байсан ажил хийж байгаагаасаа 7-оор баталгаатай илүү гэдгийг мэдлээ
3. энэ дээр мини арван жилд үзсэн тооны мэдлэг дутаад байна :р

Enkhtaivan BuBu

1. huruudaj shodood uldsen ni ter neg egch ym bish uu, ylagdsan ni shudargaar yg ariig ni daaj ajilliishuu gants l tsag gsiin boluu Lol
2. TEriig ystoi helj medkuin bn.
3. aa naa chine harin aihtar sedev bh shuu, uulasaa neg hun hiigeed gaigui tsalin ogchih yman deer 3hun ajilluuldag tal baij magadgui. gehdee 3hun ajilluulad 3ger buld tus bolson ni deer uu neg chadvartai huniig ajilluulaad neg ger buliig gaigui bailgah uu gdg talaas ni harval bas l bodoh l asuudal.
Ter ajilchid ni bayrlalaa, sain bnu ch gj heleh zavgui olon hund uilchildeg bolhoor hariltsaanii soyolgui haragddag baij bas bolhimaa. Tuunes bugd amidral deer tiiim aashtai humuus baina gj yu bhav.

Ainboo

1. Тэр ажиллаж байгаа 1 хүн нь итгэмжит сайн ажилчин. Бусад 7 нь бол улсын ажлыг хийдүүлэгч.
2. Яг энд бол 7 хүн байна
3. Ажилгүй ажилтан гэж байхгүй. Ажлаа хийхгүй байгаа ажилтан гэж байна.

Anonymous

1. Наад хүн чинь жинхлэх гээд үзэж тарж байгаа хүн юм байгаан. Жинхэлчихээрээ юу гэж наана чинь суухуу.
2. Энд үйлээ үзэх ажилтан олдохгүй шинэ хүн хайж байгаа байлгүй.
3. Заа да тоогоо алдаа биз.

Anonymous

1. Зугаалганд явчихаад ирээгүй юм байна.
2. 7
3. 7*төрийн албан хаагчийн цалин