RSS

Ханиад биш Харшил

Улирал хамаарахгүй үргэлжийн ханиад хүрдэг хүн гэж ховор байдаг бололтой. Сүүлийн хэдэн өвлийг дандаа ханиадтай давсан мань мэтийн хувьд бол ханиад хүрэх нь тийм ч асуудал биш болов. Хүрлээ эм уулаа намдлаа, маргааш нь өнжөөд нөгөөдөр дахиад хүрнэ. Хоолой сөөнө, найтаана, ханиана...
Эмнэлэг, домнологоор явъя гэхээр мань шиг асуудалтай хүмүүс ная түм. Эмч нар маань ачааллаа даахгүй байж ядахад эмнүүд маань үйлчилгээгээ өгөхөө болисоор.

Тэгэхээр би өөрийгөө бодлоо. Бага байхдаа ханиагаад удаан явсан түүх алга. Ханиад хүрээ л бол ээжинхээ өлөнг уугаад , корчискоор ганц ороолгоод, содтой усаар нэг утаад л зүв зүгээр болчихдог байлаа. Харин одоо тийм биш юм. Өвөл эхлэнгүүт найтааж, ханиаж, хоолойгоо засдаг. Урь оронгуут л тэр бүх шаналгаа алга болно.
Олон жил иймэрхүү байдалтай явсан хүн чинь "Энэ бол Харшил" гэсэн хатуу дүгнэлтэнд хүрэв. Харин өвлөөс харшлаад байна уу, утаанаас харшлаад байна уу, аль эсвэл бүүр сэтгэлээрээ харшил гээчээр өвчилчихөөд байна уу яагаад байна?
За тэгээд харшил чинь ер нь юув? яаж үүсдэг юм бэ? гээд судлаад үзэхнээ "Орчин үед хоол хүнсний хэрэглээ, амьдралын хэв маягийн өөрчлөлт, агаарын бохирдолт, үйлдвэржилт, нийлэг аргаар гарган авсан төрөл бүрийн бүтээгдэхүүний хэрэглээ ихэсч, химийн бодисын үйлдвэрлэл хурдацтай хөгжиж байгаа зэргээс шалтгаалж харшлаар өвчин үүсч, өвдөөгүй нь өвчлөх магадлалтай " гэсэн юм бичсэн байх юм. Ингээд л уншихаар би бол буруу бодоогүй юм байна. Угаасаа ч буруу боддоггүй хүн. Миний ханиад гээд байсан зүйл бол яахын аргагүй ханиад биш харшил болж байна. Хүмсүүд ч гэсэн ханиад хүрсэн гэхгүй харшилтай болсон гэж ярьвал зүйтэй. Амьтан хүн "ханиад хүрчихсэн юмуу" гэвэл "харшил хө", аан бас ханиахаараа "харшил хөдөлчихлөө" гэж мэж ярих хэрэгтэй, хүүхдүүдээ.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

3 comments:

Unknown

Өглөө оройдоо тагларч үхэх гэж байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг ш д энэ утаагээ

Frank

ӨӨ тээд утуулсан тарвага шиг л угаартаад явж байхад ханиад ч наад захын асуудал. Бид бүгд хоолойны архаг үрэвсэлтэй болчихсон байхөөө.

Admin

Өвөлдөө бол өөр тийшээ л яваад байгааш д хэхэ