RSS

Хулгайч байвал яах уу?

Гэрийнхээ цоожны гол гээчийг өнгөрсөн онд хэдэнтээ солиулав. Үүний гол шалтгаан нь гурвантаа түлхүүрээ гэртээ орхих, дөрвөнтөө цоожны голыг эвдэлсэнд оршино.
Олон удаагийн үйлдлээр нэг зүйлийг айхтар анзаарч, сэтгэл зовинов.
Учир нь түлхүүргүй болсон хүмүүс чинь гэртээ орохын тулд "цоож тааруулна, гол солино барина" гэсэн газруудруу утас цохино. Цаадуул нь гүйгээд ирнэ. Ирээд шууд л ажилдаа орно. Түлхүүр тааруулах гэж үзнэ. Таарахгүй бол янзүрийн төмөр энэ тэрээр ухна. Болохгүй бол алхаар цохино. Эвдэнэ. Эцэст нь шинэ түлхүүрний гол хийнэ. Хийчихээд 25000 төгрөг аваад явна. Энэ бол ерөнхий процесс.
Хамгийн гол санаа зовоож, зүрх базлуулаад байгаа зүйл бол эдгээр түлхүүр янзлагсдын хэн нь ч "та энэ гэрийн хүн мөн үү", "Иргэний үнэмлэх, бичиг баримтаа шалгуул", "Гэрийн хаягаа харуул" гэж асуудаггүй, хэлдэггүй нь сонин. Хулгайч байгаад айлын хаалга онгойлгуулаад орчихсон бол яана? Бүүр муугаар ярьхад багаж хэрэгслээр зэвсгэлсэн цоож тайлагчид өөрсдөө хулгайч байвал яана? гэж бодохоос аймаар юм.

PS: Сэрэмжлүүлэхийг хүссэнээс хулгайч, луйварчдад сэдэл төрүүлэх гэсэнгүйг ойлгоорой.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

10 comments:

Гаамп

Аав ээжийндээ энээ тэрээ гээд түлхүүрүүдээ орхиж бай.

Хулдгайч хэзээ ч үйлчилгээ авахгүй. Баригдах айдас ихтэй учраас түүн дээрээс болж үнэмлэх шалгадгүй биз. Өөрснөө хулгай хийх бол тийм үйлчилгээ эрхлэхгүй биз. Бас үүнээс болоод тийм явдал гараагүй байгаа байх

Frank

Бас бодох л асуудал. Гэтэл хэн ч боддоггүй. Хэн ч анзаардаггүй. Бид хэтэрхий хайнга бас хэнэггүй улс юм.

Дүүдээ

Нээрээ огт анзаардаггүй ч анхаарууштай асуудал байна даа...

Аан тийм тэр хулгайч үйлчилгээ авахгүй байна гэж байхгүй ш дээ. Ойр зуурын, хүний анзаардаггүй юмсыг бодчихсон Street Smart-ууд байдаг болохоор үйлчилгээ авахаас буцнаа л гэж байхгү л улс...

Харин үйлчилгээ үзүүлэгч этгээд өөрөө хулгай хийдэг байсан тохиолдолууд сонин, сэтгүүл дээр цовдлогдоод л зөндөө гардаг байсан шд :P

Энэ блоггерд фэйсбүүк шиг "Like" гэдэг товч байвал зүгээр ч юм уу? :P

Мика /美香/

Гаамп- одоо харин ажил дээрээ нэг, машиндаа нэгийг авч явдаг болсон.
Надад бол авчихаар л юм шиг санагдаад байгаа.

Фрэнк- Харин тиймээ. Хэнэгтэй л байж сурмаар байна. Гадаад хүмүүсээс төрсөн он сар өдрийг нь асуухад л сэжиглэж эхэлдэг гэж манай захирал ярьж байсан.

Дүүдээ- Чамтай санал нэг байна.
Фэйсбүүкийн "Like"-ийн хувьд бол харин блоггер дээр оруулж болдог ч байж магадгүй юм :)

Золжаргал

ийм ажилтай хүмүүс зарим нь ажлаасаа гараад аргаа барахаараа
сурсан эрдэмээр айл ухдаг байж магадгүй юм.

Гэхдээ тийм зүйл маш ховор байгаасай

www.ulemj.com

За ашгүй амьдрах нэг аргаа олчлоо шүү баярлалаа

ЗАЯЦ

хамгийн тэнэг юу гэвэл бид тэр дуудлагын гаруудад ахиад илүү түлхүүр байгаа эсэхийг хэзээ ч мэдэж чяадахгүйд л байна ... дараа нь өнөө хэд эвдэхгүй зүгээр л хийгэээл эргүүлээл ороол ирнэ гүйцэээ .. дуусааа ... гаширлааа ...

Toshiloo

үнэн л дээ

Мика /美香/

Золжаргал- харин тиймээ. Иймрхүү юм болохгүй л байсан сайн сан.

Үлэмж- тэнэгтээч. :P

Заяц- нээрээ тийм юм байна шүү. Би лав нэг ч асууж, шалгааж байгаагүй. Тэхдээ бүх түлхүүр 6 хувь байдаг гэж боддог.

Тошилоо- :). Дэмжсэнд баярлалаа.

horboo

tanai manai 2 adil yum. manaid ene yabdal nileen bolov. bas anhaaruulga helehed suuliin ueiin hujaa haalga gol solij boldoggui bolson sonsogdood bgaa. haalgaar ni solihoos naash uur songoltgui. hujaa nar manias yaj ahiuhan mungu salgaad bhaa olchood bh yumaa. tiimees anhaaraltai tulhuurendee hairtai bj bnga engertee naaj engertee teberch yabaarai daa mika