RSS

Миний богино юбка


“Миний богино юбка чамаас юу ч гуйгаагүй. 

Миний богино юбка намайг дээш нь сөхөөч, эсвэл доош нь шувтлаач гэж чамаас хүсэхгүй. 
Миний богино юбка намайг хүчиндэж болно гэсэн хууль ёсны үндэслэл ерөөсөө биш.
Миний богино юбка намайг шүүхэд төлөөлөхгүй. Итгэх эсэх нь чиний л дур. Гэхдээ миний богино юбканд чи огтхон ч падгүй.
Миний богино юбка надад, гуяны маань дотор хаврын бүлээн салхи таатааяа хүүгэхийг мэдрэхэд , харсан мэдэрсэн бүхнээ дотроо амьдаруулахад тусалдаг. 
Миний богино юбка намайг ухаан муутай, өөрийн гэсэн үзэл бодолгүй дуулгавартай бяцхан охин гэсэн нотолгоо биш.
Миний богино юбка бол миний эсэргүүцэл. 
Миний богино юбка бол миний цайз хэрэм болохоос намайг айлгаж ичээж болно гэсэн зөвшөөрөл биш. Сайн тогтоож ав. 
Миний богино юбкыг аргадаж хүндлэхээс нааш хэн гэдгээ чиний өмнө хэзээ ч дэлгэхгүй.
Миний богино юбка бол миний аз жаргал. Би юбкатайгаа байхдаа бат тулгууртай зогсож байна гэдгээ мэдэрдэг. Би яг өмнө чинь байна. 
Миний богино юбка эмэгтэйчүүдийн армийн эрх чөлөөний туг.
Би биеийнхээ газар нутгийг, өнцөг булан бүрийг тунхаглаж байна.
Миний богино юбка бол өнгөлөг загасаар дүүрэн оюу ногоон цөөрөм, одод тэнгэрийн доорх зуны үдэш, шувуудын жиргээ, эрчлэн давхих галт тэрэг.
Миний богино юбка бол галзуурсан эргүүлэг, гүн амьсгал, танго бүжгийн тачаангүй хэмнэл. 

Миний богино юбка бол миний эхлэл, миний үнэлэмж, миний таашаал. Хамгийн гол нь миний богино юбка, юбкан дотор байгаа бүхэн ганцхан минийх. Ганцхан минийх”

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS