RSS

Ээж: Ээж нь динозавртай унтлаганы хувцасыг нь бэлдээд уутанд нь хийцийшүү.
Хүү: Ай? Манлайтай адилхан уу?
Ээж: Тийн, яасан?
Хүү: Онигоо болийшдээ
Ээж: Юугжаагаан? тэр чинь агаар магаар сайн нэвтрүүлдэг, чанартай
Хүү: Манлай, Төгөлдөр 2 адилхан хувцастай байна гэхээр надад муухай санагдаад байдымаа. Та сольчих. Одтой ч юмуу, Monkeyтай ч юмуу хувцас байдаг даа..
Ээж: ОК. Анги дээр чинь нусны алчуур чинь байгаа биздэ?
Хүү: Билгүүнтэй сольцон.
Ээж: Яажугаам?
Хүү: Миний алчуур Ирмүүнтэй адилхан байсиймаа...

Анги дээр ирлээ.
Хүү: Ээж, чи унтлаганы хувцас солиогүймүү?
Ээж: Харин мартчижээ
Хүү: Өөө, онигоо болхым байна лдаа..


Би чинь одоо хэдэн настай хүнтэй амдьраад байгаан бээ. 4 настайдаа байтугай 14тэйдөө ч ээжийхээ сонгосон, авч өгсөн, ахынхаа багадсан хувцасыг л өмсдөг байлаа шд. Юуун муухай санагдах, онигоо болох тухай бодох манатай л байсансан.
Одооны хүүхдүүд ийм багаасаа өөрийхөө юмыг нааш цааш болгохоо мэддэг, бас өөртөө төрж байгаа мэдрэмжүүдээ мэдэж байгаа нь нэг талаасаа гайхалтай. а нөгөө талаасаа энэ хурданд нь тааруулж өөрөө ч бас хөгжихгүй бол удахгүй зааж зөвлөх бүх юм маань дуусахвий гэсэн айдастай..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS