RSS

Хулганы тухай бага сага

Анхны утасгүй хулгана гараад нилээд хугацаа өнгөрсөн. Ямар нэгэн утасанд тээгэлж таталдахгүй тун аятайхан байдаг хэдийч баттрей гэж энгийн хулганад байдаггүй айхтар том проблемтой. Тиймээс ч одоо болтол хүмүүс жирийн хулганаа утасгүй хулганаар солихыг тэр бүр хүсдэггүй байх.Гэтэл утасгүй атлаа баттрейгүй хулгана тун удахгүй худалдаанд гарах гээд интернэтээр захиалга авч эхлээд байна. Өндөр чанарын оптик мэдрэгчтэй, утасгүй, ямар ч баттрей шаардлаггүй, бага хэмжээний эрчим хүч ялгаруулагч тусгай пэдтэй, мэдээж USB холболтоор холбогдоно. Утасгүй хирнээ баттрейгүй гэдэг нь хэдийгээр сайхан сонсогдож байгаа ч байнга эрчим хүч ялгаруулагч пэд дээр ажилаад байх нь эрүүл мэндэд сайнгүй байх муу талтай.



Өвармөц загвар бүхий овор багатай Street Mouse VOIP-ийн тухай бага зэрэг танилцуулга хийе гэж бодлоо. энэ хулганы хамгийн сонирхолтой давуу тал нь өөртөө чихэвч, микрофон залгаж болох оролттой. ер нь тэгээд этгээд сонин зүйл хэрэглэх дуртай залуучуудад их л таалагдах байх.
* Хайрцагны хэмжээ: (H) 22.5cm x (W) 14cm x (D) 4cm
* Бүтээгдэхүүний хэмжээ: (H) 11cm x (W) 6cm x (D) 4cm
* Нийт жин: 230g юм байна.


манай залуус гадныхнаас юугаар нь дутхав. шинэ гарсан бүтээгдэхүүн энэ тэрийг эртхэн хэрэглэмээр л байгаа биздээ..
энэ шинэ гарч буй хулгануудын талаар илүү дэлгэрүүлж үзэхийг хүсвэл уг бүтээгдэхүүний сайт руу зочилно бизээ.. Энэ сайт дээр Battery Free Wireless Mouse аас гадна хөөрхөн хулганууд байна лээ. тэгээд таалгдвал захиалчихгүйюү...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

4 comments:

Б.Єсєннэмэх

>>> WOW! ih saihan medeelel baina! yaj zugeer baihav gants iim hulganatai boldiim biluu., utas ntr gej tuurteed baihgui amar zugeeer...! oor sonin saihan zuils bicheerei blogoor chine anhnii udaa zochilov, bas dajgui shuu GOODLUCK :)

A.Амарсайхан

Манай ТИС-ийн оюутнууд ус ууж, бяслаг, боов боорцогхон мэрдэг, эзэн нь их дургүй хүргээд байвал нүхэндээ орчихдог хулгана хийсэн гэсэн.
Гэлээ ч энэ нь ямар ч нэмэргүй, хөөрхийг утаснаас нь угз татаж гаргаж ирж байгаад л хөлөртөл нь базаж юм хийнэ. Тэгээд эзнийх нь гарын халуун, чийгтэйг яана.
Хөөрхий хулгана гутраад wireless болох юмсан гэж мөрөөддөг болсон гэнэ лээ.

Unknown

Амарсайхан ах сэтгэгдэл бичихдээ хүртэл элэглээд авч шүү.

Anonymous

Blogoos chin olon saihan sonirholtoi medeelluudiig ynshij taniltslaa tsaashid ch gesen zochilj ynshij bainaa