RSS

Шивээсийг яах вэ??


Ер нь нэг хэсэг моод энэ тэр гээд л шивээс хийлгэж байсан хүмүүсийн ихэнх нь одоо арилгах сонирхолтой байдагийг би нилээн хэдэн хүмүүстэй уулзаж байхад хэлж байсан. Шивээс гэдэг өөрийн арис махан дээр зуруулдаг учраас өвдөнө гэж жигтэхэн. Дээрээс нь бас удах тусмаа PR-гүй харагддаг золиг байгаан. Тэгээд бас үнэтэй. Мэдээж 20 настайдаа хийлгэж байсан шивээс 40 настайд маань ямар л олигтой харагдах билээ дээ. Ялангуяа эмэгтэй хүн шивээстэй байх муухай байдаг юмаа..
Шивээсийг сорвигүй арилгана гэсэн газар хаа сайгүй л харагддаг. Тэгтэл дэлхий дахинаа сорвигүй арилгадаг технологи одоо хүртэй гараагүй байгаа гэнэ. Лазерийн гэж нэрлээд байгаа хамгийн сүүлийн дэвшилтэт тоног төхөөрөмж маань яаж арилгадагийг үзүүлье.





Ямар онцгүй харагдаж байгааг харсан байх. Нөгөө хамгийн сүүлийн Лазерийн дэвшилтэт технологи маань ингэж л арилгаж байх юм даа. Ингээд харахаар шивээс гэдэг чинь хэсэгтхээн хугацаанд л танд таалагддаг балай эд байгаан. Та үнэхээр хэзээ ч харамсахгүй гэж шийдээгүй л бол арилгахад хэцүү ШИВЭЭС гээч зүйлийг хийлгэхгүй байх нь дээр шүү..

Харин одоо Шивээс хийлгэхгүй байхийг уриалсан нэгэн бичлэгийг үзгэцгээе.



Энэ бүхнийг нухацтай судалсны эцэст би өөрийн шивээсээ арилгуулахгүй байхаар шийдлээ. Одоохондоо залуу байгаа болхоор айхтар муухай харагдахгүй байгаан харин дараагийн дэвшилтэт технологи гарч сорвигүй арилгадаг болох хүртэл нь тэвчээртэй хүлээе гэж бодлоо.
Шивээс гэдэг зүйл дээр битгий хөнгөн хандаарай залуучууддаа..Шивээс хийлгээд гоё харагдана гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй шүү..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

8 comments:

A.Амарсайхан

Цэргээс ирсэн "тэг дөрвөлжин" ах нарын шивээсийг харж биширдэг байж. Гэхдээ хашир амьтан юм болохоор түүнийг нь дуурайж түвдээгүй явсаар өтөлж дээ. /Багадаа л өтөлчихсөн байж дээ, хэ хэ/

Мика ахын дүү, хүмүүсээс /тэр дундаа хөгшин ахаасаа/ латин үсгийн шалгалт авдгаа больчих тэгэх үү? Сэтгэгдэл үлдээх гэхээр л өмнөөс хазгай муруй латин үсэг бичихийг шаардаад байх юм. /Гэхдээ ах нь заавал сэтгэгдэл үлдээх албагүй л дээ/

Erkardo

Би шивээсэнд дургүй ээ. хүмүүс яах гэж биеэ ингэж яргалдаг байнаа

Nuugii

Тэр хамгийн дээр байгаа нь Angelina Jolie мөн үү

Мика /美香/

Мөн.Jolie шиг шивээсэнд унаж тусдаг од Холливудад цөөхөн штэ.
Тэгээд Jolie шивээс гээд нэтээс хайхад л хар мянган илрэц гарч ирнэ шүү дээ. хэ хэ

Nuugii

уул нь их дажгүй л лууны шивээс байсан байнашд. одоо харин юу бичциймбдээ

zoloo

Та нарт гэж хэлхэд шивээс гэдэг бол хамгийн дэмий зїйл би 10 жилд байхдаа найзнараа дуйрагаад зїїн гарын шуун дээрээ битїї шивээс хийлгэсэн, одоо ажил тєрєлд ороод багагїй хугацааг єнгєрєєлєє гэтэл би нэгч удаа ажлынхаа хїмїїсээс санаа зовоод наанджил амралт энэ тэрд нэгч удаа явж їзээгїй. Бас дээр нь хамт олноороо заал энэ тэр авах асуудал бол бїїр ч їгїй шїї... хэхэ Тэр лазераар арилна гэдэг бол худлаа асуудлаа хїїхдїїдээ, тэр зїгээр л баахан арьсыг нь тїлхээс цаашгїй. Дїї нартаа гэж захихад ах шигээ том алдаа бїї хийгээсэй гэж захий...., fuck in tattoo

N Tsene

zaluust maani sanaa avuushtai bichleg bna. nlog deer tavilaa.

raybanoutlet001

yeezy shoes
cheap ray bans
miami heat jersey
green bay packers jerseys
coach outlet
coach factory outlet
ralph lauren outlet
kansas city chiefs jerseys
prada outlet
michael kors handbags