RSS

2007 оны 7 сарын 23- 30 -ны сонирхолтой 10 бичлэг

7 хоног бүр надад хамгийн сонирхолтой санагдсан 10 бичлэгүүдийг өөрийн блогтоо тэмдэглэж авч байхаар шийдлээ. Энэ нь зөвхөн миний хувьд саак гэж бодсонгоо л оруулж байх учир ямар нэгэн байдлаар бусад хүмүүст таалагдахгүй байж ч магадгүй.

Одоогоор миний шагайгаад харчихдаг 100-аад Монгол блог байдаг. Хэрэв шинээр блог бичиж байгаа хүмүүс байвал надруу өөрийн блог холбоосоо мэйлээр явуулбал миний зүгээс талархан хүлээн авна шүү..

2007 оны 7 сарын 23- 30 -ны сонирхолтой 10 бичлэг:

Үнэр . Энд тушаал дэвшихийн тулд үхэн хатан гүрийсэн нэгэн залуу зорилгоо биелүүлснийхээ дараа үнэн замарч байгаа тухай гарна. За тэгээд дарга болохоор долигонох хүн мундахгүй, архи уух шалтгаан мундахгүй болдогын жишээг энэ хошин бичлэгээс харлаа гэж...

USA visa, Questions and Answers . Америк-т сурахаар төлөвлөж байгаа, сурч байгаа оюутнуудад хамгийн их тулгардаг бэрхшээлүүдэд хариулт өгсөн байна лээ.
ВИЗНИЙ АСУУЛТУУД
ШИЛЖИХ
БҮРТГҮҮЛЭХ, СТАТУС ХАДГАЛАХ
АЖИЛ ЭРХЛЭЛТ
МЭРГЭЖЛЭЭ СОЛИХ, СУРАХ ХУГАЦАА СУНГАХ
СТАТУС СОЛИХ
F-2 ВИЗТЭЙ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮД
. Эдгээрийн зөвлөгөөг харамгүй өгчээ.

Жэнни охин халуун наранд цохиулалтын 1р зэрэгтэй . Монголд хэт халуун нар шарж байгаа бололтой. Нөгөө эрхий мэргэн дээр гардаг 7 нарны үлгэртэй адил.. Манай энд өдөртөө 40 градус шүргээд аймшигтай халдаг. Тэгээд далай дээр учир чийгтэй, халуун. Нэг үгээр хэлбэл САУН. Тэхдээ халуун газрыхан сурчихсан байдаг болхоор зүгээр л дээ. Монголд маант ингэж нар гарч, халж байгаа нь эрс гэгддэг эх орны маань иргэдэд айхтар хүнд тусч байгаа бололтойдогоо..

Хоёр дахь баннэр байраа эзэллээ . Амьдрах хүслэн болсон Батзаяа охинд туслах зорилгоор бий болсон сая долларын баннер байрлуулах ажиллагааг бүгд мэдэж байгаа байх. 1 пиксел нь 1 ам.долл-ийн үнэтэй. Батзаяа охинд туслахаар шийдсэн 2 дахь баннер байрласан байна.

Muzzy in Gondoland. Намайг жоохон байхад л I'm Muzzy, Big Muzzy гээд л нэг том биетэй амьтан гарч ирээд л англи хэл заадаг байлаа гэж. Их сонирхолтой, бас их хөгжилтэй нэвтрүүлэг байсан. Одоо байгын сайхан дурсамжыг маань сэргээж, англи хэл сурах хүслийг минь илүү эхээр татсан бичлэг болсон байна лээ..

АйТи мэргэжилтэнүүдийн эрэлт дахин нэмэгдлээ . АйТи-ийн мэргэжилтэнгүүдийг бэлтгэх ажил Монголын мэдээллийн технологийн салбарт эрчтэй яригдаад байгаа асуудал хэмээн миний зүгээс ойлгоод байгаа. Тэгвэл энэ бичлэг дээр Монгол төдийгүй дэлхийд энэ чиглэлийн мэргэжилтэнгүүдийн эрэлт буурахгүй харин ч өссөөр байгаа тухай гарчээ..

P2P технологийн хөгжлийн товч түүх . P2P нь төвлөрсөн бус, динамик систем, загвар, технологи, сүлжээг илэрхийлэх ерөнхий нэр бөгөөд “Peer-to-Peer” гэдэг үгийн товчлолыг хэлдэг гэсэн. Заримдаа “Point-to-Point” ч гэж нэрлэдэг нэгэн технологийн хөгжлийн тухай энд бичжээ. Үнэхээр сонирхолтой бичлэг болсон байна лээ..

Трансформерс ба Тэнгис кино театр. Тэнгис кино театрт хааяаа кино үзэхийн тулд их оочерлодог байсан, үйлчилгээ нь жоохон тиймэрхүү энэ тэр гээд миний хувьд бас нилээн бухимддаг байсан нь Эрхмээтэй адилхан бололтой. Тэнгисийн Маркетингийн албаныхан солигдоод удаж байгаа гэж сонссон шүү. Бас Трансформерийг заавал авч үзмээр санагдаж байгаа.

Blogger-уудын анхны уулзалт. Блоггерууд маань анх удаа уулзалтаа зохион байгуулсан гэдгийг бүгд л сонссон биз. Миний зүгээс энэ уулзалтад оролцохыг маш их хүссэн ч... Тэгэхдээ дараа жилийнх дээр заавал очно гэж бодож байгаа. Энэ бичлэгээс блогчдыхоо зургыг харж жаал баясав..

Сайхан инээмсэглэдэг хүмүүс өндөр цалин авдаг. Сайхан инээмсгэлдэг хүмүүс муухан инээмсгэлдэг хүмүүсээс 15%-иар илүү цалин авдаг гэсэн байх юм. Тэгвэл муухан инээдэг хүн яаж цалингаа нэмүүлэх вэ (сайхан инээж сурах вэ)? гэдгийг энэ бичлэгт заажээ..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

1 comments:

happiness

Мика бүгдээрээ дээр тааламжгүй муухай сэтгэгдэл бичсэнд уучлаарай