RSS

2007 оны 8 сарын 13-20 -ны сонирхолтой 10 бичлэг


2007 оны 8 сарын 13-20 -ны сонирхолтой 10 бичлэг

Шинэ тоглоомын санаа Энд нэг гоё тоглоомын санаа гарган тавьсан байгаа бөгөөд зохиолыг нь дуусгаагүй байгаа юм байна. Манайханд бас сонирхолтой санагдвал зохиолыг нь цааш нь үргэлждүүлээд, тоглоом болгоход нь туслана биз. Үнэхээр сонирхолтой. Зохиолын хэсгээс хальт оруулья гэж бодлоо: Хүйт оргино, саарал манан татсан аниргүй нам гүмд. Өчигдрийн уусан бодис толгойд гараа юу, урьд мэдрээгүй сонин мэдрэмж, энэ хаанаас төрөөд байнаа. Чимээгүй... хэн нэгэн намайг нэрээр маань дуудах шиг боллоо. Үгүй ээ энэ толгой задрах гээд хий юм сонсож байх шиг байна....

Гэнэт гэрэл цацран өмнө минь бяцхан бөмбөлөг бий боллоо, би өөрийн мэдэлгүй түүнд хүрэх гэж тэмүүлнэ. Өчигдөр болсон гариг хоорондын уралдаанд би түрүүлсэн, орой нь найз нөхөдтэйгээ нийлэн энэ баяраа тэмдэглэхээр гадаргаас дээш 3 мянган метрт орших цамхаг дээр очсон, тэгээд ууж эхэлснээ гэнэт саналаа. Харин одоо би хаана байгаагаа үл ойлгоно. Дэмий л нөгөө гэрэлт бөмбөлөг рүү хүрэхээр тэмүүлсээр...

Шилдэг онигоо-Яагаад пиво, эм хүнээс илүү байдаг вэ? Пиво-г эмэгтэй хүнтэй харьцуулсан онигоо байна лээ. Эмэгтэйчүүд бидний зүгээс уншвал шал тэнэг санагда магадгүй ч эрчүүд уншаад бас хүлээн зөвшөөрөх талтай байна лээ. Яахав манай эмэгтэйчүүд хаааааааяааааааа нэг пивоны зангаас авч байвал бас зүгээр юм шиг байнаа. хэ хэ

Бүтээнэ - Сөнөөнө Манай Монголчууд нэгийг хийхдээ нөгөөг буулгаад хаядаг нэг сонин зуршилтай гэхэд болох байх. Тэгвэл энэ бичлэгт нэгэн нуураж хаясан шонгоор жишээ татан "Хотын хөгжлийн стратеги"-н тухай хөндсөн байна..

Оцон шувуу ба монгол хvн Монголчуудын тухай маш сонирхолтойгоор Пингвин буюу оцон шувуутай адильган бичжээ.Монголын төр засаг ямар байгаа, тэднийг дагаад хүмүүс ямар болж байгааг их ойлгомжтой, товчхоноор тайлбарлаж чаджээ..

Think Like a Billionaire Америкийн тэрбумтан Donald Trump-ийн бизнесийн тухай өгүүлсэн аудио номыг энд тавьсан байна. Хэлнийхээ мэдлэгийг сайжруулахыг хүсвэл татаж аваад сонсоорой. 6 хэсгээр хувааж тавьсан байсан бас шууд татаж авахаар юм байна лээ..

Токиогийн хvн боллоо... Баянаа маань эргээд блогоо бичиж эхэлжээ. Түүний бичсэн энэ бичлэг Японд ажилд орох гэж байгаа ялангуяа МТ-ийн мэргэжлийн хүмүүст илүү хүртээмжтэй юм шиг санагдлаа. Хэрвээ та Японд очоод хэрхэн ажилд орохоо мэдэхгүй байвал ийшээ нэг шагайгаад гараарай..

Анхаар! Yahoo Photos энэ оны 9 сарын 20 нд үйлчилгээгээ зогсоох гэж байгаа гэнээ. Тэгээд тэнд зургуудаа байрлуулдаг нөхдүүд байвал өөр тийшээ зөөхийг анхааруулсан байсан..

Үзэн яджээээн Жоохон хүүхдүүд их хөөрхөн юм шиг байгаан. Хааяаа хааяаа эдний хүүхдийн сонин сайханг уншдаг юм. Элэг аваад хаячих шахдаг юм. Энэ удаагийн бичлэгийг уншаад татаж унах шахлаа. Хэ хэ

Хачин жигтэй жишиг Гэрийн утасанд гаднаас залгаад хариу өгөөгүй тохиолдолд мөнгө унадаг болсон тухай хэлсэн байна лээ. Энэ Хятадад ер нь тийм байдаг лдаа. Гаднаас залгасан дотроос залгасан ялгаагүй мөнгө гүйдэг, мэссэж бичсэн ч 2уулангаас нь мөнгө унаж л байдаг. Тэдхээ Монголчууд маань мэдэхгүй байж магадгүй тул оруулья гэж бодлоо..

IT school Мобикомоос 11 жилийнхэнд зориулсан МТ-ийн ангийг 24- р сургууль дээр нээж байгаа гэнэ. МТ-ийн чиглэлийг сонирходог, энэ талаар тодорхой мэдлэгтэй хүүхдүүдийг сонгон шалгаруулж хичээллүүлэх юм байна. Харин төлбөр мөнгө нь хэд юм бол??

Жич: Шинэ хаяг Манай архаг блогчдын нэг Хишгээ блог хаягаа нүүлгэж, нэрээ Зэлмэ болгосон гэнэ. Тэгээд түүний хаягыг блог дээрээ холбосон хүмүүс шинэ хаягаар нь сольно бизээ.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

2 comments:

Unknown

Хэ хэ, минийх орчихсон явж байна шд.
Баярлалаа.
Чиний энэ сэдэв хүн бүрийн унших дуртай нь болж байгаа байх аа.
Ингэхэд өөрийнхөө тэмдэглэлээс шалгаруулаач. Шүүгч нь, санаачлагч нь чи өөрөө болохоор, өөрийнхөөсөө оруулахгүй байгаад байх аа?
Ер нь санал асуулга байдлаар, олон нийтийг хамарсан шалгаруулалт явбал өөрийн чинь гоё бичлэгүүд орно доо!

Мика /美香/

Баярлалаа. Хүмүүст таалагдаж байвал надад их сайхан байнаа гэж..
Энэ болохоор яг "шалгаруулт" гэж хэлж болохгүй байхаа. Миний хувьд хамгийн сонирхол татсан бичлэгүүд учраас "Сонирхолтой" гэвэл илүү нийцэх болвуу гэж бодоод байгаан. Яваандаа олон нийтээс санал энэ тэр аваад, Монголчууд маань идэвхитэй санал энэ тэрээ өгдөг болчихвол жинхэнэ шалгаруулалт явуулж болох байхаа. САйхан санал тавьсанд баярласан шүү..