RSS

2007 оны 9 сарын 10- 17-нийг хүртэлх сонирхолтой 10 бичлэг

2007 оны 9 сарын 10- 17-нийг хүртэлх сонирхолтой 10 бичлэг
Mika's Blog

Эр хүний ажил үйлс бүсгүй хүнээс шууд хамааралтай
Айл гэрийн ноён нуруу эр хүнээс хамаардаг гэдэг. Тэгвэл эр хүн гэр орноо өв тэгш авч яавхын нэг том үндэс бол түүний түшиг тулгуур болсон эхнэр хүн байдаг. Амьдралд тулгардаг асуудлуудыг жижиг гэлтгүй ярилцаж, нэг нэгэндээ зөвөөр ойлгуулж байх нь цаашлаад амжилтын том үндэс болдог байна. Энд бага зэрэг гунигтай гэмээр бичсэн байсан ч бид нар шиг залуучуудад сургамжтай юм шиг санагдсаан..

Trash thinking
УБ-аар дүүрэн хог. Манайхан ч хогондоо бүүр дасчихаж дээ. Харин энэ бичлэгт хогноосоо яаж салхуу гэж өдрийн бодол шөнийн зүүд болсон нэгэн блогчин маань хэд хэдэн санал оруулжээ. Та бүхэн бас өөрсдийнхөө саналыг бичээрэй. Улс орноо сайхан болгоход бүх хүний хүчин зүтгэл бага гэхгүй хэрэгтэй гэж бодож байна. ..

Сонин үзэгдэл
Микрософтийнхон үнэн сак штэ тэ. Тэгвэл тэд маань өөрсдөө ч тайлбарлаж чаддаггүй хэдэн зүйл байдаг юм байна. Энэ бичлэгээс л мэдлээ. Ороод үзээрэй.

Үнийн өсөлт
Хаа сайгүй л үнийн өсөлт. Дээрээс нь манайхан ч юмыг хөөргөж, дэвэргэхдээ үнэн сайныг хэлхүү. Юмны үнэ өсөж байгаагын хажуугаар элдэв бусын ам дамжсан ярианууд олон гарсан ба зарим нь ямарч үндэслэлгүй талаар энд бичсэн байна лээ. 50000-тын дэвсгэрт лав гарахгүй гэсэн шүү...

Менежмент гэж юу вэ?
Одоо үед ямарч бизнест сайн менежмент чухал болсныг ихэнх нь надаар хэлүүлэхгүй мэдэж байгаа доо. Гэвч зарим хүмүүс энэ талаар ямарч ойлголтгүй байж магадгүй. Тэгвэл энэ бичлэгт эдгээр хүмүүст зориулан менежментийн 5 багцыг нэгд нэгэнгүй сайхан тайлбарлаж өгчээ..

Олон улсын рекламны 48-р фестивалийн ялагчид
Реклам бидний өдөр тутмын амьдралд үнэн хүчтэй дайран орж ирсэн зүйлүүдийн нэг. Улс орон бүр өөрийн гэсэн хэв шинжид тохируулан реклам сурталчилгаагаа хийдэг. Тэгвэл дэлхий даяар ямар реклам хамгийн лаг байна вэ? Үүнийг энэ бичлэгээс үзээрэй. Өөр зөндөө олон гоё зургууд байна лээ шүү..

Зvгээр л нэг статистик
Хөл бөмбөг гээч гайхалтай спортыг тоглогчгүйгээр төсөөлөхгүй нь мэдээж. Тэгвэл тэр агуу тоглогчид маань хэр их цалин хөлс авдаг юм бол? Энэ бичлэгт Италийн Сери-А-ын хамгийн их цалинтай топ-6 тамирчидыг танилцуулан гаргажээ. Бас бус хөл бөмбөгийн баг тоглогчдийнхоо цалингийн зардалд хэр ихийг цацдаг тухайн байна лээ шүү..

Анхны халтуур буюу ашиггүй наймаа
Энэ бол манай зарим Монгол охидын үнэн нүүр царайг жинхэнэ харуулсан бичлэг байсан. Ажил хийж чадахгүй байж аль болох "яаж хялбар аргаар мөнгө олох вэ" гэдэг дээр толгой нь үнэн сайн ажилладаг хэсэг нөхдийн тухайн өгүүлжээ гэж..

Агт араа
25 нас хүрэхээр аймар өвтгөж зовоодог, бас хамгийн хэрэггүй эрхтний нэгт яах аргагүй багтсан байсан "агт араа" гээч шүдний тухай гоё хэлсэн байсан. Одоо би тэр насанд дөхөж, найз нөхөд маань дайрч яаваа болхоор өөрийн эрхгүй сонирхол татав..

Mongolian Horde Concept
Програм хангамжийн тухай сонирхон судалдаг хүмүүст зориулаад нилээн чухал зүйлүүдийн нэг болох төслийн удирдлага болон төлөвлөгөөний тухай их гоё бичсэн байна. Энэ талаар сонирхдог Чингисийн удмын хүн байвал заавал ороод уншаарай.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 comments: