RSS

Нэрэн дээр үзэлцэе

Эрхэм анд нөхдөө.
Энд нэг үнэн ээдэрмээр нэг юм болоод байнаа. Юмны нэр усыг сонгоно гэдэг чинь ямар лайтай ажил вэ.
Зараа блог дээрээ бичсэн байсан л даа. Ига, Зараа бид 3 дундаа нэг чаттай болсон юм. Голдоо гэдэг нь Зараагийх дээр ч бичсэн, Игагийх дээр ч бичсэн, Минийх дээр ч бичсэн чатын яриа хил хязгаар үл хамааран 3-уулангын маань блог дээр байрлах чат дээр харагдах юм. Тэгээд бид 3 чатандаа нэр өгөх гэж дайн арай л болсонгүй.
Ига бид 2-ийн санаа уг нь аягүй нийлээд гоё гоё нэр бодож оллоо лдоо. Даанч Зараа ах загнаад, эсэргүүцээд байдаг. Тэгээд одоо хүмүүсээс асуу гээд байгаа. хэ хэ

Ард түмэн доорх нэрнүүдээс сонголт хийхэд туслаач::

Ига, Мика 2-ийн нэрс:
1. Чуганцын өрөө
2. Сүүтэй цай
3. Цэврүүтье
4. Гацку гусья
5. Чалчаахай
6. Чөвгөнцийн өрөө Зараа "чуганц" бололхгүй гэхээр нь холиод "Чөвгөнц" болгосийн
7. Далий яриа
8. Чуганцын хоршоо, нэгдэл ч билүү, өөр юу юу ч билээдээ.. Хар мянган нэр өгөөд байсан одоо мартчиж.

Зараа Зулзага 2 болхоор:
1. Сармис
2. 90х60х90
3. ЗМИ
4. Зууралдаастай
5. Шуудайнд хийсэн эвэрнүүд
6. XXXXXL chat
7. Хүсэл чат ч гэх шиг..
Ер нь бол 100-аад нэр бол гарсаан. Даанч одоо толгойд орж байгаа нь энэ. хэ хэ
Надад бол "Чуганцын өрөө" аймар хөөрхөн, гоё санагдаад байгаа болхоор аль уже өөрийхийгөө нэрлэчихсэн л дээ.Тэхдээ хамтрагч маань асуу гээд. Та нарт маань ямар нэр нь таалагдаж байна? Гоё сонсоголонтой, энгийн биш, сонин нэр байвал зүгээр байх..
"Ардын үгийг чих тавин сонсоёоо" ..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

7 comments:

Anonymous

1. duraaraa
2. ooroor
3. ih dul
4. bidnii yaria
5.ih munh esvel evtei 4 geh yum uu :)
6. zovhon 18 geh met bj bolhii

Anonymous

1. Gurvan debiliin uruu
2. Tsarai muut 3
3. Matriin emee uvuu biden 3
4. Umhii amtnuudiin uruu
Za neg iimerxuu baival bolox yum shig sanagdaad yavchihlaa daa xu. Zaaval ali negiin songooroi hehe

Cаарал

shuudaind hiisen uhriin evernuud yum bish uu ta 3 chine. uhriin buur shig baigaachee!

Идо

Шуудайнд хийсэн эвэрнүүд

Агьнууд Х.Зоригт

Далий яриа нь таалагдаж байна. Далийх дуртай улсууд их байдгийг ч хэлэх үү.

peakfinder

Чуганцын өрөө ayagui hoorhon ner yumaa.

peakfinder

Чуганцын өрөө ih hoorhon sonsogdoj bainaa.