RSS

2007 оны 11 сарын 26- 12 сарын 3-ныг хүртэлх сонирхолтой 10 бичлэг

Зүрхийг минь ав. Тэгээд сайн харж хамгаалаарай.

2007 оны 11 сарын 26- 12 сарын 3-ныг хүртэлх сонирхолтой 10 бичлэг
Мика блог

ПОПУЛИСТУУДЫН "ТАХИЛЫН ЯМАА" БА МОНГОЛЫН ЦӨӨН БИЗНЕСМЕНҮҮД
Монголын өнөөгийн нийгмийн хүмүүсийн ойлгохгүй байгаа томоохон асуудлыг хөндөн бичсэн байна. Уншсан хүмүүс нэгийг бодно бизээ..

Nomadic end or urbanization's end
Блог мн-ийн зарим блогчид их хүчтэй зүйлсийн талаар бичдэг гэдэгтэй нийлэх байх. Тэгвэл тэр сайн бичлэгүүдийн нэгийг ийшээ ороод уншаарай.

Аавтай минь бүжиглээч
Гайхалтай сайн бичсэн нийтлэл. Хүнд их юм бодуулахаар юм байна лээ..

Энхээ гэж тэнэг хүүхэн...
Инээдтэй, хөөрхөн бичлэг. Маркетингтай хүүхэн гэж хэнийг хэлээд байнаа?? Үүнийг онолбн үүднээс авч тайлбарлавал...

Өрөөлийг шоолохуйд...
Өвөр Монголчууд бас л нэг Монгол үндэстэн шүү дээ. Тэхдээ үг ярианы онцлог нь бидэнтэй харьцуулбал арай өөр байдаг бололтой. Уншаад татаж унах шахсан. Үнэн эсэхийг сайн хэлж мэдэхгүй юм...
Жич: Энэ бичлэгийг блогчин Анхзаяа www.addidea.blogspot.com-оос үг үсэггүй хуулан тавьсан гэсэн гомдол ирсэн учир эх сурвалжаар нь оруулахаар боллоо. Үүнээс хойш блогчиддоо гэж хэлэхэд хэн нэгний блог, сайтнаас хуулбарлаж байгаа бол заавал эх сурвалжийг нь дурьдаж байхийг хүсч байна.

Тоондоо хүн хэтэрхий сайжирхаарай
Блог дээрээ байнга сонирхолтой зүйлс оруулж байдаг хүрээлэнгийн хүн маань энэ удаа нээх хөөрхөн, инээдтэй зураг оруулсан байсааан..

Нүдний шил үү контакт линз үү?
Нүдний шил зүүсэн нь дээр юмуу, линз зүүсэн нь дээр юмуу??? Эрүүл мэндээ боддог хүмүүс нэг уншичихад гэмгүй бичлэг байсан...

Мэдэхэд илүүдэхгүй
Нээрээ л мэдэхгүй, мэдэхэд илүүдэхгүй сайхан мэдээлэл оруулсан байна лээ...

yahoo giin ehnii page deer manai hynd gariin medeelel bainashd
Англи хэл дээр Асашёрюү-гийн талаарх мэдээлэл байна. Мэдээ уншингаа сурсан Англи хэлээ сэргээгээрэй. Гайгүй амархан үгсээр бичигдсэн байна лээ..

Өөрийнхөө шарилыг эргэлээ
Гарчигаас нь хараад аймар бичлэг байна гэж бодсон хэдий ч ороод уншихаар айгаад байх юм байхгүй байсан. Харин танд нэг юм бодуулахаар зүйл байгааг баттай хэлнээ...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

4 comments:

Idea

Микад хэлэх ганц хоёр гомдлын үг байна, уучлаарай. Энэ удаагийн шилдэг 10 бичлэгт орсон нэг бичлэг нь миний блогноос үг үсэггүй хуулсан байна л даа. Гол нь www.addidea.blogspot.com гэж огт дурдаагүй байгаа нь учир дутагдалтай санагдлаа.

Миний 11-р сарын 27-нд оруулсан “Өрөөлийг шоолохуй” гэсэн бичлэгийг Анхаа гэгч /http://ankhzaya.blogspot.com/ тэр дор нь ”Монгол-Өвөрмонгол тайлбар толь” гэж нэрийг нь өөрчлөөд copy-дож тавьсныг шалгаруулсан нь үнэндээ жаахан тиймхэн санагдав. Үнэмшихгүй бол оруулсан цаг минут, доор нь байгаа сэтгэгдэл зэргийг нягталж шалгана уу гэж хүсэх байна.

Мөн чиний уншдаг блогуудын жагсаалтад миний нэр/блог хаяг огт байхгүй байгаа нь гомдолтой санагдаж байна. Үй түмэн блог уншиж шалгаруулна гэдэг асар их цаг зав, тэвчээр ухаан шаардсан ажил гэдгийг би ойлгож байна. Тиймдээ ч энэ шалгаруулалтыг би талархан хүндэтгэж, сонирхон уншдаг юм. Гэхдээ нэгэнт цаг зав гарган шалгаруулж байгаа болохоор аль болох олон хүнийг хамруулж, зөв шалгуураар үнэлж байвал бүр их баярлах байна. Зарим үед бусдын хөдөлмөрийг үл хүндэтгэсэн, тэр чигт нь хуулсан, сэдэв, агуулгын хувьд ач холбогдол багатай бичлэг орсон байдгийг цаашид анхаарна уу гэж чин сэтгэлээсээ зөвлье.
Амжилт хүсье.

ganga

Монгол блогууд дотор ganga ажаагийнх харагдахгүй, шилээ зүүгээд ч харахгүй нь

Mika

Idea-д.Чиний блогоос авсанг мэдсэнгүй. Уншсан бичлэг бүрийг шалгах боломж байгаагүй учир уучлаарай. Харин блогоос чинь нэр дурьдалгүй, үг үсэггү хуулсан нь муухай зүйл гэдэгтэй санал нийлж буй учир энэ блогыг өөрийн рийдрээсээ хасахаар шийдлээ.
Мөн чиний гомдлыг арилгах үүднээс энэ бичлэг дээрээ залруулга оруулах нь зүйтэй байх гэж бодлоо.
Амжилт хүсье..

Ganga-д: Би блогоо нүүлгэхээр бэлдэж байгаа учир сүүлийн үед ямар нэгэн шинэчлэл хийгээгүй л байна.
Үнэндээ чиний блог миний рийдэрт байгаа. Блогуудын жагсаалт дунд оруулаагүй байсан учир харагдахгүй байх нь аргагүй.
Сануулсанд баярлалаа.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа

Өө би ийм юм, болоод өнгөрсөнийг ер мэдсэнгүй шүү дэээ.. Дээр өвөр Монгол толь бичиг хэмээх бичллэгийг Yahoo Messenger-р яг Өвөр Монгол толь биөиг нэртэйгээр ирэхээр нь таалагдаад блог дээрээ тавьсан юмсан. Уучлаарай Idea, би тэр бичлэгийг устгачихая ааа.. Дахин дахин уучлалт гуйя..