RSS

Хятад, Ирак, Энэтхэг, Пакистанаас блогспотруу орох нь

Хятадаас (Энэтхэг, Пакистан, Ирак бас бус орнууд байдаг гэсэн) гадагшаа ханддаг нилээд хэдэн сайт хаалттай байдаг. Жишээ нь БЛОГСПОТ, ВОРДПРЕСС, ФЛИКЕР гэх мэт.
Саяхан гэхэд ЮТУБЭ хаалттай байж байгаад онгойсон. Энэ нь ч Хятадад байдаг мань мэтийг их баярлуулсан даа хөөрхий..
Миний хувьд БЛОГСПОТруу орж чадахгүй учир блогоо бичихэд нэг хэсэг үнэн хүндрэлтэй тулгарч байлаа. Тийм ч учраас янз бүрийн арга хайж, боломжийг илрүүлэх санаатай нилээд олон юмыг оролдож туршиж үзсэн. Гэвч ямарч ахиц гарахгүй байсан учир блогоо нүүлгэе ч гэж бодож байсан удаатай... Тэгээд удаан хайсны эцэст БЛОГСПОТоор чөлөөтэй тэнэж болох гарц олсон юм.
Энэ удаа "ХААЛТТАЙ" орнуудад суугаа блогчиддоо 2 янзын арга зааж өгөхөөр бэлдэв.
1. БЛОГГЕР-р дамжин өөрийн блогт бичлэг нэмэх, блогныхоо царай зүсийг харах, сэтгэгдлүүдэд хариу бичих.
2. ИНБЛОГС-р дамжин бусдын блогыг унших, сэтгэглдээ үлдээх.
Эдгээр нь зөвхөн блогспот дээр үйлчлэнэ гэдгийг анхаараарай.

БЛОГГЕР-р дамжин өөрийн блогт бичлэг нэмэх, блогныхоо царай зүсийг харах, сэтгэгдлүүдэд хариу бичих.
Хэдэн сарын өмнө БЛОГСПОТруу орож болохгүй ч БЛОГГЕРлуу ордог болохыг нь мэдээд блогоо тасралтгүй бичиж ирсэн. Энүүгээр байдаг зарим нэг хүмүүс блогоо бичиж чадахгүй учир хаасан гэж сонсож байсан. Тиймээс яаж бичлэг нэмэх болон өөрийн блогыг харж болохыг журмын нөхөддөө зураг хөрөгтэй нь зааж өгье гэж бодлоо. Их амархан шүү..
1. Эхлээд БЛОГГЕРруу орох хэрэгтэй.


2. БЛОГГЕР-н нүүр хуудасруу орно. Тэгэхээр нэг иймэрхүү байдалтай харагдана.


3. Layout гэсэн дээр дараарай.


4. Урьдчилан харах буюу Preview гэсэн дээр дарна.


5. Ингээд л таны блог яг одоо ямар байна гэдэг нь шууд харагдах болно.


6. Танд бичсэн сэтгэгдлүүдэд хариу бичих. Та өөрин блогоо үзэж чадах болсон учраас сэтгэгдлийнхээ тоог харж болно гэсэн үг.

Скролоороо сэтгэгдэлүүд дээр нэг дарахад дахин нэг цонх нээгдэх ба тэнд танд үлдээсэн сэтгэгдэлүүд гарч ирнэ. Ингээд л та бусдад комент үлдээдэгтэй адил өөрийн уншигчдад хариу бичиж болно гэсэн үг юм..

ИНБЛОГС-р дамжин бусдын блогыг унших, сэтгэглдээ үлдээх.
Ямар нэгэн баяр ёслолоор ч юмуу, ганц нэг аз нь тохиосон үед БЛОГСПОТ-г нээж бид нарыг (ялангуяа Ига мань 2-ийг.ккк) "жаргаадаг" байлаа. Орсон дээр нь гээд Зараа-н хэлдэгээр хурууныхаа хурдыг шалгаж, харахыг хүсч байсан блогуудруугаа хальт мульт шагайдаг байлаа гэж.. Гэхдээ одоо ингэх хэрэггүй боллоо.
Зөвхөн http://www.inblogs.net/ энэ линкрүү ороод доорх байдлаар бичихэд л болно.

Жишээ нь: http://www.inblogs.net/mikarito гэхэд Mika's Blog -руу орно.
Зөвхөн энэ хэдэн үйлдлийг хийхэд л та БЛОГСПОТ дээр байрлах бусдын блогруу чөлөөтэй орж, мөн сэтгэгдэл үлдээж болох юм. Яг л шууд үзэж байгаа мэт ямар ч хүндрэл гарахгүй. Сайхан байгаа биз?

Жич: Энэхүү бичлэгийг хүссэн бүх хүмүүс өөрийн сайт дээрээ Mika's Blog -ийн нэрийг дурьдан хуулбарлан тавьж болно.

Хятад, Ирак, Энэтхэг, Пакистанд суугаа Монголчууд таны сайтруу ихээрээ хандах болтугай.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

8 comments:

Билгээ

Сайнуу, их хэрэгтэй мэдээлэл болсон гэж бодож байна, тэхдээ блогсдот руу хандаж чадахгүй байгаа тэр хүмүүс блогспотын мануусын бичсэнийг яаж олж унших болж байна?

Idea

Микад хэлэх ганц хоёр гомдлын үг байна, уучлаарай. Шалгаруулалтын доор сэтгэгдэл оруулах гэтэл болохгүй байсан учир энд оруулав.

Энэ удаагийн шилдэг 10 бичлэгт орсон нэг бичлэг нь миний блогноос үг үсэггүй хуулсан байна л даа. Гол нь www.addidea.blogspot.com гэж огт дурдаагүй байгаа нь учир дутагдалтай санагдлаа.

Миний 11-р сарын 27-нд оруулсан “Өрөөлийг шоолохуй” гэсэн бичлэгийг Анхаа гэгч /http://ankhzaya.blogspot.com/ тэр дор нь ”Монгол-Өвөрмонгол тайлбар толь” гэж нэрийг нь өөрчлөөд copy-дож тавьсныг шалгаруулсан нь үнэндээ жаахан тиймхэн санагдав. Үнэмшихгүй бол оруулсан цаг минут, доор нь байгаа сэтгэгдэл зэргийг нягталж шалгана уу гэж хүсэх байна.

Мөн чиний уншдаг блогуудын жагсаалтад миний нэр/блог хаяг огт байхгүй байгаа нь гомдолтой санагдаж байна. Үй түмэн блог уншиж шалгаруулна гэдэг асар их цаг зав, тэвчээр ухаан шаардсан ажил гэдгийг би ойлгож байна. Тиймдээ ч энэ шалгаруулалтыг би талархан хүндэтгэж, сонирхон уншдаг юм. Гэхдээ нэгэнт цаг зав гарган шалгаруулж байгаа болохоор аль болох олон хүнийг хамруулж, зөв шалгуураар үнэлж байвал бүр их баярлах байна. Зарим үед бусдын хөдөлмөрийг үл хүндэтгэсэн, энд тэндээс тэр чигт нь хуулсан, сэдэв, агуулгын хувьд ач холбогдол багатай бичлэг орсон байдгийг цаашид анхаарна уу гэж чин сэтгэлээсээ зөвлье.
Амжилт хүсье.

melkadies

mika mini hoorhii yumunshih geed zovchdiim bnashdee

Mika

Билгээд: Блогспотруу орж чадахгүй байгаа хүмүүс Рийдер-р уншдаг. Тиймээс өөрийн блог дээрээ, бүүр цаашлаад ямар нэгэн сайт дээр байрлуулбал зүгээр байх.
Мэдсэн хүмүүс нь нэг нэгэндээ заагаад өгөх байх гэж бодож байна..

бодол санаа, хувь хүн, амьдрал

сайн уу мика, би батцэцэг байна, миний блог хаяг naizb.bblog.mn болсон шүү, холбоосоо засаарай

бодол санаа, хувь хүн, амьдрал

сайн уу, батцэцэг байна, миний блог хаяг naizb.bblog.mn болсон шүү, холбоосоо засаарай.

чи блог уншиж онцлохуудыг шалгаруулдаг нь таалагддаг шүү.

Билгээ

Яг чинийх дээр байгаагаар нь хуулаад оруулчлаа, миний хүн бараг шагайдаггүй блогноос ядаж 1 ч гэсэн хүн мэдэж аваасай.

Zoloo!

www.ftunnel.com ийг ашиглан тун хялбархнаар бүх юма хийж болно :D блоклогдсон бүх сайт нээгдэнэ шүү дэ.. :D гэж боджин..

бүтэх эсхийг нь мэдэхгүй.. тэхдэ туршаад үзээрэй... тээд үр дүнг нь бичээрэй