RSS

Тооноос чанар..



Чанартай хүн гэж хэн бэ??
Монголын нийгэмд чанартай хүн гэсэн ойлголт устаж үгүй болсон гэхэд хилсдэхгүй.
Хаашаа ч харсан их дээд сургууль төгссөн хий хоосон ажилтай, ажилгүй хийрхэлүүд, нэг их мөнгө төгрөгтэй боссонцорууд...
"Их сургууль төгссөн, тодорхой ажил хийдэг, ганц нэг гадаад хэлтэй, кармандаа хэдэн төгрөгтэй хэн нэгнийг чанартай хүн гэнээ" гэсэн бодол зарим нэг хүний толгойд эргэлдээстэй. Эргэлдээд ч зогсохгүй өөрөө тийм болохыг хичээнэ, цаашлаад өөрийн үр хүүхдээ энэ замруу чирч авчихрахыг улайрна. Эцэг эхийн заасан замаар зүтгэсээр нэг л мэдэхэд том болоод гэр бүл, нийгэм, мөнгөтэй, мөнгөгүй, хөөрхөн, муухай хэн болгоны өмнө "чанартай хүн" болж гарч ирнэ. Тэр "чанартай хүн"-ий дотор ямар хогын гэж хэлэхэд багадмаар зан төлөв бий болсон бол?? Хэлэхэд хэцүү.
Хичнээн их мэдлэгтэй байгаад дотроо муу хүнийг үйлдвэрлээд байвал . Эдгээр зусарч, дотоод сэтгэлгүй нөхдийг нийгэм маань бэлдэж гаргаад тэдэндээ "чанартай", "сайн" гэсэн тодотголуудыг өлгөөд явуулахад нүдтэй болгон харж, чихтэй бүхэн сонсч бишрээд, зарим боссонцорууд нь алгаа тосч бүүвэйлээд, эцэг эх нь толгой дээрээ өргөмжлөн цаашдын хавцалруу нь түлхэж унагаадаг нь нууц биш бидний түүх, бидний нийгэм.
Боловсролтой, хэлтэй, мэдлэгтэй байх нь буруу биш харин ч сайн. Гэхдээ дотроо гэрэлтэй, амьралын ухаантай, даруу, төлөвшсөн, зөв хандлагатай байж дээрээс нь мэдлэг боловсролтой хүнийг л жинхэнэ “чанартай хүн” гэж хэлмээр байна. Өнөөгийн Монголын нийгэм хүндээ биш “мал”-даа чиглэсэн үйл ажиллагааг түлхүү явуулж, анхаарлаа буруу эсрэг зүйлсдээ хандуулсанаар нийгэм маань “хүнгүй” болчихож. Ямар ч хүнгүй, хоосон тогтолцоо угаасаа цаашаа хөгжихгүй.
Төрийн сэнтийдээ 76 “чанартай хүн” –ээс өөр юмгүй болж, гэр бүл, албан байгууллага, улс эх орон маань “хүнгүй” хоосорчээ ..

“Хүнгүй” нийгмээ хүнжүүлэх эхний алхам.

Хүн болох багаасаа гэж сургаалиа хайрласан эртний өвөг дээдэс маань худлаа гэлээгүйэ. Алт шиг үгийг тосоод авах чихтэй, чанарлаг хүн байсангүй. Бид хэдий болтол хуурамч дүр эсгэгчдийг бэлдэж суух вэ? Хэдий болтол үр хүүхдээ хөсрийн замаараа чирж гулдчих вээ?? Цаг хугацааг нь асууваал 76 “чанартай хүмүүс” маань хариу хэлж үл чадна бизээ. Түүгээр үл барам хүнийг яаж бий болгох вэ гэдэг аргаа мэдэхгүй будилан, тээглэн яваа бусуу?
Монголын нийгэмд хүнийг сургууль байтугай гэдсэнд байгаа цагаас нь хүнийг хайрлах, хүндлэх чадвартай, хоорондоо эв нэгдэлтэй, үнэнч шударга, зөв хандлагатай хүүхдүүдийг бэлдэж гаргах хэрэгтэй байна. Суурь хүмүүжил нь гэдсэндээ, цэцэрлэг, сургуульд байх хугацаанд нь төлөвшүүлэх хэрэгтэй. “Цэцэрлэг, сургуульд нь “жинхэнэ чанартай хүн” гэж ямар байх ёстой вэ? яаж нийгэмд хүүхдийг хүн болгон хөгжүүлэх вэ? гэдэг чиглэлээр тусгай сургалтуудыг бий болгож, багш сурган хүмүүжүүлэгчээ үндсээр нь шинэчлэх нь эхний ээлжинд авах ёстой хамгийн чухал зам юмаа” гэж шороотой замаар чирүүлж, гулдчуулсан хуучин бууны хугархай мунхаг би боддог. Одооноос үнэхээр зөв хүмүүсийг бэлдэж эхлэвэл магадгүй 30, 40 жилийн дараа эрүүл нийгэм, жинхэнэ хүнтэй болох арга зам байгаа гэж үзэдэг.
Нийгмээ хүн шиг хүнтэй болгоход таны ч, миний ч дусал хөдөлмөр хэрэгтэй..

Энэ бичлэгийг www.vip76.mn улс төрийн нэгдсэн сайтын Иргэний индэрийн булангын нийтлэл хэсэгт давхар оруулсан болно.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

12 comments:

Gangaru

Үнэхээр дажгүй хэллээ,Би нэг дуслыг нэмж байгаа шүү

Pearle Deppsu

Бүсгүй яасан хүнд сэдэв хөндөө вэ?

Сайн уу хөө?

Би эргээд ирлээ

/ч гэх шиг хихи/

Bayasum

найз минь.. Монгол хүний чанар дотроо байж л байгаа. (дотроос нь харвал шүү дээ..)
Харин тэр хүнгүй нийгмээ хүнжүүлэх алхамыг чинь бодоол явдгийн. Бас хүнгүй нутгаа ч гэсэн..

ershuu

neeree boduushtai sedev baina shuu.
gsnees yaasan hoorhon huuhed ve :)

Anonymous

ingeh heregtei, tegeh heregtei ch geh shig... massiin chihend l saihan sonsogddog biz, massantsaruudaar zaalgahgui. Tseg.

GanbatD

1. Бидний хэдэн блогчдоос өөр хүн үлдээгүй байна даа. Хэ хэ. Наргиа байлаа. Ёстой хүнд сэдэв хөндсөн байна. Энэ аль 70-оны дундаас л гарч ирсэн асуудал байх. Тэр үеэс л хүмүүс одооны энэ хүүхдүүд хүн биш болж байна л гэж яриад байсан санагдаж байна. Нэг л их ганган машинтай, сайхан юм эдэлж хэрэглэсэн байдаг. Толгойд нь хүнийхтэй төсөөтэй бүтэц байгаа болов уу гэж би бас их боддог. Энэ талаар бичнэ гэж бодож байгаа.
2. Ер нь их сургуульд ороод төлөвшдөг энээ тэрээ гэд байгаа нь хаанаа байгаан?Гэрийн сургалт, удам дамжсан ёс заншил гээд манайд их олон сайхан юм байсан ш дээ. Тэд одоо бараг л үгүй болоод байна уу гэлтэй. Багаас нь ядаж үндсэн хууль заадаггүй юм аа гэхэд байна аа эцэг эхээ хайрлах, бусдыг энэрэх ёс гээд заах хэрэгтэй байгаан. Хэрэггүй дуу хөгжим энээ тэрээ ямар хэрэг байна аа. За тэгээд бас нэг хэлэх юм байна. Өнөөгийн энэ том том байгууллагууд хүнийг, үндэстнийг хөгжүүлэх бодлого нэрийн дор мөхөөх бодлого явуулаад байх шиг. Жишээлбэл асрамжийн газар бариад тэнд сайхан байдал үүсгэх биш харин чи хүнийг хүүхдээ хэрхэн зөв хүн болгох, хүүхдүүдийг гудамжинд хэрхэн гаргахгүй байх талаар анхаарвал сая энэ хөгжүүлэх бодлого болно шүү дээ.

gegeen

hehe, aihtar heljee. ih l olon talaas ni tailbarlaj bolohoor sanagdlaa daa. amjilt!

www.gegeen.com

gegeen

hehe, aihtar heljee. ih l olon talaas ni tailbarlaj bolohoor sanagdlaa daa. amjilt!

www.gegeen.com

GanbatD

teselgui bichchihlee he he. http://ganbatd.blogspot.com/2008/04/blog-post_27.html orood unshaarai ok

Arsun

Chuhal sedew hundjee.
Yamar muuhai huuhed we.

gegeen

hehe, ganbat hoorhon setgedeg batsaan bn. esvel tom agaa iim hund sedveer sanal soliltsoh geed iim yum bicheed yavna uu. ganbat, mika 2 tegeed oorsdiigoo her tolovshson hunentseruud gej bodoj bn daa. ta nariin maani amjilt buteeleer mongoliin maani ireedui, sain saikhan buhen tseneglegdene shuu dee. Uram zorigoor durelzen badarch, amjilt buteeleer byalhaj yavah boltugai. Minii mongoliin tsoglog zaluus oorsdiigoo baitugai ood ni tatah gej hicheej yavaa gedegt naidaj bn. www.gegeen.com

Э. Баярсайхан

Сайн уу?
Өдөр болгон шахуу юм бичдэг байсан чинь яасан бэ? хэ хэ.
Завгүй болсон уу?