Улс төрийн нэгдсэн сайтын ажлаар УИХ гишүүн З.Энхболдтой уулзсан юм. Тэгээд түүний хөгжүүлэхийг зорьж тэмцэж байгаа Аутсорсингийн талаар ярилцсанаа блог дээрээ буулгая.
Та сүүлийн үед Аутсорсинг гээд МТ-н чиглэлрүү түлхүү ажиллаад байх шиг. Хэдхэн жилийн өмнө энэ тал дэр хүмүүс ойлголтгүй байсан. Яаж анх энэ зүйлийг мэдэж авсан бэ?
Би 2004 онд Америкийн Денверийн их сургуульд Магистер хамгаалаад ирсэн. Аутсорсинг гэдэг бол гараад 15 жил болж буй шинэ үг л дээ. Дэлхий даяар глобалчлалын ачаар хүн хаана амьдарч байгаагаас үл хамааран мэдлэг чадвар нь байдаг бол өөр улсын, өөр компанийн ажлыг хийх боломжыг л Аутсорсинг өгч байгаа юм. Одоогоос 15 жилийн өмнө ийм боломж ерөөсөө байгаагүй.
Монголчууд аутсорсинг гэдэг бизнесийг одоо яаж хүлээж авч байна? Яагаад анх энэ зүйлийг Монголд оруулж ирэх хэрэгтэй гэсэн санааг гаргав?
Монголд бол 2004 онд ч гэсэн Аутсорсинг гэдэг нь өөрөө их тодорхойгүй байсан. Би анх энэ Аутсорсинг гэж зүйлийг курсын ажлаараа тусгайлан судалгаа хийж байлаа. Тэгээд гүнзгийрүүлэн судлаад үзэхэд Монгол улс шиг нийт хүн амыг 70% нь 35-аас доош насны хүмүүс байдаг олон залуучуудтай газарт програмистууд маань Монголдоо сууж байгаад гадаадын ямар нэгэн компанийн ажлыг хийгээд өндөр цалин аваад сууж байх боломж байгаа юм байна гэдгийг олж харсан. 2004 оны 4 сард сургуулиа төгсч ирээд 6 сард сонгуульд өрсөлдсөн. Тэр үед би Монголын сонингуудад Аутсорсингийн талаар ярилцлага өгөхөд хүмүүс ойлгохгүй байсан. Аргагүй тухайн үед Монголд тийм үг байгаагүй юм. Тэгээд энэ үгийг ямар учиртай, ямар ач холбогдолтой үг вэ? гэдгийг тайлбарлаж эхэлсэн. Сонгуулийн дараа УИХ-н гишүүнээр сонгогдоод улсын санхүүгийн чадвар сайжрахын хирээр 2007, 2008 оны төсвийн жилээр дээд боловсролын сургууль төгссөн хүмүүсийг аутсорсингийн ажлыг хийх боломжтой болгохын тулд эхний удаа 7 тэрбум 800 сая төгрөгийг, дараагийн удаа 2 тэрбум төгрөгийг төсөвт батлуулсан. Үүнийг УИХ-н гишүүд ч гэсэн их дэмжидэг болсон. Ингээд харахаар 2004 онд ярьж эхэлж байсан аутсорсингийн бизнесийн хэмжээ хамаагүй том болжээ. Түүнийгээ дагаад аутсорсингийн нэр төрөл олон болж, энэ талаар асууж сонирходог хүмүүсийн тоо нэмэгдэж, мэйл мэёёэж их бичдэг болсон. Би өөрийн вэб сайтад Аутсорсинг гэсэн буланг нээж хүмүүст мэдээлэл өгөхийг зорьж байна.
Ер нь энэ ямар учиртай юм бээ гэдэг цаад утгыг нь олохыг хүсвэл Томас Фрийманы “Дэлхий хавтгай” номыг залуучууд сайн унших хэрэгтэй. Аутсорсинг нь өөрөө бидэнд өгөгдөж байгаа агуу том боломж шүү дэ. Үүнийг ашиглаад хурдан ажилтай, цалин өндөр, сайхан амьдрах боломж энэ л байгаа гэж үздэг дээ.
Монголчууд маань бүгд л уул уурхай, алт эрдэнэс гээд яриж байна. Энэ ер нь таны бодлоор зөв үү? Аутсорсинг юугаараа ялгаатай юм бэ? Аутсорсингийн чиглэлээр аль улс тэргүүлж байгаа бол?
Манайхан мал аж ахуй, уул уурхайгаа хөгжүүлэлгүй яахав. Гэхдээ аутсорсинг бол манай улсын дотоодын эдийн засгын хүчин чадлаас үл хамаарч явагддаг том бизнес байгаа юм. Энэ том бизнесийг хамгийн сайн хийж байгаа улс бол Энэтхэг. Жилд 20 тэрбум доллар хийж байгаа нь их том үзүүлэлт гэж боддог. Канад, Ирланд гэх мэт уламжлалт Англи хэлтэй улсуудыг эс тооцвол Хятад улс 2-т орж байна.
Түрүү жил байхаа МОСА, МТ паркын хэсэг хүмүүс Хятадын Далиан явж туршлага судалсан гэсэн. Юуг мэдэж ирсэн бэ?
Хятадын Далиан хотруу Монголын програм хангамжийн холбоотой хамтраад өнгөрсөн жил бид аялал хийгээд ирсэн. Тэнд очоод үзэхэд Далиан хот ганцаараа 15 тэрбум полларын борлуулалтыг хийж байна. Тэдний ярианаас ойлгоход ердөө л сүүлийн 10 жилд энэ хэмжээний амжилтыг гаргасан гэнэ.
Төсвөөр батлуулсан 2 тэрбум төгрөгөөр 2000 хүнийг аутсорсингийн өгөгдөл оруулдаг хүмүүсээс эхлээд системийн инженер хүртэл мэргэжилтнүүдийг бэлтгэнэ гэж тооцож байгаа.
Одоо програм хангамжын чиглэлээр тодорхой мэдлэгтэй болчихсон хүмүүсийг яах вэ? Шууд гадны зах зээлрүү оруулах юмуу?
Одоогийн Java, c мэддэг хүмүүсийг Японы зах зээлрүү чиглүүлэх зорилготойгоор Японоос аутсорсинг хийдэг компаниуд нь япон хэлээ, Англи хэлнийх нь Англи хэлээ зааж сургах гэх мэт дутагдаж байгаа мэдлэгийг нь олгохоор ажиллаж байна.
Далиан хот өөрөө тусгай бүс нутаг. МТ-н чиглэлээр олон Япон, Европ хүмүүс ажилладаг юм байна лээ. Түүнтэй адил манайхан тийм МТ-н бүс нутаг байгуулах зорилго, санаа байгаа юу?
МТ-н тусгай бүсийг байгуулахад мөнгө их хэрэгтэй л дээ. Тийм учраас дэд бүтцийг байгуулахаасаа урьтаад хүнийхээ хөгжилд анхаарая гэж УИХ шийдсэн. Ер нь хүнийхээ хөгжилд хувь нэмрээ эхэлж оруулаад аутсорсингоор талхаа олоод иддэг хэдэн мянган хүнтэй болчихвол тусгай бүс, татварын хөнгөлөлт гэх мэт олон зүйлийг дараа нь ярьж болноо. Угаасаа манай МОСА-н хамгийн гол ярьж байгаа асуудал нь өөрөө хүний нөөц л байгаа юм.
Та түрүүн хэлсэн эхний ээлжинд 7 тэрбум 800 саяыг төсвөөр батлуулсан гэж. Тэрийгээ юунд зарцуулсан бэ?
7 тэрбум 800 сая төгрөгийг болохоор 192 ерөнхий боловсролын сургуульд 1МВ-ийн интернэтээр холбоод тус бүр 21 компьютертай анги байгуулж тэр ангидаа онлайн англи хэлний сургалтыг явуулсан. Хүүхэд 11 дүгээр анги төгсөхдөө TOEFL-ийн 550 оноог авахаар төсөл боловсруулж өгсөн. Энэ нь одоо ч гэсэн хэрэгжиж байна. Миний бодлоор дараа жилийн 11 дүгээр анги төгсөх хүүхдүүд дараа жилийн 9 сарын нэгнээс бааз суурь бүх юм нь бэлэн болчихсон учраас бүтэн жил энэ төсөлдөө хамрагдаад зорьсон чадвараа олж авах болвуу гэж бодож байна. Хамгийн гол нь МТ-н сургуульд орох сонирхолтой хүүхдүүдийг сонгож авч тусгай програмын дагуу англи хэлийг түлхүү үзүүлнэ.
http://enkhbold.vip76.mn/
УИХ гишүүн З.Энхболд: Аутсорсинг бол манай улсын дотоодын эдийн засгын хүчин чадлаас үл хамаарч явагддаг том бизнес
Subscribe to:
Post Comments (Atom)
3 comments:
Enkhbold bol Outsorsingiig demjdeg, boditoi ajil hiideg sain uls turch gej boddog doo.
Аахаан. Гэхдээ үүнийг хэн ч ингээд яриад аахар шаахар юм хийгээд болоод байвал болоод л байна. Яг үнэндээ бол үүнээс ч ихийг хийж болох л юм шиг санагдаад байх юм.
Миний блогоор дахин шагайсанд баярлалаа.
Хэ хэ зүгээр л тоглоод тэгж хэлсэн юм. Ярилгүй яахав даа. Мэдээж, дуртайяа. Зочилсонд талархлаа.
Төр зүгээр сууж байгаа биш, янз бүрийн бодлого хөтөлбөр хэрэгжүүлж л байгаа. Олон хов жив сонинд бичиж байхаар хийж байгаа ажлыг нь, үр дүнг нь танилцуулж баймаар юм.
Мика гоё сурвалжлага хийжээ. Хааяа ийм юм уншиж байхгүй бол хүмүүс хар барааныг нь л шүүрдэж ярьдаг болсон цагт эх орондоо харьмааргүй санагдах вий гэж айх юм
Post a Comment