RSS

Интернэт бизнес хөгжих замын садаа - Блогмн


Don’t Start an Internet Business!

Дам сонсохнээ Монголд интернэтийг хүмүүс хэрэглэдэг болсон, и-бизнес хийх нөхцөл боломж сайхан бүрдэж байна гэнэ. Хятадад сурч байх хугацаанд хичнээн хаагдмал, боогдмол ч гэсэн интернэт гээчийг ашиглаад нилээн хэдэн ногоон цохичихсон юм хойно Монголдоо ирээд ч интернэтийг ашиглаад бичкээн бизнес эхлээд үзий гэж бодлоо.
Бодож байгаад шууд бизнес гэж гүйхээ болиод бизнес сурталчилгааны маягын юм хийж үзэхээр шийдэв. Аминдаа л хүмүүсийн сэтгэхүй ямархуу байна? и-бизнес хийх боломж бололцоо нь бүрдсэн үгүйг нь харчих санаатай л.

Тэгээд Блогмн, Банжиг, ГөүГөү гэх мэт Монголчуудын маань үзэл бодол хамаг юмаа чөлөөтэй илэрхийлэх боломж нөхцөлөөр хангадаг энэ тэр гээд байдаг блог сайтууд дээр нэг блог нээгээд тэрүүгээрээ нэг фэшион болон боловсролд зориулсан хэдэн бүтээгдэхүүн сурталчлахчаам болов. Ийм өнгө үзэмж, давуу тал, онцлогтой гэдэг хэдэн үгийг холбоод очиж авах газрыг нь ч тавьсангүй мэйлээ бичээд орхиодохов.
Гэтэл тавигдаад 1 цаг болоогүй байхад Блогмн дээр блогыг маань устгасан гэсэн захиа Алмас гэж нөхрөөс хүрээд ирэв.
Яажийгаан? гээд асуугаатхавал бизнес сурталчилгааны чиглэлийн блогыг хөтлүүлэхгүй, харин мэдлэг олгож болно гэв.
Харин Банжиг бол хэв хэвээр нь одоог хүртэл байлгажийн шүү.

Дүгнэлт:


1. Монголчуудад маань интернэтээр дамжуулан бизнес хийнэ гэдэг бол ойрын хэдэн жилдээ даший шог шиг санагдав. Учир нь хүмүүсийг хамаг бүхнээ чөлөөтэй бич, сараач энэ тэр гээд байдаг Блогмн мэтийн сайтууд нь интернэт бизнесийг хөгжүүлэх нь битгий хэл замд нь садаа болж байна гэж үзэв.

2. Хүн юуг ч сурталчилж болохгүй, харин мэдлэг өгөхөөр блог нээж болно гэдэг нь бас л өрөөсгөл ойлголт мэт. Учир нь мэдлэг өгөх сайт, талбарууд интернэтээр нэг байна. Сурлаа, мэдлээ. Тэгээд сурсан мэдсэнээ ашиглюу гэсэн хүмүүстээ ямарч боломжыг олгохгүй, харин ч хааж, бариж байгаагийн илрэл гэж ойлгожугам.


3. Блог гэдэг бол хувь хүний өөрийн орон зай, өөрийн эрх чөлөөний талбар. Гэтэл Монгол хэл дээр блог бичүүлдэг гэдгээрээ дээрэлхэж байна уу? гэмээр хувь хүний цаг, хөдөлмөр зарцуулж байж хийсэн блогыг дур мэдэн устгаад хаяжугам. Би блогмн дээр блог бичих эрхээ боогдуулсан иргэн болж хувирав..

Үнэн юмыг хаана ч, хэзээ ч хэлэх хэрэгтэй биздээ??.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

45 comments:

Jenni

uu blogmn bol erh chuluug haan boogduulsan bn shdee. tegeed tenegteed bga bol zaaval ashiglah geed yahav dee. hezee ch nuguu saihn erh chuluusug uzel mongold delgerehgui bhoo neg hesegtee l lav. buur nug neg 100n soligdoj bj neg yum bodol sanaa n uur, shal uur setgehguitei shine humuus garch irne biz. ter hurtel n huleene gevel butehgui . :P

Anonymous

Намайг бас тэгсэн шдээ.
Чамайг 100% дэмжиж байна.

3apaa

Таагүй л юм болж дээ тиймээ?

Anonymous

Чи e-Business гэж хэтэрхий яарсан шиг бна

Anonymous

яг иймэрхүү дүр төрх..
тэгээд худлаа эрх чөлөөгөө эдэл гээд хашгичаад байхыг яанаа.

Unknown

Ганц блогмн-ы бодлогоос болж бүгдийг нь тэгж дүгнэх хэрэггүй байх өө. Харин тэр хийсэн юмыг устгадаг бол буруу. Энд тэндээсээ сэргээгээд файл хэлбэрээр илгээ гэж шаардаж болох юм шүү. Ямар болоог энжиэн мундсан биш дээ хө. Үргэлжлүүлээд өөрийгөө сориод үз гэж зөвлөх байна.
Ингэхэд энэ болоог дээрээ л хийчихэд болохын биш үү. Олон хүн үздэг, бас шилдэг эмэгтэй блогчин гээд хүмүүс үнэлдэг, орж гардаг л болоог шүү дээ.

Anonymous

Neeree chinii blog tasarhai shu. Chi uuriihuu blog deer businessee turshij uzvel yasan umbe?
Mongol blogsiteuudaas GoGO ih goyo shu.

Blogmn ch davarchee. Hunii erhend haldaad. Tegeed hudlaa chuluutei bailgaj baigaa met dur esgeed l

A.Амарсайхан

Би ч гэсэн монго олмоор л байна. Даан ч зав алга.

Мика ахын дүүгийн зав хэр байна. Би блогийнхоо дизайн, хэлбэрийг жаахан орчин үеийн болгох гэсэн юм. Туслах боломж бий юу?

Anonymous

Банжиг миний баас шээсийг устгадагүй юм тэгэхээр чиний бизнесийг устгахгүй байхооо

Мөнхбаатар

БлогМН-ийн дүрэм нь тийм бол яая гэхэв дээ. Тэр нь ил газар байсан бол яая гэхэв :)
Өөр сонголтууд байгаа болохоор болох байлгүй дээ.

Anonymous

Tuhain orlogoosoo ted nartai share hiine gevel shal uuruur handah bh daa, hehe

3apaa

Вуулкоом түү ГоүГоү болоог хааны.

Och Oyuntugs

Та үнэгүй юм ашиглаад Бизнес хийх гэж байгаа биздээ. Жаахан муухай сонсогдохгүй байнуу. Би бол БлогМН-г зөв бодлоготой байна гэж боджийн.
Чөлөөт Индэр гэдэг бол, өөрийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх л газар, тэрнээс худалдаа наймаа хийх газар биш шдээ.

Anonymous

Анхнаасаа блогоо нээхдээ үйлчилгээний нөхцлөө уншихгүй дээ. Үйлчилгээний нөхцөл дээрээ товч тодорхой, авах арга хэмжээ нь ч ил байж байна лээ.

Тухайн блог сайтын бодлогод бид хөндлөнгөөс шүүмж хэлэх утгагүй л дээ.

Anonymous

Хувийн блог портал гэдгийг хүндэтгэж үзээ гэсэн үг юм уу тээ Юки?

Anonymous

үйлчилгаа энээ тэрээг нь уншчихгүй. Наадхаа бичихээсээ өмнө нь санжаагаад нэг уншихгүйдээ...

Unknown

Хэрэв үйлчилгээний нөхцөл дээрээ тэгээд заачихсан байгаа юм бол... Хи хи. Тэр сайтын зөв ч юм шиг.
Тэгэхдээ зөвшөөрөлгүй устгана гэдэг бол маш бүдүүлэг хэрэг. Эхлээд сануулга өгөх ёстой байж дээ.
YouTube дээр баахан кино, клипүүд тавигдсан байсныг, нөгөө Голливүүд энэ тэр нь зарга үүсгэсэн боловч Google-ийн талаас хэрэглэгчийн эрх ашиг энэ тэр гээд устгуулаагүй юм гэдэг.

Anonymous

тест

Anonymous

Сайн байна уу Мика. Би blogm.net сайтын веб мастер админ Алмас байна.

Уг нь бүртгүүлэх үед ЗААВАЛ уншаад ЗӨВШӨӨРСӨН БАЙВАЛ бүртгүүлээрэй гээд бичсэн тохиролцоон дээр маань
Бизнесийн зорилготой сурталчилгаа хийхийг хориглоно хэрэв зөрчвөл ямар нэг сануулгагүйгээр устгах цуцлах зэрэг арга хэмжээ авна гэсэн заалт байгаа.

Бидний хувьд хэт спэм шинжийг агуулсан, сурталчилгааны блог, бичлэг, сэтгэгдлүүдийг устгаад, хэрэв боломжтой бол устгасанаа зурвас болон захиагаар мэдэгддэг. Та ч тэр зурвасыг авсан байх. Хэрвээ тэр үед бидэнд хандаад хүсэлт гаргасан бол бичлэгийн агуулгыг бид таньд сэргээж өгөх боломж байсан...

www.blogmn.net сайтын хувьд бизнесийн, ашгийн чиглэлтэй бусад сайттай зорилго болоод үйл ажиллагааны чиглэл өөр юм л даа. Бидний хувьд ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд нийгэмд чиглэсэн, боловсрол, мэдээллийн чиглэлтэй үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэдэг. Энэ үйл ажиллагаанаас бид ямар нэгэн ашиг олдоггүй бөгөөд техникийн чадамжийн хувьд одоохондоо тэдгээр сайтуудын хэмжээнд хүрэхгүй. Тиймээс бид бусад хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс бүх төрлийн спэмтэй хатуу тэмцдэг.

Хэрвээ тэр үед таны бичлэгийг бид үлдээсэн бол дараа дараагийн сурталчилгааны хуудсуудаар бид дүүрэх байсан байх. Энэ нь манай серверт ачаалал учруулж бусад жирийн хэрэглэгчдийн маань эрх ашиг хөндөгдөх байсан.

Тиймээс нэгэнт бид өөрсдийн таньтай бүртгүүлэх үед тань тохиролцсон дүрмийнхээ дагуу арга хэмжээ авсан учир ямар нэгэн буруугүй гэж бодож байна.

Харин таны дэвшүүлж буй интернет бизнесийг хөгжүүлэх дэмжих хэрэгтэй гэсэн саналыг ямар ч байсан тусгахыг хичээх болно.
Уг нь энэ талаар тэр үед өөртэй чинь зурвасаар харилцахдаа би сурталчилгааны чиглэлийн блогийг тодорхой төлбөртэйгээр нээх боломжийг хайж байгаа, одоогоор ийм боломж байхгүй гэдгийг уг нь тэр захиандаа бичсэн санагдаж байна. Сайн ойлгогдохоор хэлээгүй бололтой уучлаарай.

Энэ бичлэгийн хувьд дараа дараагийн олон хүмүүст бас сургамж болох болов уу! Таны хувьд ч тэр ямар нэгэн сайтад бүртгүүлэхдээ тухайн сайтын тавьж буй нөхцөл, тохиролцоотой анхлан сайтар танилцаж байвал илүү эрсдэл багатай юм.

За тэгээд бизнест чинь амжилт хүсье!

Баярлалаа.

sanakae

Ер нь нэг тиймэрхүү юм бий шүү.
Би бас дэлхий нет дээр блог бичдэг юм уу гэж нээчээд хуучин блогоо холбочоод байж байсан чинь иймэрхүү юм хийгээд байвал хохь нь шүү гэж байна тэгэхлээр нь шал дургүй хүрээд хаясан. манай блог үзүүлдэг байгууллагууд чанартай үйлчилгээ үзүүлэхгүй байж хэтэрхий сонин сонин юм гаргаад байх шиг байгаа юм. Банжиг байна хүний блог дээр хүчээр шахуу сурталчилгаа байрлуулаад байгаа болтой байдаг юм.

Мика /美香/

Женнид: Хэ хэ, Би уг нь Монголчуудын маань сэтгэхүй аягүй өөр болж байгаа гэж дүгнэж, үнэлдэг штэ. Энэ хэвээрээ явбал нээх удаан хүлээлгэхгүй байх өө..

Anonymous1-т: Чамайг блогмн бас тийм байдалд оруулсан юмуу? Блогыг чинь усгасан бол үнэхээр онцгүй, бүдүүлэг гэхээс өөр хэлэх үг алга даа. Намайг 100%-иар дэмжиж байгаад чинь баярлалаа.

3apaaд: Таагүй нь таагүй л юм болсон. Гэхдээ надад өөр сонголт байгаад нь баярлаж байгаа шүү.ккк

Anonymous2-т: и-бизнесийг урьд нь туршиж хийсэн болохоор бас нээх яарсан гэж бодохгүй л байна. Харин орчноо-Монгол, газраа-Блогмн буруу тооцсон нь үнэн шиг байна.

amorт: "Эрх чөлөөнд эцсийн сонголт үгүй" (нэг дэлгүүрийн уриаг ашиглав) гэж байгаа штэ. Тэгэхээр өөр боломжтой хувилбарыг сонгох нь бас муугүй шүү.

Мика /美香/

Ганбаатарт: Блогмн-н бодлого нь өөрөө буруу гэдгийг л шүүмжлэхчаам болоод байгаан. Бусад банжиг, минийх, гөү гөү эд нар гайгүйм шиг байна өө.
Намайг дэмжиж, хурцлаж өгч байгаад чинь баярлалаа. Найз нь шантрахгүй, харин ч зүтгээд байнаа..
Өөрийн блог дээрээ хийж болох л байсан л даа. Гэхдээ Монгол блог сайтуудыг хэрэглэж үзээгүй учраас туршиж үзсэн юмаа. Чамд их баярлаж байгаа шүү.

Anonymous3-т: Миний блогыг үнэлэж байгаад чинь их баярлаж байна. Гөү гөү-г одооноос нилээн түлхүү судлаж эхэлж байгаа шүү.ккк

Амарсайхан ахад: Та л өөрөө өөртөө зав гаргаж мөнгө олох боломжоо нээхгүй бол өөр хэн нэгэн таныг мөнгө олоод ав гэж гүйхгүй цаг шүү дээ. Завтай болохоор чинь туршиж өөр юмнуудыг туршиж үзнээ.
Блогын дизайн шинэчлэх тал дээр энэ 7 хоногын төгсгөлөөр мессенжердэж байгаад солий тэ..

gumpд: Банжигын Болдоо их сайн залуу штэ. Тийм болохоороо хүний эрх чөлөөнд шууд халдахаасаа зайлсхийгээд устгахгүй байгаа байх өө. Банжиг дээр цаашид бичсээр байна гэж бодож байгаа шүү.

Мөнхбаатарт: Би ч блог нээхдээ дүрмийг нь уншсан л даа. Тэнд нь таны блогыг дур мэдэн устгана, бичлэгэнд чинь халдана гэсэн үг байхгүй л байсан юм. Хүнд хэзээ ч өөр сонголт байдаг.

Ganzorigт: Хамгийн гол нь би Блогмн-г ашиглаж орлого олохгүй, бас олоогүй юм л даа. Олвол хуваалцаж болно штээ.
Хүн өөрийн хийсэн зүйлээ сурталчлах маягаар бичих төдийд устгаад байвал мөн ч хэцүү еээ..

3apaaд: Хааны нь гөү гөү-г одоо жоохон шохоорхоод байгаа штээ.ккк

Мика /美香/

Гэрэлд: Үнэгүй бизнес хийж болох сайтууд өчнөөн л байна. Гэхдээ би Блогмн-г ашиглаж бизнес хийгээгүй, харин хийсэн юмаа сурталчилгаа хэлбэрээр бичсэн. Чиний хувьд ямар нэгэн зүйлийг сурталчлах нь наймаа юм бол хэлэх үг олдохгүй нь дээ.

Yukiд: Блогоон нээхдээ умшсаан хө. Түрүүн дээр хэлснээр лав бичээгүй байна лээ. Жишээ нь чи хүүхдийнхээ ямар нэгэн юмыг сурталчлах маягтай бичсэн чинь мөнгө олох гээд байна гээд устгаад хаячуул ямар байх бол?? Хувь хүний эрх ашигт хөндлөнгөөс шууд оролцож байгааг нь хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Дээр блогоо устгуулсан хүн бас гарч ирсэн. Гэхдээ тэр юу ч дугараагүй учраас тэр хэвээрээ хохирсон, дараа нь би бас..
Хэлэх хэрэгтэй үгээ хэлээ хазаад өнгөрөлгүй хэлж байх хэрэгтэй. Одоо чинь "Агуу Социализм"-н үе биш шүү дээ..

Хөхтолботод: хувь хүний блогт халдахыг эсэргүүцэж байгаа гэж ойлгож байна. Баярлалаа.

Anonymous4-т: Уншсаан хө, уншсан. Уншиж уншиж нээсэн блог юм шүү.

Баярсайханд: Монголд Ютубэ-н жишээ хэрэгжилтээ наян жил байх л даа. Бид чинь "Бор гэртээ хаан" гэж ярих дуртай улс... Хувь хүний эрх чөлөөнд халдана гэдэг бол утгагүй асуудал шдэ тэ.

Мика /美香/

Алмаст: Чамайг ямар ч байсан орж ирэх байх гэж хүлээж байлаа.
Би танай зааврыг уншисан. Гэхдээ танайх Бизнесийн зорилготой сурталчилгаа гэдгээ яаж тайлбарлаж байгааг сайн ойлгохгүй байна.
Жишээ нь: Би "Дэлхий бол Хавтгай" гээд ном гаргачихлаа. Тэгээд түүнийг сурталчлаад ийм ном гарчихлаа, ийм дизайнтай, ийм давуу талтай гэх мэтээр биччихлээ. Харин худалдаж авах газрыг, аргыг нь бичсэнгүй. Энэ бичлэгийг хийсэн гол санаа нь: хүмүүс номны тухай ойлголттой болоод дараа нь худалдаж ав. Үүнийгээ би өөрийн орон зай болох блог дээрээ л бичиж байна гэж итгэнэ. Гэтэл танай сайтын зүгээс устгана. Хэрвээ иймэрхүү агуулга бүхий блог болгоныг устгаад байвал үнэндээ Монголд блог бичих хүн үлдэхгүй биз. "Дэлхий бол хавтгай" гэсэн номны тухай бичсэн, өөр ямар нэгэн зүйлийн талаар бичсэн сурталчласан блог бүхэн устаж алга болох нь ээ.

Ашгийн төлөө бүх хувийн блогыг устгана гэдэг бол яаааг үнэндээ их сонин юм. Хүн тухайн зүйлийг сурталчилж байгаа нь магадгүй хэн нэгэнд мэдлэг, мэдээлэл болж очиж байгаа шүү дээ. Тиймээс энэ ойлголтуудаа та нар өөрсдөө яг таг салгаж ойлгох хэрэгтэй гэж бодож байна.

Таны ирүүлсэн мэйлд би хариу илгээсэн. Тэглээ гээд та миний бичлэгийг хадгалаагүй, бас сэтгээгээгүй. Тэглээ гээд би ямар нэгэн гомдол нэхээгүйэ. Харин блогын эзэн гэдэг утгаараа, бас ойлгомжгүй заавар тавьснаараа хувийн, миний блогыг усгасан гэдэг чинь үнэхээр таалагдахгүй байна.
Та үүнийхээ төлөө харин ч уучлалт гуйх хэрэгтэй гэж бодож байна. Та нөхдийн бичсэн, өөрсдөө ч ойлгохгүй байгаа энэ тохиролцооноос болоод цаашид хэдэн хүн блогоо устгуулахыг би хэлж мэдэхгүй юм. Өнөөдөр надаас өөр хэдэн хүн ийм байдалд орж байгааг хэн ч мэдэхгүй. Харин олонд хэлж, яриж байгаагаараа л бид хоорондоо ялгаатай байх.

Миний блогыг үлдээсэн бол сурталчилгааны хуудсаар дүүрэх байсан байж магадгүй л юм. Яг ямар үг хэрэглэсэн, ямарыг нь усгана гэсэн зааг байхгүй, үзэмжээрээ устгаж байгаагаас чинь болсон уу яасан? одоо ч танай блог портал дээр тиймэрхүү бичлэг байгаа нь худлаа бишээ..

Монголд танай сайтаас өөр маш олон сонголт байгаа учир энэхүү бичкээн бичлэгийг уншсан хүмүүс энэ тал дээр танайхыг сонгохгүй байх гэдэгт итгэлтэй байна.

Сүүлийн захиаг чинь сая уншлаа. Цаашдаа и-бизнесийг дэмжих ямар нэгэн санаа, санал гарвал харж, хамтрахад би ч мөн адил бэлэн байна.

Баярлалаа. Танай сайтад ч мөн амжилт хүсье.

Unknown

Тэр нээсэн блогуудынхаа хаягийг тавиач. Орж харъя гэсэн юм.

Мика /美香/

Санакаед: Ер нь блог чөлөөтөй блог бичүүлэх хязгааргүй сэтгэлгээ хөгжсөн хүн гарч ирэхэд хэсэг хугацаа зарцуулах байх. Манай блогспот л сайхан, амар юм дөө. хэ хэ

Манайхан угаасаа чанартай, сайн болгоно гэхээсээ илүү авахаа боддог онцгүй гэхэд хаашаа ийн болчоод байгаам шиг.

Үнэнийг хэлэхэд манайхны дунд өөрөөс нь илүү юм хийчих вий, сайн болчих вий гэхээс шээс нь гоожих шахдаг хүн олон штэ.

Жоохон хатуу үг хэлчихсэн бол зарим нэг хүмүүсээс уучлалт хүсье. Би Хэлэх юмаа залгилгүй хэлэх хэрэгтэй гэж бодоод байгаа шүү.

Блогоо өөрийнхөө зоргоор авч явдаг, хэн нэгнээр эрх ашгаа хаалгаж, боолгохгүй эрх чөлөөг блогчиддоо хүсье..

Anonymous

Дээрх Алмасын сэтгэгтэй танилцаагүй бололтой юм тийм үү? Ямартай ч манай үйлчилгээний нөхцөл анх нээгдсэнээс хойш 2 жилийн хугацаанд өөрчлөгдөөгүй байгаа бөгөөд энэ оны 1-р сараас өөрчлөхөөр хүмүүсийн санал, зөвлөгөөг авч байгаа. Хүсвэл http://blogmn.net/blogmn/2008/1/11242/
рүү орж санал сэтгэгдлээ илэрхийлэх боломжтой.

За тэгээд бүртгүүлэх үед тохиролцдог дүрмийг та дутуу уншсан байна. Дахин сануулах зорилгоор тэнд байгаа зарим нэгэн өгүүлбэрийг оруулъя:

1. Бүртгүүлэх тохиролцоо: энд дарж заавал уншаарай! Тохиролцоог ЗӨВШӨӨРЧ БАЙВАЛ чагтыг бөглөөд бүртгэлээ үргэлжлүүлнэ үү.

2. Дараах агуулга бүхий мэдээллийг бичих, зурвасаар илгээхийг хориглоно:

・ Бүх төрлийн нүцгэн зураг, бичлэгүүд.
・ Насанд хүрэгчдэд зориулсан сайтын холбоос
・ Амиа хорлох, өөрийгөө болон бусдыг тамлах
・ Мансууруулах бодис хэрэглэхийг сурталчлах
・ Бэлгийн харилцаанд орох зорилгоор танилцах
・ БИЗНЕСИЙН ЗОРИЛГОТОЙ СУРТАЛЧИЛГАА ХИЙХ

...

Авах арга хэмжээ:
Дээр дурьдсан үйлдлүүдийн аль нэгийг үйлдсэн болох нь батлагдсан этгээдийг нөхцөл байдлаас шалтгаалж, үйлдсэн бичлэгийг нь устгах, өөрчлөх, хэрэглэгчийн эрхийг нь ямар нэг сануулгагүйгээр устгах цуцлах зэрэг арга хэмжээ авна.

Anonymous

Өөрийн биш өөр хүний гаргасан ном зохиол, ямар нэгэн юмыг сурталчлах, ривью хийхэд бас Блог мн сайт устгадаг тийм үү??
Би ч бичнүү, чи ч бичнүү, хэн ч бичсэн адилхан эцсийн эцэст бизнесийн зорилготой л байгаа.

Ганц Мика биш, би ч ийм байдал д орж байсан юм.
Нөхцлөө бас уншсан. Гэхдээ тэрийг чинь цаад утгыг нь олон талаас нь харсан юм даа. Блог мн сайт бол үнэндээ хогын.

Anonymous

>Миний блогыг үлдээсэн бол сурталчилгааны хуудсаар дүүрэх байсан байж магадгүй л юм. Яг ямар үг хэрэглэсэн, ямарыг нь усгана гэсэн зааг байхгүй, үзэмжээрээ устгаж байгаагаас чинь болсон уу яасан? одоо ч танай блог портал дээр тиймэрхүү бичлэг байгаа нь худлаа бишээ..>>

Бидний хувьд нэмэгдэж байгаа бүх бичлэг, блогийг бас бүрэн хянах боломж байхгүй. Тодорхой түвшинд үзэмжээрээ хяналт тавьдаг нь үнэн. Тэр үед оруулсан нэг хуудас зураг бүхий сурталчилгааны хуудас чинь миний үнэлэмжээр бүрэн спэм шинжийг агуулсан байсан байх. Би зарим нэгэн эргэлзээтэй санагдсан зүйлст бол сануулга, анхааруулга өгсний дараа устгадаг.

Бас нэг зүйл нэмэхэд манай байнгын хэрэглэгч, бичигч хэн ч өөрийн блогтоо ямар ч хэлбэрийн сурталчилгаа хийхэд бид үзэмжээрээ хандан устгахгүй байж болно. Учир нь бид тэр хүнийг спэммэр биш гэдгийг угаасаа мэдэх учир.

Ер нь бол ийм төрлийн бичлэгт хяналт тавих системийг код бичээд хийх боломжгүй л дээ, ямар нэгэн байдлаар өөрсдөө хяналт тавих, арга хэмжээ авахаас өөр арга одоогоор бидний хувьд олж чадаагүй байна.

Спэм бичлэг бүхий шинэ блог нээгдсэн тохиолдолд тухай бүрт арга хэмжээ авахыг эрхэмлэдэг. Нэгэнт бидний боломж 24 цагаар хяналт тавиад, эргэж шалгаад байх боломж байдаггүй болохоор ингэж ажиллахад хүрдэг л дээ.

Хэрвээ биднээс блогийг чинь устгасанд уучлал хүс гэж байгаа бол УУЧЛАЛ ХҮСЧ байна. Саналуудыг чинь цаашдын үйл ажиллагаандаа боломжийнхоо хүрээнд тусгаж ажиллахыг хичээх болно.

Бас дахин хэлэхэд бидний хувьд бусад блог сайтуудыг өрсөлдөгчид гэж боддоггүй. Бидний зорилго, үйл ажиллагааны чиглэл, техникийн болоод эдийн засгийн боломжийн хувьд тэднээс арай хязгаарлагдмал. Тиймээс ч манай нүүр хуудсан дээр бусад блог түгээгч сайтуудын холбоос байрладаг л даа. Манай үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөөгүй , манайхаас үйлчилгээ авахыг хүсээгүй хэн бүхний өмнө бусад сонголтууд байгаа. Тэрийг нь ч бид дэмждэг :-D

Anonymous

Zai mundsan bish, yavj yavj Blogmn.net-tei zuuraldaad baihdaa yahav dee. Chi bol Blogspottoo XAAH. Endee l businessee hiinu, yumaa bichnu, zurnuu, zarnuu chinii l dur shd. Blogspot der baihad hen ch chinii erhend haldahgu, hen ch chamaig boli gehgu. Mongold e-business hugjih boloogu e. Chinad bol oor hereg ee.

Bayanaa.

Anonymous

>>Өөрийн биш өөр хүний гаргасан ном зохиол, ямар нэгэн юмыг сурталчлах, ривью хийхэд бас Блог мн сайт устгадаг тийм үү??
Би ч бичнүү, чи ч бичнүү, хэн ч бичсэн адилхан эцсийн эцэст бизнесийн зорилготой л байгаа. >>

Ямар нэгэн номны талаарх сурталчилгаа ревью устгаж байснаа нэг л санахгүй л байна??

Хэрвээ зохиогчийн эрхийг зөрчсөн нь батлагдсан, хэн нэгний зөвшөөрөлгүйгээр хэсэгчлэн болон бүтнээр нь хувилан олшруулахыг хориглосон зүйлийг нь хуулбарлаад, зохиогч бидэнд хандсан тохиолдолд бид дүрэмд заагдсаны дагуу устгах болно.

Бид хэдийгээр БИЗНЕСИЙН ЗОРИЛГОТОЙ сурталталчилгаа гэсэн өргөн агуулга бүхий үгээр илэрхийлсэн ч үүнд багтах эсэхийг нь өөрсдийн үзэмжээр шийддэг.

Илт спэм шинжийн биш бол тиймэрхүү төрлийн сурталчилгааг манай сайтаас нэлээдгүй олж харах боломжтой байхаа.

Anonymous

Мөн бид тухайн бичлэгийг устгаад эзэнд нь мэдэгддэг ба хэрвээ агуулгыг сэргээж өгөхийг шаардвал бид мэйлээр нь явуулдаг л даа. Гэвч тодорхой хугацааны дотор үүнийг устгадаг болохоор Микагийн бичлэгийг бол устгачихсан л даа. Тэгээд ч захиагаар харилцахдаа сэргээж өгөхийг тэр үед шаардаагүй. Ихэнхи тохиолдолд спэм бичлэг нь копи паст гэсэн хэлбэрээр хийгддэг болохоор сэргээж өгөхийг шаардсан нэг ч хүн одоогоор байхгүй байгаа. Гэхдээ тухайн үед агуулгыг авах хүсэлт тавьбал тийм боломж бий.

Anonymous

Хэрэглэгч гэрээний нөхцлийг ойлгосон, ойлгоогүй байж болно, харин хүний хийсэн юмыг устгадаг бол буруу гэж бодож байна.
Үйлчлэгчээс бичлэгээ шаардах хэрэгтэй.

Anonymous

Durem juramiig ni unshihad yaasan yum, Blogmn-ii zuv shdee, harin ch chamtai ingej aytaihan haritsaj baihad, end ireed hun muulaad baih demii l dee. Tednii tailbralsan bolgoniig sain unshaad uzeech. teneg hun ch oilgohoor bichsen bn.

gegeen

wordpress bas blog deeree tavisan linkuudees mongo husaj baina gej hardaad gegeen.com -g tur haasan, gehdee bi butsaagaad avtsan l daa. mongo oloh zoriulaltaar belen unegui yum hereglej bolq ee, web hosting hudaldaj avsan ni deer baihaa.

uul ni blog.mn-nhen ustgalgui, tur haachaad, backup ogdog bolchuul zugeer yum baina tee

Anonymous

nlog deer bog neegeed haalgasan uur hvrsen bi ch bas ene met ym bichij chadahaar bailaa tegeed zvgeer l haysan teneg ym bilee gehdee vg heleh erh bolon site-uudiin nohotsol 2 zorchildood bdag ni ene ogtoltsol deer huwi hvnii erh busdiin erheer hyzgaarlagdadag gedeg deer l buuj bgaa bhdaa...
G84

Anonymous

Гэгээнд>> blogmn.net болоод blog.mn 2 тусдаа өөр сайтууд л даа. blogmn.net -ын хувьд бол тодорхой хугацаанд бүх сайтаа тогтмол backup хийж явдаг бөгөөд тухайн үед хүсэлт ирвэл тухайн бичлэгийн агуулгыг нь сэргээж өгөх боломжтой. \(^_^)V

Anonymous

Google adsense g.m jiriin banner surtalchilgaag bol blogmn buren zuvshuurdug shuu dee. Chi yag yamar surtalchilgaa tavih gesen yum be? Harin ch Mongol blog site-uud dotroo hamgiin dajguine blogmn.

Мика /美香/

blogmn.net-д: Алмасын сэтгэгдэлтэй танилцаагүй бол би яаж хариу ыичих вээ дээ. Харин чи миний хариутай танилцаагүй бололтой тийм үү? Блогт маань санаа тавьсанд баярлалаа.

Хэн нэгэнд: Та ч гэсэн блогоо устгуулж байсан бол харамсалтай л байна. Гэхдээ та тэр үед нь хэлэх хэрэгтэй байсан гэж бодож байна. Алмас таны зарим нэг зүйлд хариулсан байсан шүү..

Үл мэдэх

Таныг интернэт бизнесийн клубт нэгдэхийг урьж байна

http://marketing.blog.banjig.net/
http://ersdel-amjilt.blogspot.com/

Найзууддаа илгээсэнд баярлалаа

(*$*) Ersdel.amjilt@gmail.mn (*$*)

Үл мэдэх

Таныг интернэт бизнесийн клубт нэгдэхийг урьж байна

http://marketing.blog.banjig.net/
http://ersdel-amjilt.blogspot.com/

Найзууддаа илгээсэнд баярлалаа

(*$*) Ersdel.amjilt@gmail.mn (*$*)

Anonymous

Интересно написано....но многое остается непонятнымb

urangoo

sain uu?mika,bi blbog hiilgeh gesen um nadad tusalj chadah uu?tanai deer bi internet businesiin affiliate linkee bairluulj boloh uu?

Anonymous

website hiilguuleh gesen um,hiij ogoh hun bn uu,please

Juice

байлгажий gdg chin yu gsn ug ve? chi internet busnis hiih gej bgaa bol mongolooroo zov bich mongol helnii tailbar tolind iim ug alga bna lee. Mongol heliig ta nar shig yumnuud alj bgaa bhgui yu