RSS

Ханийн хүслэн..



Хүн чинь хөгшрөөд, нас яваад, элдэв янзын зүйл бодоод, гэртээ ганцаараа байгаад, хайрлуулж эрхэлмээр санагдаад ирхээрээ хань ижил хүсдийм байна гэж. Тэгээд тэр хань нь ямархуу байхуу? гэхээр: Хамгийн гол нь л "хань" болох чадвартай гэдгийм байна.

Миний "ханийн" шинж чанар, чадвар болбоос:
1. Гараад ороод ирэхийн хооронд 1000 жил уулзаагүй юм шиг намайг санадаг, хүлээдэг байх

2. Гуних, өвдөх, гутрах цагт маань цай чанаад өгөхгүй ч миний хажуунаас холдохгүй хараад, манаад, нүдэнд харагддаг байх

3. Хэзээ ч гэсэн хөөрхөн, өхөөрдөм төрхөөрөө миний хайрыг татаж, үнсээд, базаад, эрхлүүлээд баймаар сэтгэгдлийг төрүүлдэг байх

4.Ажлаа тараад гэртээ ядраад орохын цагт тавчкийг маань чирч ирээд халамжилдаг байх

5.
Ангаахай, шувуухай, бондоохой гээд өхөөрдөхөөр үнэн сэтгэлээсээ баярладаг байх

6. Ганцааранг минь хэзээ ч үлдээж дур мэдэн гарч явахгүй, харин өөрийг нь орхиод гараад ирэхэд уурлах нь битгий хэл хамаг хайр нь хүрчихсэн надаар дутдаг байх

7.
Миний хоол ид гэсэн үед идэж, шээ гэсэн үед шээдэг дуулгавартай байх

8. Ууртай, стресстэй үед тайвшруулдаг байх

9. Хэзээ ч голд минь ортол гомдоодоггүй байх

10.
Миний араар тавьж, хуурахгүй. Тэр байтугай тиймэрхүү асуудлын тухай бодох ч сөхөө өгдөггүй байх гэсэн айхтар чанга шалгуурыг давж байж миний хань болох нь дээ. Зарим нэг шалгуурыг мартаад дурдаагүй байж мэднэ цаадах чинь.

Энэ бүхнийг хүнээс бол хэзээ ч хүсч, авч чадахгүй байх. Хэрвээ тэгчүүл ад үзэгдээд, чичлүүлээд, муу хэлүүлээд.. тэр байтугай аягүй л бол алуулий штэ тэ?.

Тиймээс эдгээрийгээ хүнээс биш, өөр ямар нэгэн зүйлээс авдаг, мэдэрдэг болъё гээд бодтол ЯАХЫН АРГАГҮЙ "НОХОЙ" болж таарлаа.

Тэгээд гэртээ хэлсэн би. Нохойтой болъё, ханьтай болъё гэсэн горимын саналыг инээж, уурлаж, аргадаж, гуйж, уйлан удаа дараа дэвшүүлсэн боловч засгийн газрын шийдвэрээр няцаагдан, бяцлагдан, буцаагдан нурж унасан билээ.
Түүнээс үүдэн энэ хөөрхөнүүдийг "харахын заяа байхаас хазахын заяа байх биш дээ" гэсэн бодолд орчихгүймсан гэсэндээ ядаж зургаар нь өөрийгөө хэсэг саатуулъя хэмээн бичлэгээн сийлэн, сийрүүлэн суугаа минь энэ.

Үзэглэн, гарчиглан суух үедээ нэг "мэргэн санаа" оллоо штэ. Блогчид маань нохойнд их дуртай байвал сэтгэгдлийг нь хэвлэж аваачаад саналаан дахин дэвшүүлэхдээ хавсаргая энэ тэр гэжийгаан.
Сонгууль, хөдөлгөөнийг тэдэн хүн дэмжиж, гарын үсгээ зурсан, барьсан гэдэг шиг нилээн юм хавсаргаад орвол сайхнаа гэсэн. :-)

Хүний юм илүү харагдана гэгчээр нохойтой хүмүүс л хөөрхөн харагдаад тайван суулгахгүйм чаавас..

Царайны сайхнаар цай сүлэх биш. Байгаагаараа л байх сайхан штэ

Бид сайхан хос байна уу?

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

13 comments:

Anonymous

Mikag haniin (nuhriin) huslen bolson geheer ni uzeed aldaya gej bodloo shu. haha

sanakae

Хаха Батзориг ч зовсоон зовсон ийм хартай тамтай эхнэртэй болох гэж:P

Anonymous

bi bas iim nohoitoi bolmoor baidag. 2uulaa nohoigoo goldoo bailgaad tohiroh ym bishuu.Bi bas hugshruud baigaa hehe

Anonymous

уншиж дуусаагүй байхдаа л энэ хүүхэнд хань олдохгүй нь дээ гээд бодонгоо дуустал нохой яриад байгаа юм бна шдэ..

Anonymous

Чи ч их ухаантай юмаа. Хүнээс ийм зүйл хүсвэл эрэгтэй, эмэгтэй хүний аль аль нь биелүүлж чадахгүй. Тиймээс энэ сэтгэлийн хэрэгцээгээ өөр зүйлээр орлуулж авч болно гэдгийг хүмүүст ойлгуулна гэдэг чинь агуу.
Хэнийг ч зовоохгүй, тэгсэн мөртлөө сэтгэл нь юугаар ч дутахгүй болох нь байна. Нохой ч зовохгүй. Тиймүү?

D.Enkhbat - Д.Энхбат

7-гоос нь нохой байна гэж ойлгосон боловч арай хэтэрхий хувиа бодчихсон юм байна. Жишээлбэл: 6.
Би ч бас гайгүй шаардлага тавидаг юм байна. :D

Anonymous

bi bas nohoitoi bolohiig aimaar ih husdeg. ug n gertee gantsaaraa bsnaas nohoitoigoo hamt bwal aihgui ydaj l uidahgui shd. er n ene nohoind durgui humust gej helehed nohoitoi herew bolwol uuruu baas sheesiig n tsewerleneeee bas uuruu gargaj bnaa. ug n nohoinoos aidag humuus gertee nohoitoi bolwl aidas n daragddag ym daaa tiim ee humuuseee

Anonymous

хаха. чи бид хоёрын ирээдүйн ханьдаа тавих шаардлага ижил юм байна гсн: хэхэ.

Anonymous

Nohoinii baas, sheesiig tseverleh gej buun yadargaa baidag umaa.

Anonymous

Hi Mika,
I agree with you except for one thing. It is that you can't have sex with your dog. khaka.blogspot.com

Мика /美香/

Батзоригт: Үзээд алдаЯ гэсэн чинь шаал өөр юмны тухай яриад балайраад байна уу?ккк

Санакаэд: Хэ хэ. Намайг хартай гэж хэн хэлжийн?? Нохой мөрөөдсөндөө л ийм болжийштэ.

Хэн нэгэн 1т: 2уулаа голдоо нохой авчуул дараа нь булаацалдаад баларсан юм болох байх. Аягүй бол би уурандаа блог дээрээ бичээ наачина.

Аморт: Ашгүй надад хань олдох нээ. хэхэ. Уншиж дуусаад зөв ойлгохоор чинь их санаа амарлаа штэ. :-P

Мика /美香/

Гүнээд: Намайг үнэлэж байгаад баярлалаа. МИний санааг сайн ойлгож байгаад дахиад баярлалаа.

Энхбатад: Би ганцаараа иймэрхүү зүйл хүёдэггүй байхаа. Хүнээс авч чадахгүй хэрэгцээгээ арай өөр юмаар орлуулах гэсэн хүсэл.. Шаардлага бага тавьдаг бол хүсэх юм нь бас бага гэсэн үг тэ? САйн байна шүү. Битгий л над шиг болоорой. кк

Хэн нэгэн 2т: Тийм шүү. Гэрээ хараад, эсвэл ямар нэгэн шалтгаанаар гэртээ байдаг бүх л хүмүүст "хань" хэрэгтэй байх.
Би ч гэсэн нохойныхоо баас, шээсийг өөрөө цэвэрлэж, өөрөө гаргаж асрана гэж хэлээд байгаа. тэгээд ч нэмэр алга хог гэж...

Ицмид: Надтай адилхан ганц ч гэсэн хүн байгаад баярлаж, бахархаж байна шүү. хэхэ

Хэн нэгэн 3т: "Баас шээсийг нь цэврэлцэхгүйм бол битгий миний нохойтой эрхлээрэй" гээд болоогүй байж хэлээд байгаа штэ. Тэхээр ядаж хааяа ч гэсэн туслах хүн олдох байх өө..

Хакад: Хүнээс бол сексийн хэрэгцээгээ нөхчихнө штэ. Харин хүнээс илүү хүсдэг зарим нэг сэтгэлийн хэрэгцээ байнаа. Тэрийгээ л өөр зүйлээс авах гэсийн. Тэр нь миний хувьд нохой юмаа. Хүн хүн өөр өөр л байх. Жишээ нь зарим хүмүүс амьтан, зарим нь тоглоом, зарим нь хөгжим гэх мэтээс..
Чи блогоо сайн бичээрэй. ;-)

Pearle Deppsu

7. Миний хоол ид гэсэн үед идэж, шээ гэсэн үед шээдэг дуулгавартай байх

энэ арай дэндэх биш үү хэхэ

арай л хатуу байна шүү хохо