Хэд хоногын өмнөөс гэнэт сууж байгаа ширээгээ голсноос үүдэн урвалздаг, шарвалздаг зан нь хөлдөөд амьтан хүнрүү баруун солгойгүй хялалзаж, цэхэлзэж билээ. Золтой л амьтан хүний ширээ, сандлыг нурж унатал нь бухимдсангүй.
Гоё шинэ ширээ авъя гэсэн чинь карма хот нь хэт нимгэрцэн учир шачий нь хүрээгүй гэжугам. Тэгээд сэтгэл уналтын байдалтай хэсэг сэгсэгнэж байтал алс холын Гилиганы арлаас найз маань "ийм шинэ загварын ширээнүүд ямар байна? ажил дээрээ авах гэж байгаа юм" гэжийн. Тэндээ уран зургийн галлерейд ажилладаг юм гэсэн.
Тэгэхээр нь би доорх ширээг илүү зохих байх гэчихлээ. Яг аваачаад тавьбал ямаршуухан харагдахыг бүү мэд.. Гэхдээ л бусдаасаа илүү дизайнлаг харагдаад байгаан надад.
Энэ бол угаасаа галлерэйд зохихгүй штэ. Гэртлээ л ийм юм авя өөрийгөө ямбалуулбал илүү кайфтай байхийм шиг харагдаад байхаар нь шууд хэлээд хаясан..
Юутай ч түүний надад үзүүлсэн ширээний загварууд нэг иймэрхүү.
Ширээ авхийсан гэж үнэн сэтгэлээсээ шунал хөдлөөд байсан чинь энэ гоёуудыг хараад авмаар байсан тэйблүүд маань гологдоод шунал маань дуусаад наасан. ккк
Ширээний шунал
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comments:
хэхэ, ширээ хүртэл урлагтай болжээ...
дөрвөлжин ширээнээс залхаж байнаа гээд ч яах билээ, сүүлийнх харин их даж юмаа даа..
Post a Comment