RSS

Хандивын дансанд цугласан мөнгөө Уран зургийн галлерей, Улсын филармони хоёрын алинд нь өгөх вэ??

“Монголын блогчдын холбоо”-ны анхны үйл ажиллагаа “SOS” хандивын аян 19 хоногийн хугацаанд амжилттай явагдаж дууслаа.

Ингээд өнөөдөр долдугаар сарын нэгэнд болсон жагсаалын үеэр хохирол амссан Уран зургийн галлерей болон Улсын филармони, Морин хуурын чуулгын удирдлагуудтай манай холбооны төлөөлөгчид /Зараа.blogspot.com, Itsme.gblog.mn, oogiinoogiin.blogspot.com, mikarito.blogspot.com/ уулзлаа. Дээрх байгууллагуудын талаарх бодит байдлын мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Эрхэм блогчид та бүхэн мэргэн оюундаа тунгаагаад бидэнд сэтгэгдлээр саналаа өгнө үү хэмээн хүсч байна.


Уран зургийн галлерей:

Бидний эхлээд орсон газар. Захирлыг нь Д.Энхцэцэг гэдэг юм билээ.

Уран зургийг галлерейн үзмэрийн тасагт байсан зааны соёогоор бүтээсэн үнэт сийлбэр /одоо бол зааны соёогоор хийсэн сийлбэр байтугай заанаас соёог нь салгах ямар ч боломжгүй болоод байгаа/, нарийн ур ухаанаар бүтсэн модон сийлбэр гэх мэт ховор бүтээлүүд нь хулгайлагдаж үгүй болжээ. Мөн монгол зургууд нь түймэрт автах нь автаж, тортогт дарагдах нь дарагдсан байна. Тэдгээр бүтээлүүдийг тортгоос нь салгаж, сэргээн засварлахад бүр арав гаруй жилийн нөр их хөдөлмөр болох юм гэнэ лээ. Нийт урлагийн бүтээлүүдийн хохирлын хэмжээ нь 1 тэрбум 600 сая төгрөгөөр тоологдох ажээ. Одоогоор галлерейд байгууллага, хувь хүмүүсээс цугласан хандивын хэмжээ нь 44 сая төгрөг. За тэгээд урлагийн бүтээлүүдээс гадна тухайн урлагийн ховор нандин бүтээлүүдийг хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд шаардлагатай хамгийн гол зүйл болох байр орчин нь дахин ашиглахад нэн бэрхтэй болсон байна билээ. Бараг л боломжгүй болсон шиг санагдсан.



Улсын филармони:

Бидний дараагийн орсон газар. Захирлыг нь Ч.Даваасүрэн гэдэг.

Улсын филармони, Морин хуурын чуулгын нийт хохирол 357 сая төгрөг болсон. Наадмын үйл ажиллагаатай холбоотойгоор Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс яаралтай 211 сая төгрөг гаргаж үндсэндээ хохирол нь бараг л нөхөгдчихсөн юм билээ. Тиймээс одоогийн байдлаар Улсын филармони болон Морин хуурын чуулга өөрсдийн үйл ажиллагааг цаашид хэвийн явуулах хэмжээний хөгжмийн зэмсэг, хувцас хэрэглэлийг бүрдүүлж чаджээ. Мөн байгууллага, хувь хүмүүсээс 40 гаруй сая төгрөгийн хандивыг цуглуулсан байна. Одоо бол тэдгээр хандивын мөнгөөр болон бусад хөрөнгөөрөө байрандаа засвар хийж байгаа юм билээ.



За байдал нэг иймэрхүү байна. Эрхэм блогчид та бүхэн юу гэж бодож байна. Дашрамд хэлэхэд манай хандивын дансны үйл ажиллагааг хамгийн ихээр дэмжсэн, мөн хамгийн том хандивлагч болсон газар бол GoGо.mn сайт юм. Тиймээс энэ хоёр байгууллагын аль нэгийг нь сонгож бид хандиваа өгнө. Харин хандив өргөх үйл ажиллагааг тус сайтын мэдээний хэсгээс та бүхэн хүлээн авч үзээрэй. Мөн бид энэ талаарх мэдээг энэхүү дундын блогтоо ч бас байрлуулах болно.

Ингээд блогчид, уншигчид болон хандив өргөсөн нийт хүмүүс та бүхний саналыг хүлээж байна. Энэ хоёр байгууллагын алинд нь хандиваас цугласан мөнгөө өгвөл дээр вэ?

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

6 comments:

Unknown

Амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийхэнд өгий.
Төр нь буудчаад буудаагүй гэсэн
Одоо бүр буу сум хулгайд алдсымаа гээд сайхан бухах гээд сууж байна.
Болохгүй бол нэг буун нохойгоо турхираад чимээ намжтал хугацаагаар торны цаана суулгах биз

sanakae

Уран зургийн галлерайд өгвөл зүгээр гэж бодож байга.

Оогий

Уран зургийн галлерейд өгөхийг дэмжиж байгаа.

Anonymous

Galreid ugchii. Tedniih mungu tsuglahgui, ih hohiroltoi um bilee.

Anonymous

Tanai ene huudsaar damjuulj Mongoliin Uran zurgiin galleryd setgeleeree tuslasan buh humuus,baiguullaga hamt olond gun talarhal ilerhiiley!
Manaid mungun handiv ugsun baiguullaga humuusiig jagsaaval:
Ardchilal sonin;Nissleliin ASZHolboo;Siilberch Yadamjav guai;Undesnii Tuuhiin musei;Uran buteeliin 1r negdel;Mongoliin uul uurhain association;Udirdlagiin akademiin 2002 onii heseg tugsugchid;Edvest HHK;Shine od salon/Baganuur duureg/;Darkhnii tumurlugiin uildver;Andrea Harper&Marcus Shcutenko;Germanii ESY&Gete institut;MSC holding, Tiger APB CoLTD;Mongoliin urlagiin zuvlul;ITAUSMON Co.LTD;Mongol Content Co.LTD; Mongoliin blogchdiin holboo bolon ed materialiin tuslamj uzuulsen zuraach H.Sodnomtseren;irgen Ts. Enkhtuvshin;Magicnet Co.LTD sain duraaraa gal tuimrees buteeluudiig zuuj avarsan irged: Enkhtur, Altanbayar,Boldbaatar,Altankhuyg,Battur,Kihsig-Erdene,Ekhtuvshin;Dulguun;Khaluin Shijirbaatar;Ulziibadrakh;Tsendjargal nart; tseverlegeenii ajild sain duraaraa irj tuslasan irged:Tuul;Buynjargal;Munhkdul;Urtnasan;Odsuren bolon busad musein hamt olond dahin dahin talarhal ilerhiilye. Ta buhnii suun tsagaan setgeliin dalai shirgeshgui duuren baig ! Talarhal bichsen: Uran Zurgiin galeryn zahiral D. Enkhtsetseg

Anonymous

Galree ni zugeer shde. Hulgailagdsan ed ch yahav, harin shatsan yum sergeehed hetsuu shude.