RSS

"МОНГОЛЫН БЛОГЧДЫН ХОЛБОО" -с УРАН ЗУРГИЙН ГАЛЛЕРЕЙ-д хандив өргөлөө

"Монголын блогчдын холбоо"-с 7 сарын 1-ний үймээний үеэр сүйтсэн ховор нандин урлагын бүтээлүүдийг сэргээх, аврах зорилгоор блогчдын дунд өрнүүлсэн хандивийн "SOS!!!" хөдөлгөөний үйл ажиллагаа 2008 оны 7 сарын 30-ний өдөр Уран зургийн галлерей-д хандиваа хүлээлгэж өгснөөр өндөрлөлөө.

Интернэт хэрэглэгчдийн дунд шинэхэн бий болоод байгаа ч хэдийнээ олон мянган хүнийг эгнээндээ нэгтгэж чадсан үйлчилгээ бол яах аргагүй блог юм. Дэлхийн хаанаас ч, хүссэн хүнтэйгээ үзэл бодлоо илэрхийлэн нийтэлж, хэлэлцэж “интернэтийн сэтгүүлч” байх боломжийг бий болгодог блогийн үйлчилгээ олон хүний сонирхлын нэгдэл, шаардлага дээр тулгуурлан “Монголын блогчдын холбоо” төрийн бус байгууллагыг энэ оны 7 сарын 3ны өдөр нээн, 18ны өдөр анхдугаар хурлаа зохион байгуулаад 60 гаруй блогчид оролцож байсныг санаж байгаа байх.

Үзэл бодол, байр суурь өөртэй ч интернэтийн чөлөөт ертөнцөд нэгдэн нийлж чаддаг залуусын байгуулсан “Монголын блогчдын холбоо” нь анхныхаа үйл ажиллагааны нэг болох "SOS!!!" хөдөлгөөнийг тун амжилттай зохион байгууллаа. Энэ бол долдугаар сарын нэгэнд болсон үймээний үеэр үрэгдсэн урлагийн бүтээлүүдийг нөхөн сэргээхэд зориулагдсан “SOS” хандивын аян байлаа. Тус хандивын аянд цугласан 1 сая 278,762 төгрөгийг өнөөдөр Уран зургийн галлерейн захирал Ч.Энхцэцэгт гардуулан өглөө. Тус хандивын аянд дараах байгууллага, хувь хүмүүс, блогчид оролцсон байна:

-Монгол контент ХХК

-Mygazar /gogo.blog/

-Б.Авирмэд

-О.Батхолбоо

-Б.Батсүрэн

- Эрдэнэбат /blogspot.com/

-Гантулгын шүлгэн бороо /gogo.blog/

-Бодол хөвөрнө /gogo.blog/

-Ч.Болортуяа

-Н.Батхүү

-Г.Цэнгэл

-Б.Алтангэрэл

-Б.Баясал

-3apaa /blogspot.com/

-Д.Чулуунсүх

-Single leaf /gogo.blog/

-Gadaadhelblog /blogspot.com/

-Sunshine /gogo.blog/

-Аргамж /banjig.net/

-Хайрын захиа блог /gogo.blog/

-Д.Энхбат /blogspot.com/

-Yukisan /blogmn.net/

-Mikarito /blogspot.com/

-Itsme /gogo.blog/

-Friska /blogmn.net/

-Secretwish /gogo.blog/

-Үлэмж /gogo.blog/

-н.Дэлгэрзаяа

-Асура /gogo.blog/

-Вафль /Banjig.net/

-Ооgiinoo /blogspot.com/

-Д.Чулуунсүх

Монголынхоо урлагын түүхийг бичилцэн хандив өргөсөн бүх хүмүүс, үйл ажиллагаанд ирсэн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд, зохин байгуулах багынхан, зургийн менежер Хашир Анжигай-даа миний зүгээс маааш их баярлаж байна.

Уран зургийн галлерейн захирал Д.Энхцэцэг эгч ч мөн адил баярлаж байгаагаа миний өмнөх бичлэг дээр сэтгэгдэл бичиж үлдээсэн байсан. Түүнийг нь бүрэн эхээр нь энд бас оруулъя:
Tanai ene huudsaar damjuulj Mongoliin Uran zurgiin galleryd setgeleeree tuslasan buh humuus, baiguullaga hamt olond gun talarhal ilerhiiley!
Manaid mungun handiv ugsun baiguullaga humuusiig jagsaaval:
Ardchilal sonin; Nissleliin ASZHolboo; Siilberch Yadamjav guai; Undesnii Tuuhiin musei; Uran buteeliin 1r negdel; Mongoliin uul uurhain association; Udirdlagiin akademiin 2002 onii heseg tugsugchid; Edvest HHK; Shine od salon/Baganuur duureg/; Darkhnii tumurlugiin uildver; Andrea Harper&Marcus Shcutenko; Germanii ESY&Gete institut; MSC holding, Tiger APB CoLTD; Mongoliin urlagiin zuvlul; ITAUSMON Co.LTD; Mongol Content Co.LTD; Mongoliin blogchdiin holboo bolon
ed materialiin tuslamj uzuulsen zuraach H.Sodnomtseren; irgen Ts. Enkhtuvshin; Magicnet Co.LTD
sain duraaraa gal tuimrees buteeluudiig zuuj avarsan irged: Enkhtur, Altanbayar, Boldbaatar, Altankhuyg, Battur, Kihsig-Erdene, Ekhtuvshin; Dulguun; Khaluin Shijirbaatar; Ulziibadrakh; Tsendjargal nart;
tseverlegeenii ajild sain duraaraa irj tuslasan irged: Tuul; Buynjargal; Munhkdul; Urtnasan; Odsuren bolon busad musein hamt olond dahin dahin talarhal ilerhiilye.
Ta buhnii suun tsagaan setgeliin dalai shirgeshgui duuren baig ! Talarhal bichsen: Uran Zurgiin galeryn zahiral D. Enkhtsetseg

Өнөөдрийн үйл ажиллагаанд:
- Монгол телевизийн ММ агентлаг
- UBS TV
- TV5
- SBN TV
- TM телевизүүд

- Gogo.mn
- News.mn

-Монголын радиогын Хурд агентлаг
- Улаанбаатар радио FM 101.7

- Ардчилал
- Өнөөдөр
- Өнөөдрийн Монгол
- Өдрийн сонин
- Зууны мэдээ
- Зууны шуудан
- Ардын эрх
- Монголын мэдээ
- Үнэн
- Өнөөдрийн тойм сонингууд ирсэн. ТВ-үүдийн мэдээ нь өнөө оройноос эхлээд гархым байна лээ шүү. Манай блогчид сонирхуул үзээрэй.

Энд бас Гөүгөү-н дүрстэй мэдээ байна.

Юутай ч бидний энэ үйл ажиллагаа хэрэгтэй цагтаа, хүрэх газраа хүрсэн байх гэж бодож байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай!!!

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

9 comments:

GanbatD

Хэ хэ сайхан мэдээ байна аа. Би амралт энээ тэрээ гэж баруун аймгуудаар тэнэж яваад уулзалт, хандивын хөдөлгөөн энээ тэрээд холбогдож ч чадсангүй дээ. Тэгээд ер нь бол яг ямар шалгуураар хүмүүсийг элсүүлж байгаа юм бэ? Сонгуульт ажил энээ тэрээ гэж нарийн зохион байгуулагдсан л юм шиг байна.

ulemj

Хурай хурай хурай

Anonymous

Saihan uil ajilgaa boljee

Bayarbat

Nisu

Blogchdiin holboo zov sanaachlaga gargajee, gehdee zarlal jaahan dutagdsiim uu daa? Bi ch bas medeegui ongorchee. dans neesen baisan bol end tendees handiv orgohgui u

arsun

Saihan ajil boljee. Amjilt huseye.

hardware_csms

saihan ajil boljee.
Amjilt husie

gegeen

hehe, sonirholtoi yumaa. amarch amarch irsen chini baahan yumnaas hotsorchij. mika-n blog listnees hurtel hasagdtsan tuuj yavna uu gui yu. nemcheeree hogshiniigoo. tnx

http://gegeen.blogspot.com

hishgee

hi, mika! bi chinii blog t zochloh ih durtai. ih sonirholtoi zuils huvaaltsdagt THX!

Oogii

Zoxion baiguulsan nuxduuddee bayar xurgiye. Sain uils delgerex boltugai