RSS

УБ-д метро тавьчих хоншоортой аавийн хүү байна уу???





Монгол авто замын тал дээр түгжээ, соёлгүй жолооч, нарийн зам гээд өчнөөн асуудалтай. Бид ч үүндээ дасаад, ангайгаад, зохицоод сурчиж. Хотын нэг захаас нөгөө захруу ажилд явдаг хүмүүс автусанд нэг талдаа бараг 2 цаг зарцуулаад замдаа шахцалдаад, хэрэлдээд, стрессдээд сайхан сайхан..
Харин ойрд энийг нэг зохицуулах хэрэгтэйм шиг санагдаад толгой гашилаад сүйд. Одоогийн байгаа зам дээгүүрээ нилээн хэдэн гүүрэн зам, хурдны зам, гадар доогуураа урдаас хойшоо, баруунаас зүүнрүү 2 чигэлийн метро энэ тэр тавьчуул хичнээн сайхан. Би лав бээжингийн нэг захаас нөгөө захруу 30 хүрэхгүй, Шанхайд 40 хүрэхгүй минут явжийн. Ойрхон бол 5 -10 минут..

Гүүрэн зам мамаа болий гэхэд 2хон чиглэлийн метроны зам тавиад 2,3-аа байя гэхэд 5 минутын зайтай явуулахад л замын хөдөлгөөн түгжээд, таксидаад байдаг бүлэг нөхдийн тал нь алга болоод, хот бичкэн юм чинь нэг захаас нөгөө зах хүртэл 15 минут яваад ажилдаа пад. Монгол маань 2 сая 600 мянган хүнтэй. Үүний маань 1 сая гаран нь УБ-д амьдарч байна. Түгүүл УБ-н 500 мянган хүн өдөр бүр ажилдаа сажилдаг бол тэрнийх нь тал нь метродоод алга болчуул гөөмөн сайхан түгжрэл алга болох байхдаа. Одоо бензиний үнэ хаданд авираад байгаа юм чинь машинаа асаагаад, такси бариад явжаахаар 1000 төг ч юмуу төлөөд 10 минутын дотор ажилдаа очуул амар байх даа. Ингээд бодхоор метрогоор Улаанбаатарын авто замын нилээд том бэрхшээл, стрессийг арилгаж болмоор юм шигээ.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

30 comments:

Jenni

bi hervee mungutei gaigui biznessmen bsan bol ali hediin ajilaa ehluultsen bga.. ireeduid oroh ashig n asar ikh bolno shuu dee

3apaa

Хот маань жижигдэнэ л дээ. Тэгээд ч метрогоор хол явдаг хүмүүс нэг их олон байх уу гүй юу гэдэг л байна. За тэгээд манайхан сайхан хүмүүс байдаг юм болохоор нэг их сайхан том жорлон бий болох байлгүйдээ. Тэгээд л энд тэндхийн паар хагарч метрогоо усаар дүүргээд л... За за мэдэхгүй юмдөө.

Enkule

tm shuu jinhen zewuun goog sanaa. UB maani jijig yum chin uul n setgel bwal buteh l asuudal. Bi neg hotiin zahirgaand ajildag egchtei ene talaar yriltsaj uzej bsn, Dree ochihooroo demjihee bolichihdog gsn aliwaa neg daatstai tom zuiluud. Dr bga arzgar neg aawin huu n hiichiheesei

Pearle Deppsu

Тэр их мөнгө хаа байнаа

гэхдээ л хэрэгтэй эд

үлэмж

Уул нь Metro Polis хот ш дээ тээ. Сая хүнтэй метротой болчуулч гоёо л байх. Намайг тушаал дэвшихийг хүлээж бай удахгүй болно биз

Anonymous

Manai xot metro toi bolsonoor ix zuil uurchlugdunu duu xot maani ch xugjux bxdaa tegeed ch olon xun syyj uilchluulne gej bodoj bna ximad naidvartai xurdan geed olon davuu taltai shuu xarin exnii eeljind neg zaxaas nuguuu zax xurtel neg shugamtai metro bxad l bolno l doo

Эркардо

Шар айрагийн нөхөр энүүгээр ПИАР хийгээд сонгуульдаад байсан. Уг нь их хөөрхөн санаа, манайд яаг цаг нь болсон. хүн амын хувьд яг болно.

гэхдээ асар их мөнгө, бас зохицууллалтууд шаардана лдаа.

хайвэй үүд нь арай хямд байх шүү. бээжин шиг дээгүүр том том гүүрэн зам барихад бас л түгжээ нилээд багасана даа. метро г бодуул зардал багатай.

gump

хэзэээ нэг цагт хийх ёстой л бол одоо л хийх хэрэгтэй. Хөдөлгөөнийг нягтралыг багасгах өөр арга гарч ирчихгүй л бол хийх л ёстой байх.

Тэхдээ би бол кондууктарт алуулах байхоо

itsme

хэхэ. нээрээ л зөв санаа даа. одоо нээрээ зам арай дэндэж байнаа. боож үхмээрийн. метро зайлшгүй хэрэгтэй. тэхдээ манайхны хийх ч дээ, ээддээ гэцүүхэн улс шүү дээ манайхан ч. хятадуудыг авчирч хийлгэдийм үү яады

yagtiimee

Метро гэхээр дан ганц газар доогуур барина гэж байхгүй. Монголын нөхцөлд доошоо 50 метр ухаад метро барина гэснээс Төв зам дээгүүрээ метро барих нь илүү зөв шийдэл болох байх.

Улаанбаатар хотод 2 талруугаа урсгалтай ганц шугам байхад нэлээд асуудал шийдэх боломжтой гэж бодож байна. Бүр 22-ны товчооноос Баянзүрхийн товчоо хүртэл шугам татвал ванлий л гэсэн үг.

Хүмүүст зүгээр тараах гээд байгаа сонгуулийн амлалтаараа энэ мэтчилэн томоохон бүтээн байгуулалтанд зарцуулах нь зөв болов уу? Өнөөдөр тэр мөнгийг нь аваагүй ч гэсэн үхэж хатаад байгаа юм үнэндээ алга.

Харин хэчнээн сайхан санаа байлаа гээд хүлээж авдаг нь юу юм бол до. Ардчилал гэхээр Элбэгээ өмчлөөд авчихсан шиг, метро гэхээр л Ганхүү өмчлөх юм болоод цаад ХУ, АН чинь хийхээр хүний нэр хүнд өсгөчихсөн болчих гээд хэцүүхэн байдаг байлгүй дэ.

sanakae

Гансүх ах УИХд үзэхдээ нэлээд ярисан даа гарчуул хийнэ гээд. Одоо бас яриад л яваад байна лээ. Мөнгөтэй хүн хийчээсэй.
уул нь Метротой болчуул хэрэгтэй л юм байгаа юм

Anonymous

Xutsdag xaltaruud we. UB-d never metro xereggui. Ter gazar deer xiiwel arxichid n dairuulj gai boldiin bgazde. Demii metro xiij bxaar ter ger xoroolloo nvvlgeed tiishee n metro tawisan n deer. Teed ter auto zamaa xyanaltjuulax xeregtei za.

Anonymous

хотод метро, гүүрэн зам хоёр шиг хэрэгтэй юм байхгүй. Санааг чинь дэмжиж байна. Харин метро, замаа чанартай хийгээд, хяналт өндөр, үйлчилгээгээ сайн байлгах хэрэгтэй байх шүү.

Anonymous

Гайхалтай санаа. Чаддаг нэг нь хурдан хийгээсэй. Амжилт хүсье
Энэрэл

Ганзо нь

Ганхүү яг ингэж сонгуулиар их ярьсан даа, УБ-д баруунаас зүүн тийш ганц метроны зам тавихад замын асуудлыг бараг бүрэн шийднэ гээд л, тэрнийхээ хүчинд овоо санал авсан байх шүү

Бафль

Баруунаас зүүн гэсэн ганц чиглэлтэй метротой болчуул хотын төвийн газрын үнэ багасах байх даа. Бас шамбааралдсан баахан барилга зайтай болоод л. Утаанаас зугтаасан хүмүүс хотын захаар хаус бариад л. Ээ мөн чиг буянтай зүйл болохнээ.

gegeen

bainaa, garuud daanch gazriin zovshoorliig ni ogohgui bn. neeree hoinoos uragshaagaa gazar dooguur tunnel uhaj baigaashdee, medeeguimuu

meesh

2020 онд метротой болно гээд нэг төсөлөрхүү юм байдаг юм байна лээ шт......
Хамгийн хэрэгтэй зүйл байгаа юм даа.....

Ууганбилэг.

Пээ 2020 гэхээр чинь нас хүрэхгүй шд. тэгээд ч тэр үед бусад орнуудын хүмүүс метрогоор явахаа болиод өөр юм сэтгэчих биздээ. Хийвэл хурдхан щиг одоо л хийж эхлэх хэрэгтэйм бгам даа

bayasaa

Mikagiin blogoor uwuu nar hvrtel zochildiin baina sht. Iim blogtoi bolhiison :)

bayasaa

End oedo geed neg metronii zam baidiin. Urt n 27km.
Teriig barih zardal n 10 terbum dollar bolson baina. Ehneesee duugui l unaj sursan n ulziitei bololtoi. :)

Од

Залуу хүмүүс байж үхэх гэж байгаа хөгшчүүл шиг ямар их халшрамтгай юм бэ? Болохгүй гэж бодоод байвал болохгүй ш дээ. Тэгээд амьдралынхаа хайран цагийг замыг түгжрээндээ өнгөрөөцгөө. Эсвэл хамаг мөнгөөрөө өөрийгөө биш, машинаа хоолло!

Anonymous

Уг шугамандаа метро тавих чинь давж дийлэшгүй мөнгө зарцуулах д биш шүү дээ. Мөнгөтэйхэн нэг нь ганц бариад насаараа ашгаа хүртээд суух сайхан бизнес гэж бодож байна.
Хурдан метротой болчхвол хотын түгжээ мэтийн асуудал алга болох юмсан.

RK

Миний бодлоор бүгд нийлж байгаад дорвитойхон шиг арга хэмжээ авбал болох л байх даа. Жишээ нь: энэ сэдэвээ бусад сайтуудаар тараах ч юмуу. Хамгийн гол нь л маш олон хүний санаа бодолыг авах хэрэгтэй байхаа

Муланка

Манайхан хичнээн ингэж яриад нөгөө том толгойтнууд нь хүлээж авахгүй л байгаа юм даа.Гомдмоор...өглөө эхний пар хичээлтэй бол заавал хоцорно. Нөгөө автобуснууд нь хүрдэггүй,пиг хүнтэй.Дээр нь аль нэг уулзвар дээр заавал түгжирнэ.

KULA

Метрог заавал газар доогуур барих шаардлага байхгүй л дээ. ИХ ч хөрөнгө шаардах болно. Гэхдээ газар доогуур хийчихвэл арай л сүртэй л дээ... хэхэ

Ер нь тэгээд 2 чиглэл гэснээс ганц чиглэл л бйахад болно доо... Яг сөүлийн метроны 2 шугам шиг, хотоо тойроод л явна. Метроны буудал болгон автобусны буудалтайгаа холбоотой. Метроноос буугаад л шууд атуусандаа суугаад л их амар шийдэлтэй...

KULA

Жижигдэнэ гэж юу байхав дээ... Одоо цаг нь болсон ш дээ...

xvv

Миний бодлоор төмөр замаар цахилгаанаар явдаг хөнгөн Японд байдаг шиг газар дээр явдаг цахилгаан тэрэг (хурдан галт тэрэг шинкансэн биш шүү) байж болмоор юм шиг санагддаг. Одоогийн төмөр замаа ашиглаад дундаа олон буудалтай болгоод хэдэн тийм хөнгөн цахилгаан тэргүүд Японоос аваад тавиад хийчихвэл болмоор юм шиг л санагддаг... Троллейбус+Галт тэрэг маркийн юм юмуу даа.. Уг нь манайхан өөрснөө троллейбус хийгээд байгаа юм чинь Төмөр зам дээгүүр явдгийг ч уг нь өөрснөө хийх гээд үзвэл хийчих л байх л даа... Хэдэн инженер Япон руу явуулаад сургаад аваад ирвэл...

Дарс

Гэнэн мөрөөдөлтэй юм.. Ямар их хөрөнгө зарагдах, бас ямар их хөрөнгөөр өдөр болгон ажиллуулах хэрэгтэйг төсөөлцгөөхгүй л байх шиг байна даа.. нэгт гэвэл газар доор хийнэ гэхэд дэндүү их мөнгө, хүч, цаг шаардагдана.. дээр нь газар хөдлөлт, хөлдөлт, УБ хотын доогуур сүлжилдэх халуун хүйтэн усны болон дулааны шугам гээд асуудлыг тоочвол үл барагдах байх.. Хоёрт ил барина гэвэл адаглаад л өвлийн хүйтэнд зам дээр нь ус мөс тогтохоос авхуулаад олон асуудал гарах биз.. Мэдээж хотыг сэтэлж гардаг метро хийнэ гэж байхгүй л байх.. Каркасан ган төмрөн шонгууд дээр зам босгож ганц шугаман дээр явдаг метро хийх хэрэгтэй болно.. Метро өөрөө бодвол тогоор л ажиллах байхдаа тэ.. Тог тасардаггүй ганц өдөр байнуу монгол улсад ?? тэгсэнээс орон нутаг хотуудынхаа хоорондох төмөр замын холбоос, дардмал замаа сайжруулсан нь илүү хэрэгтэй бодит хийсвэр биш байх боловуу..

Дарс

Гарчиганд нь хариулж бичхэд тийм тэнэг залуу одоохондоо олдохгүй л боловуу...