RSS

Хот төлөвлөлт- Цэцэрлэгжилт


/Энэ миний авсан зураг. Шанхайн нэг дотуур байрны урд. 2008/


Монголын нийслэл Улаанбаатар шиг сайхан газар энэ дэлхий дээр алга. Учир нь би төрсийм бас өссийм чинь сэтгэлд цаанаасаа ойрхон гэжугам. Гэхдээ засаад, залруулаад өгөхгүй бол авамгүй олон асуудал ар араасаа арзайсаар, сарзайсаар..

Улаанбаатарынхаа газар шороо дээр хөлөөрөө алхалгүй зүгээр л гишигсийн. Гишгэхээрээ би шорооноосоо бусагадаг, бусгаснаасаа бургидаг, хахдаг, цацдаг, ханиадаг, найтайдаг, уушигаа хармалдаг, гутлаа өрөвддөг, хувцасаа хайралдаг.
Энэ их шорооноос болоод амраг хосууд салж, эцэг эх нь үр хүүхдээ мартах нь холгүй болжоогоо гэсэн. Учир нь хайрт 2 уулзмаар л байдаг, уулзаад суух, зугаалаад явах газар олдоогүй. Олдсон нэг нь Баар болж таараад, ороод уугаад, согтоод, унтаад, үг нь олдоод, үхэр нь холдоод будаа.. Үүнээс болоод олон аавийн охид хөвгүүд архичин болсон, тамхичин болсон, ээж болсон, аав болсон, хүсээгүй бэйби үсрээд ирсэн. Хөгшин залуугүй иймэрхүү асуудалтай.

Нийгэм иймээрээ үргэлжлээд байвал ирээдүй маань "бүтэхгүй нь" гэж айсандаа, "шийдэх арга байдиймуу" гэсэндээ "мэргэн хүн"-ий үйлдлийг ажлаа. Мэргэн хүний амьдардаг хотод шар будаанаас ч олон байшин баригддаг. Байшин бүр үүрэгтэй юм байна.
Жишээ нь: Хотын овоо мөнгөтэй нэг баагий барихаар төлвөлсөн барилгын зураг, төслөө аваад хотын захиргаан дээр очин хот төлөвлөлтийн "менежер хүн"-д үзүүлнэ, тайлбарлана.
- Гэтэл "Менежер хүн" өөдөөс нь: таны барих гэж байгаа барилгын дизайн манай хотын энэ хэсэгт тохирохгүй нь. Үнэндээ хотын баруун хэсэгт Европ загварын байшингуудыг хүлээн зөвшөөрдөг ба өнгө нь бүгд цайвар өнгөтэй байх хэрэгтэй. Таны төлвөлсөн барилга бол хотын хойд хэсэгт илүү тохирох учир бид хүлээн зөвшөөрч болноо. Гэхдээ та барилга барих эрхээ авхийн тулд барилгаа тойруулаад хааш хаашаа 1км газрыг цэцэрлэгжүүлэх хэрэгтэй. Хэрвээ та барилга тойрсон цэцэрлэгжүүлэх талбайгаа бага гэж үзэж байгаа бол та хотын хойд хэсгийн сургуулиудын дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн хийж өгч болно. Дээрх 2 нөхцөлийг хүлээж авах боломжгүй бол хотын төвд баригдаж эхлээд байгаа "CITY GARDAN" -г барих ажилд өөрийн компаний хувь нэмрээ оруулж болно. Энэ 3-н нөхцөлийг хүлээн зөвшөөрөх чадваргүй бол бидний зүгээс танд барилга барих эрх өгөх боломжгүй гэдгийг ойлгоорой.
- Цэцэрлэг барихаас өөр сонголт байгаа юу?
- Улсын эзэмшилд байдаг Хөгшдийг асрах газрын барилгыг шинэчлэн өгч болноо
- Ойлголоо, би барилгаа тойрон цэцэрлэг барих эхний нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна.
- За тэгвэл та барилгатайгаа хамт цэцэрлэг барих ажлыг хүлээн зөвшөөрсөнөө баталгаажуулах бичиг баримтаа бүрдүүлж дууссаны дараа барилгын эрхээ авч ажлаа эхлэнэ үү...

Барилга, байгууламж барихаар зэхэж байгаа хар мянган компаниудыг хот төлөвлөлтийн газраас нь ингэж зохицуулдаг юм билээ. Хотын хаана, ямар дизайнтай, ямар өнгөтэй, ямар өндөртэй барилга барихыг уже төлөвлөсөн байх ба цэцэрлэгжилтийг хэрхэн хийх, цаашлаад залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх талыг нь хүртэл холбон төлөвлөж чадсан нь гайхмаар ч юм шиг, биширмээр ч юм шиг.
/Манайхан энэ аргыг хэрэгжүүлээд эхэлбэл менежер авилгалд автах нь бүүр их болчдийм биш байгаа. Гэхдээ тэднийг хянах авилгалтай тэмцэх газрыг ч зөв голдиролд нь оруулах арга бас байнаа./
Монголын маань хот төлөвлөлтийн менежерүүд нийслэлээ төлөвлөх ажлаа бодуул сайн л хийж байгаа байлгүй. Гэхдээ бас санаа оноо өгөхөөр юмнууд "мэргэн хүн"-ий хотод зөндөө. Монгол, Улаанбаатар гэхээр л "газар, шороо" гэдэг үг амнаас гардаг. Харин одоо "зүлэг, мод" гэж өөрчлөх боломж бидэнд байгаа. Хот тэр чигээрээ цэцэрлэгжээд ирвэл амраг хос, оюутан залууст гуя алгадам завшаан болж, хүүхэд залуучуудын хүмүүжлийн доголдолыг засахад авууштай гөөмөн сайхан ажил болно доо. Ядаж л талбайн хажуугийн дуусаагүй барилгын цэцэрлэгжүүлсэн ганц тайлбай дээр овоорохгүй хуваагдаал, тараал, бүтраал амар байхгүй юү.
Юу ч хийхгүй байжийхаар туршаад, хэрэгжүүлээд, арга хэмжээ аваад үзэх л хэрэгтэй. Дэлхийн хөгжилтэй орнуудын ихэнх нь л энэ аргыг хэргэлжийн. Муудсан юм ер алга. Бид ч гэсэн юугаараа дутдийн..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

16 comments:

yagtiimee

Улаанбаатараар гаднаас ирсэн хүмүүстэй явахаар нүүр хийх газар олддоггүй шүү. Энэ манай төв гудамж гэхээр баахан нүхтэй зам, залгаад хэдэн ямбий хашаа, зарим /талбайн урд талын замын голоор барьсан хаалт/нь шоронгийн хашилт шиг хачин юм хийчихсэн. Зам болон хашлаганы хооронд дүүрэн хог чигжээстэй, дээр нь байгаа жаахан модны ероолоор дүүрэн гялгар уут, цаас, гондом гээд байхгүй юм байхгүй.

4-н замд ашиглалтанд орж байгаа Grand Office тэр хавийнхаа ургах гэж ядаж байгаа хэдэн модоо суга татаад хаяцан байсан. Хайран санагдаж байна да.

Байрны орчин тойрны цэцэрлэгжүүлэлтийн хувьд гэвэл хөгжсөн орны иргэд өөрсдөө цэцэрлэгжүүлэлт байхгүй орчинг сонгодоггүй учраас барилгын компаниуд нь хэнээр ч шахуулахгүй өөрсдөө хийдэг юм билээ.

Харин манайд бол өөр л дө. Дээрээс хүчээр хийлгэнэ гээд үзвэл хэдэн цаасны авилга өгөөд л асуудлыг шийдэх жишээтэй. Надад хувьдаа энэ асуудлыг шийдэгдэнэ гэдэг итгэл байдаггүй.

gump

энэ асуудлыг хотын захиргаа ч биш, дээрээс нь шахаж шаардах ч биш барилга баригч этгээдүүд бас үйлчлүүлдэг бид л шийдэхийн. Учир нь барилга барих норм норматив гэж байдаг. Үүнийг баримталж зөвшөөрөл олгодог. Уг норм нормативаар барьсан барилгаа тойруулаад ногоон байгууламж, авто зогсоол барих цэвэрлэх тохижуулах үүрэг хүлээгддэг. Манайхан хийдэгүүү зөвшөөрлөө аваал бол цаашаа толгойлно чаддын бол нураачих гээл. Хийсэн нэг нь аймаар өндөр төмөр хашаа бариад бүүр замын түгжээ болгочино зөвхөн өөрийн машин нэвтрэнэ гээд.

Ууг нь манай барилга ногоон байгууламжтай бол үйлчлүүлэгч ихсэнэ шүү, авто зогсоолгүй бол хүн ирхээсээ төвөгшөөнө шүү, бохир хог шороотой байвал хүмүүс зугтааж бид шатий шүү гэдэг бодол суухгүй байгаан.

Би бүүр нийт барилгынхаа гуравны хоёрыг машины зогсоол болгосон их дэлгүүр сонсож бйшин. Учир нь манайх шиг зогсоолтой дэлгүүр энэ хавьд байхгүй тэхээр бүх хүн манайхруу шавна гэсэн санаагаар

Anonymous

Ehleed tsetserleg barih batalgaag ni sain garaguulaad avbal zugeer shtee

maral

unen, unen tegdeg bol saihanl bna

Anonymous

Сайхан санаа байна. Бодлогоо зөв хэрэгжүүлж чадвал амжилтанд хүрнэ гэж итгэлээ. Хүмүүс цэцэрлэгжих гэдэг агуулгыг одоо сайн ойлнохгүй байгаа. Тэгэхээр дээрээс л зохицуулж өгч байж эхний ээлжинд асуудлыг шийднэ гэж бодож байна.

Ганбаа

gegeen

hehe, tsoglog bn shuu

Эркардо

Сайхан туршлага байна. гоё бичлэг бичсэн Мика даа баярлалаа

БОРОО

Хот төлөвлөлт гэж уг нь цаасан дээр зурсан сайхан бичиг баримт байгаа. Даанч тэр нь эрх зүйн чадамж байхгүй. Захын муу хорооны засаг даргын захимрамжаас ч доор байгаа юм. Бас хот төлөвлөлтийг дахин хийх арга зам их муу. Учир дахин хот төлөвлөлт явуулах юм бол "хувийн өмчийн" асуудалтай тулгарна. Наанадаж хашааны өмчилсөн газар, цаанадаж хувийн барилга, объект гээл.

Эцсийн эцэсит хот төлөвлөлтийг сонгуулийн шоу болгож байгаа дарга нарын гай ч их байгаа. Учир нь хот төлөвлөлтөөр газар олгож болохгүй газарыг тэд нар л сонгуулийн реклам болгож тухайн газарт зөвшөөлөгүй буусан нөхдүүдэд өмчлүүлээд байгаа юм. хээх их юм биччилээ. Мика ойрд манай блогоор шагайхгүй сонин байгаа шүү.

БОРОО

Ингэхэд миний блогийн хаягыг холбоосондоо нэмээч хө. БОРОО гээд биччихэд л болно.ккк

Anonymous

Сайн бичжээ. Монгол бас ийм болвол хот цэцэглээд л явчихна даа. Шинээр л хотоо төлөвлөж, мэрэгжилтнүүдээ солимоор байгаа юм. Баярлалаа.

Баярбахдал

Bayasum

барилга гэлтгүй цардмал замгүй бүх газарт зүлэг тарьчхийсан.. цемент эсвэл зүлэг л байдаг, зардал нь ч гайгүй л баймаарын..

ulemj

Ухаантай хүмүүс бол бодох асуудал. Гэхдээ одоо бол мөнгө илүү хүчтэй байна. Хөөрхий муу Гаамп, Борооны дараа, Май Газар мэтийн хүмүүс нь ажилаа хийгээд байдаг. Гэтэл энэ хэдийн төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа зүйл нэг ч алга даа. Гэхдээ болох л байлгүй дээ гэж

Coach Factory

kate spade outlet, ray ban sunglasses, michael kors outlet, kate spade handbags, ray ban sunglasses, louboutin shoes, oakley sunglasses, louis vuitton outlet stores, jordan shoes, coach factory outlet, longchamp handbags, polo ralph lauren outlet, louis vuitton outlet, tiffany and co, prada outlet, oakley sunglasses, coach outlet store online, true religion jeans, air max, louis vuitton handbags, chanel handbags, coach outlet, burberry outlet, oakley sunglasses cheap, air max, michael kors outlet, nike free, michael kors outlet, tory burch outlet, louboutin, michael kors outlet, louis vuitton, christian louboutin shoes, louboutin outlet, true religion outlet, coach purses, longchamp handbags, gucci outlet, michael kors outlet, burberry outlet, nike shoes, true religion jeans, prada handbags, michael kors outlet, louis vuitton outlet, longchamp outlet, polo ralph lauren outlet

Coach Factory

mont blanc, insanity workout, ugg boots, valentino shoes, ugg boots, beats by dre, moncler, baseball bats, rolex watches, ugg pas cher, new balance shoes, chi flat iron, instyler, canada goose, marc jacobs, soccer jerseys, ugg australia, soccer shoes, herve leger, canada goose outlet, celine handbags, air max, uggs outlet, ghd, canada goose, ugg, hollister clothing store, moncler outlet, mcm handbags, lululemon outlet, moncler, ferragamo shoes, canada goose, timberland boots, north face outlet, bottega veneta, birkin bag, north face jackets, iphone 6 cases, jimmy choo outlet, asics running shoes, giuseppe zanotti, wedding dresses, moncler, nfl jerseys, canada goose uk, reebok outlet, babyliss pro, p90x, canada goose jackets

Coach Factory

hollister, nike trainers, sac louis vuitton, sac burberry, barbour, sac louis vuitton, sac hermes, nike air max, converse pas cher, nike tn, ray ban pas cher, polo lacoste, hogan outlet, nike roshe, abercrombie and fitch, longchamp, ray ban sunglasses, mulberry, sac guess, vanessa bruno, nike huarache, michael kors pas cher, air force, polo ralph lauren, air max, nike free, nike roshe run, michael kors, hollister, nike blazer, nike free pas cher, nike roshe run, timberland, lululemon, longchamp, louis vuitton, michael kors, hollister, ralph lauren, vans shoes, vans pas cher, louboutin, abercrombie and fitch, sac longchamp, new balance pas cher, mac cosmetics, north face, louis vuitton uk, oakley pas cher, north face

Mie Helal


I definitely love this site
http://www.kuwait.prokr.net/
http://www.emirates.prokr.net/