RSS

Амьтны фирм





Сая 9нд миний төрсөн өдөр болж өнгөрвөө. Тэгээд төрсөн өдрөөрөө нэг хөөрхөн, блогчин, ажлын найзаасаа Жоорж Орвелл-н "Амьтны фирм" гээд ном бэлгэнд авсан юм. Номоо бэлгэнд авсан өдрөө уншиж амжаагүй ээ. Хоол унд, цанын бааз, болзоо гэсээр байгаад... Тээд өчигдөр уншиж дууслаа. Хүмүүс бол мэддэг зохиол байналээ. Харин би гэж ном уншдаггүйгээрээ толгой цохих нэгэн учир анх удаагаа уншисан минь энэ. Уншихад өгүүлбэр бүр нь утгатай, утга нь тэр чигээрээ бидний, Монголын амьдралыг дээрээс нь харж сууж байгаад яг таг бичжээ гэмээр.. Тэгээд сониуч зандаа жоохон хөтлөгдөөд илүү дутуу мэдээлэл хайтал:
Зохиолчын маань нэрийг Eric Arthur Blair гэдэг юм байна. 1903-1950 онд амьдарсан Английн улс төрийн зохиолч нөхөр. Бүтээлийн нэр нь харин George Orwell. Тэрээр 20 дугаар зууны Английн шилдэг зохиолчдын нэг байсан бөгөөд маш олон тооны тууж, роман, шүлэг, шүүмж, эссэ энэ тэр бичиж байснаас дэлхий дахинд хамгийн алдар нэр олгосон зохиолын нэг нь "Амьтны фирм" гэх улс төрийн хошин зохиол, нөгөө нь 1984 гэнэ. Энэ зохиолоо одоо биднийг харж байгаад л бичсэн юм шиг санагдаад байсан чинь хаа байсийн амьд сэрүүн цатгаа буюу 1945 оны 8 сард бичээд хэвлэн гаргаж байжээ. Тухайн үеийн улс төрийг харвал өнөөгийн манайхан шиг элгэлмээр, инээд хүрмээр байсан юм байна даа гэсэн бодол өөрийн эрхгүй толгойд зураад орж иржугам. Зохиолчын болон номны тухай бүүр ноцтой мэдээллүүдийг авъя гэвэл Вики ахаар ороод харж болно.
Манайхан энэ номыг авч уншаад өөрсдийгөө ямар инээдмийн нийгэмд, ямар замаар, хэрхэн явж байгааг олж харахаас гадна улс төрийн оргилд суугаа хэдэн гахайнууд биднийг хэрхэн эргүүтүүлж суугааг мэдрэх бизээ. За ингээд амжилт хүсье.

Бүх амьтан тэгш эрхтэй, гэхдээ зарим амьтад бусдаас илүү эрхтэй..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

28 comments:

Anonymous

гахай бүр илүү тэгш эрхтэй юу. Саяхан зимбабегийн ерөнхийлөгч яг ийм үг хэлсэн дээ сонгууль луйвардчаад

Мика /美香/

Тийн, хүмүүс хэлэхдээ болхоор "амьтад бүгд тэгш эрхтэй, гахай бүрч илүү тэгш эрхтэй" гэсэн. Ном дээрээ болохоор арай өөрөө зарим амьтад гэдэг юм билээ.

Anonymous

hi, ungursun ch gesen tursun udriin mend hurgeye!

naadah chin neeree unen tasarchihsan nom shd, huuli yaaj zavhardagiig shog mayagaar bichchihsen, suuldee nohoigoor reketluulj ene ter uzej baigaa biz de?

Мика /美香/

Баярлалаа,
Харин тийн, муусайн амьтдыг бол үнэн тэнэгтүүлж байгаамаа. Гахайнууд юу хийхээ сайн мэднэ.ккк
Социализмийн, рекитний үе л тийм байсан байхдаа.

ЗОРИГТ8

Mika chamd ene NOM taalagdsan bol Orniin mergen uhaan gedeg nom olood unshaarai. Bas l taalagdana

Bayana

Өнгөрсөн ч гэсэн төрсөн өдөрийн мэнд. Чи бид 2 төрсөн өдөрөө нийлж хийж баймаар юм аа. Чиний төрсөн өдөр эхлээд Миний төрсөн өдөр дуусч байхаар... Амжилт

Unknown

Яана даа уншихгүй бол сэтгэхгүй гэдэг бил үү. Унших хурд 00 шүү дээ

Bayasum

над Бенжамин илжиг их таалагддын..

Anonymous

Yamaa iluu erhtei shd!

A.Амарсайхан

Тэгш эрх гэдэг чинь тэдний телевизээр гарахдаа л хэлдэг үг.

Azaa

Ungursun ch gesen Mika egeedee tursun udriin mend xurgeye ee.

Anonymous

orwell-iin 1984 geed roman bas dajgvi shvv.animal farm ch bas stalin enee tere geed olonl yum haruulsan sanagddagaa.

Г.Ганбат

Өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийн мэнд хүргье.
Жорж Орвеллийн 1984, Амьтны ферм хоёр бол тасархай л даа.

Erkardo

за микагаас авч уншина шүү. би 7 сарын нэгэнд болсон үйл явдлыг иймэрхүү маягаар дүрсэлж бичье гэж боджээсийн тэгсэн наадах чинь байдын байна тийм үү?

Unknown

Энэ номны тухай Тэмүүжиний Үгс гэж номон дээрээс уншиж байсан юм. Тухайн үед ориг зохиолыг нь олж уншихсан гэсэн хүсэл төрж билээ.

Баасандаваагийн ДӨЛГӨӨН

Хаппи бортдай мой фрээнд гэснээс яаж дөрвөн хөллөсөн тухайгаа ч юмуу ер нь төрсөн өдрийн паянгаас хуваалцахгүй юмуу? Хүлээжийшүү.

Орвел-н энэ 2 номыг нь уншсан. Цаашлаад цаадах чинь 1984 гэсэн зохиолдоо Евгений Замятен ахын Мы гээд номноос санаа авсан гэхээр нь тэрийг нь хүртэл умшив. Энэ номоо дуусчихсан юм чинь чи одоо юу умшнав?

Мика /美香/

Зоригт- Өрнийн мэргэн ухаан гэдэг номны тухай сонсч байсан юм шиг байна. Удахгүй олж унших зорилт тавьсаан. баярлалаа

Баянаа- Сайхан санаа байна. Тэгий гсн.кк

Сумъяа- хэлээд юүхэв. Шинэлэг сэтгэхийн тулд үсэглээд ч болтугай унших хэрэгтэй болоод байхиймөө,

Баясум- Цаадах чинь олон хүнд таалагддаг илжиг шиг байгаан. хэхэ

Нэргүй- Ямаа биш, гахай л илүү эртхтэй байгаан. Зарим гэдэгт нь нохой ороод..

Амарсайхан ах- та энэ номыг нэг умшаарай. Зохиолч нь таны стилийн нөхөр шиг санагдсан.

Азаа- Баярлалаа, бондгорхон минь

Дрийм- Харин тийн. чи магадгүй олон ном уншдаг байх. Санал болгох ном сонин байвал хэлээрэй

Ганбат- Баярлалаа. Хэлээд юүхэв.

Эркардо- надаас авч умшуул умш умш. Тэхдээ одоо нэг хүн захиалж аваад уншиж байгаа. Дуусхаар нь уншчаад өхгүйюү

Мугуй дүрс- оригоороо инглиш дээрээ байгаа шдэ хө. Авч уншуул унш унш. Пидиэф-рээ байгаа.

Конфи- Өө,найз нь алкохолны төрлийн юм 10 гр-ч уухгүй болохоор төрсөн өдрөөрөө 4-н хөллөх боломж тохиосонгүйэ.хэхэ
Төрсөн өдрийн мэнд хүргэсэнд баярлалаа.

Одоо Дональд Трамп, Роберт Кийосаки 2-н бичсэн WHY WE WANT YOU TO BE RICH гэдэг ном уншиж байна. Дажгүй таалагдаж байгаа.

Дараагийн унших ном маань та хэдийн Мөхөшгүй найдарын гал байна гэж итгэж байгаа шүү. За ном бичих ажилд чинь дахиад амжилт хүсье.

Anonymous

chi unshsan nomnoosoo orchuulaad hevluulj bsan uu. bi neg hevleliin companid ajilladag yum l da. hariu bicheerei. goy nom humuust hamtraad hurgevel goy shde

Anonymous

Hi mika ene nomnii mongol orchuulgiig ni haanaas oloh vee.tavisan bgaa yu

Anonymous

"Амьтны ферм" гэж бичдэг биздэ?
уншсан бол мэдмээр л юм даа.. хэхэ

valentinepharpsteras

Launch Cydia Impactor NOT tackk.com/ as manager on Windows Refer and drag the Kodi IPA submit How to Install Kodi 17 on iPhone or iPad on iOS 10 – iOS 10.2 you downloaded and install Kodi Download App above into the Impactor window Kodi and also non jailbroken devices.

RonaldPhillips617

Click Fix Issue below this message, Kodi Download App after that Add on the next discussion box. Website Enter your Apple ID and also sign in and install previously click Browse, Kodi locate the documents.

raybanoutlet001

nike blazer pas cher
nike shoes
carolina panthers jersey
coach outlet
michael kors outlet
kate spade handbags
ray ban sunglasses outlet
pandora jewelry
polo ralph lauren
ferragamo shoes

dingdong online

Have you already setup a fan page on Facebook ?,”`”-

indianstaff

Beging with the entire wales well before just about any planking. Our own wales can easily compilation of calculated forums those thickness analysts could be the similar to some of the shell planking along with more significant damage so that they project after dark planking. indianstaff

game slot online terbaik

You can not use a reverse cellular phone number lookup for totally free anywhere, anytime.

situs judi slot online terpercaya

Super news it is definitely. My girlfriend has been awaiting for this update.

Skin Care Routine

Should be which is turning out to be popluar today.