RSS

Хэзээд боломж байдаг...

Өглөө оройгүй утаанд хордож байна гэж гэр хорооллын айлуудруу хамаг буруугаа чихдэг, ад үзэгдсэн гэр хорооллынхон нь нүүрс түлээний үнэ хаданд авирч байгааг гайхан нүүрс олборлогчруу хамаг бурууг чихдэг, ийм төртэйм чинь ингэж утаатайгаа холилдон суух нь аргагүй шдэ гэж хүн бүр төр засагруугаа хамаг бурууг чихдэг. Хэн хэнрүүгээ буруугаа чихэж, дайрч давшиллаа гээд өнөөдөр хотын утаа ихэссэнээс биш багасаагүй. Амтай болгон утааны ихийг шагшин ярьдаг. Утааг арилгах талаар элдэв янзын санаа гаргадаг ч хэрэгжүүлээд, хийгээд явдаг нь ховор. Тамын тогооны үлгэр гэдэг шиг нэгнийхээ гаргасан аятайхан санааг болку бүткүгээр нь дуудан, хэнд ч хэрэггүй юм сэтгэсэн адгийн амьтан болгон хаядаг. Энэ хэдий болтол үргэлжлэх вэ? Бидэнд үүнээс өөр арга чарга, боломж байхгүй юм гэжүү??
Бид өөрөө өөртөө туслахгүй юм бол өөр хэнч бидэнд туслахгүй. Та гэр хороололд амьдарч байгаам чинь таньд нүүрс хэрэгтэй, бид өгье гээд төр засаг гараа урт сарвайхгүй л байх. Тэгнэ гэж хүлээгээд ч дэмий. Хүний гарыг хараад суугаад байвал "бухын доодхыг харсаар турж үхдэг үнэгний үлгэр" болох биз. Өнөөдрийн энэ утааны ихийг гайхуулаад суух биш энэнээс бага ч атугай хэрхэн ангижрах вэ? Яаж шийдэх вэ гэдэг талаар ганц нэг санал дэвшүүльюү гэсийн..

Хэдхэн хоногийн өмнө Хаан банкинд ажилладаг найзтайгаа хотын утааны талаар ярилцлаа. Тэгээд яриж байтал найз маань
- эхний ээлжинд гадаа байгаа утааг хөөх сэнс мэнс гэж муйхарлаж зүтгэхийн оронд гал түлээд байгаа айлуудыг утаа гаргадгүй болгох хэрэгтэй гэв.
- Яаж тэр айлуудыг утаа гаргахгүйгээр дулаахан байлгах юм бэ? Урьд нь шахмал түлш гэж утаа бараг гаргадгүй эд бүтээсэн сурагтай. Хүмүүс хэрэглээгүй. Саяхан шидэт гал гээл рекламдаад байсан. Бас л тоогоогүй. Угаасаа манайхан чинь тиймэрхүү юманд цочролгүй болчихсон юм шүү..
- Тэр шахмал түлш чинь үнийн хувьд арай хямд гэдэг ч нээх ялгаагүй. Сайн халахгүй учир жижигхэн гэрийг хангалттай дулаацуулж чадахгүй байгаан. Тэхээр чинь хүмүүс нүүрсээ л сонгоно шдэ. Жил бүрийн өвөл 300, 400 мянган цаас үрэгдсээр л байна.
- Гадныхан энэ асуудлаа яаж шийддэг юм бол? тэдэнд түлий гэсэн ч мод, нүүрс байхгүй шдэ тэ?
- Зарим нэг газар шахмал түлш хэрэглэдэг. Гэхдээ дулаан уур амисгалтай газрын хөдөөгүү. Ихэнх улсын орчин үеийн хэрэглээ бол халаалтын систем болсон шиг байгаан. Шал, хананаасаа халдаг тогоор ажилладаг халаагуур гэх юмуудаа. Манайд ч гэсэн ийм юм зардаг. Тэр халаагуурыг нь гэр хорооллыхонд овоо хэдийг тавиад нүүрс түлээтэй холилдуулахгүй, дулаахан тухтай байлгий гээд БАНКнаас зээл хүртэл өгий гээд байгаа шдэ. Тэгсэн чинь цөөхөөн хэдэн айл авч тавьсан. Зарим нэг авах боломжтой айлууд нь явдаг чирэгдэл гэж төвөгшөөснүү, ганц теншиг юмыг 1сая 500.0-р авна гэж ташаарснуу, эсвэл бүх банк зээлээ хаасан гэж андуурсан уу мэдэхгүй. Ер нь хэрэглэхгүй, тавихгүй байнаа гэсэн.
Ингээд энэ халаагуурын тухай баахан ярилцаж, зээлээ яг өгч байгаамуу үгүй юү гэж лавлаад нилээн хэрэгтэй мэдээллүүдийг олж авав. Цаашлаад бүүр утасны мөнгө шилжүүлэхээр банк орох далимаараа тэр халаагчийг зээлдүүлэх үйл явц, бүрдүүлэх материалыг нь хүртэл ажил болгон асууж сураглав. Гадна дотны сайтаар хэсч иймэрхүү юм үнэхээр хэрэгтэй үгүйг нь нягтлан судлав. Ер нь бол ийм болж таарав:



Энэ халаалтын системийн төхөөрөмжийг Хаан банкны төслийн зээлээр хүмүүст өгч байгаа бөгөөд Мобиком ХХК санаачилан ХААН Банк, МИГ даатгал зохион байгуулж ажиллаж байгаам байна. Халаалтын системийн үнэ нь 1 сая 200 мянгаас 1 сая 500 мянгын хооронд байх ба бүтээгдэхүүнээ Хаан банкны төслийн зээлээр авч болжийн. Бага мөнгөний бага хүү бага л байдаг юм чинь зээлээд авлаа гэхэд харамсах юм ёстой байхгүй шиг бодлоо. Нэг удаа зээлээр аваад 1 жил хагасын турш сар бүр 50, 60 мянган төгрөг орчим төлөөд өөрийн болгочуул дахиж нүүрс түлээ авна гэдэг шиг жил болгон мөнгө зараад байхгүй амар юм байна. Тэгээд тогоор ажилладаг болхоор зөвхөн тогныхоо мөнгийг л төлнө. Хэрэглэж байгаа тогны мөнгө нь бараг зурагт асааснаас ялгаагүй гардаг гэхээр үнэн таалагдав. Бас нүүрс түлээ түлж утаа тортгондоо баригдахгүй цэвэрхэн орчинд тохитой дулаахан амьдрах том боломж юм байна. Хамгийн сак санагдсан юм нь алсын удирдлагатай учир хаа байгаа газраасаа гэртээ харихын хэдэн минутын өмнө гар утасаараа асаагаад градусаа тохируулчихна. Тэгээл гэртээ ирхэд сайхан дулаахан байх нь..
Найзын хэлснээр нэг тенийг 1сая 500мянгаар авч байна гэж андуурч байж магадгүй гэснийг анхаарч бас нөгөө халаалтын системээ очиж судлав. Гэтэл юууун тен. Шалнаасаа халдаг, хананаасаа халдаг гэсэн 2 янз байлаа. Шалнаасаа халдаг нь одоо байгаа шалан дээрээ битүү дэвсээд паркетлаж болно. Паркетаа больё гэхэд хулдаас, дорож, хивс дээрээс нь дэлгэчихвэл сайхан л болоод явчихна. Яг Японд их хэрэглэдэг доороосоо халдаг дорож шиг. Хананаас халаадаг нь болохоор том оворгүй, зүгээр хивс шиг дэлгээд тавьчихсан ч аятайхан харагдахаар байсан. Банкны зээл нь л гэхэд сард 0.5%-ийн хүүтэй. Жилд нийлээд 6% юм байна. Тэгэхээр ийм бага хүүтэйгээр ийм аятайхан төхөөрөмжийг аваад тохьтой, дулаан амьдрах сонирхолтой айл бидний дунд байгаа гэдэгт итгэж байна. Ганцхан жил зээлээ төлөөд дахиж ерөөсөө нүүрс түлээнд мөнгө төгрөг зарахгүй, утаагаа ганц айлаар ч болтугай багасгана гэдэг нь ёстой таатай сэтгэгдэл төрүүлсэн. Бид иймэрхүү байдлаар өөрийн хэрэглээг сайжруулаад, утаа униарнаасаа хагацвал амьдралд хөл тавин шинэ төрж буй бяцхан хүүхдүүд маань уушиггүй, цоорхой уушигтай төрөхгүй л байх.. Хэрвээ энэ арга таалагдвал өөрийн таньдаг мэддэг гэр хорооллын айлууддаа хэлж мэдээлэл хүргээрэй.

Холбоотой линкүүд:
Хаан банкны олгож байгаа зээлийн тухай мэдээлэл.
Халаалтын системийн тухай мэдээлэл.
Мобикомын санаачлагын тухай мэдээлэл.

Утааны тухай бичсэн эмгэнэлтэй, санаа дэвшүүлсэн, эргэцүүлсэн бичлэгүүдийг манай блогчид хийсээр л..
Утааны эсрэг хэрэм босгоё. Санаа оноогоо хуваалцана уу?
Муур, нохой=Нүүрс
Хорт утаа тархины хөгжлийг сааруулж, гаж хөгжилтэй хүүхэд төрөх шалтгаан болж байна
Улаанбаатарын утаа
“ЁО ЁО”-ГООР МАГНАЙЛУУЛСАН НYYРСНИЙ “БЭЛЭГ“

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

40 comments:

Mr Client

aanha..,

3apaa

Тог тауул будаа болхым байна даа тэ?

3apaa

тасруул гэж байгаа шүү хэ хэ

Anonymous

naadah chin heregtei l ed bn. Gal tulne gej yostoi tamiin ajil. Ydaj bhad nuursnii une tengert hadaad bga.

Anonymous

buh bank zeel ughuu bolitson gesen tegee hudlaa umuu? avii geed ochson chn uhgu geh um bishuuz?

Mika

Mr Client- :-)

Зараа- байнга тог тасраадайн гэж юу байсийн? зун л ихэвчлэн тогны хязгаарлалт хийдийшдэ. Тэхээр зун энийгээ хэрэглэхгүйм чинь гайгүй байх өө.

Нэргүй 1- Хэлээд юүхэв. Тэгж гал түлж өөрийгөө тамлаж байхаар очиж зээлээр аваад амгалан тайван суужаахгүйюү тэ..

Нэргүй 2- Хаан банк лав орон сууцнаас бусад зээлээ өгч байгаан байна лээ. Ялангуяа энэ төслийн зээлүүд нь бол бүүр баталгаатай.
Бичиг баримтаа яг бүрдүүлээд очуул өгнөө. Харин зээл хөөцөлдөх гэж гай гэж битий хойшоо суугаарай. Насаараа гал түлхээс л амар байх.

Бафль

болж л байна ш дээ... гол нь хүмүүст хэр хүрсийм бол оо.

боломж нь байхад, хэрэгжүүлэх дээрээ сайн ажиллаагүйн бол уу...

Mika

Хэрэгжүүлэх гээд үзээд л байгаа. даанч маркетинг ч юмуу дутаад хүмүүст сайн хүрч чадаагүй шиг байгаан. Уншсан хүмүүс таньдаг, мэддэг гэр хорооллын айлууддаа амаараа ч болтугай хэлээд байвал бас л хэрэгтэй дээ.

Javkhlan

surtalchilgaa yavaad baina uu ugui yu hehe. gesnees tsahilgaanii mongo her yavah yum bol?

Anonymous

bi iim halaalttai aild ochij baisan yum bna. holnoos haluu orgiod unen dajgui. hol haluutsaad tavchik omsoj baigaa yum chini kkk

ҮЛЭМЖ

Уул нь их зөв зүйтэй зүйл л дээ гэхдээ одоогынхоор бол манай цахилгаан дамжуулах сүлжээний ачаалал даахгүй Утаагүй болох гэсэн биш бүүр улс даяараа гал алдаж лаа барих юм болчих гээд байгаамаа
За би их буруу ярьдаг хүн шүү дээ

Mika

Жавхлан- Сурталчилгаа гэхээсээ илүү үнэхээр утааг жоохон ч гэсэн багасгах арга чарга хайгаад, хамгийн таатайг нь л хэлж суугаам хө. Цахилгааны үнэ нь тен болон бусад халаалтын систем ашигласнаас доод тал нь 30%-иар бага гэсэн.

Нэргүй- Энэ чинь л нөгөө гал түлж нервээ барж, хөө тортогтой зууралдахгүй, ая тухтай хэрэглээ гэдгийг харуулаад байгаам шдээ. Манайхан ахиухан аваасай. Түгүүл ядаж өөрсдөө утаанд хордоод суухгүймсэн тэ.

Үлэмж- Миний гөхшөн буруу ярих гээл байх шиг байна. хэхэ
Ядаж эхний ээлжинд 200 айл энийг хэрэглэнэ гэж үзвэл гайгүй байлгүй дээ. Тэгээд хавар, зун, намар гээд дулаахан үед хэрэглэхгүйм чинь.. Нэг нь авч хэрэглэж үзчээд дараагийхаа айлуудад хэлээд байвал овоо хэдэн айл тухтай, дулаахан амьдрах байх даа.

Сумьяа

Ойрд гэр хүйтэн ийм л юм бодож суулаа

Сумьяа

Нээрээ энэ үнэхээр хэрэгтэй эд байна. Цахилгаан бол шалихгүй штээ. Хэмнэнэ гэдэг чинь нарийлах гэсэн үг биш шт тэ

sanakae

Гэр хорооллын утаанаас салах ганц шилдэг, хурдан үр дүн өгөх арга бол яалтчгүй цахилгааныг зөв зарцуулахад байгаа юм. Утаанаас салах төсөл гээд чамгүй мөнгө цохиод амьдраад байдаг хүмүүс цаана чинь бий болчиж бараг баяжиж байна. Гэтэл утаа нь байдгаараа байсаар гал түлдэгээрээ түлсээр... Энгийн миний төсөөлж байгаагаар тэр төслийн зарлага болгоод байгаа эх үүсвэрүүдийг гэр хорооллын цахилгааныг бүтэн байг гэхэд шөнөдөө үнэгүй болгоод 2-3жил байлгахад зарцуулвал хувь илүү үр дүн харагдах боловуу. Хүн амтанд нь орсон юмнаасаа салж чаддаггүй муу зантай шд. Ингээд л цахилгаанаар гэрээ халаагаад сурчихсан улс цахилгаанаа л хэрэглээд эхлэнэ. 2-3жилд муу зан сурахгүй яах билээ гэж бодоод байх юм даа

tn192

heregjuulchihvel dajgui l sanaa bna,

Cаарал

Иймэрхүү зүйлд маш нарийн тооцоо судлагаа шаардлагатай байдаг.
1. Хүмүүсийн хамгийн их асуудаг, санаа зовдог зүйл нь цахилгааны төлбөрийн асуудал юм. Гэр болон байшингийн хэрэглэх дулааны энергийн тогтсон хэмжээ байдаг. Цахилгаан, нүүрс, өөр бусад ямарч эх үүсвэр бай энэ тогтсон энергийн хэрэглээг хангах чадвартай байх шаардлагатай байдаг. Цахилгаан халаагчийн хувьд цахилгаан энергийн хэрэглээ харьцангуй өндөр байдаг, амьдралд ойрхон жишээ гэвэл цахилгаан плитка 2-3-г 18-20 цаг тасралтгүй улайстал нь залгасантай тэнцэх хэмжээний энерги хэрэглэнэ гэсэн үг. Ингээд халаалтын улирлын туршид хэрэглэх цахилгааны төлбөр нүүрс хэрэглэснээс хамаагүй өндөр гарах болдог. Монголын нөхцөлд 1 зурагтны хэрэглэх хэмжээний цахилгаанаар 1 бүтэн гэрийг халаах ямар ч боломжгүй.
2. Цахилгаан халаагуур хэрэглэхэд өөр маш олон нэмэлт зардал гардаг. Нэг айлын хувьд хэрэглэх цахилгаан чадал нэлээд нэмэгдэх учир цахилгааны кабелийг өргөтгөх (хүчин чадлыг нэмэгдүүлэх)-д багагүй хэмжээний хөрөнгө зарцуулна. Нэг гудамжыг бүхлээр нь цахилгаан халаалтад шилжүүлнэ гэвэл цахилгааны дэд станцийг өргөтгөх шаардлага гарна, хэд хэдэн хорооллыг цахилгаан халаалтад шилжүүлэх тохиолдолд дамжуулах шугам сүлжээ болон цахилгаан станцын хүчин чадал хүрэлцэхүү үгүй юу гэдэг асуудал яригдана. Эдгээрийг ганц компани, эсвэл хэсэг бүлэг хүн шийдээд хэрэгжүүлэх боломжгүй нь ойлгомжтой.
3. Цахилгаан халаагуур хэрэглэснээр галын аюул нэмэгдэнэ, үүнийг багасгахүн тулд нэмэлт дохиолол, аваарийн үед цахилгаан таслах төхөөрөмж шаардлагатай боловч манайхны хайхрамжгүй зан чанарыг өөрчилж чадаагүй цагт аюул байсаар л байна.
4. Хүмүүсийн хэмнэх сэтгэлгээний тал дээр өөрчилмөөр зүйл их байдаг, xалууцахаар хаалгаа олгойлгож асар их үнээр худалдаж авсан дулаанаа зүгээр л агаард цацдаг үрэлгэн хэрэглээ байж болохгүй. Дулааны ямар ч эх үүсвэр хээрглэсэн гэр, байшингийн хувьд дулаалгыг маш сайн хийх хэрэгтэй. Ямар ч сайхан зүйл ярьсан хөрөнгө мөнгөний асуудал дээр очоод л гацдаг. Нүүрс, утаа байтугай өдрийнхөө талхыг олох гэж зовж байгаа айл зөндөө байна шүү дээ.

Mika

Сумъяа- Хэлээд юүхвээ. нэг хэрэглээд сурчихвал нөгөө боловсон хэрэглээ гээч нь болж дээрээс нь зарлага багатай амьдрах юмдаа тэ. Манайх чигсэн ойрд жоохон сэрүүн байгаа. Пар мар сайн халахгүй. Болдог бол авмаар л байна. Даанч утааг багасгах зорилгоор гэр хорооллынхон, халаалтгүй байрнуудад өгч байгаан байналээ.

Санакае- Тийшдээ, би саяхан нэг гар ярьж байхийг сонсч байсийн. "Таньдаг хүн байгаа, утааг арилгах тендерт нь орноо. Угаасаа хэрэгжихийм биш, хэдэн юм гаргаад өгчийшдэ" гэж авсан. тээд ингэж худлаа мөнгө тараахын оронд өөр юм хийж болдоггүйм байхдаа гэж баахан бодов. Нээрээ л чиний хэлдгээр ядаж өвлийн улиралд цахилгааны мөнгийг нь хөнгөлөөд өгвөл энийг хэрэглэх хүн олон гарч ирнэ шүү тэ..

ТиЭн192- Уг нь хэрэгжүүлээд эхэлчихээд л байгаан. Даанч хүмүүс сайн мэдээлэлгүй байх шиг байналээ. Жоохон мэдээлэл цацаад, хүмүүст хэлээд байвал амархан хэрэгжинэ гэж бодоол сууна.

Mika

Сааралд- 1. Би яг цахилгаан, энергийн хүн биш ч гэсэн хэрэглээд үзчихсэн айлд очисон юм. Тэгээд тэднийх бүтэн 24 цагийн турш халаалтын системээ залгадаггүй. Гэхдээ өглөө, өдөр, орой, шөнө гээд ойролцоогоор 4-5 цаг асаадаг гэсэн. Тэхэд цахилгааны төлбөр нь сард 20-25.0 гардаг гэсэн. Тэхээр үргэлж залгаад байхгүй ч дулаахан суух боломж гэж бодож байна. 20.0 төгрөгөөр айлууд сард 10 шуудай нүүрс авна. Эсвэл ойролцоогоор 3 шуудай мод, 8 шуудай нүүрс ч юмуу авах байх. Тэрүүгээр сарын турш гэрээ халаагаад дулаан байж чадах болвуу? Бас дээрээс нь цэвэрхэн, өөртөө амраар..
2.Магадгүй Улаанбаатар даяараа цахилгаан халаалтын систем ашигладаг болтол нилээн хэдэн жил зарцуулах байх. Тэр болтол манай шугам сүлжээнийхэн цахилгааны кабел шугамаа өргөтгөх боломж олдох байх гэж найдаж байна. Одоогин ярьж байгаа зүйл бол жилд ядаж 200-300 айл л энийг хэрэглэдэг болчоосой гэж байгаан. 200 айл цахилгаанаар гэрээ халаагаад болчлоо гэхэд улсад айхтар ачаалал өгөөд сүйд болохгүй л байлгүй.
3.Галын аюулын тохиолол, элдэв янзын асуудлыг нь МИГ даатгал хариуцаж ажиллаж байгаа гэсэн. Тэд халаалтын систем авч байгаа айл болгонтой гэрээ хийж байгаа сурагтай.
4.Дулааныг хэмнэх тал дээр би ч бас их санал нэгдэж байна. Харин энэ халаалтын системийн хувьд хүмүүст тулгараад байгаа асуудлыг банк шидэж өгч байгаа. Үнэхээр талхны мөнгөгүй, хоолоо яая гэж байгаа улсууд зөндөө байгаа лдаа. Гэхдээ ажил хийдэг, сард 50,60 мянган цаас төлөөд яваад байх чадвартай хэдэн зуун айл нь авч хэрэглэхэд хэцүү юм байхгүй гэж бодож байна.
Бид утааг энэ жилдээ ч гэдиймүү ойрын хугацаанд алга болгоно, бүх айл цахилгаан халаагуурын системийг хэрэглэнэ гэдэг бол үлгэр. Тиймээс эхний ээлжинд хэдхэн ч гэсэн айлыг шинэ хэрэглээнд дасгаж, сайн талыг нь мэдрүүлээд үзэх л хэрэгтэй. Юм болгоныг эсрэг талаас нь хараад байвал бидний өмнө үргэж зогсдог хана байсаар л байна. Монголын гэр хороололд амьдрадаг хүүхдүүд, залуучууд гал хөлстэйгээ зууралдаад, мод нүүрстэйгээ холилдоод суухдаа сэтгэл хангалуун байдаг гэж би лав бодохгүй л байна. Тэдэнд яагаад ийм боломж өгч болохгүй гэж? Санакаегийн хэлдгээр утаанд зориулж худлаа төсөвлөөд, хий дэмий үрээд байдаг мөнгөөрөө цахилгааны кабелаа өргөтгөх, чадалаа нэмэгдүүлэхэд хэдэн жил зарцуулж болохгүй гэж??

Cаарал

Барилга.мн сайтад байгаа HEAТ WALL халаалтын төхөөрөмжөөр жишээ авч ойролцоо тооцоо хийж үзлээ. Монгол гэрийн дулааны хэрэглээг ШУТИС-ийн мэргэжлийн багш нарын тооцож Монголын хөгжлийн гарц төслийн Дулааны эрчим хүч тайланд тусгасан 3.5-5.2 квт-аар (цахилгаан плиткийн цахилгааны хэрэглээ 1-2квт байдаг) тооцож үзэхэд дээрх төхөөрөмжийг 1 айл 11137500-1690000 төгрөгөөр худалдаж авахнээ.

HEAT WALL 1м2 нь 0.2квт хэрэглээг хангана, шөнө болон өглөө, орой нийт 5 цаг халаалт залгана, цахилгааны үнийг Эрчим хүчний зохицуулах газрын цахим хуудаснаас авч, мөн цахилгааны энгийн тоолуур хэрэглэнэ гэж тооцвол гэрт амьдардаг 1 айл HEAT WALL хэрэглэсэн тохиолдолд зөвхөн цахилгаан халаалтадаа хоногт 1120 - 1664төг, сард 33600 - 49920төг тус тус төлөх тооцоо гарч байна.

Харин хоногт 5-хан цаг халаалт хэрэглэнэ гэдэг хавар намарт байж болох ч, ид өвлийн 12 -3 сард ямархуу байх бол гэдгийг монгол гэрт өсч бойжиж хүмүүжсэн хүний хувьд хэлэхэд хэцүү л юм байна. Нялх нойтон хүүхэдтэй, эсвэл өвчин хуучтай хүнтэй бол ямар байх бол, хагас бүтэн сайнд гэртээ дулаахан өнжихийг хүсдэг хүн цөөнгүй л байх.

Гэх мэтчилэн яривал бэрхшээл зөндөө байгаа боловч...
Уучлаарай санаж сэдсэнийг чинь үгүйсгэх эсэргүүцэх гэсэнгүй. Аливаа зүйл хийж санаачилж эхлэх гэж байгаа бол тохиолдож болох эрсдэл хүндрэлүүдийг, байж болох бүх хувилбараар нь урьдчилан тооцоод сурчихвал гарах үр дүнд сайнаар нөлөөлж магад гэсэн санаагаар хэлж байгаа юм. Эцэст нь хэрэв хүсвэл энэ талын мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд татгалзах зүйлгүй.

gump

шөнийн цахилгааны хэрэглээ алдагдалтай байдаг гэсэн. Өдөр нь сайхан ажилаа хийцгээгээл шөнө нь тээндээд байвал дэмий гарж байгаа цахилгаанаа ашиглана гэнэ. Мөн утаанаасаа ч салах боломжтой. Тэхдээ гэр хорооллыхон бид чинь хонгын хоолоо яаая гэсэн, юун утаа гартаа тааралдсан бүрээ шатааж амь тэмцэж байгаа айлууд зөндөө л байна. Тэхээр хичнээн ингэж зээл авах боломж байгаа ч цахилгааны үнийг бууруулж, ядаж шөнийн цахилгааны үнээ бууруулах, мөн иргэдэд иймэрхүү тээн ч юмуу бүтээгдхүүнээ зараад идчихгүй хэрэглээд явах ухамсар суулгах л байгаан. Өндөр үнэтэй цахилгаанаар ямар ч айл тээн авч хэргэлэхгүй л дээ

Mika

Тийм шүү. Ямар нэгэн ажил эхлүүлхэд олон бэрхшээл гарч ирдэг. Түүнийг аль болох хамгийн нааштай, сайн шийдвэрээр нь зохицуулах хэрэгтэй гэж боддог юм. Үүнд тан шиг мэргэжлийн хүмүүсийн туслалцаа ч ихээхэн хэрэгтэй шүү. Миний хувьд бол инжинерийн талын хүн биш, бас энэ төхөөрөмжийг хийдэг, нийлүүлдэг, зардаг, зээлдэг хүмүүсийн аль нь ч биш лдээ. Зүгээр л утаанаасаа жоохон ч гэсэн салъя, залуу хүмүүсийг тухтай амьдрах хүсэлтэй ухамсар, сэтгэхүйтэй байгаасай л гэж хүсч байгаа юм.

Нэг айл дээд тал нь 1сая 500 мянгын төхөөрөмж аваад банкинд 1 жил хагасын хугацаанд зээлээ төлнө. Зээл төлж дуусахад банкинд нийтдээ 72.000 төгрөгийн хүү төлсөн байна. Ингэхээр бүх төлсөн мөнгө нь 1 сая 572 мянган төгрөг болохын. Сард дунджаар 85.000 төгрөг төлөх нь тэ.
Үүн дээрээ цахилгааныг таны бодсоноор дунджаар нь 40 мянгыг төлнө гэвэл сардаа нийт 125 мянгыг төлөх нь. Энэ нь зөвхөн өвлийн улиралд. Дулаан цагт бол 85.0-гаа төлнө.
Жилд цахилгааны зардал хүйтний 6 сараар тооцвол 360 мянгыг халаалтын системдээ зориулна.
5 ам бүлтэй, 2 хүн ажилладаг, 1 хүн 300 мянгын цалинтай гэж үзвэл сарын гар дээр авч байгаа 500мянган төгрөгний 125 мянгыг 6 сарын турш, үлдсэн саруудад 85 мянгаа төлнө.
Жил хагас нь өнгөрсний дараанаас эхлээд тэр айл өвөлдөө цахилгааны 40.0-гаа л төлнө. бусад үед нь халаалтын систем ашиглахгүй юм чинь зардал гарахгүй.

Ингээд жил хагаст нийтдээ цахилгаан-360 мянга+халаалтын төхөөрөмж 1сая 572 мянга= 1сая 932 мянга. Тэрнээс хойш жилдээ цахилгааны зардалд 160.0-г ихдээ зарцуулна. 10 жилийн дараа халаалтын системд зарцуулах нийт мөнгө нь 3 сая 372 мянга орчим болжугам.

Харин 10 жилийн турш нүүрс, модоо түлээд амьдарвал:
Нэг өвөл хэрэглэх нүүрс дунджаар 350 мянга байдаг юм байна. Дээрээс нь мод өдөрт 1 шуудай нь 1000 төгрөг. Сард 30мянга болно. 3сар түлнэ гэвэл 1 өвөл дулаацахын тулд 90 мянга /дулаан цагт хэрэглэх түлээг оруулаагүй/. нийтдээ 440 мянгыг нэг өвлийн дулаалганд зарцуулна. 10 жил нүүрс, түлээгээ төлнө гэвэл 4 сая 400 мянга болжийн. Зөрүү нь 1 сая төгрөг орчим.
Ганц сая төгрөг 10 жил хэмнээд яахийн гэж бодоод хуучинсаг хэрэглээгээ үргэлжлүүлээд явбал нөгөө улаанбаатарын их утаа маань хэзээ ч багасахгүй, хүмүүс гал түлэх хатуу ажилдаа нухлуулсаар, залуу хүмүүсийн тухтай тохилог хэрэглээг зуршил болгох гэх мэт зүйлүүд шийдэгдэж чадахгүй болвуу гэж бодож байна. Гэр хороололд амьдардаг ч гэсэн аятайхан цэвэрхэн, шинэ хэрэглээг хэвшүүлээд, дээрээс нь эрүүл саруул байвал залуу хүмүүст маань их хэрэгтэй байхаа..

Mika

Гамп- Цахилгааныхаа үнийг бууруулна гэхээр бас болдоггүй л юм шиг байна. Гэхдээ тийм байвал үнэхээр сайхан л даа. Энэ зээлд ерөнхийдөө залуу айлыг хамруулахыг зорьж байгаа гэсэн. Залуу хүмүүс чинь арай ухамсар сайтай, дээрээс нь аятай хэрэглээг сайн ойлгодог, нэг удаа зээл аваад төлчих орлоготой хүмүүс байдаг байх лдаа. Тэгэхээр тэд эхлээд хамрагдаад, халаалтын системийнхээ амт чанарыг нь мэдрээд ирвэл бусад айл дагахад дөхөм болохым болвуу гэж..

Bayarhuu

iimerhuu asuudaliig shiideh hamgiin zuv arga n ene baih. gehdee gants ontsgui n togoor halaah n eruul mended bas muu. agaar huiraishuuldag. gadaadiin orond bol gas-r shiiddegiin gesen. ersdeliin huvid tog nuurs 2iin ali ali n l adilhan. gehdee tsahilgaanii uniig buuruultal ene heregjihgui l baih l daa... sayahan irgediin tuluulugchidiin huraliin songuuliar shuniin tsahilgaanii uniig teglene geed baisan shd, helsen ugendee hureh esehiig n harj l suuya.

xvv

Атомын цахилгаан станц барих л хамгийн зөв алхам мэт санагдаад байгаа юм...
http://xvv.blogmn.net/18314/
Тэгээд дараа нь Саарлы бичсэн тэр дундын станцууд дээрээ шинэчлэлтүүд хийгээд, түүний дараа энэ цахилгаан халаагчдыг тавичихвал болоод явчихна.
Цахилгаан станцууд нь хот дотроо, тэгээд нүүрсээр ажилладаг болохоор тэндээс бас тодорхой хэмжээнд утаа гардаг байх ойлгодог?

Одоо ч гэсэн манайх 17-22 цагийн үед бол цахилгаан станцууд дээд хүчин чадлаараа ажиллаад ч хотын хэрэгцээг хангаж чадахгүй Оросоос үнэтэй цахилгаан авч нөхөж байгаа шүү дээ. Тэгэхээр эхлээд эх үүсвэрийг нь шийдээгүй цагт баахан цахилгаан хэрэглэгчтэй болох нь цахилгаан станцуудаа дэлбэлж, хот даяараа хөлдүү, харанхуй суух болно гэсэн үг...
Тэр шахмал түлш бол бас л худлаа зүйл. Дэлхий дээр хамгийн үнэтэй бүтээгдэхүүн болоод байгаа хүнсний гурилыг хэдэн хувьд нь ч гэнэ үү холь хийдэг гээд байгаа... Мэдэхгүй юм даа.. Уг нь төрөөс хөрөнгөө нэг хаяад атомын үүсгэвэрүүдтэй болчихвол хүчээр ч иймэрхүү зүйлсийг худалдан авхуулж болох байх. Жишээ нь нүүрс түлдэг айлаас агаарын бохирдлын татвар авч болно... Бас машины утааны хэмжээг нь тогтоогоод татварыг ялгаатай байлгах зэргээр тооцож хийж болох байхаа... Ядуу гэдэг нэрээр бусдыгаа хордуулах нь ардчилал биш болохоор...

Cаарал

http://dailynews.mn/modules.php?name=News&file=article&sid=20977&catid=

Мугуй дүрс

Зул сарын мэнд найзаа

Tamir

HI. Ene bichlegiig chn say l unshlaa. Unheer ih taalagdlaa. bi ch bas niisleliinhee agaariin bohirdoliig herhen buuruulah ve gej sanaa zovnij yavdag hun. Minii bodloor Ulaanbaatar hotiin oiroltsoo Sergeegdeh erchim huchnii stants olniig barichihval tognii une buurna. So naad halaaguuriig chn ail buhen ashiglahaas tsaargalahgui l bolov u. Bugd bish umaa gehed ihenh dundaj ailuud avaad hereglechihed hotiin utaa ulemj bagasna, negent ihenh n avaad hereglesen baihad uldsen yaduusiig n tur shat shattaigaar harj uzej boloh bailgui de. Sergeedeh erchim huchiig hugjuulvel ehendee jaahan unetei ch tsaashdaa bainga ashigtai baih bolno. Dashramd helhed bi ene talaar uuriin sanaagaa ingej bichsen um, iishee orood uzeerei naizaa. Baigal orchnii talaar bichdeg site bga um
http://www.nomadgreen.org/?p=1789

Tamir

ta nariin ene heleltsuuleg chn unheer taalagdsan shu. Mongol zaluus eh orniihoo tuluu tsohiloh zurhtei l um bna. Very good! Olon zaluus hotiinhoo agaariin bohirdliin talaar iinhuu sanaa taviad baival hezee 1 tsagt zaaval yamar 1 saihan shiideld hurne gej bodoj bna. Good luck Mika and other yongers!

Anonymous

ene yostoi hogiin halaalt.1m2 0.2kvt iddeg gediin tegeed hamgiin bagadaa 10 m2 tavidiin.teheer tsagt 2 kvt bolj bgan.teheer udur shunugui 2 plitka zalgaj bna l gesen ug.togiig mangas shig idne dee.bad galiin auiltai neg ail uunees bolj gald shatsan daa

Anonymous

your personal life in many aspects. Within The Aladdin Factor, [url=http://www.theaudiopeople.net/beatsbydre.html]cheap beats by dre[/url] of what homeschooling means. But if you have a well-adjusted, [url=http://www.theaudiopeople.net/nfl.html]Discount NFL jerseys[/url] Some of us who are old enough remember his TV show that began [url=http://www.theaudiopeople.net/beatsbydre.html]Custom Beats By Dre[/url] toothpicks or a similarly narrow shaft to hold the stem in place.
the cards are shuffled after every hand. Several other types of [url=http://www.theaudiopeople.net/nfl.html]NFL jerseys[/url] can be capable to produce a lot more veggie juice for similar [url=http://www.theaudiopeople.net/nfl.html]http://www.theaudiopeople.net/nfl.html[/url] Boutique is an unique blend of traditional tailoring techniques [url=http://www.theaudiopeople.net/michaelkors.html]http://www.theaudiopeople.net/michaelkors.html[/url] done. "Casino Jack and the United States of Money" is a film thats
as a special outreach to homeschoolers to make sure their rights [url=http://www.theaudiopeople.net/michaelkors.html]michael kors bags[/url] small knife or carving saw. More light will come through the [url=http://www.theaudiopeople.net/nfl.html]Nike NFL jerseys[/url] and can be seen as a resounding success. Undoubtedly, Stewart [url=http://www.theaudiopeople.net/michaelkors.html]Michael Kors outlet[/url] Once you get home, give your terrier the attention it craves with

Anonymous

vessel signaled for surrender. But the pirates and jack were [url=http://www.abacusnow.com/jpchanel.htm]シャネル 通販[/url] a standard telephone. The two boxes then sends signals back and [url=http://www.abacusnow.com/nfl.html]Nike NFL jerseys[/url] have The Aladdin Factor to thank for it. It is something that [url=http://www.abacusnow.com/hollister.htm]hollister uk[/url] than dull knives. You wont have to exert extra force or extra
itll stand upright. Inspect your pumpkin for injuries. These are [url=http://www.abacusnow.com/hollister.htm]Hollister Ropa Outlet[/url] makes use of large level packaging materials for the merchandise [url=http://www.abacusnow.com/michaelkors.html]michael kors bags[/url] pumpkin. Push the cut pieces into or out of the pumpkin, whichever [url=http://www.abacusnow.com/beatsbydre.html]beats by dre[/url] this situation and used rum as a bait to lure his crew .Soon rum
inconvenient and very uncomfortable. When the first car was [url=http://www.abacusnow.com/jpmoncler.htm]モンクレール メンズ[/url] running around the house or in the backyard, but this is [url=http://www.abacusnow.com/jpchanel.htm]シャネル 財布[/url] traditional jack-o-lantern is candlelight. While battery [url=http://www.abacusnow.com/hollister.htm]Hollister Ropa Outlet[/url] jack-o-lanterns features onto the pumpkin. A grease pen, a

Anonymous

in the culture that homeschooling is an option for parents who [url=http://www.thehorizons.com/isabelmarant.htm]Isabel Marant Shoes[/url] Unfortunately, the film appears to celebrate Abramoffs chutzpah, [url=http://www.thehorizons.com/nike.htm]シューズ nike[/url] same moment that the pirate crew used their grappling hooks to [url=http://www.thehorizons.com/isabelmarant.htm]Isabel Marant Sneakers[/url] recently passed away after a battle with cancer. Angel MedFlight
the tires turn and the turning tires make the car move. Without [url=http://www.thehorizons.com/isabelmarant.htm]Isabel Marant[/url] the 340B drug program. CaptureRx, formed in 1999 in San Antonio, [url=http://www.thehorizons.com/louisvuitton.htm]http://www.thehorizons.com/louisvuitton.htm[/url] twist making sure that the classic appeal of the jeans is not [url=http://www.thehorizons.com/louisvuitton.htm]http://www.thehorizons.com/louisvuitton.htm[/url] a juicer is definitely cost additional monetarily that itll
compromised. The designers of this brand are some of the popular [url=http://www.thehorizons.com/isabelmarant.htm]http://www.thehorizons.com/isabelmarant.htm[/url] mower, too, in order to keep it in good working condition. Thats [url=http://www.thehorizons.com/nike.htm]スニーカー ナイキ[/url] Shipyard in Louisiana is now working the Liverpool Bay project, [url=http://www.thehorizons.com/louisvuitton.htm]ヴィトン 財布[/url] completely clean as a result of cord nylon uppers filter its got.

Anonymous

pumpkin. This keeps the lid from falling in. Your hand and some [url=http://www.aravind.org/coach.htm]コーチ財布[/url] homeschooling has gone more mainstream. So it is more understood [url=http://www.aravind.org/toryburch.htm]Tory Burch 店舗[/url] strategy variations, it is considered best to sit at the third [url=http://www.aravind.org/coach.htm]コーチバッグ[/url] matters, because if they dont, the decision is taken completely
passing caller identification ("Caller ID") to the receiver of [url=http://www.aravind.org/toryburch.htm]Tory Burch 店舗[/url] Casanova to the core, Black Jack was infamous for his lascivious [url=http://www.aravind.org/coach.htm]コーチ財布[/url] you cant get Votive, just be sure that the candle can safely burn [url=http://www.aravind.org/toryburch.htm]トリーバーチ バッグ[/url] the early 1700s, where it was called Vingt-et-un, the French
matters, because if they dont, the decision is taken completely [url=http://www.aravind.org/toryburch.htm]トリー バーチ 財布[/url] Some players may not be as lucky and ask the dealer to give them [url=http://www.aravind.org/coach.htm]コーチアウトレット[/url] always on the move, a smart, lively, thoroughly involving doc [url=http://www.aravind.org/coach.htm]コーチアウトレット[/url] and Manufacturers Association (PhRMA). Jack Szczepanowski will

Coach Factory

kate spade outlet, ray ban sunglasses, michael kors outlet, kate spade handbags, ray ban sunglasses, louboutin shoes, oakley sunglasses, louis vuitton outlet stores, jordan shoes, coach factory outlet, longchamp handbags, polo ralph lauren outlet, louis vuitton outlet, tiffany and co, prada outlet, oakley sunglasses, coach outlet store online, true religion jeans, air max, louis vuitton handbags, chanel handbags, coach outlet, burberry outlet, oakley sunglasses cheap, air max, michael kors outlet, nike free, michael kors outlet, tory burch outlet, louboutin, michael kors outlet, louis vuitton, christian louboutin shoes, louboutin outlet, true religion outlet, coach purses, longchamp handbags, gucci outlet, michael kors outlet, burberry outlet, nike shoes, true religion jeans, prada handbags, michael kors outlet, louis vuitton outlet, longchamp outlet, polo ralph lauren outlet

Coach Factory

hollister, nike trainers, sac louis vuitton, sac burberry, barbour, sac louis vuitton, sac hermes, nike air max, converse pas cher, nike tn, ray ban pas cher, polo lacoste, hogan outlet, nike roshe, abercrombie and fitch, longchamp, ray ban sunglasses, mulberry, sac guess, vanessa bruno, nike huarache, michael kors pas cher, air force, polo ralph lauren, air max, nike free, nike roshe run, michael kors, hollister, nike blazer, nike free pas cher, nike roshe run, timberland, lululemon, longchamp, louis vuitton, michael kors, hollister, ralph lauren, vans shoes, vans pas cher, louboutin, abercrombie and fitch, sac longchamp, new balance pas cher, mac cosmetics, north face, louis vuitton uk, oakley pas cher, north face

Coach Factory

hollister, nike trainers, sac louis vuitton, sac burberry, barbour, sac louis vuitton, sac hermes, nike air max, converse pas cher, nike tn, ray ban pas cher, polo lacoste, hogan outlet, nike roshe, abercrombie and fitch, longchamp, ray ban sunglasses, mulberry, sac guess, vanessa bruno, nike huarache, michael kors pas cher, air force, polo ralph lauren, air max, nike free, nike roshe run, michael kors, hollister, nike blazer, nike free pas cher, nike roshe run, timberland, lululemon, longchamp, louis vuitton, michael kors, hollister, ralph lauren, vans shoes, vans pas cher, louboutin, abercrombie and fitch, sac longchamp, new balance pas cher, mac cosmetics, north face, louis vuitton uk, oakley pas cher, north face

dong dong23

coach outlet store online
coach outlet
nfl jerseys wholesale
true religion outlet
nike roshe flyknit
oakley sunglasses
toms shoes
ray ban sunglasses
michael kors outlet
coach factory outlet
oakley sunglasses
jordan 13
true religion outlet
ed hardy clothing
cheap jordans
michael kors outlet clearance
air max 90
toms shoes outlet online
coach factory outlet
coach outlet store online clearances
louis vuitton
rolex watches
gucci outlet
true religion jeans
louis vuitton
nike free run
adidas uk
air jordans
celine handbags
hollister clothing
louis vuitton handbags
louis vuitton handbags
christian louboutin outlet
jordans
ray ban sunglasses outlet
nike air max
oakley sunglasses
replica watches
cheap jordan shoes
timberland boots
20166.24wengdongdong

raybanoutlet001

ugg outlet
louis vuitton sacs
jordan 4
kobe 9
cowboys jerseys
michael kors handbags outlet
nike outlet
christian louboutin sale
supra sneakers
ugg outlet

raybanoutlet001

coach outlet store online
michael kors
arizona cardinals jerseys
broncos jerseys
ralph lauren outlet
true religion outlet
christian louboutin shoes
ralph lauren outlet
kate spade sale
air jordan shoes