RSS

Арга зааж өгнөө таанууст





Олон долоон юм нуршилгүй шууд жишээндээ орноо:
Нэг өвгөн дуу чимээнээс холхон амьдрах минь гээд их хотоос нүүн зайдуу газар очив. Тэгээд нүүгээд нээх удаагүй байжийтал тэндхийн сургуулийн хүүхдүүд гэрийнх нь хажуугаар шуугилдаж гүйлдээд амар заяаг нь үзүүлхээ больжээ. Ядаргаатай байсан ч хүүхдүүд ямар "зайлаа" гэж хэлэлтэй нь биш. Хэсэг тэвчиснээ арга нь барагдав. Бодож бодож нэг арга сэдэв. Тэр шуугилдаад гүйгээд байдаг бацаануудтай уулзаад өдөрт 1 доллар өгий. Манай тэрүүгээр сайн орлилдоод гүйгээд байгаач гэжээ. Хүүхдүүд саналыг нь аймар дуртай хүлээж авснаа хэлснийх нь дагуу хийдэг болов. Үхтлээ тоглож, хашгирч, гүйлдэнэ. Хүүхдүүд л юм хойно тэрэндээ их дуртай гэнэ. Хэд хоног өнгөрч байтал өвгөн дахин хүүхдүүдтэй уулзаад би та нарт 1 доллар өгч чадахгүй нээ. 50 цент өгч байя. Мөнгө төгрөг муу байна энээ тэрээ гээд ярьж өгөв. Тэгсэн хүүхдүүд саналыг нь аягүй дурамчхан хүлээж авснаа үргэлжлүүлэн тоглож эхлэв. Гэхдээ тэд урьдынх шигээ сэтгэлтэй биш болжээ. Дахиад хэдхэн хоноод байж байтал өвгөн хүүхдүүдтэй нахисан уулзав. Уулзаснаа "хүүхдүүдээ би та нарт 50 цент өгч чадахгүй боллоо. 25 цент л өгч дийлнэ. Учир нь улс тэтгэвэрээ өгөхгүй би бараг хоосон хонох нь. " гэх зэргээр бааахан шалтаг тоочив. Тэгсэн хүүхдүүд аягүй уурлан "Бид 25 центээр тоглож чадахгүйээ. болъё. дахиж танай тэрүүгээр гүйж тоглохгүй, бид ажил хаялаа" гэжээ. Тэр цагаас хойш хүүхдүүд өвгөний гэрийн хавиар гүйж тоглохоо больж өвгөн чих нь амарсан гэдэг.
Энийг уншиснаасаа хойш хүмүүсийг их ажиглав. Яааг л харагдаад байгаам.
Ер нь хүүхэд мүүхдийн учрыг олохдоо, дургүй хүргээд байгаа хүмүүсийг алга болгохдоо, муу ажилтнаа явуулахдаа... хэрэглэвэл аятайхан арга шиг санагдаад. Бүх хүнд таарна гэж юу байхав. тэхдээ л туршиж үзүүл үз.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

21 comments:

ЗОРИГТ 8

Шилдэг арга байна шүү. Хэрэгжүүлж үзнээ. /Мөнгөгүй болхоор хэцүү ч юмуу/

gump

өөдгүй му өвгөн бэ

ҮЛЭМЖ

Би тэр жаахан хүүхэд байсан бол байна ш дээ тээ Үнэгүй орилж хашгирах байсын

Юки

Үнэ цэнээ мэдэрнэээ гэж

sanakae

Хөөрхий бацаанууд хулхидуулсанаа ойлгоогй л байхдаа. хэххэ

Бум-Эрдэнэ

Мика охиндоо ч гэсэн шинэ ондоо сайн сайхан бүхнийг хүсье Сайхан баярлаарай

Anonymous

Яадаг зальжин царайтай тахь вэ. нөгөө өвгөн шиг

БОРОО

хэхэ. сайхан арга байна.

Шинэ жилийн мэнд хүргэе Мика.

Jenni

nam hulhiduulsan bnshdee keke

Chepak

Laitai ain
Hulhiduulsan huuhduud ni haan ochij 1 usd orilson boloo

Oogii

Микадаа БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ. АЗ ЖАРГАЛ САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЬЕ. Kiss you darling.

amgaa

Дэмий арга байнооо

AntiDotE

хэхэхэ, Үлэмжийг яагаад хаячив аа.

Javkhlan

dajgui arga bna shuu.

Мугуй дүрс

Сайхан санаа байна. Нэрээ л бид нэр ямар нэгэн зүйлд хүрхийн тулд заавал ч үгүй ямар нэгэн зүйлийг зарах хэрэгтэй. Энэ жишээ том ч бай жижиг ч бай олон зүйл дээр илэрдэг.

Bayasum

бас нэг еврей өөрийг шоолдог хүүхдүүдээс ийм аргаар салсан жишээ байдаг.. мөнгөний үнэ цэнийг тухай..

Erkardo

Удирдагч хүний л арга байна даа. Хүчээр биш ингэж удирдаж л сурах хэрэгтэй байгаам даа хүмсүүд.

Mika

Зоригт- Хэрэгтэй үедээ туршаад үзкү юү,кк

Гамп- Харин ч ухаантай толгой байгааздээ

Үлэмж- Хүүхэд ч гэсэн мөнгөнд орохдоо ийм амархан байгаа шдэ

Юки- Тэхх,

Санакае- Одоо том болоод ойлгочихсон байж магадгүй шүү, хүүхдүүд. кк

Бум-Эрдэнэ- Баярлалаа.

Нэргүй- тийм болохоор нь л хусчихлаа.хэхэ

Mika

Бороо- чамд ч гэсэн шинэ оны мэнд хүргэе

Женни- Хэлээд юүхэв. Өөрсдөө бол үнэн сак юм бодцон суужаагаа шдэ

Чепак- Тэд чинь дахиж юу гэж үнэгүй орилжээдийн. Тэгээл дуугаа хураагаастай шдэ.хэхэ

Оогийноо- Баярлалаа, найз минь. Чамд ч бас баярын мэнд

Амгаа- чамд ер нь хэрэг болох юм алга уу? кк

Антидот- Үлэмж дахиж төлбөр авалгүйгээр орилохгүй болсон. хэ хэ

Mika

Жавхлан- Тэгээд хэрэглэж үзвүү??

Мугуй дүрс- Харин тийм шиг байна өө

Баясум- тиймүү. Чи надад бас мэдээлэл өглөө шүү.

Эркардо- чи удирдагч болооч.хэхэ

duurnee

сургамжит өгүүллэгүүд гэдэг номон дээр байдаг тиймээ