RSS

Шинэ оны барцад- Өөрөөсөө буруу хайх нь





"Шинэ оны мэнд" гэдэг үгний хүчинтэй хугацаа өнөөдрөөр дууссан болтой. Цагаан сар энэ тэр шиг шиний 3 хавьцаа өндөрлөх юм болвуу гэтэл байдгүй. Яваад л байлаа. Харин өглөө босоод харсан чинь нөгөө 3 үг ул мөргүй алга болж. Мснжрээ нээхэд, утасаар ярьхад, хүнтэй уулзахад хэн ч хэлсэнгүй.

Үүрийн 5 жингээр нүдээ нээвүү үгүй юү гэрийн ойролцоох "миний дэлгүүр" орж өтгөн шингэлэх зориулалт бүхий "шар сүү" авахаар орсон. Дуусчээ. Худалдагч, кассчин эгч нар бол шинэ жилийн өмнөх хэдэн өдөр болон түүнээс хойш өчигдөрийг дуустал инээгээстэй. Сайхан ааштай гэж жигтэйхэн. Гэтэл яав? Өнөөдөр нэг л бишээ. Өнөөх сүүгээ асуутал: "Байхад нь авахгүй байж. Дуусхаар нь асуугаад байхийн" гэсэн. Тэсэв. Тэхээр нь 2ш киви, 2ш ногоон алим, сникерс 3 авлаа лдаа. Авсан алим, кивиг минь нэг худалдагч хиллэж өгөв. Худалдагч маань 2 киви- 340 гр, 2 алим- 280 гр гэж тодооос тод хэлснээ цаасан дээрээ бичихдээ тус бүр 200 гр нэмчихсэн байхийн. Тэрийг нь анзааралгүй яавж байгаад кассан дээр аваачаад бичүүлтэл 540гр, 480гр гээд яриад явчлаа. Гайхаад, санаандгүй биччээгүй л байгаадаа гээд нахисан хиллэв. Гэтэл яааг л хэлсээр нь байгаам чинь. Би бол тас ангайгаастай. Гайхаж дуусаагүй зогсч байтал кассчин, хиллэгч 2 нийлээд эгчийг нүүр нүдгүй загнаад унасан. Өөрөө сайн харахгүй яасын? чи л бараг замдаа сольчиж гэв. Энэ одоо юу гэсэн үг вэ? Өөрийнхөө худалдаж авах гэж байгаа юман дээр үнэ нэмээд зогсч байх хүн гэж байх уу? Их л сонин санагдав.. "Аймшигтай анзаарагагүй хүн" би дахиж пактыг нь дэлгэчихгүйг хичээхээс.

Ажилдаа явхаар микронд суув. Буух дөхтлөө сайхан л явав. Буудал дөхөөд ирхээр нь "бууна" гээд хэлчихэв. Кондуктор сонссон шинжтэй байхаар нь дахиж хэлээгүй. Гэтэл харин буудал болдгоо болоод, бүүр өнгөрөө явчлаа. "Бууяаааа" гээд дахиад 2,3 удаа хэлтэл нилээн явснаа зогсов. Зогсох зуур кондуктор залуу аймаар ууралснаа "бууна гэж хэлэхгүй яасын?" гэж чанга хэлсэн. Би эргүүлээд яаж зүгээр байхав "хэлсийшдэ, чи сонссон л биздэ?" гэчихсэн. Тэгсэн харин цаадах чинь "Түгүүл хүн шиг олигтойхон чанга хэлэхгүй яасын? Чам шиг ийм сул дуутай хүнийг сонсох хүн нэг ч байхгүй..." гэнээ. Би өөрийгөө "дэлхийн хамгийн дуу султай хүн" болохоо хэзээ ч бодоогүй явжээ. Алдаагаа заснаа.

Өдөр бүр 2 цагийн үед нэг капсултай эм ууж байгаан. Цаг нь болонгуут утасны сэрүүлэг дуугарна. Дуугарах үед нь үргэлж ажил дээр, амралтын өдөр гэртээ байж таарна. Харин өнөөдөр гадуур явж байтал сэрүүлэг нь дугарав. "Эмээ цаг л цагт нь уух хэрэгтэй. Тэхгүй бол вируснууд намайг ялчихна" энэ тэр гээл аягүй юм бодоод шууд амандаа хийгээд залгихыг оролдов. Гэтэл эм маань хоолой дээр очоод гацааский. Капсултай эм чинь гаднах сав нь хайлдиймуу яадийн, шингэн юмгүй уучуул наалдчихдаг юм байна. Хахаал, цацаал, гах гах гэж оролдож байж арай хийж эргүүлээд гаргасан. Тэгээд хагас хайлсан эмээ авсаар орой хоол идэх далимдаа уусан. Эмэнд ямар буруу байхав. Харин би "ганц капсул орохын аргагүй нарийхан хоолойтой хүн" боллоо. Насны эцэст нарийнтчихгүй юмсан.

Шинэ он эхэлсэн эхний 10 хоногтоо багтаж энэ жилийн барцад арилсан нь яамайдаа. Үлдсэн 355 хоногт аз ивээж, амжилтаар дүүрэн байх юм байгааз.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

17 comments:

Bayana

Мика охиндоо Шинэ оны мэнд гэдэг шидэт үгийг илгээе. Шинэ оны барцадаа оны эхэнд бөөндсөнд баяр хүргэе. Одоо бол гялалзаад л явчих байх даа.....Амжилт...

bbatzorig

Ер нь бол дандаа л чиний буруу байна шүү дээ. Жигнүүлэнгүүтээ зөв бичсэн эсэхийг нь шалгасан бол жигнэдэг хүнийг касс руу явуулж ажлыг нь алдуулахгүй байсан байна. Бууна гэдгээ чи л өөрөө сайн хэлэхгүй бол кондуктор чамайг сонсох гээд чихээ тавьж явах түүнд хэцүү. Эмний тухайд гэвэл ер нь чи ганцаараа л оролцсон хүн нь болохоор чи л буруутай болж таарлаа.

3apaa

ЗА ЯМАРТАА Ч ӨӨРӨӨСӨӨ АЛДААГАА ХАЙДАГ УХААНТАЙ Л ҮЙЛДЭЛ ХИЙЖ БАЙГААМ БАЙНА. ШИНЭ ОНЫ МЭНД!

A.Амарсайхан

Микроны чарлаач "Муу п..да чинь, чанга хэлэхэд яадаг юм бэ" гэж загнаагүй нь яамай даа.

Тэгэхээр чи барцадтай бус, азтай байх болой.

Erkardo

Хэхэ. Мундагшдээ. Өөрөөсөө буруу хайж байвал өөрөө өөрийнхөө эзэн нь байж чадна.

Хариуцлага дагаж эрх мэдэл ирдэг шүү дээ. Хариуцлагыг бусдад тохсоноороо тэднээр өөрийгөө мэдүүлдэг болж хувирна. Сайн охин шинэ онд нь амжилт хүсье.

Anonymous

Микад болон Тулгаа даа Шинэ оны мэндийг Баянчандманиас хүргэж байна.Та хоёрын хүссэн зүйл бүхэн чинь од мэт гийг.

Өөрийгөө таниж буруугаа мэднэ гэдэг бол ирээдүйд алдаа бага гаргана гэсэн үг. Сургуульд өөрийгөө таниж байгаа үйл явц олон хэлбэрээр явагддаг тул их сонирхолтой байдаг. Миний блог хаяг:http://paradigmmn.blogspot.com

Buya

Шинэ оны мэнд !
хамаг барцад чинь арилсан байнаа.
одоо 2009 ондоо ажирахгүй ээ.

Anonymous

Шинэ оны мэнд шүү :) барцад эрт гарах тусмаа сайн сайн...

Anonymous

Байнга ордог хэдэн блогчиддоо эр эм, хөгшин залуу, үзэл бодол нийлдэг нийлдэггүй гэдгийг үл ялгаад шинэ жилийн мэнд хүргье гэж бодоод 4-5 нөхөрлүү залгаж өөрийн дуу хоолойгоор шинэ жилийн мэнд хүргэсэн.

Харин чиний утсыг 31-с хойш хайгаад олсонгүй. Тэгэхлээр одоо нэгэнт баярын мэнд хүргэх хугацаа ч дууслаа тэгэхлээр улиг болсон хэлбэрээр "шинэ оны мэнд" хүргэж байгааг хүлээн авна биз дэ.

Амжилт хүсье

Ягтиймээ-с

Мика /美香/

Баянаа- Баярлалаа, энэ жилжингээ гялалзана гэж боджуга шүү.хэхэ

Батзориг- Хэлээд юүхэв. Миний л буруу болсон. Би чинь "миний дэлгүүр"-г минийх юм байх гэж итгэээл..

Зараа- дэмжсэнд их баярлалаа. Чамд бас оны мэнд

Амарсайхан- Нээрээ тэгсэн бол өдийд би байхгүй, үхцэн айн.ккк

Эркардо- Өө, баярлалаа. Найзад нь эрх мэдэл мэдэл нээх хэрэггүйэ. Харин хариуцлага даагаад гардаг болчуул их зүгээр санагдаад байна.

sunnymn- Ямар сайхан үг хэлж байнаа, баярлалаа. Чиний блогуудаар орж үзлээ. их дажгүй юм. Одоо блогоо нээчихсэн юм чинь юуг загварчлаад байхийм байгааздээ

Мика /美香/

Буяа- Тэгнэ гэж найдаж байна хө. Чи ч гэсэн их амжилттай байгаарай

4515- Сайн бол ашгүй дээ. хэхэ
сэтгэлээр дэмжээд хөөрхөн шдэ

Ягтиймээ-Ямар гоё юм бээ. Хүмүүс өөрөө залгахаар ёстой сайхан хүлээж авах байхдаа. Би ч утас шөрмөсөө өгсөн бол гоё бэлэг авах байжээ. Мснжрээр дугаараа өгнөө. хэхэ

Lover

Зөндөө их баярлалаа. Зөндөө их амжилт хүсэе

tn192

shine ond Good luck! Blogtoo olon olon sonirholtoi niitleluud bicheerei.. ;)

Дүүрнээ

хохохохо яахав иймэрхүү юм болжил байдгийн гэхкүү юу ер нь анзааргатай байхад л болоод явчихийшд

Anonymous

үэхэхэхэ, миний дэлгүүрт явжаагаа чи нүдэнд харагдчлаа

Anonymous

i`m your permanent reader now

Anonymous

итак: неподражаемо!! а82ч