RSS

Сайхан.


Ойрд ёстой сайхан байнаа. Олон ч сайхан бичлэг уншив, сайхан явдал тохиов, сайхан зүйлийн тухай бодов. Ямар ч сайхан юм.

Хятадаас амралтаараа ирж байгаа хүүхдүүдэд сайхан юм захисан. Аваад ирлээ.
Японд байдаг нэг хөөрхөн найздаа гоо сайханы юмаа захисан. Шуудангаар явуулчлаа.
Хэдэн өдөр өрөөндөө жоохон уйдсан. Тэгсэн цуг суудаг найз маань хүрээд ирлээ.
Японд байдаг Ай-Ти-н багшын бичсэн сурах бичгүүдийг найздаа захисан. Бариад ирлээ.
Утаанаас айгаад ойрд гадагшаа гараагүй. Харин өчигдөр найзын бараа харж жаахан суулаа.
Хэд хоног мэйлийхээ сервертэй ноцолдоод үр дүн байдаггүй. Найзын хүчээр амжилттай боллоо.
Маазрах юм олдохгүй нэг хэсэг гөлийсөн. Гэтэл найзууд нийлж гоё блог бичээд аварлаа.
Шөнө нойрондоо танилтайгаа сайхан уулзсан. Босч ирэнгүүтээ удахгүй уулзах Ганга эгчийн гэрлүү залгав. Сайхан мэдээ авлаа.
Оны өмнө хийх ажилгүй гиюүрч хэсэг суусан. Одоо харин толгой өндийх завгүй, ажил бүтэмжтэй сайхан байна. Ер нь би чинь жижкээн юманд ч гэсэн их баярладаг хүн. Бүгдийг нь бичвэл дуусахгүй байх. Тоочиж дуусамгүй сайхан юмнууд болоод байна. .
Ингээд "сайхан найзаар, сайхан болгоноор баялаг байх чинь ямар ч сайхан юм" гэж баярлаж сууна.

Харин ойрд танд ямар сайхан юм болов? Сонсож сайхан энерги авъя.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

20 comments:

Anonymous

Сайхан байна дөө сайхан байна

bbatzorig

zozo ganga ni emegtei baisiimuu

Мөнхбаатар

Ер нь огт ажилгүй юм шиг, ажил ерөөсөө хийдэггүй юм шиг хэдэн цагийг өнгөрөөж байвал зүгээр дээ.

Ажил сайн байгаагаас бүрэлдсэн "сайхан" бол "найдваргүй" "сайхан" даа :D Ажил угаасаа л хэлбэлзэж байдаг. Харин тэр аяаар нь хэлбэлзээд байж болохгүй шүү...
/хамаагүй юм ярьсан бол уучлаарай/

Anonymous

Би өчдөр 2 пиав уусан, Өдөр аягүү гоё хүүхэн харсан, Урждар цадатлаа идсэн гээл зөндөө байна дооо

Anonymous

Өөртөө дүгнэлт хийж ухаарал олжоогоо өдрүүд болохоор урамтай байна аа. Өдрийн төлөвлөгөөгөө бүрэн гүйцэт биелүүлээд ажиллах хүсэл зорилго нэмэгдээд л ...

3apaa

Шинэ оныг барцадтайхан өнгөрөөсөн. Одооноос л сайхан болж байна. Сайхаан сайхан. Ирэх оныг Санхүүгийн Бэхжилт, Мандан Бадралын Жил болгон зарлаж байна. Дагаар орон мөнгийг хүүдий шуудайгаар нь олсугай. :P

Өнөржаргал

Сайхан мэдээ гэвэл хичээл амарчихсан дэнж хотойтол, төрлөөрөө төвшин амгалан, хотол даяараа элгээрээ энх амгалан жаргаж байна өөөө кккк..

Friska

ажил их завгүй хирнээ бүтэмжтэй байна, гоё ном уншиж байгаа...бүх юманд сэтгэл хангалуун байнаа сайхан.

Anonymous

Хэдэн хоног үнэр амт мэдэркүү байжаагаад өнөөдөр ашгүй жоохон онгойж байна. Бичиг баримт хөөцөлдөх бөөн ажил байсныгаа өнөөдөр ихэнхий нь бас нугалав. Дажгүй шүү, сайхан байна.

xvv

Хэний янаагүйээ :) Ганга эгч ирэх гэж байгаамуу? Мика очих гэж байгаамуу?

Anonymous

Нээрээ зарим өдөр нэг л баяр хүрээд сайхан байдаг шүү. Харин нас ахихаар тийм өдрүүд ховордоо юу даа

Anonymous

Сайхан байна өө сайхан. 2 жил гаруй бодож байсан ажил маань бүтэх гэж байна. Шинэ онд хийе гэсэн бүхэн маань хурдай бүтэж байна.

Optimistic_Honest_Friendly

Ер нь бүх зүйл сайхан байна шүү. Санаа зовох зүйлгүй, сэтгэл амгалан байх л хамгийн чухал юм байна а.

Unknown

Шинэ он шинэ хүсэл, шинэ эрч хүч
Сайхан эхэлжийнэ шүү.

Тэр 2008 оны шилдэг блогчид гэж ямар шалгуураар хэн шалгаруулсын.
Бүх блог бичигчид хамрагдсан уу.
Исүүл блогчдын холбооныхоо гишүүдээс сонгосымуу.
Миний ухаан хүрдэггүй?

Чепак

Test duuschihsan saihan baina
Odoo shine ajil ehleed bas saihan baina

Oird iish tiish yavj amraad bas saihan baina

Gumptai adil buten saind piiva uusan saihan baina

Uchdur naiz nartaigaa billiard toglood saihan shukluulsan saihan baina

Zunduu zunduu saihan baina ooo

Amgaa

Сайхаааан сайхан

Ганзо

Хичээл амарцан янзын сайхан байна л...

Мика /美香/

Үлэмж- Харин тий

Батзориг- Эмэгтэй шдэ, чиний блог дээр харин залуу гэчихсэн байналээ,кк

Мөнхбаатар- хэхэ, магадгүй. Тэхдээ үргэлж бүтэмжтэй байгаад байвал үргэлж сайхан байна тиймээ.

Гамп- Бүгдийг нь бичээд дуусгачихгүй, олон сайхан юм сонсуул олон кайф авий шдээ

Цэцэг 13- Сайн охин шүү,

Зараа- Тэр ерөөл бөт оршигээ

Өнөржаргал- Хичээлээ ортол хотойлгоод байна биз, сайхан амарч байгаад ороорой

Фрийзка- Гоё номноосоо хуваалцаач хө, нэр усыг нь хэлчүүл би бас сайхан умший

Мика /美香/

Артгаа- Ажилаа бүтээж дуусгана гэдэг чинь их юм шүү нээрээ

Хүү- чи Ганга эгчээс асуусан нь дээр байхаа. Би хүний нууцад хамаагүй халдаж байх шиг байна,кк

Бум- Ховордох биш та харин мэдрэх завгүй л яваа байх, сайхан зүйл мэдрэх шиг сайхан юм хаа байхав

Нэргүй- удаан бодсон ажлаа хийнэ гэдэг чинь сайхан мэдээ байна шүү.Амжилт хүсье хө

Optimistic_Honest_Friendly-тийм шүү. Тэхдээ яаж юунд ч санаа зовохгүйгээр амьдарч сурхуу? Арга чарга байвал заагаач..

Витамин- Блогчдын дунд санал асуулга явуулаад байсан шдэ. Блогчдын холбоо, хүн амьтан энд ямарч хамаагүй байх өө. ШИнэ он сайхан эхэлж байвал сайхан шүү

Чепак- ашгүй дээ, бүх зүйл сайхан байгаа бол болоо шдэ,кк

Амгаа- хэлээд юүхэв.

Ганзо- Оюутнуудад тэрэн шиг янзын сайхан юм алга байх шиг байна. хэхэ
Сайхан амраарай

Anonymous

Gadaa hichneen utaatai bsan ch gert bgaagaas iluu tsever bdag gej sudlaachid dugnesen bdgiin bnlee, hudal uneniig medehgui ch yamar ch bsan utanaas aigaad gertee bgaad bj bolkushuu hehe