RSS

Асар кино- Balayya

Урьд:
Намайг нас залуу байхад зурагтаар хятадын кунфу, энэтхэгийн бүжигчдийн кино л их гардаг байлаа. Тухайн үед кино нь байтугай зурагт нь ховор байсан болохоор гарч л байвал бүгд сайхан санагддаг байсан шиг байгаан. Жишээ нь хятадын зодоонтой кино үзэж дуусвуу гүйюү өөрийгөө асар зодоонч этгээд болсон мэт төсөөлж үсэрч дэвхцэн, аав ээжид зэвсгийн эрдмийн гайхамшигийг мэдрүүлэх бол энүүхэнд. Түүгээр үл зогсон бүрэн бүтэн юм л байвал дайрч давшилдаг болохыг үгүйсгэхгүй. Асар их хүч, тэнхээ мэдрүүлж байгаам шүү тэр кинонууд. Хүүхдүүд зэвсгийн эрдмээр хүмүүжхийн эсрэг пи-арыг ихээр хийдэг киноны нэг төрөл бол энэтхэг кино байж. Кунфугээ үзээд хэд хоног дайчин баатар царайлаад явж байтал дуу хуур болсон энэтхэг кино гарна. Тэгээл Энэтхэгээ үзээ л бол шууд уян налархай бүсгүйн дүрд хувилан, дуу аялж бөгс бөөрөө савчуулж өгнө. Юун нөгөө зэвсгийн эрдэм, будаа. Тэр үедээ шүлсээ гоожуулаал үзэж өгдөг байж. Гарсан болгон нь ёстой тасархай..

Одоо харин өөр болжээ. Зодоонтой кино бол ёстой сонирхолгүй. Өчнөөн панал. Энэтхэг киног бүүр ч тоохоо больж. Хархаар нэг л бүлгээрээ, бултаараа дуулсан, бүжсэн хүмүүс. Угаасаа дуу шүлэггүй киног хүмүүс нь үздэггүй гэж сонссон. Үнэн худлыг бөө мэд. Харин саяхан гадныханд зориулж хийсэн дуу шүлэггүй, үнэн адал явдалтай сайхан кино байна гэхээр нь үзлээ. Нэр нь: Balayya. Үзхэд дуу бүжиг ховор юм. Асар адал явдалтай бөгөөд үнэхээр их эффекттэй. Сонсоход таатай байгааз?
Даанч би амьдралдаа ийм кино цөөхөн үзсэнүү, эсвэл арай өсөж дэвшээ юу? энэ кино нэг л бишээ. Бүх үйлдэл, хийсэн байдал, эффект нь аймааар, муухан инээдмийн киноноос илүү илүү...

Киноны хэсгээс сонирхууллаа. Үзсэн хэсэг чинь хорхой хүргээд байвал цаашаа дамжаад дамжаад үзээрэй. Асар инээдтэй киног дуустал нь үздэг би ч асар тэвчээртэй хүн байна лээ .



Ёооо бас л айн..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

19 comments:

Гамп

ёооооё ойрд ингэж инээсэнгүй. Яахаараа ийм кино хийдэг байнаа. Тэхдэээ ёстой зугаатай байлааа

Өнөржаргал

Хаха ямар тэнэг вээ..Сүүлдээ бүр уур хүрч эхэлдэг байшт кк..Яах гэж ийм т1 юм хийдэг байнаа

Crab

Хаха алаа хаясан Юун холивүүд байшт.

Bayasum

Хааха.. чи нээрээ дуустал нь үзсэн үү?

Mika

Гамп- Хэлээд юүхэв, ойрд хямраад байсан хүнийг ганц инээлгэсэн бол аштай юу. хэ хэ

Өнөржаргал- Хэ хэ, хийж байгаа кино студи эд нарын хувьд бол тэнэг биш тасархай кино нь байгаа шдээ.

Наймаалж- энэтхэгийн кино ертөнцийг болливууд гэдэг гэсэн.кк

Баясум- Хөгшин нь харин дуустал нь үзээд тэвчээртэй хүнээр бараг шалгарлаа шдэ.хэхэ

Чепак

Ёстой мээ кину байна хэхэ

Чи яаж дуустал нь үзэв эээ

Bayarhuu

Mika aimar boevik setgelgeetei yum aa, kkk :P armantik kino mino uzej boldgumu? kkk yur n neeree iim kino hiideg nuhduud neg bish neleen heden sumtai baidag baihaa, kkk

Pearle Deppsu

за тэр үедээ л дажгүй кино байсан байлгүй дээ хэхэ

ЗОРИГТ 8

нэр нь Balayya гэв үү. bikeтай хэсэг нь л лав нүл фантамаас. инээдтэй л юм байна. мика одоо ийм кину үзээл суудаг юмуу

Mika

Чепак- Инээсээр байтал дуусчдийм байна лээ шдэ.

Баярхүү- Тийм шиг байна. Армантаг кино энэ тэр үзүүл дараа нь сонин болоод гэцүү шдэ. Тэхээр боевек киногоо үзээд суужээвэл арай дээр байгаан.
Тэр сум хэд байвал хамгийн лаг вэ?кк

Дэппсү- Энэ нээх дээр үеийн кино биш гэсэн байхаа..

Зоригт- Хэлээд юүхэв. Фантас ороогүй хэсэг гэж байхгүй. Надад ч энэнээс өөр үзчих кино олдкум, хэхэ

Bayarhuu

Mika chamd "dont' mess with de Zohan" gedeg kinog sanal bolgii, tom boevik, bas jijiken armantik.

keke, sumnuudiig n toolj baigaagui bolohoor medehgui yum baina, keke

Amgaa

Хахаха ойрд ингэж инээсэнгүй ээ

artag

яагшдээ энэ чинь жинхнээсээ л инээдмийн кино байшд. Исүүл аруун жилийн хүүхдүүд гэртээ хийсэн кино биз. Юүүгж ийм кино байжээдийн. Манийг бацаан байхад гаржээсэн гал, дөл гээд 2 ангит кино дажгүй л байсий шд. Та нар битий онгироодээ!

sanakae

ОЛон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе ээ

Mika

Баярхүү- Тэр кино чинь Баллаяа төрлийнх үү гүй юү?

Амгаа- чи минь энэ киног гөөмөн таалжээ. ингэтлээ инээгээд :-P

Артаг- Өө чи одоо юунд нь ингэж их өмөөрсийн? Арай гэртээ хийсэн хүн нь чи биш бээз? кк
Тэр үед бүх л кино гоё байсан гэж санал нийлээд байгаа шдээ.

Санакае- Баяр хүргэсэн анхны хүн боллоо. Баярлалаа.

Bayarhuu

uuruu uz dee, unen tasarhai kino.
duustal n uzeerei, keke

ug n mongol hel deer uzvel goyo.
end mongol heleer baina lee...
gehdee joohon muu bichlegtei yum baina lee.
http://xopboo.com/file.php?f=229

Joshua

Hahaha ene enethegshuud alnaa neeree Kino urlagaar bol tasarchjee hehe . Huniig ineelgej alah ulsuud daa ingej panaaltai setgene gedeg bas chadvar shuu tiimee :-)

БОРОО

Зарим орнуудын кино нь хэт нэг штампанд орчихсон. Гарах гээд хийж байгаа алхам нь юм байна даа зайлуул. Зодоонтой киноны хувьд одоо ч би үзсээр л байгаа. Сайхан шүү тэр кинонууд чинь кк

Anonymous

Илүү илүү илүү

Ягтиймээ