RSS

Байшингаа сайн барих юмсан.

Хүн болгон л өөрийн амьдралд ямар нэгэн зүйлийг хийж бүтээдэг. Боловсрол эзэмших, нэг зүйлдээ мэргэших, эсвэл үр хүүхэдтэй болох гээд хүн хүн өөр өөр... Хийж бүтээсэн зүйл болгон байшин барихад орох жижиг хэсгүүд мэт. Байшинг барьхад материалаас гадна үнэхээр бат бөх, сайн зүйл хийе гэсэн сэтгэл, хичээл зүтгэл хэрэгтэй гэж боддог.
За зүгээр л нэг жишээ хэлье:

Нэгэн барилгачин өвгөн байж. Тэрээр ажилдаа хэнээс ч дутахааргүй сайн. Насаараа зөвхөн энэ л ажилаа хийсэн. Удахгүй тэтгэвэрт гарч ясаа амраана. Өвгөнийг тэтгэвэрт гархаас хэдэн сарын өмнө захирал нь түүнийг дуудаад бүх юмыг нь өгье, сүүлийн удаа хамгийн сайнаараа байшин барьж өгөөч гэжээ. Өвгөн ч тэгье л гэж. Удсан ч гүй байшингаа барьж эхэллээ. Насаараа хийсэн энгийн нэг ажил нь боловч энэ удаа сэтгэл ер нь л гаргасангүй. Сүүлийн байшингаа барьж дуусаад амрана, дахин энэ ажилтай зууралдахгүй энэ тэр гэж бодоод хамаг юмыг нь хальт мульт хийж, оромдоод хаячив. Байшингаа барьж дуусаад захиралдаа хүлээлгэн өгтөл захирал нь "энэ бол таны насаараа хөдөлмөрлөсөн ажлын үр шим. Би таныг хамгийн сайнаараа барьсан байшиндаа амьдраасай гэж хүсч байна." гээд тэр байшинг нь өвгөнд эргүүлээд бэлэглэжээ. Ингээд хэзээ ч нураад унаж магадгүй тэр байшиндаа сайн барилгачин маань өөрөө амьдрах болов. Түүний дотор юу бодогдож байсан бол? Хамгийн сайнаараа барьдаг байж гэж харамссан байхдаа тэ. Эсвэл дараа нь засаад сэлбэчих юм чинь гэж бодсон болвуу? Барилгачин л юм чинь зассан биз. Зассан байлаа гэхэд хамаг юмыг нь өөрийнхөө мөнгөөр янзалсан байх.
Яг үүнтэй адилханаар өөрийн амьдралдаа хийсэн их, бага гэтлгүй бүх зүйл эргээд өөрт нь зориулагдсан, өөрийнхөө гараар өөртөө барьсан байшин болдогийг залуучууд маань эртхэн ойлгоосой гэж..

Ингэхэд та ер нь өөрийнхөө амьдралд ямар байшин барьж байна даа?

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

19 comments:

3apaa

Бүх юманд хамгийн гол жор СЭТГЭЛ байдаг гэж...

ягтиймээ

Мянга сэтгэл байгаад чадвар нь хүрэхгүй бол бас л хэцүү дэ.

Хичээх юман дээрээ хичээгээд хичээхгүй юман дээрээ халтуурдаад явах шиг сайхан юм хаа байхав

ҮЛЭМЖ

Байшингаа барьж эхлээгүй л сууна

Friska

Газар олддоггүй ээ:p

Бариад л байх юм, их удаан нямбай барьж байна даа, ер нь амьдарч амжих нуу дотор нь кк.

Чепак

Baga bagaar barij l baina daa
Suuria bol tsutgasan odoo haniig ni urj bga ageh uu dee

Setgelees gadna bas neg yum ni bagiin zugees setgel sanaagaar demjig yum da ahehe

Өнөржаргал

Сааайхан байшин баринаа.. :)

tsigaanaa

Bas l 1g bodmoor bichleg bna shv.Tnx Mika!

artagnan

Энэ жишээнүүд ер нь муусайн өвгөчүүдээр л дүүрэн байхын. Ганц нэг эмгэн байж болдгүү хорвоо юу?

Amgaa

Зураг төслийн ажил дээрээ явж байна да :D

A.Амарсайхан

За даа, би ч хоёр хүүхэд барьж байгуулчихаад сууж буй хүн болой

A.Амарсайхан

Их ч хөлс дуслуулсан даа

БОРОО

Байшингийнхаа өрөөнүүдийг сайн зохион байгуулах хэрэгтэй дээ. Боловсрол, мөнгө, бүтээл, амжилт, эрүүл мэнд, үр хүүхэд гэдэг өрөөнүүдтэй бол байшин чинь гайхамшигтай байшин болжээ гэсэн үг. Харин "хүн чанар" гэдэг дээвэр байхгүй бол дээрх бүх өрөөнүүдийн үнэ цэнэ юу ч биш болно шүү гэдгийг санах хэрэгтэй.

Би өөрийнхөө байшингийнхаа өрөө болгоноо ээлж дараатай, бага багаар барьж л байна. Дээврийг бол ээж, ааваас өвлөж авсан, амьдралын салхи шуурганд нураачихгүйг хичээгээл явж байна даа.

WE NEED CHANGE

zugeer niitlel bolson baina. bayrlaa...

Mika

Зараа- сайхан үг байна

Яг тиймээ- Хүн хүний бодол өөр байх лдаа. Бүх юманд сэтгэл гээд туйлширчихвал буруу л байх. Бүх юмаа л тааруулахгүй бол нураад унахад амар байх.

Үлэмж- Эхлэээч хурдан

Фризка- хэхэ. нэг сайн бариад авчихад амьдарч л таараа

Чепак- хэхэ, сууриа сайн тавьбал тэгээл 60хувь нь сайн хийгдлээ гэж үздэг гэсийшүү.

Өнөржаргал- Тэгээрэй, амжилт хүсье

Цигаанаа- таалагдсан бол надад ч гэсэн сайхан байна.

Mika

Артаг- Өвөөг оруулку гээд байгаам бол барилгачин эмгэн болгоол унших.

Амгаа- их л нямбай эхэлж байгаам байна даа..

Амарсайхан ах- хэхэ. тоолбол, төөлбөл хэр их хөлс асгараам бол?

Бороо- Сайхан хэлжээ. Яг л үүнийг чинь хэлэх гээл мунгинаад суугаам гөхшин чинь.

Өөрчлөлт-Зүгээрээ, блогоо сайн хөтлөөрэй..

goodnessl

баярлалаа!

Zoloo!

Сургамжит өгүүллэг номноос авсан уу? Эсвэл сэтгүүлээс... Ямар ч байсан авсан газра вурьдах хэрэгтэй болвуу.. Хэрвээ номноос нь авсан бол.. Empathy хэвлэлийн газрын оюуны өмчийн бүртгэлд халдаж дээ. этр :P

Zoloo!

Аа .. дээд коммент дээр миний алдаа гарсан байна. тэр өгүүллэгийг өөрийн үгээр товчилж бичсэнийг чиьн бүрэн уншилгүй ийм коммент бичжээ.. Миний алдаа...

Anonymous

в итоге: восхитительно! а82ч