RSS

Эрүүл мэндийн даатгалаа яасан?




Би гэдэг хүн хувиараа бизнес эрхэлдэгийн. Тэгээд эрүүл мэндийн, нийгмийн даатгал төлөх эсэхээ шийдэж чадахгүй ная удаж байна. Учир нь: Эрүүл мэндийн даатгалд сар болгон мөнгө төлөөөл байна, төлөөл байна. Төлсөн шимтгэлээ өвдвөл л эргүүлж авна. Өвдөхгүй бол эргүүлж аваад ашиглах ямар нэгэн шанс байхгүй /зарим хүмүүс насаараа төлчихөөд нэг ч удаа эмнэлэгт хэвтээгүй байдаг л юм билээ/. Нийгмийн даатгал бол хөгширтлөө төлнө. Хөгширсөн хойноо л авч таарна байх. Ингэхээр өвдөх ч юмуу, үгүй ч юмуу мэдкү. Хөгшрөх ч юмуу тэрнээс өмнө талийгаад өгөх ч юмуу бас л мэдкү. Одоо үед төлж байгаа мөнгө нь дараагийн нэг нийгэмд хог болчиж ч магад... Улсад хэзээ авч хэрэглэхээ мэдэхгүй даатгалд мөнгө төлөх үү? эсвэл банкинд ч юмуу өөрийнхөө даатгалд зориулж мөнгө хадгалаад байх уу? гэж есөн жорын юм бодож суусаар өчнөөн хугацаа өнгөрчив өө.

Би олон юм шаардаж, хүсч байж магадгүй лдээ. Тэхдээ л
1. өөрөө өвдөөгүй юмаа гэхэд ойр донты хүмүүс маань өвчилөхөд даатгалын сангаасаа мөнгө гаргаад өгдөг байвал,
2. Хэн нэгэнд эрүүл мэндийн холбоотой хандив, сайн дурын ажиллагаанд өөрийнхөө данснаас мөнгө шилжүүлээд тусалчихдаг байвал,
3. өөрөө жижиг өвчин туслаа гэхэд заавал эмнэлэгт хэвтэхээ хүлээлгүйгээр эмнийхээ мөнгийг даатгалд төлсөн мөнгөнөөсөө төлдөг байвал уг нь зүгээр юм. Даанч өөрийнхөө нийт төлсөн мөнгөний баримжааг ч мэдэхгүй, юунд зарцуулахаа ч хянаж чадахгүй, бусдад шилжүүлэх эрх ч байхгүй учир төлөхөд харам хүрээд байх юм..

Харин банкинд сар бүр даатгалдаа зориулж /цалин сарын 500 мянга гэж бодвол 50 мянга/ 50 мянган төгрөгийг хийгээд байвал их зүгээр ч юм шиг. Ядаж л 1 жилийн дараа 600мянга болчино, дээрээс нь хүү, хүүгийн хүү гээд яваад өгнө. Хамгийн гол нь дээр хэлсэнчлэн бусдад шилжүүлж, жижиг гэлтгүй эрүүл мэндийн холбоотой хамаг юмандаа зарцуулчихна, зардалаа хяначихна. Даанч банк нь дампуурчуул гэцүү л юм болно байх.

За би буруу ярьдаг мунгинуу хүн. Нарийн ширийнийг нь сайн мэдэхгүй ч хар ухаанаар харьцуулаад харвал нэг иймэрхүү. Гадны зарим нэг орны даатгалын тухай харж байхад миний энэ хэдхэн хүсэл сонирхол байтугай их юм багтаасан байдаг юм билээ.

Ер нь над шиг хүсэлтэй залуучууд хэр их байдаг бол? Тэдний хувьд аль хувилбарыг нь сонгодог юм бол? гэсний үүднээс сэдвийг хөндөж байгаан.
Уг нь манай орны даатгалын систем нь өөрөө боловсронгуй, ядаж дээр бичсэн хэдэн шаардлагыг шийдчихсэн байсан бол дуртайяа мөнгөө төлөөд сууж байхийсан..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

18 comments:

yagtiimee

Наадах чинь бол Төрөөс явуулж байгаа жинхэнэ луйвар. Би бодоод байвал хэдэн сая төгрөгний эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн. Гэлээ гээд хэрэгтэй үед хувийн эмнэлэг орж өөрөөсөө өчнөөн мөнгө гаргадаг.

Улсын эмнэлэг орж үзсэн, чи овоо татвар төлдөг билүү гэсэн шиг харьцаж байна лээ. Саяхан манай нэг хамаатны эгч нурууны өвчтэй гээд улсын эмнэлэг орж л дэ. Тэгсэн нурууны өвчтэй хүмүүсийг хүлээн авч үздэг газар нь ганц ч сандал байгаагүй гэсэн. Өөрөөр хэлбэл тэр хүмүүсийг шийтгэж байгаа гэсэн үг.

Тэгэхлээр битгий татвар төл. Харин сар бүр өөрийнхөө нэр дээрх дансандаа хэдэн цаас хийгээд явчихсан нь хамаагүй дээр.

ҮЛЭМЖ

Ер нь бол даатгалаа төлж байх нь зөв гэхдээ тэр даатгуулагч нэг жилийн хугацаанд эмнэлгийн үйлчилгээ аваагүй өөрөөр хэлбэл өвчин тусаагүй байх юм бол буцааж тэр мөнгийг нь өгдөг байх ёстой. Тэгвэл бид ч бие эрхтэнээ хайрлаж гамнана шүү дээ

Давка

эрүүл мэндийн даатгал төлөх нь иргэн хүний үүрэг. Яг л татвар гэж багйаатай адил. Гэхдээ бидэн шиг хүмүүст тэрнээс буцаж ирдэг юм гэж одоо байхгүй байлгүй дээ. Ер нь энэ манай эрүүл мэндийн системийн доголдол юм бишүү.... Энэний оронд амьдралын даатгалд даатгуулсан нь арай илүү дээр гэж боджийно.

Idea

Үлэмжтэй санал нийлж байна. Бүтэн жил ч юм уу тодорхой хугацаанд өвдөөгүй, эмнэлэгт хэвтээгүй бол төлсөн мөнгөнөөс нь урамшуулал болгож буцаах өгөх ёстой. Тэгвэл тэр хүн чинь аль болох эрүүл байхыг бодно, эсвэл буцааж авсан урамшууллаа урьдчилан сэргийлэхэд зориулна шд. Фитнесст явах ч юм уу.

Түүнээс биш аль нэг албан байгууллага, компанид ажиллаж байгаа хүн татвар төлөхгүй байж болдоггүй юм бна лээ. Хүчээр цалингаас суутгадаг.

Ер нь манай эрүүл мэндийн даатгалын тогтолцоо үнэн утгагүй, ядаж насаар нь ялгавартай тогтоомоор. Жишээ нь 18-30 насныхан бол нэг их өвдөөд байх нь ховор, голдуу шүдний эмнэлэгт очдог байхад тэр нь дандаа хувийнх, өндөр төлбөртэй байх жишээний. Энийг дандаа л ярьдаг мөртлөө хуучин тэнэг зарчмаараа яваад л байхын дургүй хүрмээр. Зөндөө л бичсэн, бас нэмэр алгөө.

A.Амарсайхан

Төлөхөө болихоор шийдлээ.

Гэвч Эрүүл мэндийн даатгалыг хүчээр авчихдаг биз дээ?

Amgaa

Энэ талаар ёстой бодож үзээгүй юм байна шүү.

Anonymous

Хүчээр авдаггүй шүү дээ. Удирдлагатайгаа тохиролцоход л болно. Чамд төлөх давхар даатгалаа өөр зардалдаа зарцуулна биз. Удирдлагад чинь бол бүр л сайн шүү дээ.

Мөнхбаяр

GUMP

За энэ миний л бодол шүү. Нийгмийн дахин хуваарьлалт гэж байдаг. Аливаа нийгмийн ядарсан зүдэрсэнээ авж явах үүрэг тодорхо хэмжээгээр хүн бүрт байдаг. Энэ үүргийг гүйцэлдүүлж байна гэж үздэг. мөн эрсдэлээс хамгаалдаг гэж үздэг. Эхнийхэд залуус өвдөх нь бага тул бидний даатгалын мөнгөөр нийгмийн эмзэг хэсэг болох ядуу, хөдөлмөрийн чадваргүй иргэдийн эмчилгээнд зарцуулагдаж байдаг. Энэ нь би тэрний хандивт тэдийг өгсөн гэж цээжээ балбахаас өөр. Мөн бид хэзээ нэгэн цагт өвдсөн тохиолдолд удаан хугацаагаар өвдёөн үед бид даатгалаар л амь зуудаг. Одоо хүмүүс хувийн эмнэлэгт үзүүлж байна гэнэ. тэнд үзүүлэх чадалгүй олон мянган хүн даатгалаа бариад хэдэн өдөр оочерлож байж үзүүлж эмчилгээ авч байна. Хэрвээ тэд даатгал байгаагүй бол банкинд сар бүр мөнгө тушаахаасаа илүү талхны мөнгөндөө зарцуулах байсан биз. тэр үед тэднийг хэн эмчлэх вэ. Алиьваа хууль нийгмийн аль нэг хэсэгт биш нигмийн олонхын сайн сайхны тулд батлагдсан байдаг. Эсүүл халамж авах шаардлаггүй чадалтай залуучуудад л зориулж нийгмийн даатгалаа өөрчлөх ёстойн болуу

Зиак үглээд хөгширч байна даа би ч би нээрээ нярав эдийн зүасагч биш шүүү пан гөрёий шүү

flower_13

Сүүлийн үед олон талаас нь хар гэдэг үгийг хэлэх дуртай болоод байгаа. Сайнаар харвал сайн зүйл зайлшгүй харагдана эсрэг нь бол ойлгомжтой.

Энэ асуудалд бол Гампын бодолтой ижил зүйл бодогдог.

Pearle Deppsu

Нэрийн данс билүү нэг тийм юм яриад байсан даа.

Нэг л том шуудай руу Монголын бүх татвар төлдөг хүмүүсийн мөнгийг хийгээд л байдаг хийгээд л байдаг. Наснаасаа өмнө чадарсан гарууд одоо яая гэхэв болоод л ...

тэгсэнээс өөрийн данс руугаа хийгээд л тэтгэврийн наснаас эрт байхгүй болсон хүний хүүхэд, эхнэр, хөгшин настай аав ээж нь тэр мөнгийг нь авдаг.

ийм л байвал ок л доо уул нь.

Javkhlan

Би бол төлөх нь зөв гэж бодоод байдаг юм. Би өвдөөгүй зовоогүй байлаа гэхэд өөр өвдөж зовж байгаа хүмүүс цаана олон байгаа шүү дээ. Миний төлсөн мөнгө тэдний эмчилгээнд явж байг. Тэр нь заавал хамаатан садан байх нь алба биш л дээ.
Бусдаа бас бодох хэрэгтэй шүү дээ. (бусдаа гэж дарга нарыг хэлээгүй шүү)

Orgio

хамгийн гол нь бидний нийгмийн эмзэг давхаргад ч юм уу, өөртөө ирээдүйд учирч болох өвчин зовлонг эрүүлжүүлэхэд хэрэглэ гээд татварт тушаасан мөнгийг ямаагаар дамжуулж саналын тоогоо нэмэхэд зориулж байгаа нь утгагүй юм даа. нэмээд сайн эмнэлэг, тоног төхөөрөмж аваад гадаадад эмчлүүлээд байгаа хүмүүсийг эндээ эмчилдэг болбол, аль ч эмнэлэгт хүнд сурталгүй сэтгэлээрээ эмчилдэг болбол даатгал төлөхөд бэлэн байна.

болжгоно

за хэдэн үг нэмэрлэхгүй бол болохгүй юм шиг санагдаад биччихлээ, ккк.

юу шдээ. гүй яахав, одоо та хэд бүгд залуу улсууд барагтай бол өвчин зовлон тусахгүй, сайхан байгаад байж болно. аа гэхдээ өвчин гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг эд учир насаараа эрүүл яваад байгаа хүн байх авч өнөөдөр эрүүл байж байгаад маргааш нь аваар осолд ороод тахир дутуу болчихсон ч хүн байх.
мөн түүнчлэн даатгалын систем гэдэг чинь зүгээр л хэн нэгнээс учир зүггүй мөнгө татаад л тэрийгээ хувааж идээд суугаад байдаг эд биш шдээ. нэг ёсондоо эрүүл хүмүүсийн төлсөн төлбөрөөр буцааж өвчтэй улсуудыг эмчлэх эмчилгээнд зарцуулагддаг гэсэн үг. эм эмчилгээний төлбөр барууны орнуудад хир өндөр байдгийг мэдэх үү. ганц нэг үзүүлээд шинжилгээ хийлгэхэд л хэдэн мянган дойлуур өлхөн гараад л явчихна. тэр үед даатгалгүй бол бүх төлбөрөө өөрөө төлөх болно. да ялангуяа нялх нойтон хүүхэдтэй айлууд бол эрүүл мэндийн даатгалгүй бол тэгээд л амьдаараа тамлагдана гэсэн үг.
мэдээж хэнд ч гэсэн зүв зүгээр л хоосон төлбөр төлөөд байгаа мэт санагдах нь аргагүй. үүнийг төрөөс явуулж байгаа луйвар гэвэл ёстой тэрэн шиг худал юм байхгүй шүү. манай улсад даатгалын систем нэвтрээд худалч хүнд 30 аад жил болж буй гэхэд одоог хүртэл хүмүүсийн ойлголт дийлэнхи нь буруу, үүнээс үүдэн ихэнхи буруугаа муу л бол нөгөө төр засаг, дээдэс түшмэд лүүгээ чихих нь их. буруу буруу бүхэн бусдын буруу биш, буруу бүхнээ дор бүрнээ засаад л гүйчихдэг бол бас уул нь зүгээр юм байгаан.
төрөөс зохион байгуулах хамгийн эхний арга бол ард иргэдэд эрүүл мэндийн даатгалын талаархи ойлголтыг дээшлүүлхэд л байна.
сайны хажуугаар саар, элдэв маапаантай даатгалын компаниуд хаа сайгүй байгаа.
үүнээс ард иргэдээ хамгаалаад сэрэмжлүүлээд өгчихдөг, эрүүл мэндийн системээ даатгалын татвар төлөгчдөд зориулан үйлчилгээг нь сайжруулах, даатгалтай бол эм худалдаж авхад тодорхой хөнгөлөлт үзүүлэх, эмчилгээ үйлчилгээний газруудад очер дараалалгүй хүлээж авах гэх мэтээр харж үзхэд болоод явчихаж байгаа юм.
татвараа төлөх нь иргэн хүний үүрэг гээд дээр нэг хүн хэлжээ, бас гамп зөв юм бичиж. бүх юмаа бэлэнчлээд үнэ төлбөргүй хүртчих юм сан гэж боддог хирнээ, үүнийхээ төлөө тодорхой хэмжээний татвар төлхөөс зайлсхийх яав ч болшгүй асуудал бөлгөө.
нийгэм гэдэг чинь эрүүл саруул залуучууд нь хөгшид хүүхэд, өвчтэй зовлонтой бусдыгаа татаад явдаг уялдаа холбоотой ажгуу.
за баахан юм биччих шиг боллоо, болгооно уу.
kkk

Javkhlan

aimaar urt comment hehe

Mika

Улсын эмнэлэг аятайхан бол ч бүх хүн л үзүүлэх байхдаа тэ. Зөвлөсөнд баярлалаа

Үлэмж- Сайхан санаа байна шүү. Хүн даатгалаа сэтгэл хангалуун төлж байх нэг арга байна шдээ

Давка- Эргэж ирэхгүй болохоор л харамсмаар байгаан. хэхэ
Тэр амьдралын даатгал нь юу ийн?

Адьяа- Харин тухайн компанид ажиллаж байгаа бүх хүн даатгалд хамрагдах ёстой гэсэн хууль байдийм байна лээ. Тэхдээ хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс бараг л төлдөггүйм байналээ..

Амарсайхан- Тэхдээ сайн тал бас байгаа л байх

Амгаа- харин хааяаа ч болов иймэрхүү юмнуудаа бодож байвал зүгээр юм шиг л санагддаг болоод байна.

Мөнхбаяр- Ямар нэгэн юмнаас холдох, бултах боломж хаа ч байдаг л байх тэ

Гамп- ойлголоо. сайн тал нь гэвэл арай гайгүй даатгалаа төлөөд явж байгаа нэг нь чадку байгаа хэсгийгээ татаж явна гэсэн үг юм байна тэ. Тэхдээ даатгалаа төлж чадку байгаа хүмүүс чинь яаж эмнэлэгийн тусламж, үйлчилгээг авдаг юм бэ??

Цэцэг 13- Мэдээж сайн тал их л байгаа байх. Тэхдээ хөгшинд нь сайн гэх мэдээлэл ер байдаггүйээ

Mika

Дэппсү- Тийм шүү. бас л дажгүй санаа байна. Ер нь хүнд биш өөртөө л хэрэглэе гэвэл хувийхаа дансанд хийх нь хамгийн зөв алхам шиг байна

Жавхлан- Чиний төлсөн мөнгийг өөр хүмүүсийн эрүүл мэндэд зарцуулж байгаа нь үнэн болвуу?

Оргио- Харин тиймээ. Яг зарцуулагдах ёстой юмандаа явж байна уу, үгүй юү гэдэг их сонин байна. Бидэнд даатгалын, татварын тогтолцоогоо боловсронгуй болгоод, сайн тайлбарлаж байх нь төрийн үүрэг байх тэ?

Болжгоно- Төрөөс бидэнд системтэй мэдлэг өгөхөөр мэдээлэл өгөхгүй болохоор энэ тал дээр муу байгаа нь үнээн. 30 жил болсон гэхэд би ч гэсэн ийм муу мэдээлэлтэй явж байгаа нь тоогүй юма.

Жавхлан- Хэлээд юүхэв. хэ хэ

Anonymous

хэ хэ хэ. та нар жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулчихаад бүтэн жил ямар нэгэн аваар осол гаргалгүй яваад тэр мөнгөө буцааж авдаг билүү. үгүй биз дээ. Болзошгүй эрсдэл тохиолдсон тохиолдолд л гэж энэ мөнгийг төлдөг. дараа жил нь би осол гаргаагүй юм чинь өмнөх жил даатгуулсанаа авья гэдэггүй. эрүүл мэндийн даатгал үүнтэй чинь яг адилхан. Даатгал гэж юу гэдгээ нэг бодож үзэх хэрэгтэй юм биш үү

dong dong23

coach outlet store online
coach outlet
nfl jerseys wholesale
true religion outlet
nike roshe flyknit
oakley sunglasses
toms shoes
ray ban sunglasses
michael kors outlet
coach factory outlet
oakley sunglasses
jordan 13
true religion outlet
ed hardy clothing
cheap jordans
michael kors outlet clearance
air max 90
toms shoes outlet online
coach factory outlet
coach outlet store online clearances
louis vuitton
rolex watches
gucci outlet
true religion jeans
louis vuitton
nike free run
adidas uk
air jordans
celine handbags
hollister clothing
louis vuitton handbags
louis vuitton handbags
christian louboutin outlet
jordans
ray ban sunglasses outlet
nike air max
oakley sunglasses
replica watches
cheap jordan shoes
timberland boots
20166.24wengdongdong