Ойрд хараад байхнээ том жижиггүй нүл хаврын синдромтой хүмүүс. Их дурлах бас их дэмүү шдээ. Дурлал гэдэг чинь сохор байдийн, сохор юм бол яагаад сохорцийн, дурласан хүн яагаад солиотой аашлаад байдийн гэдгийг синдромтсон улс сайн мэдэж байх хэрэгтэй. Яахав, сонирхуулах үүднээс уншисан юмаа бичлээ. Эх сурвалж нь: Эмпатигийн номон дээр байсан юм.
Эрт дээр үед Солиот, гэнэн, хайр, худалч, шудрага, дурлал, атаач гэх мэт хүний хамаг л байдаг зан чанарууд хийх юмаа олж ядан нуугдаж тоглохоор болжээ. Тэгээд нуугдсан зангуудыг солиот олохоор болов. Солиот тоолж эхлэв. 1, 2, 3... Бүгд л өөр өөрийн аятайхан газраа нуугдав. Харин тоолж дуусах үед дурлал ганцаараа нуугдаж амжсангүй. Яаааг 100 гэх мөчид дурлал сарнайн талбайд ороод нуугдчив.
Нөгөө солиот чинь тоолж дуусаад хамгийн түрүүнд залхууг, дараа нь шударга, тэгээд хайр гэсээр бүгдийг нь оллоо. Харин дурлал л ганцаараа олддоггүй ээ. Олдку болохоор нь солиот уурлаж эхлэв. Гэтэл атаач зан олдку байгаа дурлалд атаархан "сарнай талбайд дурлал нуугдсан" гээд солиотод нууцаар хэлчихэв. Үхлтээ ууралсан солиот дурлалын байгаа газарлуу жад барин гүйснээ дурлалыг олоод, шидчив. Шидсэн жад нь очисноо дурлалын нүдрүү оночиж гэнэ. Дурлалын нүдийг сохолсноо мэдэнгүүтээ солиот үнэхээр харамсав. Гэтэл дурлал өөдөөс нь: "чиний миний нүдийг төлж өгч чадку л юм чинь насаараа миний нүдийг орлон хөтөч хий" гэжээ.
Ингээл дурласан хүн сохорсон юм шиг болж, солиотой зан гаргадаг болсон гэнэ лээ...
Аргагүй шдэ. Нэг солиотой юм дурлалын нүдийг сохолоод дараа нь өөрөө нүдийг нь хийгээд явжугам чинь.
За тэр ч яахуу. 4 сарын 1нд хуурсан, хууртсан хүмүүсийн тухай нэг бичкээн юм нөхөөд биччий.
3,4-р хорооллоос 1-р хорооллын Хархорин руу явах микроны кондоктор орилж байгаа нь: Хар хорин 200, хар хорин 200. Тэгсэн чинь хүмүүс пир хийгээл дүүрчихсэн. Учир нь тэндээс 300 төгрөг байдийн. Хүмүүсээ дүүргэж аваал хаалгаа хаагаал хөдөлсөн. Хөдлөөд мөнгөө хураасан чинь бүгд л 200-г өгч байна аа.
Харин кондоктор: 300 шдэ. 100-аа нэмээд өгчих.
Хүмүүс: - 200 гээздээ?
кондоктор: - 4 сарын 1-эээн. 100-аа нэмчих. Хүмүүс уурласан чинь "4 сарын 1нд ууралдгүй ийн. би таныг хуурсын.." гэсээр байгаад бүх хүнээс 300 төгрөг авчиж байна шдэ. Кондоктор бол угаас сэргэлэн гэмээр нөхөр байна лээ. Тэр микронд суугаад хууртсан хүмүүсийн нэг нь би болой. Ер нь энэ арга их зүгээр санагдсан шүү. ккк
8 comments:
Дурлалыг солиотоор хөтлүүлэхээ болиуллая аа ...
4 сарын 1 нд хууртагдаагүйм мөртлөө 2 нд нь хууртагдсан зарим хүмүүс чадая л гэж бодвол мартадгүй бодсоор явдаг юм шиг байгаам.
Koндуктор ч сэргэлэн юмаа.
Дурлал бас нүдтэй гэж боддог юм. Мэргэжил нэгт анд минь сул зөнгөөр нь тавьчихвал хонон өнжин уугаад балрах хүн. Тэгтэл бурхан түүнд үргэлж хойноос нь гүйж засч залж байдаг хань заяасан байгаа юм даа.
Тэгэхээр дурлал бас нүдтэй байж болох талтай. Энэ талаар судалгааны бүтээл хийе байз.
тэр дурлал салгалсын бултаж мэдэдгүйн байхдаа. Манай тэнд нэг хараагүй өвөө байдын хөөе дурлалаа гэж байя даа.
Сохордын бол дурлалтгүйм байна. Нүдний эм тариа үнэтэ болсон цагт тэгээд ч сохор байх ямар олиг байв гэж таяг барьчаал
xexexe,
ta ch yostoi lag xuurtsan baina shdee.. Yasan sergelen konductor ve..
hehe, huurtkuu baij boloh l baisan. bi mika-d zondoo l helsen. urid odor ni umartal ni huurch beltgel hiij hiij yavuuljaahaddaa, kkk
Дурлал гэдэг харалган, сохор хэрэггүй хог дөө ер нь...
Гэхдээ цаг үргэлж энэ Монголын Охид хүүхнүүдээс болж байнга дурлахын.ядаргаатай..юугаа хийж ийм хөөрхөн төрдөг байнаа..
huue copy past hiij bolkuu waina.
Үнэн үү?
Post a Comment