RSS

Ганц хоёр гурван заваан юм..

Цэцгээ усалж байгаад харсан чинь дотор нь нүдэнд харагдахтай, үгүйтэй жижигхээн хорхой явжээн. Хараад ер айсангүй. Харин тэр хорхойг алах хэрэгтэй болвуу? ингээд байж байвал зүгээр үү? гэдгийг мэддэггүй. Хорхойноос айх гэснээс би ёстой хулгана харвал үхтлээ айдаг. Надаас холхон байж, ер нь надтай битгий тааралдаасай гэж боддог юм. Өдрийн цайгаа уухаар цугларсан харх аятай том оготнуудыг харах ч бас муухай. Тэд чинь бас хүн шиг хоол олдохоор газар тодорхой нэг цагт цуглаад овоорч овоорч байгаад тардаг амьтад байна лээ. Хулганаас айгаад байдаг мөртлөө болжмороос ерөөсөө айхгүй юм. Гадаад төрх байдлыг нь хархаар хулганаас ялгагдаад байх юм бараг алга. Сүүлгүй, тэхдээ далавчтай. Өнгө мөнгө, царай зүс, хөдөлж барьж байгаа энэ тэр бол тэр чигээрээ оготоно...
Жоомноос бол айхгүй ч гэсэн аягүй гэгчээр бие зарсхийгээд явчиж байгаан. Урд зүгийн жоомнууд бол ёстой том, хурдан, нисдэг есөн шидтэй гэхэд болно. Зун гадаа суужаахад нэээх том, бүдүүн амьтан нисээл ороод ирнэ. Тэгээд газар буухаар нь дээрээс нь гишгээл алах гэхээр мангар хатуу. Гэрийн тавчик, зөөлөн ултай гутал бол хэлбэрээр нь бондойгоол явчина. Тэгэнгүүт дотор сонин болоол.. Хор цацахаар аягүй хурдан гүйгээд алга болчино. Нэг гэхийн завдалгүй дээр, хороо цацахын завдалгүй доор гүйж байх жишээтэй. Оноод хэд сайт шүршээд авбал ямар ч байсан үхнэ. Гэхдээ газар дээрээ биш. Хархаас зэвүүн амьтан.. Тэд нартай харьцуулбал манай Монголын жоом, хулганууд хажууд нь ёстой хөөрхөн, эгдүүтэй харагддаг болж.
Надад авсан зурагнууд байгаа. Тэхдээ ёстой өрвийсөн заваан амьтад учраас блогтой тавиад яахийн гэж бодлоо. Аягүй бол уншиж байгаа хүмүүс юм хум идэж байхдаа уншчуул бөөн гай.
За тэрч яахуу, энэ цэцгэнд яваад байгаа ногоон, шар өнгөтэй 2 хорхойг устгах хэрэгтэй юү?

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

14 comments:

tagnai

Ёоо энэ хорхой шавьж заваанаа. Наад 2-оо устгаа. Хамаг цэцэгий чинь идээд дууслаа.

Хангайхүү

Харин ч исэргээрэй цэцгийн чинь хөрс нтрыг нүхэлж агааржуулдаг бол яанаа хэхэ ...
Цэцгийг тань идэхгүй байхаа гэж боджын. Тэр гуталын ул хэлбэр ортол гэхлээр айхтар жоом байхнээ хэхэ...

Sunny

Хэлбэрээр нь товойгоод гараад ирсэн таавчикыг бол өмсөх бүрт тэр гашуун түүх бодогдоно биз. хэхэ
Тэр цэцэг идээд байгаа хоёрыг эртхэн устгасан нь дээр байх өө, нэг мэдэхэд нөгөө хоёр чинь геометрын прогрессоор үржихсэн байвал яана

ҮЛЭМЖ

азаар А үсгээр эхэлсэн амьтны нэр хэлсэнгүй. бусад амьтнаас бол огт айхгүй шүү дээ.

ҮЛЭМЖ

өө би Deppsu байлаа энэ дээрх

3apaa

Пухахахахаха... Болжмор харх хоёрын тухай хэсэг чинь гоё байлаа.

tatah

medeej ustgah heregtei, uchir ni chinii urgamal 2 3 sariin daraa gehed zasrahgui uheh bha,

chi nad tsetsgee 2 sar gadaa avaachad suulgachuul esvel Nogoo "Orgoo deeshee" nuud olood tavichuul arildag. deer ni chi ugaas mgl.d bdggui shig sanagdana.teheer agaar ni chiigtei daj bha. :d

hundetgen yslov.

Idea

Хаанаас ч билээ "Чийгийн улаан хоёр зүрхтэй" гэж уншаад аймар эвгүйцсэн шд. Багадаа тэрнээс чинь үхтлээ айдаг байлаа. Бороо орсны дараа хаа сайгүй... Дүүтэйгээ хэрэлдэхээр тэрмуу намайг чадах гээд өнөөхийг бариад гүйнэ. Хэрэлдээгүй үедээ болохоор "Юунаасаа айдгийн. Дан шороон биетэй хөндий амьтан шд. Хатаал шороо болчино" гэдэг байсын. Тэгээд зүгээр л шороо гэж боддог байсан чинь дотор эрхтэнтэй, бүр хоёрын хоёр зүрхтэй... хэхэ

Ер нь урт нарийхан амьтнаас би гөл авдын. Могой, гүрвэл, бас тийм хэлбэрийн өтнүүдээс. Харин бондгор бандгар хэлбэртэй юмнаас бол нээх үргэж цочоод сүйд болдоггүй. Бөөрөнхий өт, том жоом, хулгана харх эднүүс бол урт нарийхан хэвлээр явагчдын хажууд цаанаа нүдэнд дулаахан ккк.

Jenni

:) bid 2 blogiinhoo hayagiig solison shuuu. PLEASE UPDATE
http://beckjenni.blogspot.com

Э. Баярсайхан

Хавар цагт аливаа амьтны амийг таслах, ургамал, цэцгийг зулгаахыг хориглодог юм.

Amgaa

Айдаг амьтан адилхан л юм байна.

gegeen

Idea-n blogt neg gogo bichleg baigaa, yag goyo naiz zaluu geed l yariad yavj baisan chini joom baisan baigaam daa, hehehe

Anonymous

Earn tons of cash online selling ebooks/software.

Start Earning right now!

Mika

Тагнай- хэхэ, харин хамаагүй усгачиж болжээнуу, гүй юү

Хангайхүү-Цэцгийг ч идчихгүйхэн л байна. Нээрээ чиний хэлснээр байвал яахуу,кк

Санни- Олон хэлбэр гаргаад ирхээр тэр түүхийг тоохоо болино лдоо.

Үлэмж- А үсгээр эхэлсэн гэж "ААЛЗ" юмуу? Аалз алуул одоо цагт 15000тай болий шүү.

Зараа- газар явжаагаа болжморыг хальт хархаар хулгана байна гэж бодоод нам зочидийм чэн.

Татах- Өргөө дээшээ гэж бодис юмуу хө?

Адъяа- Чамайг үгэнд орохгүй байвал чийгийн улаанаар л сүрдүүлж байхаас.ккк

Женни- ойлголоо

Баярсайхан- түгүүл зун л зулгааж эхлэе тэ.

Амгаа- 2уулаа хамт байдагсан бол тэд нарыг хараад ханьтай зугтах байж шүү.хэхэ

Гэгээн- дээр үед нээрээ тэр бичлэгийг нь уншаад нилээн инээж байсым байна шүү