RSS

Сонгуул, сунгуул



Сонгуулийн эрклаам эхэлснээс хойш зурагт үзэх сонирхол навс буураа явчив. Яачив ийчив гэхээр яг хэлчих шалтаг олдохгүй ийн. Ер нь ингэж бодохиймаа би. Сонгууль гээд хамаг мөнгөө бараад радио, телевизээр үзэх юмгүй болтол нь өөрсдийгөө сурталчлаад, нэг нэгнээ муулаад байх хэрэг байгаа ч юмуу, үгүй ч юмуу тэр 2-т. Тэртэй тэргүй Энхбаяр, Элбэгдорж 2-г танихгүй хүн Монголд байгаа биш. Хайран мөнгө, хайран мөнгө. Бүүр цацмаар санагдаад сууж чадкум бол цөөхөн, чанартай л юм гаргуул зүгээр санагдаад байхийн. Өдөр шөнөгүй нэг нэгнээ доош нь хийсэн, зөрсөн, хутгасан, дайрсан, давшилсан, гүтгэсэн, гүтгүүлсэн юм гаргаад байхаар энгийн над мэт нь залхах юмаа үнэндээ. Тэгээд ч хоорондоо , тэр дундаа зурагтаар балайраад хэрэлдээд байхаар юуных нь суртчилгаа болохов дээ гэж бодхийм.
Энхбаяр бол өчнөөн ерөнхийлөгч хийцэн хүн. Тиймээс тухайн албыг хашсан хугацаандаа яг юу хийсэн, тэр нь хүмүүсийн амьдралд ямар хэрэг болсон, ямар ажил дуусаагүй үлдсэн, тэрийгээ хэрхэн хийх талаараа сайхан ТАЙЛАН тавьчихад л ерөөсөө тэр хүний хамаг Пи-Ар болчмоор. Тэрнээс биш одоо яг хийх гэж байгаан, юу хийлгэмээр байгаагаа бичээд явуул гээд байхаар үнэмшилгүй санагдаад хэрэг алга. Өнгөрсөн жилүүдэд "хийнэ дээ гэж бодожээсийн" гээд явсийм уу хаашаа ийн.
Элбэгдорж бол бас л өчнөөн дээгүүр алба хашцан. Ерөнхий сайд байхдаа би ийм юм хийсэн, УИХ гишүүн байхдаа энэ энийг хийсэн гээд бас сайхан ТАЙЛАН тавьчуул тавьчмаар шдэ. Яахав ерөнхийлөгч хийж үзээгүй болохоор ямар ямар ажил хийх гэж байгаагаа хэлэх нь зөв лдөө энэ хүний хувьд. Тэхдээ би ганцхан юмыг л ерөөсөө ойлгохгүй байгаан: "АРДЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧ" гэж яг юуг хэлээд байнаа?? Одоогийн эрх баригчид чинь бүгд л ардчилалын чигийг барьдаг хүмүүс шиг санагддаг. Ер нь бол энэ 2 хүн 2уулаа Монголд нилээн юм хийсэн байх.

Миний толгойд хэд хэдэн юм эргэлдээд байгаа.
1. "урьд нь өчнөөн хугацаа байхад хийгээгүй байж одоо хийж чадхуу?" гэсэн бодол Энхбаярын эрклаам явхаар төрөөд байгаа. Нэгэнт л хийгээгүйм чинь дараа хийнэ гэвэл шал худлаа. Тиймээс шинэ хүн гаргаад хийлгээд үзвэл арай дээр ч юмуу.
2. Элбэгдорж урьд нь нилээн хэдэн удаа амнааса болж нэнтикэнд орж байсан. Жишээ нь нөгөө "гошигоруулаад".. Тэгэхээр бас сайхан ярьдаг хүн юу ч гэжийж магад ч юм шиг.
3. Баяр хийсэн юмнаас нь харахаар өөлөмгүй санагддаг юм. Тэгээд Баярын засгийн газрын хийгээд, явуулаад байгаа юмнуудыг Элбэгээ гараад нураагаад, няцаагаад байх вий. Энхбаяр арай түшиг болох юм болуу.
4. Энхбаяр гэж нөхөр ерөнхийлөгчид ерөөс тохирохгүй, УИХ хавьцаа байвал арай илүү байх ч гэж бодхийм...
За за манай сайхан залуус өөрсдөө сайхан бодож байж сонгуул, сунгуулаа өгөөрэй. Би ч энэ жил ерөнхийлөгчийн сонгуулийн тухай уртаашаа өргөөшөө ганцхан бичлэг хийнэ гэжийснаа хийлээ. Та нөхөд бас өөрийнхөө хэнд санал өгөх, яагаад тэгж боджоогоо талаар бичихгүйюү тэ, хө хө хө.

Гэснээс манай гадаадад суугаа Монгол залуучуудаас "сонгууль өгч чадахгүй нь, манайхан энийг дэмжээрэй" гээд нэг УРИАЛГА ирүүлсэн юм. Бодууштай юм нилээн бичсэн байсан. Ганцаараа хадгалаад яахав. Эндээс татаж аваад хамт уншаарай.

Сонгууль аятайхан, луйвар муйвараас холхон, иргэд нь идэвхтэй байгаасай билээ. 7 сар шиг юм дахиад болуул дэмий шдэ тэ. Жил дарааллаад бослого бололтой нь биш.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

22 comments:

Beck

Сонгууль гэж зөөлний тэмдэгтэй бичдэг байхаа :)

Mika

хүнээр сонгуул гэсэн утгаар биччихсэн юмаа. :-)

Erkardo

Хүнийг нь харж сонгох хэрэггүй л гэж би хэлээд байгаам даа.

Сонгуул гэж зөөлний тэмдэггүй бичсэн нь яг оносон байшүү кк. нээрээ л сүүлийн үед манай сонгууль сонгуул болоод байгаа шүү.

Бэкийг дууриагаад нэг алдаа засчихая уучлаарай найзаа. тэр дээр блогын зөвлөгөө гэдгийг блогийн зөвлөгөө гэж эм үгийн и тэй бичмээр л санагдаад ер болкүү байгаам даа кк

Хангайхүү

Мэдэхгүй юм даа Би улс төр мэдэхгүйлдээ гэхдээ энэ монголын нийгмийг хараад байхад нэг л биш ээ! Одоо арай шинэлэг АРДЧИЛАЛ нтр ээ гаргаад нэг үзвэл уг нь... алын болгон эмээ өвөөгийхөөрөө явхавдээ. хэхэ

Anonymous

enemy

Mika chi sov sonin yum bichsen bna daa yaagaad S.Bayar gej hiij buteesen gevel Elbegeee yum hiij buteesen l bx daa hamgiin jijken jishee gexed l tanii bichij yarix erh choloo chin 20 iodxon jiliin omno bxhui l bsan shdee

4. Энхбаяр гэж нөхөр ерөнхийлөгчид ерөөс тохирохгүй, УИХ хавьцаа байвал арай илүү байх ч гэж бодхийм...gej ugaasaa uls tord bx esgui hunshdee hoo boldog bol buudaad tsaash ni haruulchixmaar hunsdhee xoo

3.t er ni ch tegeed Enkhbayar erguuleed SOTS niigem baiguulax geed bgaa muu haashaa yum er oilgoxgui bgaashdee Bayariin zasgiin gazar ch gesen 1 l ih tetegleg ogson uls tiim bj taaraxgui biz dee erguuleed SOTS niigemee ta ner huseegui biz dee ain heheheh

Anonymous

enemy

harin Elbegee huvid bol demjij bgaa shuu Ardchilsan eronxiilogch geed bgaa ni ch gesen boljiinsdhee yaagaad boloxgui gej sain yarival Shar deeltei ah maani er ni SOTS taldaa eronxiilogch shdee hoo heheheh aimar uls torjson gesen hehehehehe
yu gedeg bilee gunee hundetgesen enemy_mgl_xxx@yahoo.com

Досу

elbegee darga dahadi songogdohgui teged terneesee bolj dahaid 7.1 shig yum hiivel yanaa ternees aijiina iim aiamr huniig erunhiilugchuur songuul odoo yanaaa

Sunny

7 сарын 1ний үйл явдлыг Элбэгдорж биднээр хийлгэчихсэн юм биш шүү дээ. Монголчууд олон жилийн бухимдалтай явсан нь үнэн, тэр өдөр сонгуулийн үр дүн зарим хүмүүсийн (миний ч бас) төсөөлж байснаас өөрөөр гарсан болохоор бухимдалд нь бүүр тос нэмээ биз. Тэгээд л талбай дээр олуулаа цуглалаа, олуулаа цугласан хүмүүс яадаг билээ, цугласныхаа хэргийг гаргая гэж бодно биз дээ. Би бол ийм л юм болсон гэж хардаг.

Түүнээс Элбэгдорж ч юм уу эсвэл Батзандан Магнай биднээр тэр жагсаалыг хийлгээгүй. Олон жилийн бухимдалд оруулсан хувь нэмрээр нь авч үзвэл Энхбаяр яах аргагүй жин дараад байгаа юм даа.

Энхбаяр ардчилсан сонгуулиар гарч ирсэн ерөнхийлөгч мөн үү мөн. (Hitler ч бас ардчилсан сонгуулиар гарч ирж байсым)Одоо бас ардчилсан сонгуулиар түүнийг олон жилийн турш монгол орныг эрхэндээ байлгаж байсан тэр их цаглашгүй ямбаас нь холдуулах алхам хийх эрх, боломж бидэнд байна.Ардчилсан залуучуудын өртөөлөх захиаХэн нэгний ятгалга, хатгаасаар биш өөрсдийн үзэл бодлоороо нэгдсэн залуус. Та ч бас нэгдэгтүн. We can make difference !Блог дотор чинь блог биччилээ сорри

Amgaa

Чухамаа чухам дахиад нэг 7 сарын 1-н битгий болчоосой.

ЗОРИГТ 8

мика мундаг мундаг

duraaraa

Хариуцлагатай хэрнээ бас л сонголт багатай байгаан шүү Тархи угаанаа гэж :( Misty

Anonymous

enemy

7sariin 1 7 sariin 1 geed l uchirgui aihiin novsh bi ch gesen 7 sariin 1 odor bj l bnsan shdee tenchee daxiad tiim yum bolson ch yaadag yum humuusiig ih luivardaad bval ugaasaa l tiim yum hussen huseegui bolj l taariishdee Mongoloo 1 saixan haraad bgaaarai Yag l Afrik iin zarim ulsuud shig l boljiigoo biz aziin afrik yum uu haashaa yum hahahahhahahaha

flower_13

Улс төр, сонгуулийн асуудлаар Бүү мэдээ сонирхдоггүй гэж хэлхээр тэнэг хүний тоонд оруулаад байгаан тэхээр аль эрт сонголтоо хийцээн иймээс хэн нэгэнтээ маргамгүй байна гэж хэлэх нь улс төрийн хэнээрхэлд автсан хүмүүст хэлэх зөв хариулт юм гэж бодож байгаа.

Нийгэм дунд амьдарч байгаа хүний хувьд өөлөх юм их ч өөлөөд шүүмжлээд өөрчлөгдөх ч биш, өөрөө өөрчилж чадах ч биш тэхээр урдах ажлаа мөрөөрөө хйигээд явж байсан нь дээр санагддаг.

sunnymn

Áèä àðä÷èëñàí íèéãýìä àìüäðàõ óó? áóöààä ñîöèîëèñò íèéãýìä îðîõ óó?
Ýíý õî¸ð ñîíãîëò áèäíèé ºìíº òóëãàðààä áàéíà. Áèä çºâ ë ñîíãîëòûã õèéõ õýðýãòýé.

sunnymn

Бид ардчилсан нийгэмд амьдрах уу? эсвэл эргээд социолист нийгэмдээ орох уу? Энэ хоёр сонголт бидний өмнө тулгараад байна. Хамгийн чухал нь бид зөв сонголт л хийх хэрэгтэй.

MW

Za tegeed songuuli duhuud ireheer mani hoyor nuhur neg negen ruugee nileen ih har PR hiih baih daa yaanaa.

MOONshine

Уг нь төрийн өмнөөс оготоно боож үхнэ гэдэг үг чинь анхандаа ТӨРИЙН ӨМНӨӨС ОГОТОНО Ч БООЖ ҮХНЭ гэдэг үг байсын бэлээшд

Mika

Эркардо- Блогын, блогийн 2-н аль нь зөв ийн хө? Би бас сайн гадарлахгүй л явна.

Хангайхүү- Чи бид 2л адилхан улс төрийн дунд будилдаг шиг байна. хэ хэ

Энэми- Би Элбэгээг хийсэн л гээд байгаа шдэ. кк
Гөхшин нь хамаагүй амьтан хүн буудаж барьж чадку лдээ. Тэхдээ чиний хэнийг дэмжих хэрэгтэй гээд байгааг сайн ойлгох шиг боллоо..

Досу- Өө, энэ хүмүүс чинь 7 сарын 1-ээс битгий ай гээд байхийм байна. Өөрийн сонголт өөртөө зөвөө гэж. Ямарч байсан бидний хувьд хариуцлагатай байхгүй бол ч..

Санни- Ойлголоо хө. Сонгууль үнэн зөвөөрөө л болоосой гэж бодхийн. Гэхдээ болохнуу гүй юү гсн.кк
Чиний энэ гадаадад суугаа Монголчуудад хүргэх захиаг бас олон хүнд уншуулмаар юм байна хө.

Амгаа- хэлээд юүхэв

Зоригт- Сайхан үгээ харамгүй бичсэнд баярлалаа.

Mika

Мисти- Чи Монголд одоохондоо байхгүй болохоор тархи угаалтын их зүйлээс хоцорч байгаа байх.хэхэ
Хариуцлагатайгын хувьд үнэхээр маргашгүй шүү.

Цэцэг- Нээрээ сайхан хариулт байна шүү. Хүмүүс напи напи хийгээд байвал туршаад үзнээ. Гэхдээ хө, мөрөөрөө ажлаа хиййгээл яваад байх нээх сайнгүй байхаа

Санням- Чамтай санал нэг байна. хамгийн гол нь хүний ятгалагад оролгүй өөрөө л сайн эрэгцүүлэх хэрэгтэй

MW- Чиний хэлснээр нилээн юм хийж байх дөө

Мүүншайн- Хэ хэ, нөгөө ёс заншил гэдэг шиг нэг нь гялс өөртөө ашигтайгаар засчиж дээ тэ.

arsun

үүл гарсан ч болоосой, бороо орсон ч болоосой

Б.Батзориг

Энхбаярын ярьдаг, хийдэг нь нэг л сонин. Их сайн хийж бүтээсэн зүйлүүд нь голдуу шашны талын зүйлс ч юм шиг. Элбэгээ хэдий популист ч гэсэн Энхбаяраас лав дээр байх.

Bold

Ardchilaliin toloo. Uragshaa. Getel Mongoliin ardchilaiig Elbegee toloolno geheer l sanal ogoh durgui hurchihlee.