RSS

Онд мэнд орсон

Өвөл, хавар, намараас илүү зун гэж хэлхээр хамаагүй гоё санагдаад байдаг юм. Хэлхэд амархан 3хан үсэгтэй түүн шиг улирал монголд байхгүй учраас тэр байлгүй.

Өвлийг өнөтэй, өнгөтэй, өөдтэй давхийсан гэж махийсны хүчинд санасандаа ямарчайсан хүрлээ. Тэгээд нэгэнт өвөл, хаврыг давсан юм чинь, зуныг, намрыг бас давах санаатай. Ингэж олон улирлыг олон давж чадсан юм чинь ирээдүйд бөх болж аврагыг бас давах санаатай байгаа гсн.

Зуныг хараад байхнээ гөөмөн сонин юм. Орой 6 цагын үеэр гэрийн гадаах садан дээр тайван амьсгалаад сууж дөнгөхөөр болж, Бор шар өнгөтэй байсан газар гадаргуу ногооноор дүүрч дээр нь хэд хөрвөөхөөр болж, хүмүүсийн явдал суудал хүртэл асар өөр болж.
Би бүүр ажаад байгаан. Агаарын темпертур нэмэгдэж, бороо асгарч, салхи салхилж, нар гарч байгаа цаг агаарын аль ч үед хүмүүсийн алхаа жингүүдэлд орчиж. "ингэтлээ сулидаа юу" гэмээр алхаа бол авхийм байхгүй удааршичиж. Аргагүй биз дээ хөөрхий, өвөлжин хурдан явсаар байгаад ядраа байлгүй тиймээ.

Хамаг хүмүүс удаан болохын цагт ганц чигсэн хүн хурдан байхгүй бол горьгүй гэж бодоод өвөл нэг роликтой болсон. Тэрийгээ чирээд гарч гулгая гэсэн харин талбай олддоггүй. Хаагуур хүмүүс гулгалдаад байгааг асууж сураглаад ч байдаггүй. Тэхээр нь гэртээ 2 өрөөний голд нэг л их ролик угласан, асар хурдан хүн яваал байсан, яваал байсан. Уг нь тэр жингүүдсэн олны голоор хурдан хурдан сүнгэнүүл их зүгээр юмсан. Даанч 4 хананы голд хичнээн сүнгэнээд нэмэр алга. Ер нь 4 уулын голд давхихийсан. Болуул тал газар роликоо унаад нахилзахысан гэж давархийн..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

7 comments:

Amgaa

Болдог бол дандаа зунаараа байгаад байгаасай гэсэн давархийн

dream

talbai orooch hu :)

asosexit

Скай дэлгүүрийн өмнөх талбай их зүгээр шд би хааяа тэнд охинтойгоо гулгадыншд чи бид хоёртой хамт гулгах уу эсүүл

Давка

Мика эгч минээ. Яагаад алхаа чинь удаашраад байгаа нь тодорхой штээ. Маамаагаа төртөл битий роликоор гулгаарай..... Хурдан хөөрхөн маамаа гаргаарай.....

iga

хэй хонгор минь ээ, юун гулгах вэээ та гуай, түрхэн зууртаа тайван азнаад тэвчээрэй суусан бай даа, тэгээд хүссэнээрээ хальтирч болно шд хэхэ.

Anonymous

Энэ эгч том гүзээтэй байж гулгаад байгаа юмуу даа? Өвөл ч онцгүй байсан даа. Ойр ойрхон час час хийлгээд л.

Зулаа

Anonymous

ehh. really like this