RSS

Байр тойрсон 3 тэнэг яриа


Нэгдүгээр тэнэг яриа:
Манайх нэг байртай. Байр нь урдаа саадтай. Саад нь 2 саравчтай. Саравч нь үргэлж архичидтай. Нөгөө уудаг хэд нь саравчинд аяга тавьдаг хүртэл газартай. Тэр аяганд хүрэх хүн гэж ер үгүй. Саравч нь цонхны доод хавьд байдагийг хэлхүү шөнө архи уусан хүмүүс зодолдож дуулалдаад унтуулахгүйг яаана. Вакум цонхтой айлд ч сонсогдохгүй байна гэж түүхэнд байхгүй. Нэг сайхан нартай өглөө СӨХ-н эгч сааданд нарлаад байжийн. Түүнтэй тааралдсан завшааныг ашиглаад:
Ми /Мика/: Энэ саравчинд өдөр шөнөгүй архичид цуглачихиймаа. Хөөгөөд явуулчиж болдогггүймуу?
Сөх: Архи ууцан байгаа хүмүүсийг чинь хөөгөөд байж болку юм. Зодож нүдчих гээд хэцүү штээ.
Ми: Түгүүл хорооны ч юмуу, эргүүлийн цагдаа нараар хөөлгөөд байвал яадийн?
Сөх: Цагдаа нар хүртэл айчдимаа.
Ми: Хэн ч хөөж чадку байгаам бол энэ саравчыг авчаач. Түгүүл иркү штээ.
Сөх: Улсаас тохижуулаад саравч хийгээд өгцөн болохоор хэвээр нь байлгахгүй бол болдоггүймаа. Харин ч гурван саравч байсны нэгийг нь танай байрны хөгшчүүдийн хүсэлтээр нэгийг нь буулгасан шдээ гэнээ. Цагдаа хүртэл айгаад ойртдоггүй даварцан архичидийг ядийн болоо? Тэгээд хэн хөөж явуулах болжийнаа? гэж баахан гайхаж хоцров..

Хоёрдугаар тэнэг яриа:
Нөгөө л нэг сааданд чинь нэээх гоё цэмбийсэн охин самар чөмөөд, маружин идээд суужээв. Тэгээд идэж дуусаад тамхий татав. Татаж дуусаад маружингийхаа цаас, иш, тамхины иш ид нараа сандал дээр орхиод босоод алхав. Самрын хог бол бүүр ярилтгүй газраар цацаастай. Тэхээр нь Ми эгч Хохаг /хог хаягчыг/ араас нь дуудсан чинь харж байнаа.
Ми: Хүүе, сайн уу?
Хоха: сайн, чи чинь юу билээ?
Ми: Би энэ байранд амьдардиймаа.
Хоха: аан, би ч гэсэн.
Ми: Чи энэ хаясан хогоо авахгүй бол амьтад шавчина даа
Хоха: Энийг цэврэлдэг хүн гэж байдаг биздээ?
Ми: Байлаа гээд бүгд хаяаад байж болку шдэ тэ
Хоха: Заа за гэснээ хогоо аваад сандлын хажууд байсан хогын саванд хаячаад явав. Манай урд саданд нилээн олон сандалтай, сандал болгон хажуудаа хогын савтай. Өглөө Оюунаа гэдэг эгч сайн дураараа гарч хогыг нь түүгээд цэв цэвэрхэн болгодог. Харин үдээс хойш нүл хог болцон байдийн. Тэгээд иймэрхүү бодолтой хүмүүс нэг алхаад хогоо хаячиж чадку салхи болохоор хийсээд хогоор дүүрчдийм болвуу гэж бодсон. Хүний хөдөлмөрийг уг нь уландаа гишгэнэ гэдэг шиг хогоор дараад хаячмааргүй л байгаам даа тэ.

Гутгаар тэнэг яриа:
Манайх нэг байртай. Байр нь хэдэн орцтой. Орц болгон нь нэг жижүүртэй. Тэр жижүүрийг Ожи /орцны жижүүр/ эгч гэнэ.Ожи эгч ойрд ажлаа дутуу дулимаг хийдэг болсон нь хэн хүний нүдэнд ил. Зун гарсаар орц нүл үмхий, лифт үргэлж заваан ялаа батгана шаваад салахаа больсоноор тодорхойлогдоно.
Ми:Орц аймаар үмхий байнаа
Ожи: Харин тиймээ
Ми: Цэвэрлэхгүймүү?
Ожи: Би ийм болгосымуу?
Ми:Би ч бас ийм болгоогүй, та цэвэрлэх ёстойм бишүү?
Ожи: Ийм болгосон хүмүүс нь л цэврэлдийм байгааз..
Манай байрны айл болгон СӨХ гэдэг газар сар бүр мөнгө төлдөг. Жишээ нь манайх сард 10200 төг төлдөг. Тэгсэн хирнээ өмхий орцонд угаартах шахам амьдарч байна. Бидний төлдөг мөнгөнөөс Ожи эгчийг цалинжуулж, тохижилт энэ тэрийг хийдэггүйм бол юунд зарцуулагдаад байдаг байнаа??

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

13 comments:

SUNshine

Ожи, Хоха хэхэхэ юун гое нэрнүүд өгсийн ккк. Нээрээ хаа сайгүй байр тойрсон хэрүүл байхымаа золиг гэж. Яг манай байрны гадаа юм шиг л санагдчихлаа

Anonymous

СӨХ-ийн мөнгөн дээрээ унжихгүй яасын. Манай байрны жижүүр нэг хэсэг байраа муу цэвэрлээд, тэгсэн нэг өдөр манай байрны хүмүүс бослого гаргаад, айл айлын хаалга тогшоод за бүгдээрээ нийлж байгаад мөнгөө төлөхгүй шүү за гээд. Би ч дуртай нь аргагүй хүлээж аваад ашгаараа ганц нэг пиво аваад ууцан. Тэгээд 2 сарын дараа орц цэмцийгээд ирэнгүүт мөнгөө төлж эхэлсэн шт. СэБи

Сэтгэгдэл бичигч гэж байгаам шүү

Досу

za ter suh tei bol yariad ch hereggui shuude yu hiisen ni medegdehgui sar bolhod 10n heden mayngaar neheel orood irdeg yu hiisiin geher bairnii tiim shugam ingeed teged geel hudla unen yum yariad l ortsnii jijuur bol unen atman ungu yastai iheehen yum heluul zoduulchih geel hetsuu shuu hetsuu

3apaa

Сто лайтай бичлэг болжээ. Мундак!!!

UUgantsetsegss

hehehe, saihan tovch, todorhoi niitlel boljee,

Tuka

Oji egchiin ner bol unen goydojee.. hehe

A.Амарсайхан

Сүүлийн үед сайдын буурьтай ожи гуай нар их болж байгаа. Өмнөөс том ярьж хэгжүүрээд л. Сүхээр цохиод ч унахгүй. СӨХ-ны даргын нагац эгч юм чинь

БОРОО

хэхэ үнэн үнэн. Над шиг сайхан загнахыг нь загнаад, хэрэлдэхтэй нь хэрэлдээд явчиж бай. Тэгвэл овоо үр дүнтэй байдаг юм. Тэхдээ тэр болгоныг загнаад явна гэвэл бас амждаггүймаа. Яриад ойлгохгүй гарууд шүү наадуул чинь.

Nomad Mongolian

1.Жаахан хүүхэдтэй байхад тэр архичид ч үнэн ядаргаа байхдаа.Жаахан хүүхэд амраахгүй байгаа нөхдүүдэд малтай харьцдаг аргаар харьцах хэрэгтэй байх хэхэхэ
2.Наадах чинь хаа сайгүй яридаг "тэнэг" зүйл л дээ.Манайд бүр сайн дураараа цэвэрлэдэг хүн ч байхгүй.
3.Нэг эрхтэн дархтаных нь холбоотон юм байлгүй.Тийм нөхдүүд чинь эвгүй шүү.Хамаагүй харьцвал нөгөө хотоо манадаг нохойгоо зодсонтой адилхан болчихно.Нохой бол зодсон гээд эзэнрүүгээ буцаж дайрдаггүй. Гэхдээ хүмүүн бид өөрсдийнхөө үйл хөдлөлийг таашгүй

ҮЛЭМЖ

За авгай хүүхэд сайн уу өө юу билээ нөхөр хүүхэд сайн уу ккк Зулзага том болжийна уу

ҮЛЭМЖ

За авгай хүүхэд сайн уу өө юу билээ нөхөр хүүхэд сайн уу ккк Зулзага том болжийна уу

smbr

Энгийн хэрнээ нэгийг бодуулж, хоёрыг ойлгуулсан сайхан бичлэг байна. Амжилт!

erdenen

xexe ineedtei bichdeg tovarish uu ugui yu :P