RSS

Review- Ajaxmaa & Goojuur

Энэ 7 хоногт Монголын Айтигийн ертөнцөөр Ажаксмаа, Гоожуур хоёр сайтын хооронд болсон янзүрийн ярианууд чих дэлссэн явдал байлаа.
Нэг талаас Монголд порно агуулгатай, зовхи нь өөдөө монгол эрчүүддээ зориулсан гэсэн уриа бүхий сайт болох Гоожуур.ком /архив/. Нөгөө талаас Германд хиймэл оюун ухааны чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийдэг, Монголын гайгүй сайн хакер гэгдэх Төгөлдөр буюу Ажаксмаа нарын тухай өөрийн дүгнэлтийг хийхийг оролдов.

Энэнээс үзэхэд: Гоожуур гэгч нөхрийн ах гэгдэх Соёлоо нь Гүүгэлд найзтай ба түүгээрээ дамжуулж Ажаксмаагийн блогыг хаалгасан болж таарах нь. Гэтэл Яахуу Групп дотор нэг ийм асуулт бүхий хуудас тууж явна. Энэ бичлэгийг хараад Соёлоо ах нь гүүгэлд найзгүй, найзтай байлаа гэхэд тэр нь хааж өгөөгүй байх нь. Мөн энийг асуусан ganbaab гэгч хэн бэ? аягүй бол Соёлоогийн дүү гээд байгаа гоожуур юмуу??
Хоёрт. Ажаксмааг айпи хаягаар нь хайж олоод сургуультай нь холбогдоод бүх мэдээллийг нь авсан гэж Гоожуур нөхөр бичижээ. Гэтэл Ажаксмаагийн албан ёсны мэдээлэл гэх Хантулга-н нийтэлсэн мэдэгдэл дээр Төгөлдөр өөрөө өөрийгөө хэлсэн гэжээ. Үүнээс үзхэд Гоожуур сайхан бүлтэрдэг нь тодорхой болж түүнд итгэж эхэлж байсан хүмүүст эргэлзээ төрүүлж эхлэв. Мөн GoDaddy гэдэг компаниар сайт хийлгэсэн. Тэр компани нь албан ёсоор хуулийн байгууллагад хандана гэсэн мөрт бичлэг дунд нь байсан. Түүний мөрөөр хайвал Гоожуур GoDaddy-с хост ашигладаг нь үнэн боловч сайт хийлгэсэн гэх баталгаа олдсонгүй. Хийлгэсэн байлаа ч Баасанжавын Соёлтулга-н төлсөн 9.95 долларын төлөө шүүхээр заргалдаад явахаар газар биш болж таарсан.
Гуравт. Гоожуур сайттай ямарч хамаагүй, зөвхөн санхүүгийн тусламж үзүүлдэг Соёлтулга болон Нандиа нарын Айпи-наас гоожуур дот комруу админ эрхээр орж байсан нь илэрсэн. Тэгэхээр Гоожуурыг хөтөлдөг хүмүүс нь тэд биш юм бол тэдэнтэй хамт нэг гэрт амьдардаг хэн нэгэн байхаас өөр аргагүй болов. Нөгөө яриад байгаа "дүү" нь юмуу? Түгүүл Гоожуур чинь Соёлтулгыхантай цуг амьдрах хүртлээ дотно байх нээ?? ..
Дөрөвт. Гоожуур сүүлийн бичлэгүүд дээрээ Ажаксмааг шахамдуулах, хүмүүст худлаа мэдээлэл цацаж, түүгээр ч барахгүй үр хүүхдийг нь хүртэл энэ хэрэгтээ татан оролцуулаж айлгах гэж оролдов. Харин үүний хариуд Ажаксмаа шинээр блог нээн албан ёсоор өөрийн хариуг бичсэн байв. Тэндээ эр хүний ёсоор өөрийгөө буруутай гэж цагдаад очиж мэдэгдэнэ гэсэн байхийн. Уншигч, дэмжигч нөхдийн зүгээс бол энэ маш харамсалтай мэдээ байлаа. "Гоожуурын өмнөөс ийм дэмий ём хийх шаардлага байгаа ч юмуу, үгүй ч юмуу?" гэсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүлэх шиг. Зарим нэг их мэдэгчийн хэлснээр бол Ажаксмаа 2-5 жил аваад гадны шоронд суух болтойм. Гэтэл байдал эсрэгээр эргэж харин ч сайн юм хийсэн гэсэн сайшаал сонсоод ирсэн байна лээ.

Төгсгөлд нь: Ажаксмаа буюу Төгөлдөрийн хийсэн зүйл, юманд хандаж байгаа хандлага нь гоожууртай харьцуулахад эсрэг тэсрэг санагдав. Би гоожуур байна гээд гараад ирүүл алуулж мэдэх болсон учир тэр хүн хэзээ ч өөрийгөө илчлэхгүй, бас хэзээ ч гомдол мэдүүлж чадку биз. Магадгүй тэр заазуур, п...а гэх сайтуудыг гоожуур өөр дүү нар ажлуулдаг байсан чим билүү хэн мэдлээ..

Минийхээр бол монголын тагнуул, эсүүл Германы цагдаагийнхан Гоожуур мэтийн садар самуун сайтуудыг Ажаксмаа мэтийн цагаан хакеруудтай нийлж цөөлжээвэл таарна.
Гоожуур, Ажаксмаа хоёрын үнэн дүрийг харж хэн нь хэн болохыг ойлгож Ажаксмаагийн талд ганхалгүй хатуу зогсохоор шийдсэн юм..

Гоожуурыг гоожуулчихлаа хө ..

Эх сурвалжууд:


http://tagnai.blog.banjig.net/

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

12 comments:

artgaa

Гоожуур худлаа. Би цөөхөн бичлэгий нь уншсан. Гадна өнгөнөөс нь илүү доторхий нь ойлгож, бас ч гэж хоосонгүй толгой гэсэн дүгнэлтэд хүрч л байлаа. Зургийн цомог нь бол харин зүгээр маньяк хүний л ажил. Эрүүл сэтгэлгээ биш. Хэзээ ч хэний ч хүндэтгэлийг хүлээж чадахгүй. Гэхдээ энэ явдлын дараа Гоожуурыг ингэж муухай зан гаргана гэж бодоогүй. Сүрдүүлж байна, хуурч байна, арчаагүй, аргагүй гоожуур шиг зан гаргаж байна. Гоожуур.ком-оосоо илүү, эсвэл өөр юм хийж ч чадах ч гүй юм байна.
Анхны өдөр нь Гоожуурыг дэмжиж байсоон. Одоо бол би Аяксмааг зөвтгөж байна.

Huhtolbot

Heniig ni hen gej demjih we dee. Songuulias hoish hund iteghee bolichood bgaa hoon bi.
er ni tegeed saihan muuhai ch baig humuus yumaa bichij l baig, bugsiig uhah hereg bgaa yum uu. Taltswal:
Gojuuraa chi shuu l gechii.

Anonymous

Гөхөө чи одоо яагаад байгаа юм бэ? Албаар зөрөөд байна уу

Bayana

Мөн сайхан бичжээ....

gegeen

aihtar analiz baishd, kkk.

Witness

Аяксмаа өөртөө таалагдаагүй хэний ч блогийг устгаж болно гэдэг л муухай санагдаж байна.

bbatzorig

neleen follow up bolson baina sht. goojuur ter gai bolson albumoo l haachihgui. blog ni bol okay l baisan sanagdana

Amgaa

Гөхөө чи шүү

http://yagtiim.blog.gogo.mn/

Арга нь зорилгоо цагаатгаж болохгүй л дэ. ХУУЛЬ ЗҮЙН ХУВЬД. Хэн нэгэн програмистад таалагдахгүй байна гэдэг үндэслэлээр хувь хүний майл хаягт ороод зураг хөргийг нь тараагаад, блогийг нь хаагаад байж болох уу?

Гоожуурынхыг болно гэх хүн гарна. Тэгвэл хэзээ нэгэн цагт чинийхийг болно гэж хэн нэг нь хэлж болно тийм үү? Би энд зарчимын асуудал ярьж байна. Зарчим байхгүй бол Дарангуйлал, Хулгай, Дээрэм, Кибер гэмт хэрэг газар авна да залуусаа

xvv

Хувийн мэйлд нэвтэрч орох нь буруу л даа. Гэхдээ энд нэг зүйлийг хүмүүс андуураад байна л даа. Yahoo mail рүү нь хакердаж ороогүй. Ер нь yahoo, google зэрэг лут гаруудыг хакердаад байдаг аавын хүүхдүүд ер нь бол дэлхийд тоотой хэд. Монголд тийм хүү байвал хүн алсан ч цагаатгахад буруудах юмгүй ч юм шиг?
Нууц үгээ муу хийсэн, хамгаалалтгүй сайтад (gogo.mn) мэйлийнхээ нууц үгийг адил оруулснаас алдсан хэрэг. Дэлхийн хаана ч, ямар ч сайтад (yahoo, google) нууц үгээ алдсан бол хариуцлага хүлээхгүй гээд үйлчилгээний нөхцөл дээр нь заасан байдаг. Хувь хүн өөрөө нууц үгээ хадгалж, хамгаалж байх үүрэгтэй юм л даа.
Таалагдахгүй болохоор хакдсан нь үнэн. Гэхдээ хууль зөрчсөн тэр зургийн цомгийг нь анхнаасаа буруутгаж сануулсан гэдгээ ч аяаксмаа хэлсэн байсан шүү дээ. Блог нь бол хомрогонд нь өртсөн л хэрэг.

Монгол охид, бүсгүйчүүдийг муулж байгаагаа тэднийг сайн болгох гэж байна гэж бичдэг мөртлөө сайт дээрээ "Солонгос охид залуустай танилц" г.м насанд хүрэгчдэд зориулсан танилцах сайтын сурталчилгааг байрлуулдаг. Үүнийг юу гэж ойлгох вэ? Солонгосуудтай танилц, унт хэвт гээд рекламдаад сурталчлаад байгаа нь тэгээд Монголчуудыг сайн сайхан болгох гээд байгаа хэрэг үү? гээд л олон асуулт гарч ирэх байх л даа.

Дэмжээд байдаг элдэв хараалын үгээр чамирхагчид инээдтэй л санагдах юм.
За за би ч нэг лаг амьтан биш л дээ... Гэхдээ л өөрийнхөө өнцгөөс хараад нэг инээчихье хихихихихахахахахохохохохо :D

Anonymous

Гоожуур новшыг эрт л ингэх хэрэгтэй байсан юм.

Anonymous

Энхрий байна аа. Чиний хэлсэнээр цөөлсөн юм шиг байна. тиймүү? http://www.ubpolice.mn/index.php?file=3no345&file_id=1&id=638