RSS

2010 оноос юу хүсэх вэ?


2009 он ч надад их л олон юм өглөө дөө. Амьтны, ах дүү, амраг садангийн амьдралаас хараад байхад Туяа жирэмсэн болж, Жаргал хүүхэд гаргаж, Адъяа ажилд орж, Элбэгээ захирал болж, Эрдэнээ архиа хаяж, Дулмаа тамхинаас гарч, Төрөө татвараас зугтаж, Тунгаа тавагнаас үсэрсэн гэх мэтийн сайхан муухай янз янзын л юм болсон байна.

Өөрийнхөө хувийн амьдралыг онгичвол 09 он надад олон л сайхан зүйлсийг өгсөн. Тэрнээс хамгийн гайхалтай нь миний хүү төрсөн нь юм. Хүү маань ирэхдээ аз жаргал, баяр баясгалан, инээд хөөр, эд хөрөнгө дагуулаад ирсэн. Нэг үгээр хэлбэл энэ дэлхий дээр хэрэгтэй гэсэн бүх цагаахан зүйлсээ авчирсан. Ер нь үгээр хэлхийн аргагүй сайхан, гоё, юутай ч зүйрлэж зүрхлэхгүй тийм юм юу вэ гэвэл ХҮҮХЭД гэж ямарч эргэлзээгүйгээр хэлмээр эд байналээ.
Бас нэг том бэлэг бол хүүхэд төрүүлж өгсөн гээд нөхөр маань машинтай болгосон. Энэ бас нэг том бэлэг байв. Хүүхэд гаргаад л машинтай болоод байдаг бол гаргаал суумаар юм билээ..
Өөр гэвэл нөхөрт гарснаас хойш анх удаа гэртээ гацуур мод худалдаж авсан. Ёлкоо засангуут шинэ жил болж байгаа уур амьсгалыг мэдэрч, өөрийн эрхгүй сэтгэл хөөрсөн. Тэгээд хүүтэйгээ зэрэгцээд модныхоо өмнө бүтэн өдөржин баярлаж суусан гэвэл яахуу.
Ер нь ч тэгээд өнгөрч яваа энэ жил гэр бүлийг маань эд хөрөнгө, мөнгө төгрөгөөр дутаалгүй, аз жаргалтай, амжилт бүтээлтэй, эрүүл эх, энхийрлэл хайраар дүүрэн байлгалаа. Баярлалаа гэхээс өөр үг хэлэмгүй он.

Амьдрал өөрөө "чихтэй" гэдэг үг санаанд буугаад болдоггүй. Юун чих вээ гэвэл "би амьдралдаа аз жаргалтай байна, тийм ч сайхан юмтай болмоор байна, тэрийг ч авмаар байна " гэж бодох, хэлэх бүрт сонссон юм шиг өгдөг. Үүний эсрэгээр "ажил маань болж өгдөггүй ээ, эхнэр маань салах шинжтэй, мөнгө төгрөг олдохгүй байна" гэх мэтийн юм бодоход ч бас сонсоод л сууж байна. Тэгээл бодсоноор нь болгодог. Хүн амьдралаас юу хүснэ түүнийгээ авдаг, юунд сарвайна тэрэндээ хүрдэг. Тиймээс сайхан зүйл хүсч, сайн зүйлийг бодмоор..
Би 2010 оноос бизнесийг минь өргөжүүлж, ашиг орлогоор дүүрэн байлгаарай, гэр бүлийг минь эрүүл энх эв найрамдалтай хайраар дүүрэн байлгаарай, дотроо хүсч байгаа ажилыг минь хийхэд туслаарай гэж гуймаар байна.

Харин та 2010 оноос юу хүсмээр байна? 2009 он танд юу өгсөн бэ????

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

21 comments:

Давка

сайхан жил байжээ. Аз жаргал хүсий.... Би сургуульд сурж номын дуу сонсохыг хүсжийнэ. Гэхдээ яг тэр үед сонирхолгүй болчуул өөр газар ажилд ормоорийна. Ажлаасаа уйдцан гэхүү эдэ.....

Давка

өө нээрээ шинэ оны мэнд

GansukhB

2010 оноос зөндөө юм авна аа, хэхэ.

Ирж буй 2010 ондоо хүссэн бүхнээ авахыг хүсье :) Шинэ жилийн мэнд хүргэе :)

Nana

hi!
mika sain yy?
Амьдрал чихтэй гэж сайхан хэлж.

2009 он хүссэн бүхнийг минь давуулан биелүүлж өгсийм байна шүү, блогийг чинь уншаад коммент бичихдээ л бодож үзжийн.
2010 оноос хувьдаа юм хүсэхгүйээ, харин бусдад өгье гэж л бодож байна, авах хүмүүс нь алгаа тосоод ирэх болтугай л гэж хүсэж сууя.
Xүссэн бүхнээ авах болтугай, happy 2010! гэж чин сэтгэлээсээ ерөөе!

Ганзо нь

Сайхан жил байжээ. Танд болоод танай гэр бүлд шинэ оны мэнд хүргэе ээ.

sanakae

ТОМРОХ нь тодорхой БАЯЖИХ нь баараггүй гэж бодоод байгаа шд

xvv

Гуйж муйхгүй шууд булааж мулаана гэж бодож модоод л байна :D
Шинэ оны мэнд!

Solar Sky

2009 онд компанийхаа тамгыг авлаа. Сургуульд орлоо. Олсон ч их.
Гүй мэдээж алдсан ч байгаа.

2010 оноос их л зүйл хүлээж байна. Их замын эхлэл байх болов уу.

Та болон танай гэр бүлийнхэн тэр дундаа тэр жижиг нөхөрт аз жаргал хүсье.

soulmate

амьдрал нээрээ чихтэй шүү...

би нэг юм санаандгүй хүсээд... тэрийгээ удалгүй олж аваад...он дуусахаас өмнөхөн буцаагаад өгсөн дөө... хүмүүс яагаад тэрүүнд дурладгийг, бас яагаад дургүй байдгийг биеэрээ мэдрэх шив дээ

Arsun

"Амьдрал чихтэй" гоё үг байна.Бодвол болох болов уу, хэхэ.
Шинэ оны мэнд хүргэе.

Булаг

Шинэ жилийн мэндийг хүргье, 2009 он надад өөр нэг шинэ хаалгыг нээж өгсөн, 2010 оноос илүү ихийг өгөхийг хүсч байна даа. ер нь биелнэ гэдэгт нь бүрэн итгэлтэй байгаа шүү. амьдралд чинь сайн сайхныг хүсье

naiz

сайнуу хонгороо. чи бид хоёр ёстой сайхан бэлэг авсан хүмүүс шүү. бас гэр бүл маань ажил төрөл сургууль боловсролоор дүүрэн байлаа. харин одоо он гарахын өмнөхөн бас нэг дажгүй ажлын санал хүлээж авсан, миний дуртай ажил...

ирэх оноос ажил руу шургуу орсон хэнхэг жил байх боловуу. амжилт л хүсэж байна даа

Өнөржаргал

2010 оноос хангалттай их зүйл хүсч байгаа кк..Бидний хүсэл бүхэн биелэх байхаа. Танд шинэ жилийн баярын халуун мэндийг дэвшүүлье!!! Таны хөөрхөн хүү болон гэр бүлд тань хамгийн сайн сайхан бүхнийг хүсье!

sanakae

Шинэ оны мэнд Мика. Сайхан баярлаад ирэх 2010 ондоо ахиад мамутай болоорой гэе хэхэ.

Гаампаа

шинэ онд танай гэр бүлд зөндөө их аз жаргал хүсэе. Баярын мэнд

iga

Honey, shine onii mend hurgie! Ger buld tani hamgiin sain saihniig husen yeruue! Maamuugaa harah yumsan daa :)

SUNshine

2009 он миний хувьд амжилт бүтээлээр дүүрэн сайхан жил байлаа.
Он солигдох мөчид хүслээ шивнэчихсэн :), биелээд байдаг юм шүү.

Танай гэр бүлд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Шинэ оны мэнд!

A.Амарсайхан

Нээрээ л амьдрал чихтэй шүү. Өөдрөг байвал бүх юм болоод л байдаг юм.

Anonymous

yamar goyo yumbee ulam ih az jargaltai yavaarai

enemy

DANDAA AVAH L YUM BICHISEN BHIIN 1 UDAA CH GESEN OGIILDOO HEHEHEH 2010 ond 1 saihan huuhed hiij ognoo kkk

Shine onii mend Jurmiin nohdoo
Dandaa avah bish haayaa ogch baiy hahahhahaha

Anonymous

hee mika, chi bid hoer chini yag adilhan um bn sh dee, ungursun 9 ond. jaahan huu maani mendelsen, bi camry-tai hurtel bolson. gaihaltai saihan jil baisan shuu. amidral saihan gej unen um bas chihtei geluu ... togtoogood avlaa.
bayrallaa, amjilt husiya.