RSS

Балайрал

Мессенжерээр нэг найз маань надаас "онд яаж оров?" гэхээр нь "өө ёстой тарган орлоо" гэсэн. Тэгсэн чинь өөдөөс "зааа тарган байхдаа яадийн, балай ийн" гэв. Хүүхэдтэй болохоос өмнө 52той байсан хүн чинь одоо 60 гараад талийгаад явчихаар чинь одоо тарган байхгүй яахийн гэж дэлгэцнийхээ цаанаас хэлээ хаясан. Зарим хүмүүс чинь төрснийхөө дараа нөхрөөсөө том харагддийм билээ. Тийм л болчихгүймсэн гэж хичээж байгаа хүн зөндөө л байдаг шдээ. надаас авхуулаал.. За яахав бүүр болкудаа тулаад томроод ирвэл атийгаал явдаг байх даа,кк
Шинэ оны босгон дээр ах дүүгийнд очиж аяга тагш шампанск эргүүлж яваад золтой л замдаа 2010-аа угтчихалгүй орж ирэв. Орж ирээд хуучныгаа үдэж шинийгээ бол тарган гэж жигтэйхэн, цатгалан гэж хэлэхийм байхгүй, сандруу бас сэтгэл хөөрлийг дээд цэгт нь тулгаж байгаад утгаад авчихсан гэжугам. Юм гэдэг сонин юм. Ганц хоёулаа байхын цагт он гарлаа, орлоо гэхээр идэж уух, өмсөх хувцасаа нэгт тавьж он гарангуут гудамж талбайн урт болоод котокны мөс метрлэх нь илүү сонирхолтой байсан байгаам. Гэтэл гурав дөрүүлээ болоод ирсэн чинь айлын хүүхдийн бэлэг, ёлкны модны мялалаалга зэргийг энэ тэргүүнд тавьж гэртээ хоол унд болон торт амттан мэтийгээ өөрийн гараар хийж ширээ тавгаа засч суух нь өмнөхөөс илүү сонирхол татах болж. Үүнээс харахад нөгөө сэтгэл зүйн эволюци гээч нь л энэ юм шиг .


За тэр ч яахууу. Нэг балай, гачин юм ярих гэж орж ирсийн уг нь. Малайзад он ирэх цагт архи ууж согтсон хүмүүс, бас гэрлээгүй байж буудалд орж "бамбирах" оролдлого хийсэн хосуудыг цагдаа нар баривчилсан гэсэн мэдээ үзэв. Баривчилгааг бүүр албаар 12 сарын 31нээс 1 сарын 1нд шилжих шөнө тааруулсан байгаам. За тэгээд архи уусан хүмүүс ч яахуу торгуулаал гардийм байгааз. Харин тэр хосуудын шийтгэл нь шал тэнэг. "ОЛОН НИЙТИЙН ӨМНӨ ГАРГАЖ ТАШУУРДАХ ЭСВЭЛ 2 ЖИЛ ХҮРТЭЛ ХОРИХ ЯЛ ОНООХ" гэж авсан.
Монголоороо бодуул: Гүйэ яахав дээ, тэр хайртай хүмүүс чинь шинэ оноо хамт угтая гээд буудалд ороо л биз, буудалд ороод янзүрийн юм хийх гэж оролдоо л биз, юун сүртэй ийн. Угаасаа буудалд оролгүй явсаар гэрэлсэн хос гэж байдаг чимүү, гүйчимүү, гэнэ.
Харин Малайзаар бодуул: Заваарсан юм. тэднүүс одоо гэрлээгүй байж буудалд очиж ариун сайхан, айхтар хөөрхөн бурханыг минь хилэгнүүлээд байхдаа яадийн. Бүгдийх нь омжоог гаргаж байгаад төв талбай дээр 80 банздуул таарна гэх байдаа..

Хэрвээ Монголд ингэж ташуурддаг байсан бол бүгд ядаж нэг ташуурдуулсан байх биз. Анги хамт олноороо буудалд орж архидсан, эсүүл хайртай хайргүй хүнтэйгээ буудалдсан бүүр эсүүл нэг сайхан амрах гээд орсон л байж таараа тиймээ... Тэгээд бүгл нэг ташуурдуулна. Бараг би маргааш ташуурдуулна, ирж үзээрэй гээл зурагтаар гарахтай адил юм болкуюу. Нөгөө үзэх хүмүүс нь хүртэл залхцан "үзнээ гэчихээд мартана. Тэгээд дотроо заза өнөөдөр мартчиж, нөгөөдөр л харахаас" гэцэн тэ. Төд удалгүй тэр шийтгэл үнэ цэнээ алдаж болих байлгүй .

Банздах гэснээс дээр үеийн тэр 9 эрүү шүүлт аймаар байсан байхдаа. АСУУЛТ дээр энэ тухай баахан ярьцан байсныг саначихлаа. Дээр үед ч яахав банздах, шаахайдах, хулсдах гээл байсан байна, орчин үед байвал ямар юм байхуу гэсэн чинь гарууд:
- махир хамар тэгшлэх, / энэ бараг шагнал юм шигээ/
- эмэгтэй хүний дотуур өмдний доогуур гаргах,
- хамарлуу нь цагаан будаа хийж дүүргэх,
- клизм тавих
-хоол унд өгөхгүй байх мэтийн юмнууд ярьсан байсан. Өөр ер нь юу юу ч байвал зүгээр юмбэдээ гэж /ажил хэрэг болгон бодов/...






  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

12 comments:

HERO

За шинэ оны мэнд, таныг нэг блогчидын шинэ жилээр амар мэнд эрий гэсэн, ирчхээд гараад явсан юм шиг байна лээ тэй

Давка

Малайз стоо балаймаа...... тэ?

Давка

нээрээ шинэ оны мэнд.... таныг харж амжаагүй явуулсан байна лээ шт.. шинэ жилээр.....

Мика /美香/

Херо, Давка- Та 2т ч гэсэн шинэ оны мэнд хүргэе. Харин тэр шинэ жилээр чинь шурт хийж орж 5минут болоод гарсан болохоор амьтан хүртэй удаан мэнд мэдэлцэж чадаагүй ээ. Уучлаарай.
Амраа, Зараа гээд хамтлагынхаа 2той хамт патераа татуулж л харин амжисан байна лээ. хэхэ

Давкаа чи бид 2 чинь Малайзад төрчөөгүй нь их юм.

A.Амарсайхан

Тийм эрх чөлөөгүй юм гэж юу байх вэ? Уур хүрчихлээ байна. Ха ха

Od

хаха манайд ч банздах хүмүүсээ цуглуулаад Сүхээ ахын талбай дүүргэсээр байтал кэдэн цагдаа ах нар маань көлдөөд дуусах байхдаа

Жаагий

Шинэ оны мэнд! Манайд банздах хүн нь олдохгүй харилцан бие биенээ банздах байлгүй.

Мика /美香/

Амарсайхан- уурлаад яахвээ ах минь, энэ чинь л жинхэнэ амьдрал.хаха

Од- хөөрхий хэдхэн цагдаагаа хайрлаж амьдрана гэдэг чинь бүх буудлуудаа хаана гэсэнтэй агаар нэгэн буй

Жаагий- хүүхдүүдээр л банздуулах байхдаа.ккк

БОРОО

Малайзад байсан бол би удаа дараа ташуурдуулах байжээ. ккк.

3apaa

Хэ би Малайзад байсан бол ташуурдуулсаар байгаад нуруу нь яст мэлхийнийх шиг хуягтай болчихсон, ташуурдуулахгүй удахаар загатнаал санагалзаад байдаг этэр болчихсон байх байжээ гсн :P
Тэгсэнээ зун болохоор нурууныхаа сорвиор хэр зэрэг бэлгийн болон түрийвчний чалхтайгаа гайхуулж этэр.
Харин нөгөө түргэн цагаан гэдэг шиг шарх анагаадаг эмийн сан байгуулчихсан сууж л байх байсан даа гэж.

dudu car is faster

dudumashin.blogspot.com ruu orood follower bolchih tegeh uu ta ene saku bna nimka egchee

Altaibaatar Jargal

hahahahahaha neeree tataagaad hayachih yumaa