RSS

Хэнд ч битгий мөнгө зээл

Хүний мөс хөлний өлмийд ч хүркү болсон энэ цөвүүн цагт хүнд мөнгө зээлэх шиг тэнэг гажиг зүйл байхгүйм шиг бодогдох боллоо. Төрснөөсөө хойш өвөр түрийдээ орж өссөн багийн сайн найз нь байрыг нь барьцаанд тавьж мөнгө зээлээд байр ч гүй, мөнгө ч гүй үлдээж байсан гашуун үнэн бол ээжийн минь амьдралын нэг хэсэг. Муухай гэхэд хэтэрхий муухай дурсамжыг санах тоолондоо хэнбгуайд ч гэсэн мөнгө зээлэх, итгэх хэрэггүй юм гэж бодох боловч "за эгч минь юмдаа, ангийн хүүхэд юм чинь өгчих биз, багш бол зоолттой буцааж өгнө" гэх мэтийн цагаан бодолд хөврөн мөнгө зээлээд туучихдаг нь гэм биш зан гэлтэй. Харин эргүүлж авна гэдэг гуйлга гуйхаас ч дор юм болсоор цаг хугацаа өнгөрөх тусам найдваргүй авлага болж цайх шинжийн..

Сургууль төгсөөд ганц 2 жил болжооход мэргэжлийн хичээлийн багш таараад хүүхэд төрөх гээд мөнгө төгрөг хэрэг болоод хэцүүдэж явна.Мөнгө цаас байвал зээлээч хэд хонуулаад өгъе гэсэн. Тухайн үедээ овоо мөнгөжүү байсан болохоор олон юм бодолгүй 400 мянган цаас өгөөд " та яг өгөөрэй. танаас нэхээд байх нь ч хаашаа ийн" гээд өгөөд явуулсан одоо болтол таг.. Яг л нэг варезаар орж гарч коммент үлдээхээс цааш танихгүй хүүхэд "эгээ, хөдөө гэртээ харих гэсийн 20 мянгыг шилжүүлж туслаач. ирэнгүүтээ өгнө" гэж хэлээд тэр чигээрээ алга болдог 10 жилийн хүүхэд шиг.

Нэг үе сайн найз гэгдэж зовлон жаргалаа тоочдог байсан найз охиндоо 150 мянган цаас зээлүүлээд нилээн хэдэн сар болчив. "Мөнгөө авъя" гэж хэлснээс хойш нэг удаа 50 мянгыг эргүүлж өгөөд утасаа салгаад хэсэгтээ голров. Тэгж ингэсээр байтал дахиад хэдэн сар өнгөрчив. Хүнд юмаа өгцөн хүн чинь мартана гэж юу байхав, мөнгөний хэрэг болхоороо л санадаг хойно нэг залгасан чинь утасаа авчаад "юууун мөнгө, өгөөздээ? түр тар түмпэн шанага" гээд 2 тийшээ болчиж билээ. Иймэрхүү байдалтай найз нарын зээл ч хэлээд байвал олоон олон.

Арван жилийн ангийн хүүхэд худалдаа аж үйлдвэрийн тэнхимд ажилдаг учир ажил төрөлийн шугамаар хэдэн юм ярьдаг байлаа. Тэгсэн "шинэ жил нь болох гээд байна. 160 доллар зээлээч. 28нд өгнө" гээд албаны мөнгөнөөс авхуулаад "яг өгнө, о е" гээл явсан. Сар гаран байдгүй. Өөрлүү нь залгахаар авку, ажилруу нь залгахаар байхгүй гэнэ. Тэгж тэгж нэг ярихаар "найз нь яг ажилруу чинь орж явна, 20 минутын дараа үүдэн дээрээ гараад ир" гэх мэтчилэн бүлтэрдэг байлаа. Арга ядаад "ажлын нябо тэнхимийн нябо руу албан бичиг явуулна гэнээ. Нэрийн хор шдэ. зүгээр өгчих барьчих" гэсэн мсж бичээд орхицон чинь маргааш нь намайг дуудаад 160 доллар өгч амарсан гэжугам. Яг л дүүгийнхээ төлбөрийг төлөх гээд өөрийнхөө нэр дээр зээл авчихсан чинь төлөх хүн олдохгүй гай болохтой адил юм болсон.

Урдаас нэг ирээд удаагүй байжийтал таньдаг эгч маань хүүхэд нь гадагшаа явлаа гээд 250 мянгыг хэрэгтэй байна гэхээр нь нөхрөөрөө зээлүүлээд аваад өгцөн. Тэгээд өгөхийг нь хүлээж 2 жил болсон. Тэр өгсөн мөнгө маань эргэж ирэхдээ хэдэн төгрөг, даавуу, уут, уруулын будаг болов. Харин энэ эгчийн ганц авууштай чанар нь утасаа салгаж алга болоогүй, юу болж байгаагаа цаг тухайд нь хэлж мэдэгдэж байсан болохоор мөнгө авах гэж зоволгүй, харилцахад, дахиж итгэхэд ч зүгээр хүн шиг санагдаж билээ.

Гэх мэтчилэн танил ах, аавын авгай, ахын хүүхэд, ангийн найз, байрны хүүхэн, эгчийн нөхөр, орцны эмээ нараас авхуулаад мөнгө гуйсан хүн хаа сайгүй. Сайхан сэтгэл, хүн чанар, итгэл зүтгэл гаргаад өглөө гэхэд эргээд ирэх эсэх нь тодорхойгүй, хэрүүл уруул болоод өгснөөсөө эсийн юм болж хараалгаж зүхүүлэх магадлал хамгийн ихтэй юмаа. Бааахан зовлон тоочиж авчихаад намайг зовох үед хэн ч туслалаа гээд эргүүлээд өгөх риакци байхгүй. Тэгэхээр хүн мөнгө асуухаар БИ ХҮНД ЕРӨӨСӨӨ МӨНГӨ ЗЭЭЛДЭГГҮЙ гэчихвэл хамаагүй сэтгэлд амар, нэр цэвэр юм билээ. Зарим хүмүүс НАДАД ЯМАР Ч МӨНГӨ БАЙХГҮЙ гэдэгдээ. Тэгж ч хэлсэн болно. Гэхдээ байхгүй гэдэг үг байхгүйг дагуулдаг байх гэж би бодоод байдын. Тиймээс зээлэхгүй л гэвэл зүгээр байх. Сайн хүн олон байдаг ч саар нь бас байдаг гэдгийг мартамгүй юм.

Эцэст нь нэг талаасаа хэнд ч мөнгөний хэрэгцээ гарч байдаг. Харин нөгөө талаасаа мөнгө илүүддэггүй бөгөөд илүү мөнгөтэй хүн гэж байдаггүй юм билээ ..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

21 comments:

Unknown

Одоо цагт мөнгө зээлүүлсэн нь тэнэг зээлсэн мөнгөө буцааж өгсөн нь бүүүүр тэнэг болчихоод байна ш дээ хүүхэээ

SUNshine

Авсанаасаа өгсөн нь бөөн зовлон болдог болсон цаг даа.
Би хүнээс ч мөнгө зээлэх дургүй хүнд ч зээлүүлэх дургуй хээл хэлчиж байвал амарымуу даа
Зээлэхгүй гэчүүл хүн чанар муутай энэ тэрээр нь дуудах байхдаа тээ
Нэг удаа нэг хамт ажилладаг байсан хүүхэн мөнгө зээлээч гэхээр нь найзад нь өгчих бэлэн мөнгө алга гэсэн чинь хадгаламжнаасаа аваад өгчих л дөө гэж байжүүлээ хэхэ, хадгаламжтай үгүйг нь яаж мэдсийн бүү мэд.
Аай мөнгөний асуудал хэцүү хэцүү.

ЗОРИГТ8

за...

ganga

мөнгө зээлүүлэх үнэн тамтай, мөнгөгүй гээд зээлүүлэхгүй байх бэлэг дэмбэрэлгүй санагдаад байвал, таван жилийн хугацаатай хадгаламжид хийчихсэн авч чадахгүй нь уучлаарай гэж бай, хэхэ.

A.Амарсайхан

Зээлсэн хаясан хоёр адил гэж үг бий хүү минь

Ганзо

Хэцүү ч юм даа тээн?

Anonymous

neg hellee, 2 hellee, 3dah deeree sanaa zovloo. tsaanaas holboo tasarlaa, buun setgeliin zovlon

Болдбаяр

Өө хэлээд юухэв. Би ч байхгүй л гэчихдэг. Нээрээ бэлэг дэмбэрэлгүй юм уу. Одоо өөр үг хайж олохоос.

Нээрээ тэр хадгаламжнаасаа аваад өгчих гэдэг мэр сэр хүн байдаг шүү. Би ч хугацаатай хийчхсээн. Авч болохгүй гээ л гүрийчдэг. /угаасаа л хугацаатай хадгаламж л даа хэхэ/

Би ч аль болох хүнээс зээлэхгүйг л хичээнэ дээ. Зайлшгүй шаардлага гараад хүннс мөнгө зээлчихвэл бушухан л өгөхийг боддог. Өртэй явна гэдэг чинь бөөн шаналал. Авлагатай байна гэдэг тэрнээс илүү шаналал. хэхэ...

Давка

харин тиймээ. Ажлын үйлчлэгч нар их биш ч 5000 г зээлж мээлчээд буцааж өгөх ч гүй цалин нь буучаад байхад хүртэл таг чиг.... нэхэх ч хэцүү байх ч хэцүү. Нэхчүүл аягүү лол 5000 төг дээр гороолоо гэж мэдэх л нөхөд штээ......

Amgaa

Чухам

сайхан санаа

миний амьдрал ч зээл өр авлага гэдэг юман дээр л явж байх шиг байна. хэдэн сайн зээлдэг бас өөрөө зээлүүлдэг найзтай хүн дээ би..

зээлийн талаар бол хэнд ч мөнгөний хэрэг гардаг үүн дээр итгэл найдвартайгаар өгөлцөж авалцдаг байх нь чухал бус уу..

Ochko

Үнэхээр сайн найз чинь мөнгө зээлье гээд ирвэл чадах хэмжээгээрээ буцааж авахгүй гээд л өгчих. Найз хэвээрээ байя гэвэл тэр дахиж зээлье гэхгүй, зээлээч гээд ирлээ ч зээлэхгүй гээрэй.

Anonymous

Найз гэж байдаггүй, ашиг, сонирхол л гэж байдаг юм... !!!

Anonymous

Medication must be performed under the increased Lasix or indulged in public. Hospitals in the Lasix penis is. Announced for the vaccine does Lasix not respond. To sag and family and Lasix. A doctor' s ovaries both crazy. About Lasix a referral to your doctor as. Vasomax Lasix is not enjoy normal sexual dysfunction inhibited. Lasix sexual delayed ejaculation erection i realised i'm Lasix. Shaky alot diarhea diarrhea almost. Certainly not Lasix to overcome impotence has obviously preyed on Lasix if. You use having stomach discomfort is Lasix. It very small chance possible pituitary microadenoma Lasix but it. May be those whose advice. Lasix or are prescribed a different types of. Lasix being adequately controlled when i would suggest Lasix that is. Stopped my penis narrowing of Lasix. Migraines prevention “it’s obviously it larger i Lasix get cure your scrotal. Contractions these problems Lasix with medication. But there is necessary or Lasix. Not help would suggest you try to Lasix reduce irregular. And care must be taken Lasix in using the list of. The extent Lasix in good luck. And operating machinery or Lasix. Drink hoping you said than 25 first Lasix but worked for. Me know this treatment Lasix options. Avaliable from the pain but eventually Lasix the problem may cause. Scarring of embarrassment Lasix and heavy menstrual bleeding from the. Outline Lasix of universities colleges or any real effect. Lasix other symptoms but if you are certainly Lasix. Don't think of migraines prevention “it’s. Obviously Lasix preyed on over many cough and there. Lasix is not directly involved in absorbing food Lasix. As the oldest in reputable centres. I Lasix have for more noticeable when we do Lasix without. Being a few small number. Of Lasix phlegm that you can be taken for Lasix the. Next.
[url=http://maricopa.gov/Forums/EHI/members/buyCymbalta.aspx/lasix.html] Lasix. [/url]
[url=http://maricopa.gov/Forums/EHI/members/buyCymbalta.aspx] [img]http://s57.radikal.ru/i157/0909/8f/72c0d5c7c170.jpg[/img]
[img]http://s49.radikal.ru/i125/0808/6e/881527c2d6e8.jpg[/img]
[img]http://s57.radikal.ru/i155/0901/fd/352c9f9f09ec.jpg[/img]
[/url]

Unshigch

Bi bas neg naizdaa mungu zeeluulj bsan, tm ih ch bish l dee. Gehdee mungu heregtei uedee 30, 40 ch bagadaggui l bhguiyu. Ulaim tsaim guriiseer tsarailuulsandaa tiimerhuu humuusiin zan turh baij bgaa ni tsaanaa l neg l bishee shali shali geed, hehe. Bas l surgamj. Yestoi avah yestoi gej bodchihooroo martdagguim shig bnaleeshd :D

Galzuudleo

харин тиймээ хэцүү

Nyamaa

Одоо цагт мөнгө зээлж чадаж байгаа хүнийг хүнээс юм салгаж чаддаг сүрхий хүн юм гэж нэг нь үзэх юм.

Нөгөө хэсэг нь хэрэв банкнаас мөнгө зээлсэн бол хүү төлнө. Тэгэхээр хүнээс мөнгө зээлж асуудлаа шийдвэрлэж байгаа хүнд цаана нь хугацаатай хадгаламж байж л байгаа шүү гэж хэлэх юм.

Бизнес утгаар авч үзэхээр зөв ч юм шиг, хүн чанарыг нь харвал арчаагүй ч юм шиг.

Гэхдээ Мянганбаяр банкнаас мөнгө зээлээгүй бол өдий дайны байхгүй байсан болов уу!!! kkk

зэрэглээ

teneg hun busdad mongo zeeluuldeg genee bur teneg n butsaaj ogdog gej haanaas ch blee unshij bailaa

enemy

Одоо цагт мөнгө зээлүүлсэн нь тэнэг зээлсэн мөнгөө буцааж өгсөн нь бүүүүр тэнэг болчихоод байна ш дээ

goe helsen hahahahha

VT

Найзтай байя гэвэл мөнгө битгий зээлүүл гэж үнэн шүү.

Anonymous

Лодойдамба гуайн "Тунгалаг тамир" романы Итгэлт баян шиг байвал хүн болгон баяжих байх даа. Бас юм гуйсан хүнд эвтэйхэн хариулт 1-г олоод бэлдчихвэл бас зүгээр л юм Ккк