RSS

Би өөрчилж чадна

Өглөө бүр нэг л янзараа дахиад үрчлээ нэмчихгүйн тулд хүйтэн усанд нүүрээ булхуулан угааж байснаа гэнэт “НОВШ” гэж чангаар хэлэн угаалтуурлуугаа шүлсээ хаяснаа толинд өөрийгөө харан хэсэг зогслоо. Толинд өөрийгөө харах тусам амьдралынхаа овоо хэдэн жилийг новшийн байдлаар өнгөрүүлснээ улам тод харах шиг, бас мэдрэх шиг болов...
Би бол орчин үеийн залуучуудын ярьдагаар “болоод л байгаа” амьдралтай нэгэн. 1 сайхан охин, 2 өрөө байр, хуучин Япон машинтай. Сардаа сая төгрөг банкинд тушаадаг ч аятайхан ажил хийж, овоо хэдийн цалин авна. Хүн харахад дутагдах юмгүй, гачигдах зовлонгүй, инээд хөөрөөр дүүрэн хүн.
Сайны хажуугаар саар гэгчээр ажилгүй, архичин нөхөр нь гэр орны юм, эдэлж хэрэглэх үнэтэй цайтай юмыг нь зараад гуя нийлэх танихгүй нэгэтэй хэзээ язааны найз мэт “ганц шил юм” цааш нь харуулна. Өнөө үед Монголдоо баклавр зэрэг авсан хүн ч дээшээ ахиж дэвших шаансгүй болчиж, магистр болчих юм бол ч ирээдүй маань жоохон ч гэсэн гэрэлтэх юм шиг санагдаад ажлын хажуугаар орой хичээлдээ сууна. Гэрийн бараа хардаггүй ч өглөө оройд өмсөж зүүдэгийг минь хар ус болгочоогүй байгаа гэж нүдээрэ хальтхан шалгана.
Охиндоо зарцуулах цаг зав байхгүй ч иддэг уудаг юмыг нь элбэг дэлбэг байлгаж, олсон хэдээсээ байрныхаа зээлийг төлөн, нөхрөө уранхай хувцастай явуулахгүй нь тулд хамаг байдгаараа хичээн өөрийн зовлогоо барна. Өдөр шөнөгүй мөнгө бодсоор хэнтэй ч дуугарахаас дургүй хүрнэ.
Яг энэ байдлаараа явсаар хэдийн 5 жил өнгөрчээ. Хавар бараг л дуусчээ, хэдийн зун цаг айсуй. Охин 6 нас хүрсэн учир саяны хавар бэлтгэл ангид орсон. Ангийнх нь хүүхдүүдээс дутаалгүй хувцас өмсгөж, өдөрт аар саархан юм авч идэх хэдэн төгрөг өгөхгүй бол бусдын өмнө муу хэлүүлнэ гэж айхдаа өөртөө байгаа хэдийг улыг нь харах чинээний юм болно. ..
Гэтэл хар багийн найз минь “төрсөн өдөрөө тэмдэглэх план зохиох санаатай байна. Ойрийн хэдэн жил уулзаагүй юм чинь маргааш яг уулзая л даа” гэж залгаад салахаа байлаа. Үнэндээ амьдралдаа түүртэн явсаар ямар хугацаанд Агийтай уулзаагүйгээ ч мартсан байлаа. “Алийн болгон өөрийгөө юмнаас хойш тавихав дээ” гэж бодоод багийн найзийн дуудлагаар Шангриллагийн 17 давхарт байрлах МОНЕТ ресторанд орж хэдэн цаг хууч хөөрөв. Адилхан нөхөр хүүхэдтэй мөртлөө яриаг нь сонсоход надаас тэс өөр амьдарч байгаа бололтой байв. Бүтэн 4 цаг уулзахад зуны палаж, гутал, цүнхний яриа илүү ч гүй дутуу ч гүй 3 цагийг нь авав. Хаашаа ч харсан гутал цүнх, бассейн фитнесс ярьсан хүмүүс. “Зун болж урин цаг ирж байгаам чинь аргагүй биздээ” гэж бодох авч эцэс төгсгөлгүй энэ ярианаас ангижирч сэтгэлээ тайвшруулах санаатай уулзсан багийн найзийн уулзалт ч мөн адил бүтэлтэй болсонгүй. Хоол идсэн тооцоо нийтдээ 100,000 төгрөг гарны талыг нь төлөөд гарч ирэхдээ өөрийн эрхгүй харамсалтай санагдав. “Энэ мөнгөөрөө өөртөө ганц гутал аваад өмссөн бол” гэж толгой сэгсрэнэ. Гэхдээ л Монгол хүний “ядарсан ч тэрийгээ хүнд харуулахгүй шүү” гэсэн бодолтойгоор юу ч болоогүйм шиг төлөөд буусан нь бас л сонин.
Ажлын хүүхнүүд ямар ботинк авснаа, байрны найзууд ямар сандал угласнаа, ажил хэргийн найзууд хэдээр юу авснаа, хамаатан садны дүү нар хаана бассейнд явснаа ам уралдуулан тоочиж байхад би одоог хүртэл өвлийн гуталтайгаа паарайсаар. Уг нь ч хэдэн жилийн өмнө чанарыг нь гайхан авч байсан хэд хэдэн сандал, пүүз байгаа лдаа. Гэхдээ ажил дээр хуруу гарсан гутал өмсүүлдэггүй болохоор нэгхэн ээлжийн дуфл ч болтугай аваад өмсчих юмсан гэж бодно. Иймэрхүү бодол толгойд эргэлдэсээр байтал аль хэдийн гэрийнхээ үүдэнд хүрэв. Гутал хувцасны бодлоор түр ангижраад үргэлжлүүлэн амьдралаа бодно. Би арай зоригтой байсан бол охиноо аваад энэ муу архичингаас салахгүй юү. Уг нь гайгүй л хүн байсан даа яагаад, хэзээнээс архинд шумбачив даа. Би арай л боловсролтой байсан бол амьдрахыг мөрөөддөг Канадад очоод гоё ажил хийж байхгүйюү, би арай л мөнгөтэй байсан гоо сайханд орж үс хумсаа илүүлж эмэгтэй хүн гэдгээ мэдрэхгүй юү, би би ... гэж өөрийгөө зэмлэмээр, үглэмээр, цаас байсан бол урмаар, тасдмаар.
Ер нь ч тэгээд энэ сард ажилдаа өмчихөөр эвтэйхэн гутал авчихвал хоол ундны мөнгө маань хүрэхгүй болчих болвуу, үсний маникур хийлгэчихвэл зээлний маань мөнгө хүрэхгүйм болвуу, шүдээ янзлуулчихвал дэмий юманд мөнгө үрлээ гээд нөхөр уурлах болвуу... гэх мэт наян бодол болж толинд нүүрээ харсан чигээрээ хүйтэн усаар нүүрээ шавшина. Ингэж юм бодож байгаам чинь хүйтэн усаар угаалаа ч үрчлээ нэмэгдэх л байхдаа гэж битүүхэндээ санаа зовоход өөрийн эрхгүй нүднээс нулимас урсана. Харин энэхэн мөчид миний ганц баяр баясал болсон цэцэг минь орж ирээд “ээжээ би тандаа нарнаас том хайртай” гээд хацар дээр зөөлөн үсэхэд өглөөнөөс хойш бодож шаналсан зүйлс хэсэгхээн зуур ор мөргүй арилах шиг болно. Угаалгын өрөөнөөс охиноо тэвэрч гараад тааралдах нөхрийн анхны харцанд хэсэгхэн зуурын аз жаргалыг минь бут цохин өнгөрөх шиг болов.. Нөхөртөө хэзээ хамгийн сүүлд үнсүүлж, бие биендээ эрхэлснээ санах гэж хичээнэ. Тэгээд ч үр дүн алга.
“Ингэхэд би чинь эмэгтэй хүн биздээ. Хэн нэгнээс энхрий үг сонсож, эрхэлж уйлж тунимаар байна. Даанч...” гэж санаа алдан эргэж харах тэрхэн агшинд БИ ИНГЭЖ АМЬДАРМААРГҮЙ БАЙНА, БИ ЭНЭ БҮХНИЙГ ӨӨРЧЛӨНӨ гэж чанга хэлмээр санагдан дулаахан харцаар нөхөрлүүгээ, охинруугаа харан “ТА 2 НАМАЙГ ТЭВЧИЖ, ХАЙРЛАЖ БАЙДАГТ БАЯРЛАЛАА” гээд үнсэхэд амьдрал маань 180 градус өөрчдөгдөх эхлэл тавигдсан. Ингэж бодох төдийд амьдрал сайхан болдогийг мэдсэнсэн бол эртхэн энэ амьдралаа үзэн ядахгүй яааваа гэж бодонгоо "Надад ийм сайхан амьдрал, ийм сайхан гэр бүл өгсөнд баярлалаа" гэж амандаа зөөлхөн шивнэснээ урьдын адил толинд харан хүйтэн усаар нүүрээ шавшина.

Одоо би Бурхан хүнийг төрөхөөс өмнө хувь заяаг нь зурсан байдагийг худлаа гэдэгт итгэсэн. Зурсан байлаа ч гэсэн энэ яг компютерийн iP, мессенжерийн iD, хаягуудыг сольж байгаам шиг өөрчилж болно гэдгийг мэдсэн.

Миний ойрхон оршигч хэн нэгнийг аз жаргалд хөлбөрүүлж, инээд хөөрхөөр дүүрэн байлгаж чадах ганц увидастай хүн бол “БИ” юм гэдгийг ямар ч уншисан ном, үзсэн кино, хэлсэн үгнээс илүү ойлгосон нь үнэн.


/Энэ бичлэгийг "Би бол...." гэдэг нийтлэлийн уралдаанд оролцохын тулд бичсэн бөгөөд бичлэг таалагдаад, намайг дэмжиж байвал http://www.monkey.mn/news/1600/read ийшээ орж
дээшээ заасан зурган дээр дарж саналаа өгөөрэй.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

16 comments:

XACAP

Tiim chi chadna

Umi

Bur dotor sonin bolchloo. hmm

Erkardo

Намайг сайн, эсвэл муу явахыг шидэх ганцхан хүн бол би өөрөө гэж юутай үнэн билээ. би үүнийг азаар олон жилийн өмнө ойлгосон. хэрвээ ингэж ойлгоогүй бол би өдий зэрэгтэй явахгүй байсан билээ.

Anonymous

Маш их таалагдлаа.
Би таны өмнөөс баяртай байна.

Frank

Амьдралын гашуун амтыг мэдрэх хэзээд таатай биш жихүүцмээр байдаг. Харин жихүүцсэн хүн ахиж амсах нь юу л бол. Тэнэг л биш бол арай өөр зүйл амсах байлгүй дээ.

Сэтгэлд хүртэл сайхан бичиж. Би гэргийгээрээ ийм зүйл бичүүлэхгүй байхыг л юунаас ч илүү хүслээ.

A.Амарсайхан

Мика ахын дүү элдвийн сүм мүм рүү явж номлогчийн дэмий чалчихыг битгий сонс оо. Шал худлаа.

A.Амарсайхан

Номлогчид гэдэг өөрөө сэлж чаддаггүй байж, хүнд усанд сэлэхийг заадаг хүмүүс гэж боддог ш дээ

Мика /美香/

Хасар- баярлалаа, намайг дэмжээрэй.

Улаан малгайт- Хүн бүхний амьдралд тохиолддог тэр асуудлыг хөндөх гэж оролдсон юм

Эркардо- Яг энийг олон хүмүүст ойлгуулж, өөрийгөө аварахад нь тусламаар байна.

Нэргүй- Баярлалаа. Бичас

Франк- Чиний хэлдэгтэй санал нэг байна. Хүн бүхэн өөрөөс нь бүх юм шалтгаалдаг гэдгийг ойлгоосой л гэж хүсч байна.
Угаасаа хэн ч нөхрөө ингэж бичихгүй байх лдаа. Би зарим нэг хүний амьдралд ойртуулахын тулд өөртоо тохиолдож байгаа амьдрал шиг бичсэн юм.

Амарсайхан ах- Юун номлогч болоод явчваа? сайн ойлгосонгүй. Намайг өөрөө ийм юм туулаагүй байж хүмүүст битгий сурга гэсэн утгатай үг үү??

Anonymous

sain uu saihan bichleg boljee

Light

сайн болсон байна. дэмжинээ.

Гаамп

шууд зохиол бич

Мика /美香/

Ан- Баярлалаа.

Лайт- Тэгээрэй. баярлааа

Гамп- чадалтайсан бол зохиол бичмээр л байна. хэхэ

Anonymous

Хэдийгээр зохиол гэж нэрлэж байгаа ч гэсэн чиний өнөөдрийн амьдрал ийм байгаа юм байна гэж дүгнэлээ. Гэхдээ энд хэтрүүлсэн шиг нөхөр чинь архичин биш байх л да. Гэхдээ чиний Канадад очиж амьдрах мөрөөдөлтэй, бас өөрийгөө энэ нэг хэвийн ахиц дэвшил байхгүй амьдралд дунд байгаадаа дургүй чинь хүрдэг гэдэг үнэн гэж бодож байна.

Хүүхдээ жаахан том болохоор зориглоод хийгээд үзэхгүй юу до. Тэгэхгүй бол нэг мөсөн оройтох биз.

Чиний байнгын уншигчаас...

Мика /美香/

An- За баярлалаа. Хэтрүүлэд биччихсэн л болохоос хүн бүрийн амьдралд байдаг л зүйл.
Цаашдаа бас бичлэгийг минь уншиж байгаарай.

Tse

Uurt yu bhgui bilee gedegeesee iluuteigeer nadad yu bgaa bilee geed neg bodood uzeerei naizaa. Saihan ohin, hani, ajil, zaa tegeed materiallag heregtsee talaasaa bair mashin geed l buged l bna. Tiim bolohoor ene buhendee ugluu bosood talarh! :) Cham shig bolohson gej muruuduj yavaa zunduu humuus bgaashdee. Magadgui gutal avahgeed munguu darj baisan, yer ni hemnej bsan buhen ni hojim ni bodson chin yamar ih amttai baigaa ve minii amidral gej bodoh ue ireh bhoo! Za tegeed uragshaa tsoglog bgaarai naizaa! ;)

Cheers,
Ts.

PS: Bi bainga unshdaggui ch haa neg zavaaraa shagaidag yum blogoor tani.

Жаргал

5 жилийн дараахаа зөгнөөд биччихсэн юм шиг санагдлаа. Ямар ч учиртай бичлэгэв дээ! Сайн ойлгосонгүй.