RSS

Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг худлаа

Хүн хэлээрээ гэж ёстой худлаа үг юм. Таних танихгүй хүнтэй хэл амаараа ойлголцох шиг хэцүү, гажиг юм гэж алгаа. Сүүлийн ганц нэг сар хэд хэдэн хүнтэй ойлголцох нь битгий хэл ярилцахад ч апетитгүй болчих юм.
Уур хүрч байна. Аймаар хүрээд байхийн. Бясалгахнээ, уур хүрэх гэдэг чинь өөрийнх нь бодож байсан зүйл эсрэгээрээ эргээд, санасны зоргоор бүтэхгүй байх тохиолдолд л ургаж гардаг юм шиг санагдсан. Ургаж томроод жижиг биед минь багтахгүй болоод задарчихвий дээ. Тэсэрчихгүйхэн байх юмсан..
Ер нь ч тэгээд бүх зүйл буруугаар эргэхэд ганцхан хураа дутаад байгаа ч юм шиг, эвгүй онцгүй сонин сэтгэгдэл төрөөд байх чив. Яаж уурыг барьж бясалгагч этгээд шиг бодь дүр эсгэн явах вэээээээ?????

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

6 comments:

Frank

Санал нэг байна. Учир нь энэ нийгэмд хүн нь цөөхөн болчихсон болохоор хүн дүрстэй малнуудтай хөлөөрөө харилцахгүй бол болохгүй байгаа юм.

Уураа яаж барих вэ гэснээс ерөөсөө уурлахгүй бол яадаг бол гэж нэг бодоод үзээрэй.

Жаргал

Бодь дүр эсгээд, уураа дотроо бариад явна гэдэг бол худлаа. Нэг л өдөр тэсрээд бүр балай юм болдог юм. Тэрэнд орвол болохгүй зүйлтэйгээ нүүр тулсан нь л дээр байдаг. Хамгийн сайн арга бол юу ч гэсэн ярилцаад үзэх хэрэгтэй.

Нямка ч уул нь хүмүүсийн арга эвийг олохдоо гаргуун даа. Гэхдээ хорвоо дээр янз бүрийн ааштай хүмүүс алийг тэр гэхэв дээ. Уул нь чиний амьдрал тэгшрээд сайхан болж байхад иймэрхүү зүйл болдог нь тоогүй л юм даа. Амьдралын шалгалт байх доо.

sanakae

Эртхэн box-оор хичээллээд ав. Хэрэг болно.

Anonymous

Alaltsaal garah heregtei baidag yumdoo

Oogiinoo

хэлээрээ ойлголцдог хүмүүс ховорхон ч ховор болсын бна лээ. Зүгээр л хаяааад л явж байсан зүгтээ урагшаа. Нөгөө юу гэдэг билээ Жингийн тэмээ явж л байна замын нохой хуцалж л байг гэдэг шиг

Oogiinoo

Жингийн цуваа явж л байна, замын нохой хуцалж л байг.