RSS

Ажилд орогчдод зөвлөгөө гэхүүдээ..

Нягтлан авах зарын дагуу 40 гаран хүн анкет өгөв. Үүний 1/4 нь онлайнаар анкетаа ирүүлсэн байгаам. Үлдсэн 3/4 нь биеэрээ ирж анкет бөглөсөн юм. Ирсэн 30 хүний талаас илүү хувь нь анкетаа бөглөөд өгөх үедээ "Нягтлан-аас өөр ажлын байр байгаа юу???" гэж асуусан..

Хачин юм ярьж байна гэж бодож магадгүй ч энэ асуултыг асууснаараа эдгээр хүмүүс үнэхээр мэргэжлийнхээ ажлыг сонирхож ирсэн биш "юу ч хамаагүй хиймээр байна" гэсэн бодолтойгоор орж ирсэн юм шиг санагдсан.

Мэдээж өөр ажлын байрууд байвал компанийн зүгээс нийтэд зарлана, магадгүй нягтлангийн ажилд тохирохгүй өөр ажлын байранд тохирох хүн байвал ажилд авч болно. Харин үүнээс бусад тохиолдолд ажил олгогчийн зүгээс ийм асуулт асуусан ажилд орохыг хүсэгчийг үнэлэх үнэлэмж эрс буурдаг юм шиг байна.
Үнэхээр энэ хүн энэ ажлыг хийх сэтгэл байхгүй, хүсэл сонирхол байхгүй. Сонирхолгүй хүн ажилдаа орчихоод ажлаа фүүл хийж чадахгүй гэсэн дүгнэлтэд хүрдэг шинжтэй. /энэ зөвхөн Япончуудын үнэлэмж ч байж магадгүй. Бусад компани ямар байдгийг сайн мэдэхгүй юм/

Тиймээс шинээр ажилд орох гэж байгаа хүмүүс, тэр дундаа Япон компанид орох гэж байгаа бол дээрх асуултыг асуух, эсвэл иймэрхүү хандлага гаргахгүй байвал зүгээр юм болвуу гэж хэлэх гээд хэдэн үг холбож сууна даа..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

5 comments:

ЗОРИГТ8

ганцхан л чаддаг юмтай байх сайхан дөө

Frank

Япон зан бол тэр нэг чаддаг юмаа Full буюу 101% хийх. Тэгээд л болоо!

Anonymous

Gehdee neg ajild neg huniig avna gedeg bas ih yavtsuu handlaga l daa. Tuhain kompani n olon ajiliin bair neelttei bol teriigee ehleed niited il zarlaj surval ih zugeer yumuu. Tegeed sonrihson hun n jinhene tohiroh ajilaa songoj orood.

Jishee n neg hun heden jiliin dotor sanhuu ba marketingiin alband 2uuland n ajillasan turshlagtai baij bolno. Tegvel zaaval chi zuvhun sanhuuch uchir tendee l ajillah yostoi geed zutguuleh yostoi onooh yavtsuu haranhui yopon zangiin ilrel boloh bolovuu.

vlmedeh

Маш нухацтай хандах хэрэгтэй.

Dorjoo

нэг хэсэг ажил хайж баахан явж билээ. Тэгэхэд ч нээрээ хөгийн байсан шүү...