RSS

Их идсэний маргааш өнж

Буузаар бөмбөгдүүлж, айрганд живсэн сайхан баяр болж өнгөрлөө. Би ч ер нь буудуулж, балбуулж, живж, сэлжил байвал аз жаргалд умбадаг хүн шиг байгаан.

Бууз нөхрийг цохиж цохиж явсаар өнөөдөр ажилдаа ирэв. Ирээд дээр цайны газар бууз л битгий байгаасай гэсээр яваад орвол өөдөөс ажилахгүй гэдэг байгаа. Учрыг нь асуувал цагаан сараар баахан идсэн ажилчдынхаа ходоод гэдсийг хайрлаж байгаа сурагтай. Нэртэйгээр нь хаалган дээрээ "ИХ ИДСЭНИЙ МАРГААШ ӨНЖ" гээд биччихгүй гэж бодов. Уг нь банк гэдэг чинь мөнгө санхүүгийнхээ л үйлийг сайн хийх нь чухал болохоос хүмсүүдийн гэдсийг хайрлаад суух хэрэггүй л юм байгаам. Харин ч сайн идүүлж, тарга хүчийг нь сайн авхуулж байгаад нухлах ёстой байхгүй юү. Бодоол байсан чинь идэх хоббины над мэт нөхдийг шийтгэж байж ч магадгүй гэсэн совин татаад болдоггүй.

Одоо надад том захирлаасаа ганцхан л гуйлт гэхүү, хүсэлт гэхүү юм байна. "Би дахиж хэзээ ч цайны газрын хаалттай хаалга хармааргүй байна, хаалттай байлаа гэхэд дотор нь идэж л суумаар байна". Тэгээд бас өөртөө нэг ухаарал гэхүү нээлт гэхүү юм байна." цайны газар хаалттай байхаар өлсөх булчирхай хэт их ажилладаг юм байна".
Албадлагаар юм идэлгүй өнжчихсөн чинь хоол, цайны тухай дуу хангинатал дуулмаар ч юм шиг....

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

7 comments:

Admin

яг өлсөж байх үеээр ий юм унших таарч дээ ккк

Unknown

Өнжиж байна дөө

Bayarhuu

Нэгт, гоё дизайнтай болчихсон байна шд.
Хоёрт, Мика банканд ажиллаж байгаа юм уу? Хэрвээ тийм биш бол, би юу ч ойлгосонгүй :)

Мика /美香/

Эрдэнэбаатар- боол би өлсөж байхад чинь өлссөн бичлэг хийчиж,өршөөж хайрла.

Үлэмж- Чи бас уу

Баярхүү- нэгт-баярлалаа, хоёрт- Би чинь ясны л банкны захирал байсан хүн шүүдээ. Чи зөв ойлгож. хэхэ

Барбагш нар нь

hahaha.(artga iim saihan ineev)

Anonymous

Hun suuliin 50-80 jild l jaahan olsohgui baih argaa (niigmiin bolomj n taarsan) bolhoos uusliinhee 99%-d n ihenhdee olsgolon yavdag baisan baigaam. Sardaa 1 udaa buten 1 odor yu ch idehgui zuvhun us uugaad biye dotroos n tseverleh heregtei heden sariin daraa gaihamshigiig n oilgoh bolno.

Barimalch

Reid P

Helllo mate great blog